Хадам ээж...

Орхисон шагай шиг торойх хоёр гэрийн хаяа шуулттай агаад, таван ханатай их гэр дээр хатааж буй ааруул, ээзгий цайрч, шуулттай гэрийн хаяагаар хүүхдүүдийн хөөр баяртай инээлдэх дуун цангинана. Гэрийн эзэн дөч орчим насны эр морио уяж, эмээлээ тэврээд гэрийн хаалгаар ортол хэдэн хүүхэд нь хөгшин ээждээ чихэр ид хэмээн хонины хоргол өгч буйг харан

-Яадаг годронгууд вэ, та нар гарцгаа гэж зандархад 5-10 насны орчим тэрсхэн гурван хүүхдүүд год үсрэн хаалгаар нүцгэн хөлийн тавхай уралдуулан алга болов.

-Чигяатүрүү нар та нарыг дээ гайгүй гэж нэг сайн хашгирч өгөөд баруун орны урд бөгцийн суугаа хөгшин рүү ойртон очиж гартаа атгасан хонины хорголыг нь авах гэтэл, байг гэм хүүхдүүд надад чихэр өгсөн юм шүү дээ хүүхээ гэхэд

Ээж минь хүүхдүүд танаар дамшиглаад хонины хоргол өгсөн байна шүү дээ, алив хүүдээ аль гэхэд гар нь моонийж, үс нь ширэлдсэн үрчгэр эмгэн алгаа тэнийлгэв.
Хорлоо эмгэний нүд мөрөө үзхээ байгаад гурван жил үзжээ. Хүүг нь байхгүй бол ач бэр нь байсхийгээд л дамшиглаад удаж байгаа аж. Ялангуяа дүрсгүй гурван ач нар нь хөгшнөөр мөн ч их элдэвлэнэ. Аргалыг ааруул гэж, цасыг мөсөн чихэр гэж, чулууг цаасанд боогоод бэлэг гэж, үгүй мөн ч их хуурна.
Хөгшин дэмий л зандрах ч яаж ч үл хүчрэх.

Хааяа бэрдээ үглэвэл бэр нь хүүхдүүдээ зад өмөөрнө. Ийнхүү хөгшин залуу нийлсэн 6 хүн хөдөөгийн нэгэн хэвийн амьдралыг элээнэ. Хорлоо эмгэн уг нь төрсөн гурван хүүхэдтэй ч ганц хүү Хүрэл л ээжийгээ асарсаар удаж байгаа нь энэ. Нүд нь үздэг байхдаа Хорлоо хөгшин зүгээр эс сууна. Гэрт гадаагүй хамаг ажлыг амжуулж, арьс нэхий элдэж, даавуу даалимба, торгоны өөдсөөр хүүхдүүддээ дээл хувцас, баривч урлана. Бүр лааны гэрэлд шөнө дөлөөр сууж оёход муу хүү нь л ээжээ та ядарчихна, унтаж амарч үз дээ гэж санаа тавих. Уг нь үнэндээ Хорлоо хоёр том охиноо төрүүлсэнээс хойш дахин гурван удаа жирэмсэлсэн ч гурвуул хүн болох хувьгүй байсан юм.

Тээр жил хадланд явсан өвгөн нь нэг өдөр гэнэт нэг хүү сундлаад ирдэг намар хүү 3 орчим настай байсан юм. Өвгөн нь хар цагаан дуугүй суугаад байдаг, Хорлоо юу гэж асуух, хэлхээ ч мэдэхгүй байж байтал гэнэт л Хүрэл хүү - Ээжээ би өлсөөд байна гэж хэлхэд Хорлоо өөрийн эрхгүй за гээд хүүг хооллож ундалхад бяцхан хүү суугаагаараа божийтол хурхирхыг хараад өөрийн эрхгүй өрөвдөж их хол зам туулаад ядарчдээ эвий минь, ямар амьтны үр юм бол доо, арай манай хүн гэх шүү элдвийг бодон нөхрөө царайчлан харавч нэг ингээд хүрлийхээрээ хэдэн өдөр сараар ч ус балгасан юм шиг дуугардаггүй занг нь мэдэх тул бушуухан л араг савраа аваад аргал түүнгээ хөдөө ганцаараа уйлж дуулж дураараа байх минь гээд гарч одсонсон.

Хааяа Хүрлийг хоёр хацраас нь татаж байгаад л нөхөртэй нь адил юм уу үгүй юу гэж шинжиж гарна, бас унтаж байхад нь гэнэт л өөрийн эрхгүй ширтэнэ. Миний таньдаг хэн нэгэнтэй адил байна уу, за байз арай өвгөний дээр бага залуудаа хальт ярьж байсан анхны хайр майр гээд байдаг Цэндээгээс гарсан юм биш байгаа гэх мэтээр элдэв бодол хөвөрдөж байсан ч өвгөн нь Хүрлийг 18 хүрдэг жил өөд болохын өмнөхөн ингэж ярьж билээ.

-Хорлоо минь би чиний өмнө нүгэлгүй амьдарсан юм шүү. Хүүгийн тухайд би хээрээс олсон юм . Гэхдээ үүнийг хүүд ч тэр охидод ч тэр бүү дурсаарай. Хүүгээ хажиглаж хялалзалгүй өдий хүргэсэнд баярлалаа чамдаа төөрч ирсэн үр минь байсан юм байлгүй дээ гэж бодож хайрлаж яваарай чи минь. Хожим хоёр хүүхдээс ч илүү чамайг минь харж ч магад шүү гэж хэлээд би унтмаар байна гээд үүрдийн нойрт автсан юм.

Тиймээ хөгшин нь үнэхээр үнэн хэлсэнийг тун ч удалгүй Хорлоо өөрийн биеэр амсаж байгаа билээ. Хүү нь Хорлоог эхнэр хүүхдээсээ ч илүү үзнэ. Усанд оруулах, үсийг нь самнах гээд учиргүй зөөлөн гартай. Эвий миний төөрч ирсэн үр минь гэж Хорлоо хөгшин бодохдоо гадаад гэдэг оронд суугаад үл ирэх хоёр охиндоо гомдоно. Хөдөөгийн амьдрал үргэлжилсээр л Хорлоо хөгшний нүд юм үзэхээ больсноос хойш гурван жил өнгөрчээ.

Өглөө бүүр түүрхэн үүрээр хоёр хүн маргаад ч байх шиг, зүүдлээд байна уу гэж бодоод чагнаархвал бэр нь уйлж байх шиг

-Өвчтэй эхийн чинь баас шээсийг гурван жил зөөлөө, яасан ч үхэж далд ордоггүй юм бэ, чи ямар өдөржин гэрийн бараа харах биш адуу мал гээд. Илүү гэрт оруулъя. Хүүхдүүд ч томорлоо. Халуун ам бүлээрээ байж үзэхсэн гэх.
Хүрэл хар цагаан дуу гарсангүй. Яг л энэ тал дээр өвгөнийг нь өвчсөн юм шиг дуурайсныг Хорлоо хөгшин хааяа гайхдагсан. Өглөө босоод бэрийн аягалж гарт нь дуртай дургүй атгуулдаг цайг ч оочлохыг хүссэнгүй. Бас том ач нь гарт нь бариулдаг хэдэн боорцгоо ч шүдгүй буйлаараа мэрсэнгүй. Эмгэн өдөржин юм бодож суув. Ээжээ гэж Хүрлийн дуу гархад сая л нэг анзаарч ээж та цай цүй ч уусангүй. Яамаар байна, гадаа гэрийн сүүдэрт суух уу гэхэд миний хүү, ээж нь аргалд явмаар байна, ээждээ араг үүрүүлээд савар гарт бариулаад өгөөч гэхэд, Ээжээ та чинь юу ярина вэ, яаж аргал түүхгээ вэ таг сохор юм байж гэж зүүнтэйгээс бэрийн загнах дуун гархад хөгшний сохор нүднээс хоёр том дусал нулимс үрчгэр нүүрийг нь дамжин доошлохыг харсан Хүрэл

За тэгье ээ ээжээ, хоёулаа аргалд явъя даа гэхэд гал дээр сүү хөөрүүлж суусан эхнэр нь та хоёр чинь солиороо юу зөнөг, тэнэг хоёр чинь гэж үглэхэд Хүрэл ээжээ хөтлөн гарлаа.

Ийнхүү сохор ээжээ хөтлөн аргал түүхээр одох нөхрийнхөө араас эхнэр нь аашилж хүүхдүүддээ уураа гарган тачигнах нь эх хүү хоёрыг холдон холдтол сонсогдож байлаа. Хүрэл нэг удаа ч болохноо өөрийг нь аашилж загнаж байгаагүй, дандаа хоёр эгчээс нь өмөөрч байсан ээжийгээ хөтлөн зөрүүлж шидэх аргалыг нь гараараа авч арганд нь шидэлж байхдаа ээжийгээ өрөвдөн өөрийн эрхгүй дал мөр нь чичрэв.Миний хүү, ээж нь амрая гэх дуунаар Хүрэл ээжийнхээ мөрнөөс аргыг авч, ээжийгээ газар зөөлөн суулгав. Миний хүү нааш ир ээ гээд ээж нь шал өөр зүгт гараа алдлан тэврэхэд Хүрэл гүйж очин ээжийнхээ энгэрт толгойгоо наав.

Миний хүү ээ, өнөөдрөөс ээж нь жижиг гэрт ормоор байна.

Миний хүү ээжийгээ бишгүй сайхан асарч байнаа. Эхнэртээ буруу өгөх хэрэггүй ээ хүү минь. Цэрмаа муу хүүхэн бишээ, өнчин өрөөсөн өссөн зовлон үзсэн хүн шүү дээ, ам нь л хааяа түрүүлдчихдэгээс биш хүнээр бол муу хүн биш шүү дээ. Ээж нь хүүдээ их баярлаж байна аа. Миний хүү сайн явнаа. Тэнгэр бурхан миний хүүгийн заяа буяныг харна гэж толгойг нь багынх шигээ үнэрлээд за хүүхээ гэртээ харьяа даа ижий нь өлсөж ундаасах нь гээд босов. Тэр өдрөөс хойш ээж нь илүү гэрт орж Хүрэл ээжийгээ ойр ойрхон эргэж хэрэгтэй бүхнийг нь дөхүүлсээр сар гаран болжээ.

Өглөө эрт босоод ээжийнхээ гэр лүү данхтай цайгаа барьсаар Хүрэлийг ороход ээж нь унтсаар л байх шиг харагдахад цайгаа тавиад гарах гэснээ нэг л сонин совин татах шиг болоход ээжээ, ээжээ гэсээр эрээн даавуун хөнжлийн захаас татвал ээж нь аль хэдийн бурхны орноо одсон байх нь тэр. Хүрэл ээжийнхээ толгойг тэврэн уйлж суухад ээжийнх нь дэрэн тушаа нандигнан боосон баадантай зүйл харагдав. Баадантайг задлан үзвэл Хүрэл хоёр эгчтэйгээ, бас аавтайгаа авахуулсан зураг. Харин хэзээ ч ээж нь зургаа авахуулж үзээгүйг гэнэт сая л санаж харамсав.

Хөөрхий ээж минь ганц удаа ч болохноо зургаа авахуулж байсангүй, тэнэг хүү нь ч үүнийг санасангүй. Нүд нь юм үзэхээс өмнө нэг удаа зургыг нь авхуулчихаагүйдээ өөрийгөө зүхэв.Хүрэлд ээж нь ааваас нь үлдсэн гаанс, хөөрөг, таван ханатай гэр, мал хуй бүгдийг өгсөн юм. Харин тэр бааданд эхнэр хүний дээр үеийн толгойн гоёо, жинхэнэ шүр сувдтай мөнгөн сам, том улаан шүрэн бугуйвч энэ бүгдийг боож бэлдээд бас нэг зурвас бичсэнийг олов. "Бэр Цэрмаад ээжээс нь" гэжээ.
Хүрэл энэ бүгдийг тэвэрч гараад эхнэр дээрээ очиж нулимс дүүрэн нүдээр эхнэрээ ширтэж байснаа үг дуугүй өвөр дээр нь тавьчихаад гарч одов.

Цэрмаа учрыг гайхан энийг ч тэрийг ч барилан үзээд "бэр Цэрмаад ээжээс нь " гэсэн алга дарам зурвасыг базлан хадам эхээ энэ олон жилийн турш үргэлж ад үзэж, хоолны багыг, хувцасны мууг л уцаарлан уцаарлан шиддэг байсан нь нүднийх нь өмнүүр жирэлзэхэд өвөр дээр нь тооноор шагайх нарны гэрэлд хадам ээжийнх нь бэрдээ үлдээсэн шүр сувд шигтгэсэн мөнгөн эдлэлүүд тодоос тод гялалзан байлаа. Хар аяндаа асгарах нулимс нь дэндүү гашуун шорвог амттай
байсныг Цэрмаа сая л ухаарсан ч бүх зүйл хэдийн оройтжээ .

(Номын хэсгээс авав. ) 2008 Яруу найрагч Хулганайн Тэргэл. Wisconsin муж

67
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

Хөрөнгө оролгын мэдүүлгээ худал мэдүүлсэн дараах 5 албан тушаалтанд хариуцлага тооцжээ

2019-05-24

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн АТГ-т өгсөн компаниуд

2019-05-24

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос хариуцлага нэхэж, огцрохыг шаардлаа

2019-05-24

ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

2019-05-24

Элдэв зураг (70 фото) №609

2019-05-24

Орос гэрэл зурагчны жирийн Монголчуудтай уулзсан тэмдэглэл

2019-05-24

Түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зураг

2019-05-23

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

Муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад борлуулах гэж байжээ

2019-05-24

Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа

2019-05-24

Хаврын тариалалт 40.6 хувьтай байна

2019-05-24

Б.Чингүүн: Энэ ажлыг л хийхгүй бол өөрөөр яаж амьдрахаа хэлж мэдэхгүй юм

2019-05-24

"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг

2019-05-24

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ боллоо

2019-05-24

Дэлхийн брэнд компаниудыг нэг дор цуглуулсан ноолуурын форум зохион байгууллаа

2019-05-24

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

2019-05-24

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Намбарын хүү...

2019-05-24

Судлаач Д.Ганхуяг: Хөгшчүүлийн маань сайхан сэтгэл...

2019-05-23

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл

2019-05-24

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Боксын спортыг олимпын хөтөлбөрт хэвээр нь үлдээлээ

2019-05-24

Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцоно

2019-05-23

‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно

2019-05-23

Э.Өнөрмаа: Бөөрөнцөг түлхэлтийн спорт надад амьдрах итгэл, урам өгсөн

2019-05-23

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Хүн төрөлхтний нөхөн үржихүйн рекордууд

2019-05-24

Хөгжилтэй аргаар асуудлыг шийдсэн хүмүүс

2019-05-24

Аль цаг үед, хаана төрвөл та жаргах байсан бэ?

2019-05-23

"Minecraft" тоглогчдын урласан итгэмээргүй гайхалтай бүтээлүүд

2019-05-23

УИХ-ын дарга Архангайг элэгний эмгэггүй аймаг болгосон хөтөлбөрөө бусад аймгуудад үргэлжлүүлэхийг хүслээ

2019-05-24

Тамхинд хэрэгтэй зүйл байдаг уу?

2019-05-24

Дархлаажуулалтын талаарх 10 буруу ойлголт

2019-05-24

Орон гэргүй иргэдийг архины албадан эмчилгээнд хамруулна

2019-05-24

“Facebook” хоёр тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ

2019-05-24

Сонгуультай холбоотой сөргөлдөөний улмаас 6 хүн амиа алджээ

2019-05-23

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Үзэн яддаг байсан эхнэрээ алдсанаас хойш гашуудлын нулимс түүнийг мянган жилээр хөгшрүүлэв...

2019-05-24

Шинэ монголын шалчгар залууст зориулав...

2019-05-23

Охидоо бардам өсгө өөрийгөө хайрладаг болго! Эс бөгөөс эр хүнд нугачин даруулна!

2019-05-23

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Г.Занданшатар: Гишүүд хуралдаа ирэхгүй, элдэв асуудалд холбогдоод байх юм бол УИХ тарсан ч болно шүү!

2019-05-24

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т байцаалаа

2019-05-23

Д.Энхбат агсны амьд ахуйдаа өгсөн сүүлчийн яриа...

2019-05-23

Архинд бүдгэрсэн авъяас

2019-05-23

Манай экспорт Хятадын ганц өдрийн хэрэгцээг ч хангахгүй

2019-05-24

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд зочиллоо

2019-05-23

Г.Занданшатар: Өрийг өрөөр шийдэх нь явцгүй

2019-05-23

Т.Баярхүү: Ц.Элбэгдорж Монголын улс төрчдөөс мөнгө хүүлэгчдэд хамгийн их үйлчилсэн хүн

2019-05-23

Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ

2019-05-22

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй

2019-05-22

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

2019-05-22

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон

2019-05-24

Хүүхдийн хөгжих ОРЧИНГ бүрдүүл!

2019-05-24

Сурагчдыг түрээсийн байранд түр хичээллүүлэх нь

2019-05-23

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалт ирэх 27-нд эхэлнэ

2019-05-23

Х.Нямбаатар: УИХ гишүүн индрээс үг хэлдэг болно

2019-05-24

Гадаад харилцааны сайд НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганд оролцоно

2019-05-24

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцлээ

2019-05-24

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

2019-05-24

Яарсан үедээ хийж идэх "Бяслагтай макарони"-ийн 5 жор

2019-05-24

Янз бүрийн толбыг хэрхэн арилгах вэ?

2019-05-24

Агаарыг хамгийн сайн цэвэрлэж, хоргүйжүүлдэг тасалгааны ургамлууд

2019-05-23

Анхны уулзалтаараа л хүний сэтгэлийг татах 10 арга

2019-05-23

Монголыг молигодсон хөрөнгө оруулалтын гэрээ-1

2019-05-23

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

Ардын уран зохиолч Т.Галсангийн номын өргөөг тохижуулж өгчээ

2019-05-24

Д.Уул: Энэ төсөл хоёр орны соёлын харилцаанд онцгой үүрэгтэй

2019-05-24

“Монголын үндэсний балет” гуравдугаар уралдаан ирэх сард болно

2019-05-24

“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно

2019-05-24

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.52%
Ши Жиньпин (БНХАУ)
16.91%
Дональд Трамп (АНУ)
4.27%
Шинзо Абэ (Япон)
3.61%
Ангела Меркель (ХБНГУ)
3.28%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.79%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.15%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.99%
Нарендра Моди (Энэтхэг)
0.66%
Хаан Салман (Саудын Араб)
0.49%
Тереза Мэй (Их Британи)
0.16%
Эммануэль Макрон (Франц)
0.16%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,331

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,928

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,291

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,247