Гэсэр гэртээ харих уу?

Гэсэр гэртээ харих уу?

Ардчилсан хувьсгалын буянаар амьдралдаа гэрээсээ арван алхам холдож үзээгүй, “Алтан Москва”-гаас цааш газаргүй хэмээн сэтгэж ирсэн Монголчууд өдгөө хүрээгүй тив, уулзаагүй хүнгүй болж, чаддагсан бол сар луу хүртэл нисэнгээ алдлаа. Бас “Монголчууд хэдүүлээ вэ?”, “би чи хаана вэ?” гэдгээ анзаарах сөхөөгүй 20 гаруй жил хөл толгойгоо олох, хөгжил дэвшлийн замаа сонгох, ардчилал зах зээлээ тохинуулах гэж нилээн “ачаалалтай” ажиллав. Нэг анзаартал гадаад руу одсон, нэг сумаас нөгөөрүү нүүсэн нэгнээ бүү хэл гэрээсээ ч гарч үзээгүй чавганцыг бүртгэж амжилгүй, хүн амын хувьд барагцаалсан тоотой хэдэн жилийг үдчихэж.

Аз болж он тоолол тэгширснээр /2010/ ард иргэдээ хаана яаж амьдарч, оршин суугааг нь нэг бүрчлэн хянах “том” тооллого эхлэх нь тэр. Тооллогын улс төр, эдийн засаг, нийгмийн учир холбогдлыг ч зүйл бүрээр тайлбарлаж, ялангуяа гадаадад урт хугацаагаар амьдарч буй иргэдээ идэвхтэй оролцохыг виртуалаар болон аман ухуулгаар байн байн сануулж байна. Ингэхэд ер нь бид чинь хэдийгээ хилийн чанадад үдэн гаргачихав аа?

Шинэ цагийн Монголын диаспора буюу гадаад миграцийн хамгийн том давалгаа 1991-1993 оны хооронд 50 000 орчим казах иргэд шинэ тутам тусгаар тогтносон Казахстан луу нүүснээр эхэлжээ.

Албан бус тоогоор өдгөө 200 000 гаруй монгол иргэн хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч байгаа гэнэ. Гадаад харилцааны яамнаас гаргасан албан тоогоор бол 100 000 хүн гэж байна. Ямартай ч 1-2 аймгийн хүн амтай тэнцэх хэмжээтэй, хөдөлмөрийн насны хүн амын 5-10 хувь нь гадаадад оршин сууж байгаа нь магадтай аж. Аль ядуу улсын иргэдийн адил Монголчууд гол төлөв ажиллаж хөдөлмөрлөн хэдэн цаас олохоор, сурч боловсрохоор, амьдрал хайн, бусдын нутагт цагаачлахаар хилийн чанадыг зорьдог.

Гадаад дахь монголчуудыг оршин суугаа улсаар нь харвал /хамгийн олон монгол иргэн оршин сууж буй орнуудыг авч үзсэн болно/:

  1. Казахстанд – 30 000 /үүний 20.000 нь давхар харъяалалтай казах үндэстэн/;
  2. БНСУ-д - 35 000 /25.000 нь хууль ёсоор оршин сууж буй/;
  3. Америкт - 20 000 гаруй, /тал нь хууль бусаар оршин сууж буй/;
  4. Их Британи, Ирландад – 10 000;
  5. Чехэд 8 000;
  6. ХБНГУ-д 6 500;
  7. ОХУ-д 5 000;
  8. Японд 4 500;
  9. БНХАУ 4 000 орчим монголчууд байгаа гэсэн барагцаа тоо байна. /Дашрамд дурьдахад ШУТИС-ийн Нийгмийн технологийг сургуулийн хамт олон гадаад дотоод миграцийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа болно./

Ерөнхийдөө дэлхийн 80 гаруй оронд бидний ахан дүүс, садан төрлүүд аж төрж, хөдөлмөрлөж, сурч байдаг гэнэ. Дахиад ч гадаад гарч, “юм үзэж нүд тайлах” хүсэлтэй 100 000 орчим Монгол бий болов уу. үүнд аав ээж, төрөл төрөгсөддөө ад үзэгдэх тал руугаа орчихсон “ажилгүй” хэсэг нөхдүүд эсвэл гадаадад боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийг чинхүү зорилгоо гэж тооцсон залуучууд мөн “ажлын байргүй” дээд боловсрол эзэмшсэн “будилуучууд” зэрэг 16-35 насныхан зонхилсон залуус үүний гол массыг бүрдүүлнэ. 

Ерөнхийдөө монголын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл тухайлбал, гадагшаа тэмүүлэх хүмүүсийн хүсэл сонирхол, боломж, монгол дахь ажлын байрны хангамж, боловсролын системийн чанар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх бололцоо, байгаль орчны нөхцөл байдал зэргийг одоогийнхоос дордохгүй гэж тооцвол гадаадад урт хугацаагаар оршин сууж, ажиллаж хөдөлмөрлөх Монгол иргэдийн тоо нийт хүн амын 10 хувиас хэтрэхгүй биз ээ.  Харин албан ёсоор цагаачлах эрх авч одогсдын хувьд хэд дахин бага тоо гарна.

Хилийн чанад дахь иргэдээ эх орондоо эргэн  ирүүлэх тухай асуудал төр засаг төдийгүй жирийн хувь хүмүүсийн хувьд ч сэтгэл зовж, анхаарал хандуулах нь Монголын онцлог. үнэхээр ч хүүгээ харуулдах эх шиг гадаад дахь монголчуудаа хэзээ эргэн ирэх бол хэмээн эх орон, төрөл садан, найз нөхөд нь хүлээн суудаг. Харин хүний газар амьдарч буй Монголчууд нь санаж бодож явдаг юм бол? Дараах байдлаар тэднийг ангилж болох санагдана.

Гарцаагүй буцагсад - тодорхой хугацаанд суралцаж боловсроод иргэж монгол руу зайлшгүй харих бодолтой нэг хэсэг. Нөхцөл байдлаас шалтгаалан дасан зохицох, амьдрахад хэцүү болон гадаадын иргэдэд хатуу бодлого баримтладаг Япон, БНСУ, ОХУ, Сингапур, Энэтхэг, Турк, Малайз, БНХАУ зэрэг гол төлөв Евроазийн орнууд дахь монголчууд багтана. Сайшаалтай нь нөхцөл байдлаас болон хувийн итгэл үнэмшлээр буюу гэр бүл, ээж аав элгэн садан нь монголд байдаг, эх орондоо буцах чинхүү хүсэлтэй Монголчууд бусад ангиллуудтай харьцуулахад илт олон гэж үзэж болно.

Эргэлзэгчид – ажиллаж сурахаар гарсан боловч тухайн улс орондоо дасаж, төрөлх эх орноосоо нилээн төсөөрсөн иргэд орно. Амьдрахад тааламжтай, хүний эрхийг дээдэлдэг, ажиллаж хөдөлмөрлөөд байвал өөрийгөө болгоод байх боломжтой, гол төлөв баруун европ, АНУ, Австрали, Япон зэрэг улс оронд оршин суугчид үүнд хамаарна. Яг одоо “гэртээ” харъя гэхээр нэг л болж өгдөггүй, тэндээ ажиллаж амьдраад байвал болохгүй ч юм бас байхгүй мэт тэдэнд санагддаг. Тэдний тоо бага бус, бүр их ч бус юм.  Эргэлзэгчдийн хувьд оршин суугаа улсын визийн нөхцөлөөс шалтгаалан эргээд буцахгүй болчих вий гэсэн айдаст автах нь олонтаа.

Хоёр нутагтнууд – эх орондоо болон оршин суугаа улсдаа хөлөө олсон амьдралтай, ирж очоод байх замын зардалд түүртдэггүй өндөр хөгжилтэй орнуудад амьдрагчид эсвэл ойр зуурын наймаа арилжаа, ажил хэрэг эрхэлж хэдэн цаас олж болгоод байдаг ОХУ, БНХАУ, Казахстан улсаас ирж очигсдыг үүнд тооцож болно.

Сайн цагийг хүлээгчид – Эх орноосоо гараад багагүй хугацаа өнгөрсөн, оршин суугаа улсдаа учраа олж бүр амьдрал нь тогтчихсон Монголчууд. үүнд 90-ээд оны эхээр визийн нөхцөл хатуураагүй байхад амжиж барууны орнууд руу гарсан мэдрэмтгий, нилээн иргэншсэн иргэд багтана. Гэвч тэдэнд эх орон луугаа буцах нэг л халгаатай, зутруу санагддаг. Төрөл төрөгсөд, найз нөхөд нь хөндийрч холдсон буюу ихэд ховордсон байх нь ердийн үзэгдэл. Тэд монгол орныг хөгжиж, байгаа орондоо шигээ амьдрах нөхцөл бүрдсэн тэр үед буцна хэмээн итгэдэг. Монгол улс хоёрдмол харъяаллыг зөвшөөрсөн хууль батлагдвал эдний хувьд их л чухал хэрэгт тооцогдоно.    

Их зантнууд – шинэ зууны эхээр гол төлөв сурахаар гарч чамгүй сайн боловсрол эзэмшин, улмаар Монголчууд тэр бүр хүрч байгаагүй ажил алба, цалингийн амт мэдэрчихсэн хүмүүс орно. өөрсдийгөө эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа бөгөөд монголд тийнхүү нарийн мэргэжлээр ажиллах ямарч боломж бүрдээгүй хэмээн шогшроод, яг адил нөхцөлтэй алба ажил, цалин өгвөл Монгол руу харьж болох юм хэмээх болзлоор өөрийгөө зөвтгөгчид үүнд багтана. Бид монголд хэрэгтэй болохоос, монгол надад чухал биш хэмээх нь “өөрийн чадлаар олсон боловсролтой”, гадаадад ажиллагч “шинэ Монгол”-ын хэвшмэл төрх юм даа. Гэхдээ тэд тооны хувьд нэг их олон биш ээ.  
 
Гэрээ мартагсад – гадагшаа гарах нь сайн амьдралын үндэс гэж тооцоод аль боломжоороо, яаж ийж байгаад гадагш гарсан тул буцах тухай бодох бүү хэл ярихыг ч хүсдэггүй иргэд орно. Эсвэл өөрийгөө яаж ийгээд болгоод хөл гараа олох гэж зүдрэх хооронд цаг хугацаа холдон одож, улмаар одоо ч буцах өнгөрлөө хэмээн тооцогчид үүнд багтана. Түүнийг явуулахад дэмжсэн төрөл төрөгсөд, ээж аавынх нь сайхан амьдарч байвал яасан ч яахав гэсэн хандлага түүнд нөлөөлдөг. Гэхдээ хэзээ нэг цагт “мундаг” болчихоод эх орондоо нэр төртэй очно доо хэмээх бодол хаяа сэтгэлийг нь баясгана. үнэхээр амьдрал хийгээд нийгмийн хуулиар ийм хүмүүс улам бүр уусан холдож, эх орноосоо харилцаа тасрах нь олонтаа.   

Аргагүйчүүд – тэд монгол хүн, монголдоо сайн байсан бол би юу гэж явах вэ хэмээн гаслагчид, болдогсон бол яг одоо ингээд харих сан гэх бодол тээгчид үүнд багтана. Хэдэн бор юм олж монголд үлдэгсдээ тэжээх зорилготой гадныг зоригсод ба амьдралын эрх ярьж гадны иргэдтэй гэр бүл бологсод ийнхүү шаналах нь бий. Ингэж амьдарч буй иргэд Турк, БНСУ, зүүн европын оронд ихээр ажиллаж амьдардаг байна.

Нүүрээ буруулагчид - нэг бол харь хөгшин хүмүүстэй гэр бүл болсон залуу охид эс бол бие үнэлэгчид мөн монголд очвол эрүүгийн хэрэгт татагдах магадлалтай монголчууд үүнд багтана. Тэд эх орон нэгтнүүд нь хүлээж авахгүй буюу тааламжгүй хандана хэмээн ойлгож, оршин суугаа улсад нь монгол иргэн тааралдвал биеэ барьж цэрвэн, өөрийгөө монгол гэдгээ аль болох мэдэгдүүлэхгүйг хүсдэг. Тэд хөгшин европ, өмнөд ази, ОХУ, БНХАУ зэрэг улсад оршин суух нь түгээмэл бөгөөд харамсалтай нь тэдний тоо тийм ч бага бус хэмээн сонсогддог юм. Мөн гадаадад бага бус хугацаагаар оршин сууж, “юм үзэж нүд тайлаад”, хугацааны дунд үед эх орондоо нэг хоёр удаа ирсэн боловч, түүнд юу ч таалагдаагүй тул эргэн тэр чигтээ гарагсдыг энэхүү ангилалд оруулж болно.

 

Монголчууд эх орондоо харих уу? Гурван янзын хариулт байж болно.

 

Хариулт нэг. Тэд харина. Учир нь бид хүн ам зүйн тэлэлтээр улс төрийн бодлогоо явуулдаг Хятад, Энэтхэг биш. Бас тэжээж дийлэхгүй хэдэн арван сая хүн амтай Индонез, Бангладеш, Пакистан шиг явахгүй гэсэн ч хөөж гаргаад, үлдсэн хэд нь баярлах суудаг том үндэстэн биш. Гэхдээ гадаадаас гуйвуулсан хэдэн цаасаар нь амьдралаа залгадаг яахаа алдсан Африк, Дундад азийн ядуу, зүдэрсэн түмэн бүр ч биш. Бид бол их гүрнүүдээр хүрээлэгдсэн том газар нутаг, хэт цөөн хүн амтай аль улсын адил олшрох хүсэл “ген”-д нь суусан, олуулаа байхыг эрхэмд тооцсон сэтгэл зүйн дархлаатай ард түмэн. Монголд хүн илүүддэггүй. Бид /тэд/ харина. Биечлэн эх орноо хөгжүүлнэ. /өөдрөгөөр тооцоход хилийн чанад дахь Монголчуудын 50-60 хувь нь ийнхүү хариулна/.

Хариулт хоёр. Бид бардам, эх оронч хүмүүс. Ядарсан, жаргасан ч эсгий бор гэр, давстай сүүтэй цайгаа санаж бэтгэрдэг Монголчууд. Гэхдээ “Эх орон дуудаж байна” гэсэн сүржин уриа лоозонд автаж, ухасхийн буцдаг уулгамч бодлогогүй нэгэн биш. Эцэг эхийн нэрийг сайнаар дуудуулдаггүй юмаа гэхэд муугаар хэлүүлэхгүйг эрмэлздэг, хүний зэрэгтээ яваа гэдгийг бусдад харуулдаггүй юмаа гэхэд дотроо итгэхийг хүсэгч амьдралын хуулинд захирагдсан эгэл жирийн хүмүүс. Тэгээд ч даяаршсан өнөөгийн нийгэм эх оронтойгоо байнгын харилцаж холбогдоод, ядрахад нь чадлынхаа хэрээр туслаад, хөгжихөд нь хамтарч дэмнээд явах өргөн бололцоо нээгдсэн үе. Гагцхүү төрийн оновчтой бодлого, ухаалаг зохицуулалтаар маньтайгаа эвтэйхэн хоршиход л орон зай үл хамааран бид хамтдаа ихийг хийж бүтээнэ Бие маань харьд ч, сэтгэл зүрх, оюун ухаан, “олсон хэд” маань эх орондоо... /Дунджаар тооцоход хилийн чанад дахь Монголчуудын 30 орчим хувь ингэж хариулна/.    

Хариулт гурав. Уучлаарай. “Аз жаргал хаана, тэнд эх орон бий”. Хариулт хангалттай юу? -Ээж чинь хүлээдэггүй юм уу? Тэр ямар хамаатай юм. /Ингэж хариулагчид хилийн чанад дахь Монголчуудын 10 орчим хувийг эзлэнэ/.

Улс төр судлаач Д.Мягмарсүрэн

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ээлжийн амралтаараа яавал “амарч амжих” вэ?

2019-07-18

2 сая хүүхдэд амьдрал бэлэглэсэн эр

2019-07-18

Дэлхийн хамгийн нам гүм бөгөөд хамгийн аюултай өрөө

2019-07-18

Зөвхөн Энэтхэгт харж болох зүйлс

2019-07-18

“Элсэн уран баримал-2019” наадамд Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

2019-07-17

Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

2019-07-17

“Хөхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ боллоо

2019-07-17

Б.Аззаяа Лэйди Гагагийн продюсертой ажиллана

2019-07-17

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2019-07-18

Нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2019-07-18

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17

Увс нуурын хотгорыг “Дэлхийн шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлэх талаар санал солилцов

2019-07-16

Энэ онд 73 ЦЭЦЭРЛЭГ, 30 сургуулийн барилга ШИНЭЭР ашиглалтад орно

2019-07-18

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

2019-07-18

Чингэлтэй дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 10 цогцолбор ашиглалтад орно

2019-07-18

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

2019-07-16

Г.Батхүү агсаны нэрэмжит “Өндөр гэгээний хурд-2019” наадам болж байна

2019-07-18

Дутуугаа гүйцээхийн төлөө өрсөлдөж байна

2019-07-18

Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

2019-07-18

“Их хурд” наадмаар юу үзэж болох вэ?

2019-07-17

Өлөн, шуналт, юм үзээгүй монголчууд шившгээ тарьжээ

2019-07-18

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай!

2019-07-17

Зовлонгоо бусдад бүү тооч!

2019-07-16

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

2019-07-18

Төгрөгийн эсрэг ам.доллар, рублийн ханш суларч, юанийнх чангарав

2019-07-18

300 саяас 1 тэрбум төгрөгийн зээл авахыг хүссэн төслүүдийн 78.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийнх байна

2019-07-18

ЖДҮ-ийн 47 төсөл урьдчилсан шатыг давжээ

2019-07-18

Усыг нь уувал...

2019-07-18

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан

2019-07-18

Өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг 5 хүчин зүйл

2019-07-17

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

2019-07-17

Чанаргүй хоолыг жигшиж сурах 9 алхам

2019-07-17

Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019-07-18

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийн ард гэмт хэрэгтнүүд нуугддаг

2019-07-18

УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг АН дэмжиж байна

2019-07-18

Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай

2019-07-17
4:40

Монгол охинтой сууж хүүхэдтэй болсон ч нутгаа зорьсон Такума ийм тайлбар хийжээ

2019-07-18
1:01:01

"Никитон 25" реалити шоу - 10 дахь өдөр

2019-07-18
1:00:33

"Никитон 25" реалити шоу - 9 дэх өдөр

2019-07-17

Улсын аварга Э.Оюунболд vs улсын арслан Ц.Содномдорж

2019-07-16

БНСУ-тай авто тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2019-07-18

Ачааны машин автобустай мөргөлдөж таван хүн гэмтжээ

2019-07-18

Тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтээгээд зугтсан ламыг илрүүлжээ

2019-07-18

Дарханы замыг ашиглалтад ортол түр замаар хөдөлгөөнд оролцоно

2019-07-18

Ерөнхийлөгчийн төсөлд юу тусав?

2019-07-18

Б.Хурц нарын есөн хүнийг ирэх долоо хоногт шүүнэ

2019-07-18

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох, Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүдийг дэмжлээ

2019-07-18

Шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуувэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй

2019-07-18

Европын холбооны комисс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2019-07-18

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

"Төмөр хүн" Роберт Дауни өөрийгөө жинхэнэ супер баатар гэдгээ нотлох ажлыг эхлүүлжээ

2019-07-03

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

Эрхүү мужид болсон үерийн гамшгийн дараах дүр зураг

2019-07-18

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17

Монгол хувцсаараа гоёсон олны танил эрхмүүд

2019-07-17

Элдэв зураг (70 фото) №616

2019-07-13

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ

2019-07-18

Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-07-18

Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

2019-07-18

Тарваган тахлын дархлаажуулалтыг дахин 10 хоног сунгалаа

2019-07-17

Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18

Нэр нь тодроогүй баатрууд...

2019-07-18

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Охин үрээ хүчирхэг эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

2019-07-05

Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

2019-07-18

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

“Эрдэнэс-Монгол”-ын эзэмшдэг лиценз 3-10 болж нэмэгдлээ

2019-07-10

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

2019-07-18

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.29%
Ши Жиньпин (БНХАУ)
16.11%
Дональд Трамп (АНУ)
4.3%
Ангела Меркель (ХБНГУ)
3.22%
Шинзо Абэ (Япон)
3.22%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.83%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.07%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.88%
Нарендра Моди (Энэтхэг)
0.39%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.2%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,379

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,056

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,321

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262