Б.Ринчен: Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо

2019-05-14, 13:27 Нийтлэл 2,481 5
Б.Ринчен: Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо

Б.Ринчен гуайг ходоодны хэцүү нэрт өвчин тусаад Монголд эмчилгээгүй болсоныг нь мэдмэгц ууган охин, ардын эмч Р.Нямаа нь горьдлого тээн ЗХУ-руу эмчлүүлэхээр авч явж байсан бол, тэнгэрт халихынх нь өмнө дунд охин, гавьяат багш Р.Индра нь дэргэд нь байж асарч халамжлан, өргөж тээж байжээ.

Аав Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхад манайх тарчиг ядуухан л аж төрдөг байсан. Хувцас хунар муухан өлөн зөлмөгхөн л байдаг байсан. Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа. Аавыг баригдахын өмнө Хүүшийн аманд зуссан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опел дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь их гүйнэ ээ, байсхийгээд л алга болно. Нэг наадмаар алдагдаад дахиж олдоогүй.

Аав цалингаа буухад бидэнд нэг нэг ёотон авч өгнө. Сургуулийн хувцас маань сангийнх. Даалимбан дээл, бахиал гутал тавьж өгдөг байж. Нэг удаа гоё бөмбөгөн гутал хоршоонд гарав аа. Аавыг авч өгөөч гэж шалгасанд олон хүүхэд өмсч байна уу? гэж асуулаа.Цөөхөөн гэсэнд тэгвэл хэрэггүй биз, жирийн олныхоо л жишиг яв гэсэн. Бид хөл нүцгэн гүйж, хөдөөгийн хүүхэдтэй л адил үхрийн баасанд хөлөө дүрж дулаацуулаад харайлгаж явлаа. Арван нас хүртэл минь миний үсийг авсдаг байсан. Нэг удаа үсний маань талыг аваад, талыг нь үлдээчихлээ. Бүтэн аваад аль гэж аавыг гуйгаад байдаг, аав авч өгдөггүй, бүүр орой болсон хойно хоёр өвдөгнийхөө завсар намайг хавчуулж суулгаж байгаад авч өгсөн. Биднээр тэгэж тоглоом хийх юм бодож олохдоо гаргууд.

Биднийг хатуужилтай, зоригтой болгох гэж их хичээдэг байсан. Бидэнд одоогийн каратегийн маягийн юм заана. Гадаа турнюктэй. Тэнд үргэлж хичээллүүлнэ. Бид үлгэр яриулах дуртай. Гэтэл дандаа чөтгөртэй, аймаар үлгэр хэлнэ. Нэгээс нь хэлэхэд, нэг морьтой хүн даваа давж явж гэнээ. Тэгтэл нэг хүн дайралдаад, “ Сундлаад яваач” гэхэд түүнийг араараа сундлаад явж дээ. Нөгөө хүн цаашихнаа явж байснаа өврөөсөө ааруул гаргаад идтэл “ Ааруулаасаа” гээд л мөрөн дээгүүр нь ясан гар орж ирсэнд, эргээд харвал ард нь араг яс сундалдчихсан байжээ гээд л ярина. Бидний ухаангүй айхыг хэлэх үү.

Аав хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад баригдсан юм даг. Аавыг шоронд байхад хэцүү байсан. Нямааг сургуулиас хөөчихсөн. Барс нялх. Нэг удаа хэвлэх үйлдвэрийн хашаанд очоод түлээ гуйдаг юм байна. Гэтэл манаач нь “Ринчений бэлтрэгнүүд явж байна. Нүдий нь хараач!” гээд л загнаж гарлаа. Тэгээд хоёр хэрчим түлээ авсан. Маргааш нь дахиад л очдог юм байна. Тэгтэл манаач “нөгөө буржгар бэлтрэг явж байна, буудах юмсан гэж аашлахад нь “ Та бууд бууд!” гээд бас хоёр хэрчим түлээ аваад зугтсан.

Өвөл Барс, Шанз хоёр дундаа нэг гуталтай, орон дээрээ л сууж байна. Би гадаа гүйж, нүүрс хулгайлна. Галт тэргэн дээр гарч нүүрс унагана.Бас зомгол түүнэ. Зомгол дээр ч чавганц нартай үзэж гарна даа. “Нөгөө буржгар толгойт ирж, наадахыгаа хөө, бүү ойртуул” гэж ирээд чавганц нар намайг хажиглана. Хоноц хоноцдоо дургүй гэж тэр.

Аав үхсэн амьд нь мэдэгдэхгүй. Нэг өдөр манайд дээлээ хөөргөсөн хүн орж ирээд “ Би Пэрлээ мөн шаа. Ээжийдээ намайг ирээд явлаа гээрэй” гэсэн. Хөдөөгийн Пэрлээ гуай аавыг амьд мэнд байна гэж мэдэгдэж байгаа тэр байсан юмсанж. Аавыг нэг шөнө суллагдаад орж ирэхэд бидний нар гарсан даа.

Аав маань могой жилтэй юмсан. Нүхтийн аманд зусч байхад орон дор могой үргэлж байна. Аав дийзэнд сүү хийж өгөөд могойд дандаа тавьж өгнө.

Нүхтэд байхад Австрийн Бешофф гүн аавтай уулзана гэж манайд ирдэг юм байна. Гүн аавыг хоймортоо хөл нүцгэн сууж байгааг шагайж харчихаад, гадаа гутлаа тайлаад орж ирлээ. Нямаа бид хоёр гүнтэнг шоолоод үхтлээ хөхрөв өө. Бешофф аавтай алмас ярьж байснаа “ямархуу үстэй амьтан юм дээ?” гэж асуухад аав өөрийнх нь бугуйг заагаад “иймэрхүү л үстэй юм даа” гэдэг байгаа. Бид хоёр түс хийтэл инээд алдаж, ээжид “аальгүйтлээ” гэж загнуулсан.

Яагаад аавынхаа мэргэжлийг аваагүй юм бэ? гэж биднээс хүн их асуудаг. Үнэндээ гэхэд монгол хэл гэдэг чинь улс төр юм байна гэж ойлгосон. Аав шиг хүн энэ мэргэжлээс болж ингэж зовж байхад бид бол давахгүй гэж бодсон. Тэгээд Ринчений удмыг авч үлдъе гэвэл энэ монгол хэл гэдгээс холхон байя гэж шийдсэн юм даа. Аав ч биднийг заавал монгол хэлний мэргэжилтэн болгох гэж зүтгээгүй. 53 онд Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа би намд элссэн юм. Гэтэл хуралдагсад феодалын хуучин бичгээр ном уншдаг уу гэж надаас асууж байсан. Уншдаг гэвэл намд авахгүй байсан тул би мэдэхгүй л гэж хариулсан.

Аав биеэ оторлохыг ер боддоггүй. Нэг нимгэн ноосон хөнжилтэй, дандаа түүгээрээ хучиж унтана. Бие нь муудсан хойноо ч түүгээрээ л хучдаг байлаа. Аав аа, та даарчихна, өөр дулаан юмаар хучина уу гэхэд дулаан юманд дасчихна аа, хүүхээ гэж билээ. Хэдхэн хоногийн настай байж гэж бодохоос хөөрхий муу аавыгаа хичнээн өрөвдсөн гээ.

Аав минь нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа.

Ринчений Индра

38
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

2019-08-22

Журамд зааснаас илүү хүчин чадалтай механизм ашиглаж байжээ

2019-08-22

Эко алтан заамар компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гараагүй

2019-08-22

Уул уурхайг хумиж, тусгай хамгаалалтын газрыг нэмэгдүүлнэ

2019-08-22

Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

2019-08-24

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

2019-08-22

Өнөөдөр хуульчид жагсана

2019-08-21

Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай вэ?

2019-08-15

Жилдээ 100 саяын ашиг өгдөг бизнестэй болмоор байна уу?

2019-08-22

ХААН Банкны картаар “Магнай Трейд”-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдаж авсан литр тутамд 50₮ хөнгөлөлттэй

2019-08-22

TokTok Delivery app-аа ашиглан 10,000₮-ийн урамшууллаа аваарай

2019-08-22

Технологийн стартапуудын “Seedstars Ulaanbaatar 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

2019-08-22

Шинэ хичээлийн жилийн зорилтыг тодорхойлов

2019-08-22

Аялал жуулчлалын улсын олмипиад "Grand tour"-ийг санаачилсан нэг ангийнхан

2019-08-18

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

2019-08-18

Ухаалаг байхын 7 сул тал

2019-08-17

Дэлхийг байлдан дагуулж буй дуучин "Билли Эйлиш"

2019-08-18

Дэлхийн удирдагчдын залуу насны ховор зургууд

2019-08-07

Жүжигчин Киану Ривз гадаад төрхөө эрс өөрчилжээ

2019-08-05

54 настай Моника Беллуччи сэтгүүлд усны хувцастай зургаа авахуулжээ

2019-07-30

Монгол бөхийн хөгжилд гялс шийдэхээр хэдэн асуудал байна. Энэ талаар саналаа хуваалцья

2019-08-25

Б. Жаргалсайхан: Банк, барилгын компаниуд ард түмнийг шулахаа зогсоо

2019-08-25

Хуур мюзик фестивал дээр хүн алах дөхөв

2019-08-24

Философич, Доктор С.Молор-Эрдэнэ: Манай төр Манжийн үеийн төр шиг байна

2019-08-24

Ус ашиглах зөвшөөрөл аваагүй бол Хөвсгөл нуур орчимд бизнес эрхлэхийг хориглоно

2019-08-22

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-19

Голуудын үерийн түвшин 5-35 см нэмэгджээ

2019-08-18

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

2019-08-15

Үе тэнгийн та хэддээ анхааруулахгүй бол болохгүй нь ээ!

2019-08-25

​Зандан бэрстэй УИХ

2019-08-24

Түмний төлөө…

2019-08-23

Хардах хүсэл алга...

2019-08-23

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

2019-07-31

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрлүүдийн тайлбар

2019-07-26

Өөрийн зургаа сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээл болгоорой!

2019-07-22

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Сэтгэлд гутралд орсон үед илрэх шинж тэмдэгүүд

2019-08-24

Зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакцин захиалжээ

2019-08-22

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

2019-08-19

ХДХВ/ДОХ-ын тохиолдол гурваар нэмэгдлээ

2019-08-16

Эхнэр нөхөр хоёрын туулдаг хамтын амьдралын 7 үе шат

2019-08-17

Хүүхдээ үхэл рүү нь “түлхдэг” хэнэггүй монгол зан

2019-08-15

Хүүхэд бүрийн сонсож өсөх ёстой 7 өгүүлбэр

2019-08-07

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2019-08-07

Орос, Хятадыг холбосон гүүр барьж байна

2019-08-25

Канад улс Монгол Улсад амьдарч байсан найман иргэнд орогнол олгожээ

2019-08-24

Хонконгийн иргэд Тайвань руу цагаачилж байна

2019-08-22

Венесуэльд өлсгөлөн газар авсан гэв

2019-08-22

Хэнд үнэнч байх вэ?

2019-08-21

Залуучууд сул байна аа!

2019-08-19

Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагт эр хүнийг харахаа больдог

2019-08-19

Долоо хоногоо амжилттай эхлүүлэхийг хүсвэл Баасан гарагаас эхлээрэй

2019-08-16

Хөлөө гичтэй усанд дүрэхийн ач тус

2019-08-25

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Эрэгтэй гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

2019-08-24

Япон аргаар будааг "төгс" агшааж сурцгаая!

2019-08-23

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Ирэх 7 хоногт чуулган хуралдана

2019-08-25

Зарчмын зөрүүтэй 90 гаруй санал байна

2019-08-25

МАН ынхан Үндсэн хуульд гишүүдийн тоог 99 болгож , хугацааг 5 жил болгож буй нь ийм үндэслэлтэй ажээ

2019-08-24

АН: УИХ-ын гишүүдийн тоог 99 бус 108 болгохыг дэмжинэ

2019-08-23

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

2019-08-16

Н.Баяртсайхан: Үндэсний төлбөрийн системийг шинэ түвшинд гаргана

2019-08-15

Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

2019-08-15

Даатгалын компаниудын нөхөн олговрын хэмжээ буурчээ

2019-08-13

Монгол загасчид эх орондоо... (75 фото)

2019-08-24

Солонгос хосууд Монголд...

2019-08-21

Хамгийн халуухан косплэйчин охин

2019-08-17

Элдэв зураг (70 фото) №621

2019-08-17

М.Уранцэцэг, дунд шөвөгт Г.Отгонцэцэгийг цэвэр яллаа

2019-08-25

“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн болж байна

2019-08-25

Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тэмцээнээс Sweetymotion-ий дуучин Ц.Сарнай алт, Г.Сүндэрмаа мөнгөн медаль хүртжээ

2019-08-25

Лейкерс баг 2019-2020 оны урьдчилсан тоглолтын хуваариа гаргажээ

2019-08-24

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

"Ганц бие хөгжимчин" /өгүүллэг/

2019-08-17

Алт мөнгө үнэт эдлэлээс илүү "Аав" нь хүүхэдтэйгээ тоглох дуу гэрийг чимдэг юм

2019-08-14

Дэлхийн хамгийн өндөр хаягдсан барилгууд

2019-08-25

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

2019-08-25

Баян залуусын хэрээс хэтэрсэн зугаа

2019-08-25

Гоо сайхны мэс засал хийлгэсэн алдартай эрчүүд

2019-08-25

"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа

2019-08-24

ФОТО: Халх голын 80 жилд зориулсан 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэлээ

2019-08-22

100 гаруй үзмэр, эд өлгийн зүйлүүд дэлгэнэ

2019-08-20

"FACE OF MONGOLIA 2020" тэмцээний ялагчаар 13 настай охин тодорлоо

2019-08-19

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид айлчиллаа

2019-08-25

17-19 насны залуус 390 грамм каннабис хадгалж байжээ

2019-08-25

Япончууд ирээдүйг хэрхэн зөгнөж байсан бэ?

2019-08-25

БНСУ-ын визний хариу өгөх 90 хоногийг багасгахаар тохиролцжээ

2019-08-25

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.31%
Ши Жиньпин (БНХАУ)
15.85%
Дональд Трамп (АНУ)
4.95%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ангела Меркель (ХБНГУ)
3.05%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.82%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.07%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.76%
Эммануэль Макрон (Франц)
0.3%
Хаан Салман (Саудын Араб)
0.3%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,414

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,145

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,339

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,281