Хүний хань (Өгүүллэг)

Хүний хань (Өгүүллэг)

Аньсага , сормуус аяндаа анилдан зүүрмэглэмээр нам гүмхэн аглаг хээр талд цагаан өвс аниргүйхэн ганхана.аль дивангарт мартагдаж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хүн нар жаргахын өмнө хүрч ирэв.

Тэртээ тэнгэр, газрын савсалганд Баянбараатын хөглөгөр хөх уулс сүүмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж, гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шарга морь унасан залуухан бүсгүй салхи татуулан галигуулна. “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу бүдэг бадагхан сонсогдоно. Морины салхинд дэрвэлзэх улаан тогон алчуурын сэжүүр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нүд тормолзоно. Хөлс тоос болсон хуучин муу малгайгаа тас атган, шингэрч цайсан хэдэн туг сэвлэг үсээ салхинд сэрвэлзүүлэн зогссон хижээл эр гэнэт яав гэмээр амаа эв хавгүй өмөлзүүлээд балчир хүүхэд адил хоёр гараараа нүүрээ даран хөгшин хүний гаслантай агаад өрөвдөлтэй дуугаар эхэр татан хэнгэнүүлэн уйлсан боловч нүднээс нь нулимс гарсангүй.

Үхлээс бусдыг үзсэн тэр архичин эр хуурай нүдээ хатингар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эс үзсэндээ өөрөө өөртөө өширхөж гомдов уу яав, нударгаа байдгаараа зангидан өгөршихөөс наахнуур болсон өтөл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад өвдсөндөө ч юм уу, эсхүл өдий болтол үхэж далд оролгүй орчлнонгийн шороо хөдөлгөж яваа үйл, лайндаа хорсч бухимдсандаа ч тэр үү цэлхэрч хавдсан галгүй нүднээс нь ганцхан дусал нулимс гарч ирээд зовхинд нь тээглэн гялтганан байснаа дуртай дургүй бөмбөрөн уналаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаажин нулимсаа сая нэг үзэж, бага зэрэг тайвшран дотор нь уужирсан хөөрхий эр ойр хавьд хүн амьтан байх вий гэсэн шиг эл хуль аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувуу ч эс үзэгдсэнд санаа амран сөхрөн сууж, Үүргэвчээ задлан нэгэн шил самгоон хэмээх нэрмэл архи гарган бөглөөг нв аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гүн амьсгал татсанаа түүний мансуурам сайхан үнэрт нүд нь гэрэлтэн магнайн үрчлээ нь тэнийгээд явчихлаа. 

Даруулга, давс ч үгүй тэр хүн сурсан зангаараа лонхны амыг ханцуйгаараа ёс төдий хальтхан арчмаар болоод бяцхан зүрхшээсэн янзтай дээш өргөн нэг сүрхий харснаа шилээр нь гуд гуд залгилаа. 

Тэгээд гарынхаа араар амаа даран, оршуулгын газрын шороо чулууг нүдээрээ бүртгэр мэт хэсэгхэн зуур чимээгүй газар ширтэн сууснаа босч булшны толгой дээр босгосон боржигон чулуун дээр хичээнгүйлэн сийлсэн “Дэнсмаа” хэмээх нэрийг бичиг Үсэг тайлагдаагүй хүний харцаар үсэглэн ядан уншсанаа: 

- Дэнсмаа минь, намайгаа уучлаарай!  Шоронд ороод чам дээрээ бүтэн таван жил ирж чадсангүй. Хоёр нарны 
хооронд хуяг, тахаруудын бууны ам жадны үзүүрт туугдан нуруугаа бөгтөр болтол жонш үүрлээ. Яаж ч ядарч зүдэрч явсан хүний хань гэдэг улаан гол тасартал мартагддагүй юм байна. Ямар сайндаа шоронгоос үнэн гарав уу үгүй юу ах дүүтэйгээ уулзаж хувцсаа ч сольж амжилгүй наашаа зүтгэж ирэхэв дээ. Худлаа гэвэд хорих газраас суллагдсан тамгатай бичиг энэ байна. Үүний он сарыг хар ! гэснээ салганасан ясархаг гараараа булшны чулууг энхрийлэн илж 

-  Энэ хорвоо дээр чамаас минь надад үлдсэн юи ердөө л энэ тохойн чинээхэн амьгүй хүйтэн чулуу.... Ээ элий халаг минь гэж дуу алдаад уйлах нь уу гэмээр нүүрээ эв хавгүй үрчийлгэснээ: 

- Би чинь төрд дансгүй шахам нэг муу ядарсан архичин. Нүд анихын цагт хажуу бөөрөнд чинь ирж хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаана тэнэж яваад үхэхийг бүү мэд.  Дэнсмаа минь! Чамаасаа хойш би нар үзсэнгүй, жаргал гээчийг 
амссангүй . Муу өвгөн чинь энэ хараал шүгэлсэн бачуу давчуухан хорвоо дээр ганцаардаж гүйцлээ. Ингэж амьд явснаас түргэхэн шиг төрөл арилжиж чинийхээ хойноос очих минь гэж өгүүлснээ үлдсэн архиа шүүрэн авч нэг амиар хөнтрөөд шилийг чулуудан халааснаасаа үнгэгдсэн цаасан тамхиа гаргаж асаалаа. 

Өл хоолгүй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг, охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бүжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчин гүйнэ. 

Дуулъя гэтэл уйлмаар, уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялгахгүй болтлоо согтсон тэр хүн аль хэдийнээ ухаан тавьсан бололтой булшны чулууг яг л хүн шиг хүзүүдэн тэвэрч: 

- Чи яасан хүний зовлон мэддэгүй хатуу цэвдэг чулуу вэ. Би чамайг арай ч ийм гэж санасангүй. Бороо, нулимс хоёрыг ялгахгүй ийм хөлдүү сэтгэлтэйг чинь мэдсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмаагийнхаа толгой дээр яалаа гэж тавихав дээ. Чамаас шал өөр, илчтэй гэрэлтэй, өр зөөлөн өөхөн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Ээ тэнэг толгой хэмээн агсагнан хашгирлаа. 

Согтуу хүний бахардаж цухалдсан тэр сөөнгөдүү хахир дуунд үдшийн бор гэгээн дор амар жимэр зүүрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвасхийгээд тогтов. Ноорхой хувцастыг бүүр түүрхэн ухаан ороход түүний өмнө хөх дэлэн нь сэрийсэн нэг өлөгчин чоно хүрээд ирчихсэн гэрийн нохой адил сүүлээ шарвалзуулан зогсож байлаа. 

Согтуу эр гэнэт чоно үзээд бяцхан цочисхийж тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн, өрөөсөн нүдээ анхин байж хараагаа нарийсган түүнийг харлаа. Араа шүдтэй зэрлэг амьтан хирнээ хачин танил, дулаахан харцаар өөдөөс ширтэх нь гайхавч баршгүй. “ энэ чинь хүн үү, араатан уу” гэж бодох зуур мөнөөхөн өлөгчин чонын нүд гэв гэнэт талийгаачийнх нь нүдээр солигдон, хүн хүнийхээс том нэгэн дусал нулимс унагаагаад энэ яваа насандаа мартагдамгүй өрөвдөлтэй дуугаар гаслан улив. Дээр сартай доор газартай бөгөөтөл мөр, сүүдэргүй тэр хачин амьтныг харсан ганц бие эр харамсахдаа гэнэт ухасхийн босоод: 

- Шоронд орсон адгийн шаар би чоно болоогүй байхад, шороон дор орсон хөөрхий чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сөхрөн уналаа.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.ДОГМИД

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаарууллаа

2019-06-27

Тэрэлж голд дөрвөн минж нутагшуулав

2019-06-25

Галтай болгоомжгүй харьсаны улмаас 363 сая төгрөгийн хохирол учруулжээ

2019-06-24

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-21

CAAK PODCAST #10 С.Отгонжаргал - Бурхан хүний хязгааргүй сэтгэлгээний эрх чөлөөг хааж байдаг

2019-06-27

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг вэ?

2019-06-27

Хүний араншин буюу муухай Монгол зан...

2019-06-26

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

2019-06-25

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн хориотой бүсийн өнөөгийн дүр төрх

2019-06-25

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

2019-06-24

Хэвлийдээ бойжиж буй амьтдын гайхамшигт зургууд

2019-06-23

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...

2019-06-23

Цэцэрлэгийн барилга нураагүй

2019-06-27

С.Нямдэлгэр: “Би” гэсэн үзлээр бус “бид” гэсэн санаагаар нэгдэж сайн дурын үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй

2019-06-27

972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл долдугаар сарын 22-ноос эхэлнэ

2019-06-27

Цагааннуур, Даян боомтууд үндэсний баяр наадмаар 4-5 хоног амарна

2019-06-27

Үзэсгэлэнт оддын хүүхдүүд

2019-06-25

Алдартнууд жирийн хүмүүс байсан бол...

2019-06-20

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн

2019-06-27

Б.Хурцыг Ц.Элбэгдоржийн ойрын хамаатан Ц.Отгонжаргал шүүнэ

2019-06-27

О.Амгаланбаатар: Шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх талаарх материалыг нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д ирүүлсэн

2019-06-27

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019-06-27

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

2019-06-25

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

2019-06-21

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г охин компаниар дамжуулан гаргана

2019-06-27

Шахмал түлшийг нүүрсний үнээр хэрэглэгчдэд хүргэнэ

2019-06-26

Г.Занданшатар Оюутолгойн гэрээг шалгах үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг өгчээ

2019-06-26

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

2019-06-25

НИТХ: Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулжээ

2019-06-27

Хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

2019-06-27

Консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татахыг Монголын талаас хүслээ

2019-06-26

Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж болно

2019-06-26

МОНГОЛЧУУДЫН дайснаа АЛМАЙРУУЛСАН ЗЭВСЭГ

2019-06-27

Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн

2019-06-26

Мунхаг хүмүүсийн л санааг зовоодог 7 зүйл

2019-06-26

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд

2019-06-26

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

2019-06-27

БНХАУ-ын ӨвөрМонголд дахин 150 оюутан сургахаар боллоо

2019-06-27

Уламжлалт сүүн эмчилгээний итгэмээргүй ашиг тус

2019-06-27

Я.Дагвадорж: Хүүхдэдээ С вирүсийн халдвар авахуулахгүйн тулд хумсны хутга, сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занш

2019-06-26

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ “Шилдэг концертмэйстр” шагнал хүртжээ

2019-06-27

Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой

2019-06-27

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэнэ

2019-06-26

Кино хорхойтнуудын тархийг гашилгасаар ирсэн 10 асуулт

2019-06-26

Хүрэн манжингийн шүүсний ид шид

2019-06-26

Тоос сорогчоор юуг соруулж болохгүй вэ?

2019-06-25

Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

2019-06-25

Чөмөгний ясаар хийсэн шөлний гайхалтай ашиг тус

2019-06-25

ИНФОГРАФИК: 300 саяас 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, ААН-н хүсэлт дараагийн шатанд шилжигджээ

2019-06-27

"Энэ сарын байдлаар ядуурал 4.3 хувиар буурсан"

2019-06-27

Зургадугаар сард гурван мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагджээ

2019-06-27

Ц.Мөнхбаяр: Инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий

2019-06-27

“Хужирт-Байгалийн эрдэст ус” нь аялал зугаалгад хамгийн тохиромжтой ус

2019-06-27

“UB Пропертиз”: Загварын байранд зочлоод азтан болоорой!

2019-06-26

Маркетингийн тоглоомын дүрэм

2019-06-26

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ

2019-06-25

Казахстаны төр иргэдийнхээ хэрэглээний зээлийн үлдэгдлийг барагдуулна

2019-06-27

ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019-06-24

АНУ Иранд шинээр хориг тавина

2019-06-23

Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

2019-06-22

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

2019-06-27

Дэлхийн шилдэг дасгалжуулагч Монголд ирлээ

2019-06-27

Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

2019-06-26

Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

2019-06-26

Х.Тэмүүжин: Эрүүдэн шүүхийг зогсоох гэж оролдмогц Ц.Элбэгдорж дуудаад, толгой түрүүгүй загнасан...

2019-06-27

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдэгдэл хийв

2019-06-26

З.Энхболд: Ц.Элбэгдоржоо АТГ-т ирж мэдүүлгээ өгөөрэй!

2019-06-26
53:11

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцов

2019-06-26

ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулжээ

2019-06-27

Оюутны номын сан, лаборатори байгуулна

2019-06-27

О.Билгүүн: Гадаад хэл сурахын тулд тууштай байх хэрэгтэй

2019-06-27

Боловсролын яам улс төрийн хараанд байгааг багш нар эсэргүүцлээ

2019-06-26

Хэдий их иднэ төдий чинээ өлсөнө

2019-06-27

Аяга угаах ариун буянтай ажил

2019-06-24

Ухаарал гэж...

2019-06-24

Гүүр...

2019-06-21

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.85%
Ши Жиньпин (БНХАУ)
16.57%
Дональд Трамп (АНУ)
4.26%
Шинзо Абэ (Япон)
3.25%
Ангела Меркель (ХБНГУ)
2.91%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.8%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.23%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.01%
Нарендра Моди (Энэтхэг)
0.45%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.11%
Эммануэль Макрон (Франц)
0.11%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,367

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,017

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,318

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,259