Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй

Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй
Цаас цахим болж технологи хөгжихийн хэрээр олон дэвшил гарч байгаа ч эргээд ноцтой эрсдэл дагуулж байгааг анхаарлын гадна үлдээж болшгүй нь. Үүний нэг жишээ нь хувь хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ юм. Өнөөдөр иргэдийн хурууны хээ төрийн байгууллагуудаас гадна банк санхүү, сүлжээ дэлгүүрүүд, гар утасны оператор компаниуд гээд хэдэн ч газар байгааг мэдэх аргагүй. Тэр хэрээр хувийн нууц мэдээллийг хэн, хэрхэн хамгаалж байгаа нь бүр тодорхойгүй.
Үнэгүй, шуурхай үйлчилгээ амласан томоохон сүлжээ дэлгүүрүүд хөнгөлөлтийн карт нэрээр иргэдийн хувийн мэдээллийг хурууны хээтэй хамт авчихаж байна. Банк, оператор компаниуд ч ялгаагүй.
 
Гэтэл хувийн бүх нууц мэдээллийг хамгаалж байдаг хурууны хээгээ тоомжиргүй өгөхдөө хувь хүнээс эхлээд цаашид төрийн байгууллага ч онцгой анхаарах цаг болжээ. Тэртусмаа технологийн мэдлэгтэй захын залуу л гэрээсээ хакер хийгээд амар хялбар аргаар мөнгө олж байгаа өнөө үед ядаж л иргэдийн хурууны хээг хадгалж буй байгууллагуудыг үүрэгжүүлэх шаардлагатай юм. Одоогийн нөхцөлд бол үнэндээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалсан хуульчилсан бодлого зохицуулалт, энэ талаар иргэдийн мэдлэг хандлага маш сул байна. Наад захын жишээ дурдахад  иргэд “Номин холдинг”-ийн хөнгөлөлтийн карт захиалахын тулд хурууны хээгээ өгдөг.
 
Бид “Номин холдин”-гоос иргэдийн хурууны хээг хэрхэн хамгаалдаг талаар асуухад “Манайх иргэдийн хурууны хээг хадгалдаггүй. Хур системийн тодорхой цэгүүдээс мэдээлэл авч биометрийн аргаар тоонд шилжүүлдэг. Бусдыг нь тагнуулын байгууллагаас асуу” гэв. Харин хувийн байгууллагууд хурууны хээ авахдаа ямар нэг зөвшөөрөл авдаг эсэх, түүнийг нь төрийн байгууллага хянадаг талаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас лавлахад “Зөвшөөрөл авдаг  зүйл байхгүй. Хувийн байгууллагууд иргэний мэдээллийг хэрхэн хамгаа­лахад хяналт тавьдаггүй. Мөн эрсдэл учирлаа гэхэд хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байхгүй” гэв.
 
Энэ мэтчилэнгээр ямар ч хууль дүрэмгүй учраас захын л байгууллага хурууны хээ нэхэж авчихаад хувийн мэдээллийг ямар нэг байдлаар алдлаа гэхэд иргэн хохироод үлдэх юм байна. Хурууны хээг минь хамгаалж чадахгүй хакердуулсан, эсвэл өөр байгууллагад ашиглуулсан, залилуулсан байлаа гэхэд аль нэг байгууллага ямар ч хариуцлагагүй хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн мэдээллээ зөвшөөрөөд өгсөн иргэний хохь нь болж үлдэхээр байна. Бусад улс оронд бол хүний хувийн мэдээллийг Өгөгдөл хамгаалах хуулиар хатуу зохицуулсан байдаг аж. Хурууны хээ авсан бол хамгаалах үүрэг хүлээхээс эхлээд иргэний олон төрлийн эрхийг хангаж өгдөг байна. Харин манай улс Өгөгдөл хамгаалах тухай хууль батлах нь битгий хэл УИХ, Засгийн газрын түвшинд ч хэлэлцээгүй байна.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас Цахим аюулгүй байдал, Өгөгдөл хамгаалах хуулийг Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөг хүртэл таг чиг. Уг нь мэдээллийн аюулгүй байдлыг ойлгодог, цаг үеэ мэдэрдэг бол  иргэдийнхээ аюулгүй аж төрөх ёсыг сахиулан хамгаалах үндэс болсон Өгөгдлийн тухай хуулийг аль хэдийнэ баталж, нийгмийн хөгжлийг дагасан эрх зүйн орчинтой болгох байлтай.
Дээр дурдсанчлан хувийн байгууллагууд иргэдийн хурууны хээг авахдаа ямар ч зөвшөөрөл авдаггүй. Хянадаг газар ч байхгүй. Гэтэл гадаад дотоодоос аж ахуйн нэгж байгууллагуудын серверт хадгалагдаж байсан мэдээллийг хуулбарлаж аваад мөнгө нэхдэг. Хувилж олшруулж болзошгүй. Бүр хоёр байгууллагын хоорондох мэйлийг хакердаж мэдээллийг нь өөрчлөөд мөнгийг нь авчихдаг хэргүүд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэгджээ. Хүний хувийн нууцыг задруулж, мөрдөж мөшгисөн хэрэг ч гарч байна
Тиймээс бид энэ бүхэнтэй ядаж хууль журмын хүрээнд тэмцэхийн тулд Өгөгдөл хамгаалах хуулийг яаралтай батлах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэллээ. Одоо бол аль 1995 оны Хувь хүний нууцын хуулиар зохицуулж байгаа хэдий ч нэгэнт мөн чанар нь хуучирч, өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулах чадамжгүй болжээ. Өгөгдөл хамгаалах хуулийг баталж хувь хүний нууц мэдээлэлтэй холбоотой олон чухал асуудлыг цэгцлэхгүй бол хурууны хээ алдагдсан тохиолдолд хэн ч ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй.  Тэрдундаа нууц мэдээллийг хувилж алдсан  байгууллагад хариуцлага тооцох нарийвчилсан заалт байхгүйг хуулийнхан хэлж байна.
 
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батболд: Байгууллагуудын серверт хадгалагдаж байгаа мэдээллийг хуулбарлах гэмт хэрэг бүртгэгдэж байна
 
– Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 онд 625 байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 239 болсон. Цахим гэмт хэрэг 25 буюу энэ нь цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм. Компьютерийн мэдээлэл сүлжээний эсрэг үйлдэгдэж байна гэсэн үг. Мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээнд халдах программ техник хэрэгслийг бэлтгэж борлуулах, хортой программ ашиглах. Мөн байгууллага аж ахуйн нэгжүүдийн серверт хадгалагдаж байгаа мэдээллийг хуулбарлахын тулд программ техник хэрэгслээр халдлага үйлдэж мэдээллийг өөр баазад хуулж аваад буцаад тухайн байгууллага руу хандаж мөнгө нэхэх, эсвэл устгах байдлаар халдлага үйлдэгдэж байна. Мөн аж ахуйн нэгжүүдийг залилсан, гадаад улсаас цахим халдлага үйлдэх хэрэг цөөнгүй гарч байна. Хамтарч ажилладаг байгууллагатай харилцдаг мэйл хаяганд кибер халдлага хийж захиалга мөнгөний хэмжээ, банкны дансыг судалж тохиргоог нь өөрчилж өөрсөд рүүгээ мөнгө шилжүүлсэн хэрэг гарч байна. Энэ нь өндөр хохиролтой.
Хувь хүний нууцад халдсан гэмт хэрэг энэ онд хоёр гарсан. Нийтлэг утгаар нь хэлэхэд гадаад улсад сервертэй гар утасны төрөл бүрийн аппликейшн бий. Үүний тусламжтайгаар хүний яриа, чат, зураг, орчны дуу чимээ гээд бүх мэдээллийг дамжуулж мөрдөж мөшгидөг аппликейшныг зарж борлуулсан үйлдэл бүртгэгдсэн. Ер нь цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн ихэнх нь фэйсбүүкт орчинд буюу нууц үгийг нь олж аваад хувийн мэдээллийг бусдад дамжуулж тараах тохиолдол их байна.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн: Өгөгдөл хамгаалах хуулиар хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээнэ
 
 
-Цахим мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалах хуулийн төслийг манай агентлагаас өргөн барьсан. Хувийн байгууллагууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах ёстой. Өгөгдөл хамгаалах хуулиар төр, хувийн байгууллагууд иргэний хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлийг авсан бол хадгалах, хамгаалах давхар үүрэг хүлээнэ. Хэрэв өөр байгууллагад шилжүүлэх, ашиглуулах бол иргэнээс зөвшөөрөл авах ёстой гэдгийг хуульд тусгаж өгсөн. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуульд ч мөн адил өгөгдлийг хамгаалах боловсон хүчин, техник технологийн чадавхтай байхаар хуульчилсан. Хувь хүн ч мөн адил өөрийнхөө мэдээллийг хамгаалах хэрэгтэй. Одоогоор бол байгууллагууд иргэний хувийн мэдээллийг алдах ч гэдэг юм уу тиймэрхүү эрсдэл гарвал хариуцлага хүлээх үүрэггүй. Иргэн өөрөө зөвшөөрч өгсөн учраас тийм зохицуулалт байхгүй.
 
Хуульч Л.Галбаатар: Өгөгдлийн эзний найман эрх бий
– Өгөгдөл хамгаалахын гол зорилго нь өгөгдлийн эзний эрхийг эдлүүлэх юм. Өгөгдлийн эзний найман эрх бий. Тухайлбал бусдад байгаа тодорхой өгөгдлийг устгуулах, өгөгдөл боловсруулахыг хориглох эрх бий.
Эдгээр эрхийг Европын зөвлөл, Европын холбооны гишүүн орнуудын хувьд конвенц, зохицуулалтаар нэгэнт баталгаажуулсан. Мэдээж ийнхүү баталгаажуулахын тулд олон зүйлийг туулсан. Харин бусад орны хувьд өгөгдлийн эзний эрхийг хамгаалах байдал харилцан адилгүй байна. Тодруулбал, Европын бус 43 оронд өгөгдөл хамгаалах зохицуулалт бий хэдий ч, өгөгдлийн эзний ямар эрхийг хамгаалсан бэ гэдгээрээ харилцан адилгүй байна. Тиймээс манай улсын хувьд төр, хувийн хэвшил аль аль нь иргэдийнхээ хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандаж, өгөгдлөө хамгаалах эрхийг нь эдлүүлэхийн тулд Өгөгдөл хамгаалах хуулийг нэн яаралтай батлах хэрэгтэй.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

М.Уранцэцэг, дунд шөвөгт Г.Отгонцэцэгийг цэвэр яллаа

2019-08-25

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн болж байна

2019-08-25

Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тэмцээнээс Sweetymotion-ий дуучин Ц.Сарнай алт, Г.Сүндэрмаа мөнгөн медаль хүртжээ

2019-08-25

Лейкерс баг 2019-2020 оны урьдчилсан тоглолтын хуваариа гаргажээ

2019-08-24

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Ирэх 7 хоногт чуулган хуралдана

2019-08-25

Зарчмын зөрүүтэй 90 гаруй санал байна

2019-08-25

МАН ынхан Үндсэн хуульд гишүүдийн тоог 99 болгож , хугацааг 5 жил болгож буй нь ийм үндэслэлтэй ажээ

2019-08-24

АН: УИХ-ын гишүүдийн тоог 99 бус 108 болгохыг дэмжинэ

2019-08-23

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Орос, Хятадыг холбосон гүүр барьж байна

2019-08-25

Канад улс Монгол Улсад амьдарч байсан найман иргэнд орогнол олгожээ

2019-08-24

Хонконгийн иргэд Тайвань руу цагаачилж байна

2019-08-22

Венесуэльд өлсгөлөн газар авсан гэв

2019-08-22

Жилдээ 100 саяын ашиг өгдөг бизнестэй болмоор байна уу?

2019-08-22

ХААН Банкны картаар “Магнай Трейд”-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдаж авсан литр тутамд 50₮ хөнгөлөлттэй

2019-08-22

TokTok Delivery app-аа ашиглан 10,000₮-ийн урамшууллаа аваарай

2019-08-22

Технологийн стартапуудын “Seedstars Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

2019-08-22

Сэтгэлд гутралд орсон үед илрэх шинж тэмдэгүүд

2019-08-24

Зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакцин захиалжээ

2019-08-22

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Хэнд үнэнч байх вэ?

2019-08-21

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Дэлхийн хамгийн өндөр хаягдсан барилгууд

2019-08-25

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

2019-08-25

Баян залуусын хэрээс хэтэрсэн зугаа

2019-08-25

Гоо сайхны мэс засал хийлгэсэн алдартай эрчүүд

2019-08-25

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид айлчиллаа

2019-08-25

17-19 насны залуус 390 грамм каннабис хадгалж байжээ

2019-08-25

Япончууд ирээдүйг хэрхэн зөгнөж байсан бэ?

2019-08-25

БНСУ-ын визний хариу өгөх 90 хоногийг багасгахаар тохиролцжээ

2019-08-25

Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

2019-08-24

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

2019-08-22

Өнөөдөр хуульчид жагсана

2019-08-21

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа

2019-08-24

ФОТО: Халх голын 80 жилд зориулсан 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэлээ

2019-08-22

100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлүүд дэлгэнэ

2019-08-20

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

Монгол загасчид эх орондоо... (75 фото)

2019-08-24

Солонгос хосууд Монголд...

2019-08-21

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Монгол бөхийн хөгжилд гялс шийдэхээр хэдэн асуудал байна. Энэ талаар саналаа хуваалцья

2019-08-25

Б. Жаргалсайхан: Банк, барилгын компаниуд ард түмнийг шулахаа зогсоо

2019-08-25

Хуур мюзик фестивал дээр хүн алах дөхөв

2019-08-24

Философич, Доктор С.Молор-Эрдэнэ: Манай төр Манжийн үеийн төр шиг байна

2019-08-24

Үе тэнгийн та хэддээ анхааруулахгүй бол болохгүй нь ээ!

2019-08-25

​Зандан бэрстэй УИХ

2019-08-24

Түмний төлөө…

2019-08-23

Хардах хүсэл алга...

2019-08-23

Ус ашиглах зөвшөөрөл аваагүй бол Хөвсгөл нуур орчимд бизнес эрхлэхийг хориглоно

2019-08-22

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Хөлөө гичтэй усанд дүрэхийн ач тус

2019-08-25

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Япон аргаар будааг "төгс" агшааж сурцгаая!

2019-08-23

Шинэ хичээлийн жилийн зорилтыг тодорхойлов

2019-08-22

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

2019-08-22

Журамд зааснаас илүү хүчин чадалтай механизм ашиглаж байжээ

2019-08-22

Эко алтан заамар компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гараагүй

2019-08-22

Уул уурхайг хумиж, тусгай хамгаалалтын газрыг нэмэгдүүлнэ

2019-08-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.29%
Ши Жиньпин (БНХАУ)
15.87%
Дональд Трамп (АНУ)
4.96%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ангела Меркель (ХБНГУ)
3.05%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.82%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.07%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.76%
Эммануэль Макрон (Франц)
0.31%
Хаан Салман (Саудын Араб)
0.31%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,414

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,145

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,339

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,281