"Алтан жүн жор" /өгүүллэг/

"Алтан жүн жор" /өгүүллэг/

Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.

 — Ээ бурхан минь гэж! Хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа ч арай үхчихгүй байхаа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ:

 — Хоолой аргаад! Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав. Тэр халуун цай хэд оочоод духанд нь хүйтэн хөлс чийхарснаа бие нь гайгүй тавирав.

 “Хөгшин азарганы дэл нь сүртэй” гэгчээр амь нь цааш орчихсон намайг олон түмэн эгээ л бурханчлаад энэ хүүг ер тоох янзгүй. Шавьдаа мамба дацангийн хамбын олбогоо шилжүүлчихээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам нээгээгүй хадгалсан “Алтан жүн жорынхоо, нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлэхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс халивал нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богинодоно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол маниас ч илүү. Өнгөнд нь магтдаггүй болохоос биш, миний шавьд цаст Төвд орны босго ч өндөрдөхгүй. Цагаа болохоор ч” гэж хэнд ч сонсогдохоор хэлчихээд зовинов.

 — Багшаа, Та хэвтэж болгооно уу? гэхэд тэрбээр өмнө бохирон суусан шавийнхаа мулзан толгойг зөөлөн илэв. Хариг хатуу багшийн ганц шагнал нь энэ гэдгийг, ламын тогоо, шанага хангинуулахдаа хүү сайн мэддэг болжээ.

 — За хүү минь элтээрийн чамд заасан есөн эрдэнэ, таван махбодь шингэсэн танг гаргах аргыг тайлснаар багшийн чинь насны хүслэн ханалаа. Одоо би ташаад хаясан шаантын яс шиг болжээ. Байдаг чөмгөө чамаас харамласангүй. Тэр тан л хөгшин зовлогыг чангаах биз гэхэд

 “Жа болгооё багшаа” гэж хүү чимээгүйхэн алга хавсрав.

 — Хачин шүү. Энэ хүүгийн зүүн нүдний буланд нэг л хачин хяруу сэрвэгнээд байх шиг санагдаад, бие хаа нь өсч томорлоо гэхэд ер арилахгүй юм гээч. Очиж, очиж даахиныхаа үнэрийг гээгээгүй шахуу нялх амьтныг хардах нь уу даа. Зөнөг залгах нь байна гээч гэж өвгөн өөрөөсөө жийрхэв. 

 Шөнө огт танихгүй газар мориор шогшиж яваад “Энд таван төрлийн эмийн ургамал байна, үнэрээр нь нэрлэ” гэхэд энэ л хүү яг олоод хэлчихдэгсэн. Тэр ч байтугай нүдээ боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч. Ховор оо, ховор бурхан минь.

 “Яахав дээ, Цахиуртын дэлдэн хөх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч үлдэнэ” хэмээн өвгөн бахархаж утаа тортогноос будаг нь ялгарахаа байсан тооныг ширтэж хэвтэв. 

 — Багш аа, тан бэлэн боллоо гэх бүдэг дуунаар өвгөн ур шиг доош нь унжсан үрчлээтэй зовхио алгуур нээж, надаас нэг өдрийн түрүү амжиж байна шүү. “Түрүү ургасан чихнээс хожуу ургасан эвэр” гэж энэ дээ гэж дотроо баясав. Тангийн даруулга болох хойлогийн шөлний нялуувтар үнэр гэр дүүрэн ханхална. Хүү газар шүргэсэн орхимжоо зассанаа түмэн өлзий хээг ган утас гүйлгэн цувсан мөнгөн гүцтэй эмийг хадганд ороогоод багшийнхаа өөдөөс барилаа. Өвгөн маарамба тангаа хүртэхийн өмнө нүдээ анин алга хавсран наминчилж уншлагаа тайвуухан дуусгаад түүнийг хоёр гардан ёсорхуу тослоо.

Гүцний тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан үнэрлэв, Өөртөө үл итгэсэн янзтай гайхширснаа дахин үнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нүд нь гэнэт хурцаар гялтагнаж шавийнхаа нүүрийг цоргих адил ширтлээ. Хүүгийн нимгэн шар хацар час улайж хамар дээгүүр нь хөлс бурзайна.

 — Хүү минь, шавь минь! Чи үүнийг хийчихлээ гэж үү дээ? хэмээн цаанаа бядгүй дуугаар арайхийж асуув.

 — Тиймээ, багшаа! Би, би гэж хүү түгдчин дальдрахдаа мөнөөх зүүн нүднийх нь хяруу шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн сая л олж хараад цочив.

 … Аа ийм учиртай сүүдэр байж! Одоо надаас авах юмаа авч ханаж! Аваагүй үлдсэн юм юу билээ. Хамбын суудал. Аграмбын зиндаа алдар нэр юм байна. Тэр сүг сүнс нь нүдэнд нь орчихсон надад үзэгдээд байж. Ээ лам гурван эрдэнэ. Гончигсум! Эм, хор хоёрыг ялгахгүй байна гэдэг бол эрхи, судраа мань нь ялгахаа байсантай адилхан. Ийм нүгэлтэй чаралбыг гэмгүй түмний дунд орхиж болохгүй. Эрлэг Номун хаанд л хамт очоод өчигөө мэдүүлье гэж өвгөн эргэцүүлээд гүцтэй тангаа хүүгийн урдаас цочмог барив Хүүгийн царай үнсэн саарал болж, уруул нь өмөлзөн арагшаа ухарлаа.

 — Yгүй ээ. бурхан тахилынхаа өмнө шавийнхаа сүүдрийг үргээх гэж үү? Yйлийн үрийн эзэн нь ерөөсөө би юм байна. Тэр “Алтан жүн жорыг” өдий болтол илчлээгүй гор нь гарч” гэж шивнээд сунгасан гараа татав.

 — Шавь минь чи үүнийгээ үнэндээ надад зориулсан уу? гэхэд хүү харцаа ширдэг дээр унаган толгой дохив.

 — За тэгвэл багш нь хүртьеэ, шавхруу ч үлдээлгүй хүртье гэж цэл хүйтэн уруулынхаа дор гүцийг авчран шавиа юу хэлэхийг хүлээзнэлээ. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зүрхэндээ ортол мэдрэв. Жа гүйцээе гээд өвгөн гүцтэйг ховх соров. Дэндүү эрдэм чадал төгс, дагсал буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хүртэл шагшигдсан өвгөн аграмбын гараас мөнгөн гүц сугарч хүүгийн өлмий доор өнхрөв. Хэрвээ энэ үед өвгөн маарамба нэгээхэн удаа зовхио нээсэн бол өөртөө авч үлдсэн “Алтан жүн жор” хэмээх алдарт эмээ алдчих вий гэсэн шиг өврөө тэмтрээд зогсч байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль хэдийнээ алга болсныг олж харах байлаа.

СГЗ Долгорын Цэнджав

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2019-06-17

ЭЕШ маргааш 09.00 цагаас эхэлнэ

2019-06-16

Сургагч багш нар гэрчилгээгээ гардан авлаа

2019-06-14

Үндэсний тагнуулын академийн “Аюулгүй байдал” мэргэжлээр элсэлт авах бүртгэл энэ сарын 24-нд дуусна

2019-06-13

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

H.Анхбаярыг элчин сайдаар томилохгүй бол Ц.Нямдорж Засгаас гарна гэжээ

2019-06-17

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

2019-06-16

Япон улсын гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад хүрэлцэн ирлээ

2019-06-16

Н.Багабанди: Хариуцлагагүй байдалд зохицуулж Үндсэн хуулийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй

2019-06-16

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

"Apple" компани “iTunes”-ээс татгалзжээ

2019-06-04

Тавдугаар сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-05-30

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай

2019-06-03

Багадаа эцэг эхийн хайраар дутагдаж өссөн хүний 10 шинж

2019-05-26

Хотын удирдлагууд шар хашлагын хэргээр АТГ-т шалгуулж магадгүй

2019-06-17

Үндсэн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийн дэг

2019-06-14

Хар тамхи хадгалсан этгээдэд нэг жилийн хорих ял оноолоо

2019-06-14

“Эрх мэдэлтэнд үйлчилдэг цэцтэй байсан цагт Үндсэн хуулиа өөрчлөөд нэмэргүй”

2019-06-14

Д.Трамп Ким Жoн Унаас захидал хүлээн авжээ

2019-06-12

Германы элсэн шилтгээн Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2019-06-08

В.Путин: Зеленскийг ямар хүн гэдгийг би мэдэхгүй, сайн л жүжигчин юм шиг билээ

2019-06-08

"Хуавей"-н шинэ утсанд фэйсбүүк, инстаграм суулгахгүй гэж Америкийн талаас мэдэгдлээ

2019-06-08

Moody’s: Монгол Улс гадаад, дотоод сорилтуудтай тулгарч байна

2019-06-14

Аскар Бешимов: Хөрөнгө оруулагчидтай хэрхэн ажиллаж байгааг МОНГОЛООС СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

2019-06-14

ББСБ-ын зээлд хязгаар тогтоосноор далд эдийн засгийг хянах боломжтой

2019-06-13

Банк дампууруулж улс төр хийсээр байх уу

2019-06-11

Жүжигчин Г. Амгаланбаатар Ю. Цэдэнбал агсны идэр насны дүрийг бүтээнэ

2019-06-14

Б.Бат-Оргил: Зураг бүхэн баримт, бас урлаг

2019-06-14

Олон улсын ардын урлагийн их наадам Сүхбаатарын талбайд болж байна

2019-06-14

Д.Ариунболд: “Хөмөргөн гурвалжин”-г ЮНЕСКО-гийн тайзнаа тоглохоор бэлтгэж байна

2019-06-14

Мэс заслын О.Ганбат

2019-06-17

Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх уралдаан зарлалаа

2019-06-16

Халдварт өвчнийг илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргыг нэвтрүүлнэ

2019-06-15

1000 донор чууллаа

2019-06-14

Таны амьдралыг хөнгөвчлөх аргууд

2019-06-15

Тахианы махан чипс хийх хялбархан жор

2019-06-14

Дотор муухайрч, бөөлжис цутгахыг зогсоох аргууд

2019-06-14

Ээжийн аз жаргалын шившлэг буюу эх хүн үгээрээ үр хүүхдээ эмчилдэг арга

2019-06-14

Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ

2019-06-13

“Лаг боловсруулж, шахмал түлш гарган авах боломж бүрдүүлнэ”

2019-06-12

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна

2019-06-12

Нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдлыг шалгасан байна

2019-06-12

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

Хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйгээр Рианна тодров

2019-06-05

Эдгээр одод хосууд байсан гэдгийг мэдэх үү?

2019-05-29

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Цаг агаараас үүдэж саатсан нислэгүүд

2019-06-17

Монгол Улс жуулчдын нүдээр: Сайн, муу, муухай

2019-06-17

Сэрэмжлүүлэг: Сэлбэ голоос цогцос олджээ

2019-06-17

НӨАТ: 50 сая төгрөгийн азтан тодорчээ

2019-06-17

‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

2019-06-17

“King Tower”: Европоор аялах эрхийн бичиг бэлэглэж байна!

2019-06-17

Ариг Банк нь "Чингис Хаан" Олон Улсын Нисэх Буудлын 2 давхарт шинэ харилцагчийн өргөөгөө нээлээ

2019-06-14

ХХБанк хүүхдэд ээлтэй мөрөөдлийн буланг бий болгоход хувь нэмрээ оруулж байна

2019-06-14

Амжилтанд хүрэхэд биеийн гажиг нь саад болоогүй 5 жүжигчин

2019-06-16

Сансар огторгуйн хамгийн үзэсгэлэнтэй 10 биет

2019-06-16

Далайн усанд үүсдэг гайхалтай үзэгдлүүд

2019-06-16

46 жил хүүхэд тээсэн эмэгтэй

2019-06-15

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгоно

2019-06-17

Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг хуралдлаа

2019-06-15

"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа

2019-06-14

М.Оюунчимэг: Туул голыг хамгаалах асуудалд нэгдсэн бодлого хэрэгтэй

2019-06-13

Барилгын ажлыг "халтуурдаж" хийсний хөгжилтэй үр дүнгүүд

2019-06-16

Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд

2019-06-16

Хараал идсэн бүтэлгүй өдөр...

2019-06-15

Элдэв зураг (70 фото) №612

2019-06-14

Ээж охин хоёр...

2019-06-17

Миний ээжийн Сантын нутгаар...

2019-06-17

Эцэг, эхдээ элэгсэг ханд. Энэ л буян...

2019-06-15

Ээж минь...

2019-06-14

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Л.Оюун-Эрдэнэ: Дипломатуудтай холбоотой асуудал Ц.Элбэгдоржоос эхлэлтэй

2019-06-17

Замын хашаа хайсыг үндэсний үйлдвэрлэгчид хийх боломжтой байсан

2019-06-14

С.Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалгаар ажиллаж байна

2019-06-14

ШӨХТГ: Шатахууны үнээ буулгахгүй байгаа газруудад тусгай эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна

2019-06-14

Эхнэртээ базуулж буй он жилүүд

2019-06-17

Австралид байгаа монголчуудын үнэн төрх

2019-06-17

Эмэгтэй хүн мөнгөгүй залуугаас биш арчаагүй залуугаас холддог!

2019-06-17

Танруу дайрч байгаа дайснаас, таныг тэвэрдэг хуурамч найз аюултай гэдэг!

2019-06-14

“Мазаалайнууд” гуравдугаар байраа хадгалсаар

2019-06-15

Өмнөговь аймгийн тогооч нар ОУ-ын тэмцээнээс 16 медаль хүртжээ

2019-06-14

Л.Месси дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин болов

2019-06-14

Монголын шигшээ багийн өмсгөлийг ФИБА музейд байршууллаа

2019-06-14

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.04%
Ши Жиньпин (БНХАУ)
16.17%
Дональд Трамп (АНУ)
4.26%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.88%
Ангела Меркель (ХБНГУ)
2.76%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.25%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.0%
Нарендра Моди (Энэтхэг)
0.5%
Хаан Салман (Саудын Араб)
0.38%
Тереза Мэй (Их Британи)
0.13%
Эммануэль Макрон (Франц)
0.13%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,353

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,991

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,308

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,255