Мишель Форст: Регистрээр бүртгэх нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилно

Мишель Форст: Регистрээр бүртгэх нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилно
“Хүний эрхийг хамгаалагч гэдгийг танай улсад хэрхэн ойлгодог вэ” гэж ноён Мишель Форст төр, хувийн байгууллагуудын төлөөлөл, тэр ч байтугай Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзах үеэрээ асуусан боловч нэгдсэн ойлголт бүхий хариулт сонсч чадаагүй ажээ. Тэрээр Монгол Улс хүний эрхийг хамгаалагчдын хувьд харьцангуй аюулгүй орон юм гэж ерөнхийд нь дүгнэсэн боловч тэднийг гутаан доромжлох, шахалт дарамт үзүүлэх, гэмт хэрэгт гүтгэх, нийгмийн сүлжээгээр элдэв үгээр дайрч давшлах, мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь хязгаарлах гэх мэтээр хүсэл зоригийг нь мохоож байгааг онцоллоо.
НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан тусгай илтгэгч Мишель Форст манай улсад 14 хоног ажиллахдаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн бүх байгууллагуудын төлөөллөөс гадна иргэний нийгмийн байгууллагууд, хуульчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, малчид, шүгэл үлээгчид, хөгжлийн бэрхшээлтэй болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч гэх мэт хүний эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог 100 гаруй хүнтэй уулзаж ярилцсан байна. Харин түүнтэй уулзах хүсэлтэй хүн олон байсан ч зарим нь энэ уулзалтынхаа төлөө дарамт шахалт ирнэ гэсэн айдастай байсан тул цуцалсан гэлээ. Тэдний дийлэнх нь хуулийн салбарт ажилладаг хүмүүс байсныг НҮБ-ын шинжээч онцолсон юм.
 
Тусгай илтгэгч Мишель Форст С.Зоригийн амь насыг хороосон хэрэгт холбогдсон хоёр хүнийг эрүүдэн шүүсэн тухай бичлэг ил болсноос 14 хоногийн дараа Монгол Улсад иржээ. Энэ үйл явдал нь хууль хэрэгжүүлэхийг шаардаж, зоригтойгоор ярьдаг хүмүүсийн нийгэмд гүйцэтгэж буй үүргийг ойлгуулж, тэднийг хамгаалах шаардлага байгааг харуулснаас гадна, энэ үйл явдлыг улс төрийн ашиг сонирхолд хэрхэвч ашиглаж болохгүйг сануулж байлаа. Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал ямар байгааг тэрээр хэрхэн дүгнэснийг, 2020 онд Женевт болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ямар дүгнэлт танилцуулахаар бэлтгэж байгаа талаар товчлон хүргэе.
 
“ХЗДХЯ-НААС ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХААС ЦААРГАЛЖ БАЙНА”
 
Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомждоо хүний эрх болон түүнийг хамгаалагчдын эрхийг сайн оруулж өгсөн боловч шинээр батлах, сайжруулах шаардлага байгаа гэж тэрээр дүгнэжээ. Ялангуяа сүүлийн үед батлагдсан зарим хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь ухралт хийж, иргэний нийгмийн үйл ажиллагааг хумьсан болохыг онцоллоо. Тухайлбал, хэдэн долоо хоногийн өмнө УИХ-аас ээлжит бус чуулган зарлаж нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийлгүйгээр Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь дарга нарыг огцруулах зөвлөмж гаргах эрхтэй болсон. Хууль тогтоомжоо ингэж огцом өөрчилсөн нь шүүхийн хараат бус байдлыг аюултайгаар бууруулж байна гэж тэрээр үзжээ. Түүнчлэн хүний эрхийг хамгаалагчдын орон зайг багасгаж, айдас төрүүлж байгааг хэллээ. Мөн УИХ-аас захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр захиргааны шүүх нь Засгийн газрын УИХ-ын тогтоол, удирдамжид үндэслэн гаргасан аливаа шийдвэрийг хянах боломжгүй болгосонд гүнээ санаа зовниж байгаагаа хэлэв.
 
Тэрээр Монголд ажиллаж байх хугацаандаа хүний эрхийг хамгаалагчид, үүний дотор бэлгийн цөөнх болон хүүхдүүд хүртэл ялгаварлан гадуурхагддаг, гутаан доромжлогддог, гүтгэгддэг, шахалт дарамтад байдгийг сонссон тухайгаа ярилаа. Энэ чиглэлээр ажилладаг хүүхдүүдийн томоохон бүлэгтэй уулзахад боловсролын чанар, гэр орон дахь нөхцөл байдал зэрэг өөрсдийн эрхтэй хамаатай асуудлаар томчуудад, эрх баригчдад хандахад хөөх байдлаар хандсан тухай хэлжээ. Мөн сургуулийн нэр төрийг хөндөж болзошгүй асуудлыг дэлгэсэн гэх шалтгаанаар багш нар нь шийтгэснийг хэлсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард тэд “Ирээдүйн төлөө баасан гариг” арга хэмжээг зохион байгуулах гэсэн боловч Улаанбаатар хотын захирагч жагсаалыг нь зөвшөөрөөгүй гэжээ. Энэ жишээ бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч залуучуудад мөн тулгамдсан бөгөөд тэд гурван удаа хотын удирдлагад хандаад жагсаалын эрх авч чадаагүй байгаа аж.
Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн өөрсдийнхөө, бусдын эрхийг хамгаалах үйлсийг бүх талаар дэмжиж, боломж нөхцлийг нээж өгөх ёстойг тэрээр Монгол Улсын Засгийн газарт өгөх зөвлөмждөө онцгойлон тусгана гэлээ. Үүнээс гадна байгаль хамгаалагчид, авлигын хэргүүд дээр ажилладаг эрэн сурвалжлах сэтгүүлчдийг айлган сүрдүүлдэг, зарим нь амь насаа алдсан ч  үхлийн шалтгааныг тогтоогоогүй зэрэг тоохгүй өнгөрч болохгүй жишээнүүдийг олж мэдсэндээ харуусаж байв. Уг нь манай улсад Хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль шаардлагатай. Энэ хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа мэдээлэл байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас батлуулахаас цааргалж байгаа гэнэ. Хэрэв энэ хуулийг баталвал манай улс Ази, Номхон далайн бүс нутагтаа анхдагч нь болж, хүний эрхийг дээдлэгч, манлайлагч болох боломж байгааг хэллээ.
 
АВЛИГЫН ХЭРГҮҮД ДЭЭР ШАНТАРЧ, МОХОЖ БАЙГААГ ОНЦОЛЛОО
 
Хүний эрхийг хамгаалагчдын тэргүүн эгнээнд сэтгүүлчид байдгийг НҮБ-ын шинжээч онцлов. Харин 2018-2019 онд 300 сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшний талаар хийсэн судалгааг үзэхэд сэтгүүлчид, тэдний гэр бүлийг сүрдүүлэн заналхийлэх, доромжлох явдал Монголын хоёр сэтгүүлч тутмын нэгд тохиолддог гэсэн мэдээллийг тэр дэлгэв. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу сэтгүүлчидтэй холбоотой заалтыг шүүмжлэлийн эсрэг ашиглах болсныг буруутгалаа. Хүний эрхийн байгууллагуудын өгсөн мэдээллээр 2017 оны долдугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд 230 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний хэрэглэгчид мөрдөн шалгагдаж, их хэмжээний мөнгөн торгууль төлжээ. Түүнчлэн 2014 оноос хойш хэвлэл мэдээллийн сайтууд сэтгэгдэл үлдээж байгаа хэрэглэгчдийн IP хаягийг ил тавихыг шаардсан журам үйлчилж байгаа нь санаа зовоож байна гэв. Мөн олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк ашиглаж байгаа хэрэглэгч регистрийн дугаараар баталгаажуулахыг шаардах хуулийн төсөл яригдаж магадгүй байгаа нь хэрэглэгчдийн хувь хүний, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, иргэний нийгмийн чөлөөт үйл ажиллагааг боомилоход хүргэнэ гэж дүгнэжээ.
 
Хүний эрхийг хамгаалагчид авлигын хэргүүд дээр шантардаг, мохдог болохыг тэрээр мөн хэллээ. Энэ талаар хэд хэдэн жишээг тайландаа оруулсан байсан юм. Ил тод байдлыг дэмжин ажилладаг хүний эрхийн нэгэн байгууллагад 2015 онд Ерөнхий сайдаас авлигач үйл ажиллагаануудыг зарлаад байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн сүрдүүлсэн захиа ирж байжээ. Мөн авлигын томоохон хэргийг нээн илрүүлсэн сэтгүүлчийг цагдаагийн байгууллага мөрдөж, гүйцэтгэх ажиллагаа явуулан занаж сүрдүүлсэн тул аргагүй аюулгүй байранд түр шилжин суухад хүрсэн гэх мэт жишээг НҮБ-ын шинжээч олон улсад мэдээлэхээр, тайлагнахаар бэлтгэж байгаа аж. Эдгээр жишээнээс харахад Монгол Улс сэтгүүлч, шүгэл үлээгч, хүний эрхийг хамгаалагчид өш хонзон, айх аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр илүү сайн ажиллах шаардлагатайг зөвлөмжийг боловсруулжээ.
 
НҮБ-ын тодорхойлсноор ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын төвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг хүний эрхийг хамгаалагч гэж нэрлэдэг байна. Тиймээс энэ талаар ойлголт, таниулах ажлыг сайтар зохион байгуулж нэгдсэн ойлголттой болох шаардлага байгааг хэллээ.
НҮБ-ын шинжээч айлчлалынхаа хугацаанд Дорноговь аймагт мөн ажилласан бөгөөд тус аймгийн Айраг суманд фторын олборлолт хийж буй Хятадын “Янтай уул” хэмээх компани уурхайн ойролцоо амьдарч буй малчдын эрүүл мэнд, тоосжилтын асуудлыг тусгайлан авч үзжээ. Улмаар тухайн компанид асуулга хүргүүлсэн бөгөөд 60 хоногийн дотор хариу авах ёстой аж.
Тэрээр мөн Хүний эрхийн үндэсний комиссын төсөв, орон тоонд анхаарах, гэрч, хохирогчийг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байсан Тахарын албыг сэргээн байгуулах зэрэг тодорхой ажлуудын зөвлөмжийг ч Засгийн газарт хүргүүлж байгаа ажээ.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-09-17

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг дэхь Буддын шашны түүх дурсгалт газруудыг үзнэ

2019-09-16

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо өлгийдөн авлаа

2019-09-15

"Ардчиллаа хамгаалъя” лазер шоуны үеэр С.Зориг үг хэлж буйгаар зохиомж хийжээ

2019-09-17

У.Хүрэлсүх: Улс орон маань ядуу зүдүү байж болно, гэхдээ шударга нийгэмд амьдармаар байна

2019-09-16

Монголыг аль хэдийнээ устгажээ!

2019-09-16

Монгол, Хятад хүмүүсийн ялгаа

2019-09-14

Манай 3 боксчин дараагийн учраагаа ялбал медалийн төлөө өрсөлдөнө

2019-09-17

Тархины бяд, торгон мэдрэмж шалгадаг спорт

2019-09-16

Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

2019-09-16

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо

2019-09-16

Хүүхдээ золионд гаргах хариуцлагагүй "томчууд"

2019-09-17

Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

2019-09-17

Дэнжийн мянгын дэрчгэр шар буюу Монголчуудад хүндлэгдсэн боксчин

2019-09-17

Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж, хүссэнээрээ элэглэдэг энэ нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

2019-09-16

"Х.Баттулга Ардчилалаас урваад зогсохгүй сүүлийн үед түүнийг тэвчихээ больж, далим гарвал гутааж байна"

2019-09-17

Гадаад харилцааны сайд “их цэвэрлэгээ”-гээ үргэлжүүлнэ

2019-09-17

МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

2019-09-17

Сайд нарынхаа картыг сугалсан Ө.Энхтүвшингийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэнэ

2019-09-16

О.Эрдэмбилэг: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгална

2019-09-17

Ипотекийн хөтөлбөрт энэ онд нийт 430 тэрбум төгрөг олгоно

2019-09-17

Энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлжээ

2019-09-17

Энэ оны эхний найман сарын байдлаар зээлийн дундаж хүү 1.3 хувиар буурч эхэлжээ

2019-09-12

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

2019-09-13

Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-11

Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна

2019-09-11

Хууль зөрчсөн уул уурхайн 63 ААН, 87 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов

2019-09-11

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.17)

2019-09-17

Podcast news - Цаг үе (2019.09.17)

2019-09-17

Podcast news - Зочинтой ярилцлага

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.16)

2019-09-16

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Чамайг хайрлах тэр...

2019-08-20

Зээлээ төл!

2019-09-17

Тэнгэрлэг заяат тэнэг новшнууд

2019-09-17

Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

2019-09-16

Мэргэн ухаан...

2019-09-16

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Дуучин А.Мөнгөншагай автын ослоор амиа алджээ

2019-09-08

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хүүхдүүд

2019-09-08

Жастин Бибер алдар нэр амьдралыг нь хэрхэн сүйтгэсэн болохыг харуусан дурсав

2019-09-05

Дотно харилцааны талаарх худал зүйлс

2019-09-17

Хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой насыг 34 гэж тогтоожээ

2019-09-17

Уншсан бүхнээ тогтоох 8 шилдэг арга

2019-09-14

Ази маягийн жигнэсэн үхрийн мах хийх жор

2019-09-13

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Цэнхэр дэлгэцийн хамгийн алдартай машинууд

2019-09-17

ХХБанкны Замын-Үүд салбарын 20-н жилийн ойн баяр амжилттай болж өндөрлөлөө

2019-09-17

Банкууд хөлбөмбөгийн аваргаа тодрууллаа

2019-09-17

Төрийн Банк сурагчийн карт, кредит карт, гялсбанкны үйлчилгээгээ харилцагчиддаа санал болгож байна

2019-09-17

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

2019-09-09

Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газар самар бэлтгэж ашиглахыг хориглоно

2019-09-08

Хүнд насаа хэлдэггүйн учир...

2019-09-17

Гадныхан орон гэргүйчүүдтэй хэрхэн "тэмцдэг" вэ?

2019-09-16

Дэлхийн бүх хүнийг тэрбумтан болгох солир

2019-09-16

Бодит амьдрал дээр хамгийн их хэрэг болдог тулааны урлагууд

2019-09-16

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Хууль зүйн салбарын ХӨГЖЛИЙН дараагийн ШАТ

2019-09-17

АТГ АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгах шаардлаггүй гэж үзжээ

2019-09-17

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-17

Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

2019-09-16

“Салхинцэцэг” өвчний халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-09-17

Эх, нярайн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэв

2019-09-17

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

2019-09-17

Дорнод аймгийн Булган сумд дуут хавдар илэрч, хязгаарлалт тогтоожээ

2019-09-16

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Монгол элдэв зураг №60 (95 фото)

2019-09-14

Элдэв зураг (70 фото) №625

2019-09-13

Ердийн зүйлсийг ер бусын өнцгөөс харвал...

2019-09-12

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

2019-09-17

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

2019-09-17

Хорт хийн агууламжийг шалгахыг анхааруулав

2019-09-17

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ маргааш эхэлнэ

2019-09-17

Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна

2019-09-12

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2019-09-11

“Apple” маргааш шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

2019-09-09

Монгол, Орос сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах боломжтой гэв

2019-09-08

Орос, Беларусь улсууд 2022 онд хамтарсан эдийн засгийн холбоо байгуулна

2019-09-17

Дональд Трамп Японы эсрэг тавьсан худалдааны хоригоо сулруулна

2019-09-17

Киргизстан, Тажикистаны хил дээр буудалцаан болжээ

2019-09-17

1600 жилийн настай, гар гараасаа барьсан 2 шарил хоёулаа эрэгтэй байсныг тогтоожээ

2019-09-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.98%
Ши Жиньпин (БНХАУ)
15.76%
Дональд Трамп (АНУ)
4.8%
Шинзо Абэ (Япон)
3.52%
Ангела Меркель (ХБНГУ)
2.84%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.64%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.95%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.95%
Нарендра Моди (Энэтхэг)
0.74%
Эммануэль Макрон (Франц)
0.34%
Хаан Салман (Саудын Араб)
0.27%
Тереза Мэй (Их Британи)
0.2%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,442

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,229

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,364

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,297