Хэл гэж...

Хөлөн дээр махан бие тогтдог бол хэлэн дээр үхэл амьдрал ч тогтдог. Хэлээрээ дуу дуулж ерөөл хэлж сайн мэдээ дуулгаж сайхан үгс урсгаж хүмүүст сэтгэлийн дэм өгч  тэнгэрт нистэл нь магтан шагширч болдог ч бас хэлээрээ хэрүүл маргаан хийн хараалын үгс урсган газар доогуур ортол нь муулж болдог, гагцхүү яаж хэрэглэхээс  хамаараад хүний өгсөх уруудах үхэх сэхэхийг ч шийдэж чадах агуу хүчийг хэл агуулж байдгаараа онцлогтой.

1912-04-15-нд далайд сүйрсэн алдарт Титаник хөлгийн экипажийн нэгэн Энэхүү хөлгийг Бурхан ч живүүлж чадахгүй гэж хэлээд л  хэдхэн цагийн дараа мөсөн уул мөргөөд сүйрч байсан нь Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын зүйр цэцэн үгийн цаад санаа. Оросууд ч гэсэн Язык мой враг мой буюу миний хэл миний дайсан гэдэг нь үг хэлэндээ бид цаг ямагт онцгой анхаарахыг харуулж байна.  Хэлээрээ бид шүлэг уншиж дуу дуулж Болор цом Морин хуурт ач тач үзэлцэлгүй л яахав,  гэхдээ хамгийн гол эрхэм зорилго нь  буруу зөрүү хов жив атаа жөтөөнөөс ангид байлгаж, шударга зөв Yнэнийг шивнэх бус  бүүр хашгирч гууглаж тунхагла гэж хэлд оруулж хүн болгожээ биднийг.

Хэл гэдгийг манай баруун монголчууд төдийгүй эстон финландууд хүртэл  кэл гэдэг бөгөөд түрэг гаралтай хориод хэлэнд кэлийг  тэл болгоод  тэлийг голландууд тал болгоод  талыг англичууд аваад tell болгосноор төөрсөөр төрөлдөө гэгчээр буцаад монголдоо хэл гээд үйл үг  болоод ирж байгаа нь анхны хэл монголоос  үүссэн гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Монгол хэлний Аав Эм Хүн гэсэн тулгуур гурван үг дэлхийн ихэнх хэлэнд ордог бөгөөд аав ээж нь арабаар аб ом, еврейгээр абба эма, хятадаар ба баба ма мама, латинаар пап поп баб мам мом гээд, Хүн гэдэг нь гүн гон гун хун хум хуман /human/ гэх зэргээр  эгшиг нь л ар өвөрт орсноос бусдаар гийгүүлэгч Б, М, Х үсэг нь  уг гурван үгсийн үндэс ноён нурууг хэвээр авч үлдсэнийг харж болно.

Цагийн аясаар Б үсэг латин голдуу хэлэнд төстэй аялгуутай В, Ф, П болон вадер фадер өөрчлөгдсөн нь П үсэг гэж байдаггүй арабууд америкт очоод паркинг хийж болохуу гэхийг баркинг /хуцах/ болох уу гэж байнга хэлээд  доог тохуу болдгоос харж болно.  Арабууд аав ах айл харах ёдрох анзаарах жирийх дүрслэх гээд араб хэлний таван хувийг монгол хэлнээс авсан бол тэндээс цааш нь түрэгүүд соёлын голдуу гаралтай  калим дэвтэр мугалим дүкен зэрэг араб үгсийн арван хувийг авсны зэрэгцээ мөн хэмжээний шинжлэх ухааны голдуу үгсийг нь европынхан арабаас зээлджээ.

Бид тэдний харь хэлийг нь судлаад зогсохгүй хэлний хурд соёлд тохируулан харилцан ярилцаж сурах нь чухал. Япон хятад зэрэг азийн орнуудад боулинг тоглох аргаар буюу нэг хүн ярьж дуусаад боулингийн шаарик байндаа хүрэх хугацаа буюу яриа зогсоод 10 секунд орчим хүлээгээд дараагийн  хүн нь ярьж эхэлдэг жамтай. Харин орос монгол арабууд сагс тоглох маягаар нэгнээс бөмбөг шидээд нөгөө нь авах хугацаа буюу 1-2 секундын завсартай  хоёр хүн харилцан ярилцдаг  бол испани хэлтэй Өмнөд Америк Карибын тэнгис хавиар гурван хүн рагби тоглон уралцах мэт зэрэгцэж  ярьдаг нь  угаасаа чалчаа ард түмнүүдийн онцлогоос гадна өгүүлбэрийн бүтцэд орох эхний 2-3 үгээр ерөнхий утга нь ойлгомжтой болдог тул сүүл нь чухал биш учраас хүлээлгүй дөрвөн ч хүн нэгэн зэрэг  ярих тал бий.

Тиймээс хаа ч явсан бид тухайн үндэстэний хэл ярианы хурд соёлд тааруулж оролцохгүй бол Азид эсрэг талаа яриулахгүй урдуур нь орж ярьсаар байгаад өөрийнхөө хамаг нууцыг  алдахаас гадна тэдний санаа бодол зорилгыг ойлгож амжилгүй яриа өндөрлөнө гэсэн үг. Өмнөд Америкт тэдэнтэй адилхан зэрэг уралцахгүй бол өөрийгөө ойлгуулж  амжихгүй хоцрох талтай. Өөрөөр хэлбэл усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр бусдын хэл соёлд яг тэр нутгийн индиан шиг л суралцана гэсэн үг.

Глобалчлалын өнөө үед аливаа үндэстэн оршин тогтнохын нэг үндэс бол эх хэл учраас  улс орнууд эрт дээр үеийнх шигээ шууд хуулбарлах бус, ялангуяа франц хятад зэрэг их гүрнүүд эх хэлээ дээд зэргээр хамгаалж байна. Англи Францын хэдэн зуун жилийн газар нутгийн дайн дууссан ч тэдний хэл соёлын асар том дайн нь дэлхийн сүүдэрт өдөр тутам өнөөг хүртэл үргэлжлэж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Глобалчлал компьютер мобайл имэйл зэрэг дэлхий нийтийн хаана ч түгээмэл хэрэглэдэг  үгнүүдээс ч францууд эрс татгалзаж дэлхийжилт тооцоологч зөөврийн утас цахилгаан шуудан гэх зэргээр  орчуулж байгаа бол хятадууд  цахилгаан тархи гар утас сайхан улс/АНУ/ гэх мэтээр нэрлэж ганц ч гадаад үг эх хэлэндээ хавьтуулахгүй байна.

Хоёр зуугаад жилийн өмнө оросууд  соёлын гаралтай үгсээ тэр чигээр нь францаас авсан шиг бид ч гэсэн бас хоол унд ахуйн хэллэгээ тодорхой хэмжээгээр урд зүгээс импортлосон тал бий. Нэгэнт тогтсон  байцаа байшин бин тан гэхийг цагаан ногоо цагаан уул гамбир шөл гэхчилэн өнөөдөр өөрчлөхгүй юмаа гэхэд  өдөрт тутам шинээр үүсч эх хэл рүү маань довтолж байгаа шинэ гадаад үгнүүдийг асар их баялагтай монгол хэлний үгсийн сангаас ухан гаргаж оновчтой зөвөөр орчуулж эх хэлээ бид харийн хэлнээс хамгаалах цаг болжээ. 1921 онд өвөг дээдэс маань шинэ эмзэг тусгаар тогтнолоо олоод сэхээ ч аваагүй байхдаа  хамгиийн түрүүнд хэл соёлдоо анхааран гуравхан сарын хугацаанд  буюу хорин нэгэн оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг  анх байгуулж, улмаар социализмын үед өдөр тутам гардаг Үнэн сониноор дамжуулан төрийн хэлний бодлогоо  хүн бүрт хүргэснээр хэл зүйгээ дээр доргүй дарга цэрэггүй яг таг  мөрддөг байлаа.

Өнөөдөр юуны төлөө бид найрагч зөвлөх үндэсхэрхэг ерөнхийлөгчтэй болсон билээ дээ, судар бичгийн хүрээлэнгийн суурь нь болсон одоогийн Хэл зохиолын хүрээлэн маань манлайлаад үндэсний хөтөлбөр боловсруулж эх хэлний зөв бодлого үг хэл зүйгээ нэг ном журманд нь оруулж, төрийн албан хэрэгт 200 мянган төрийн албан хаагчаараа дамжуулан Ерөнхийлөгчийн зарлиг төрийн лантуугаар  мундагдуулахад  эх хэлээ гэх эх оронч  гурван сая  монголчууд  бид дагаад л намирна. Үүнд холбогдох эрдэмтэн мэргэдийг татан оролцуулахаас гадна гадаад үгнүүдийг өөрийн үзэл бодлоороо орчуулж Монгол Хэлээ Аваръя@Save_Mongolian нэрээр Твиттер хуудсандаа  цаг минут тутам цацдаг  эх оронч жирийн нэгэн залуугаас  авхуулаад ганц ч гадаад үг оруулалгүй Библийн  66 номыг орчин цагийн англи хэлнээс монгол хэлнээ буулгаж чадсан залуусын орчуулгын товчоотой  хамтраад ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдлөн эх хэлээ хамгаалж чадваас  монгол хэл монгол үндэстэн дахиад хэдэн мянган жил оршин тогтнох  нэг үндэс суурь баттай тавигдах болно.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Үзэн яддаг байсан эхнэрээ алдсанаас хойш гашуудлын нулимс түүнийг мянган жилээр хөгшрүүлэв...

2019-05-24

Шинэ монголын шалчгар залууст зориулав...

2019-05-23

Охидоо бардам өсгө өөрийгөө хайрладаг болго! Эс бөгөөс эр хүнд нугачин даруулна!

2019-05-23

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Ардын уран зохиолч Т.Галсангийн номын өргөөг тохижуулж өгчээ

2019-05-24

Д.Уул: Энэ төсөл хоёр орны соёлын харилцаанд онцгой үүрэгтэй

2019-05-24

“Монголын үндэсний балет” гуравдугаар уралдаан ирэх сард болно

2019-05-24

“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно

2019-05-24

Монголыг молигодсон хөрөнгө оруулалтын гэрээ-1

2019-05-23

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

Яарсан үедээ хийж идэх "Бяслагтай макарони"-ийн 5 жор

2019-05-24

Янз бүрийн толбыг хэрхэн арилгах вэ?

2019-05-24

Агаарыг хамгийн сайн цэвэрлэж, хоргүйжүүлдэг тасалгааны ургамлууд

2019-05-23

Анхны уулзалтаараа л хүний сэтгэлийг татах 10 арга

2019-05-23

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Х.Нямбаатар: УИХ гишүүн индрээс үг хэлдэг болно

2019-05-24

Гадаад харилцааны сайд НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганд оролцоно

2019-05-24

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцлээ

2019-05-24

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

2019-05-24

Элдэв зураг (70 фото) №609

2019-05-24

Орос гэрэл зурагчны жирийн Монголчуудтай уулзсан тэмдэглэл

2019-05-24

Түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зураг

2019-05-23

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Г.Занданшатар: Гишүүд хуралдаа ирэхгүй, элдэв асуудалд холбогдоод байх юм бол УИХ тарсан ч болно шүү!

2019-05-24

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т байцаалаа

2019-05-23

Д.Энхбат агсны амьд ахуйдаа өгсөн сүүлчийн яриа...

2019-05-23

Архинд бүдгэрсэн авъяас

2019-05-23

УИХ-ын дарга Архангайг элэгний эмгэггүй аймаг болгосон хөтөлбөрөө бусад аймгуудад үргэлжлүүлэхийг хүслээ

2019-05-24

Тамхинд хэрэгтэй зүйл байдаг уу?

2019-05-24

Дархлаажуулалтын талаарх 10 буруу ойлголт

2019-05-24

Орон гэргүй иргэдийг архины албадан эмчилгээнд хамруулна

2019-05-24

“Facebook” хоёр тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ

2019-05-24

Сонгуультай холбоотой сөргөлдөөний улмаас 6 хүн амиа алджээ

2019-05-23

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Хөрөнгө оролгын мэдүүлгээ худал мэдүүлсэн дараах 5 албан тушаалтанд хариуцлага тооцжээ

2019-05-24

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн АТГ-т өгсөн компаниуд

2019-05-24

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос хариуцлага нэхэж, огцрохыг шаардлаа

2019-05-24

ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

2019-05-24

Муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад борлуулах гэж байжээ

2019-05-24

Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа

2019-05-24

Хаврын тариалалт 40.6 хувьтай байна

2019-05-24

Б.Чингүүн: Энэ ажлыг л хийхгүй бол өөрөөр яаж амьдрахаа хэлж мэдэхгүй юм

2019-05-24

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Манай экспорт Хятадын ганц өдрийн хэрэгцээг ч хангахгүй

2019-05-24

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд зочиллоо

2019-05-23

Г.Занданшатар: Өрийг өрөөр шийдэх нь явцгүй

2019-05-23

Т.Баярхүү: Ц.Элбэгдорж Монголын улс төрчдөөс мөнгө хүүлэгчдэд хамгийн их үйлчилсэн хүн

2019-05-23

"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг

2019-05-24

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн олон нийтэд зориулсан ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ боллоо

2019-05-24

Дэлхийн брэнд компаниудыг нэг дор цуглуулсан ноолуурын форум зохион байгууллаа

2019-05-24

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

2019-05-24

Намбарын хүү...

2019-05-24

Судлаач Д.Ганхуяг: Хөгшчүүлийн маань сайхан сэтгэл...

2019-05-23

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Хүн төрөлхтний нөхөн үржихүйн рекордууд

2019-05-24

Хөгжилтэй аргаар асуудлыг шийдсэн хүмүүс

2019-05-24

Аль цаг үед, хаана төрвөл та жаргах байсан бэ?

2019-05-23

"Minecraft" тоглогчдын урласан итгэмээргүй гайхалтай бүтээлүүд

2019-05-23

Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ

2019-05-22

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй

2019-05-22

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

2019-05-22

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл

2019-05-24

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон

2019-05-24

Хүүхдийн хөгжих ОРЧИНГ бүрдүүл!

2019-05-24

Сурагчдыг түрээсийн байранд түр хичээллүүлэх нь

2019-05-23

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалт ирэх 27-нд эхэлнэ

2019-05-23

Боксын спортыг олимпын хөтөлбөрт хэвээр нь үлдээлээ

2019-05-24

Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцоно

2019-05-23

‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно

2019-05-23

Э.Өнөрмаа: Бөөрөнцөг түлхэлтийн спорт надад амьдрах итгэл, урам өгсөн

2019-05-23

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.52%
Ши Жиньпин (БНХАУ)
16.91%
Дональд Трамп (АНУ)
4.27%
Шинзо Абэ (Япон)
3.61%
Ангела Меркель (ХБНГУ)
3.28%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.79%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.15%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.99%
Нарендра Моди (Энэтхэг)
0.66%
Хаан Салман (Саудын Араб)
0.49%
Тереза Мэй (Их Британи)
0.16%
Эммануэль Макрон (Франц)
0.16%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,331

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,928

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,291

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,247