Хүүхдүүдийн ачаар цэцэглэж буй "TikTоk"

Хүүхдүүдийн ачаар цэцэглэж буй "TikTоk"

Бараг л үдэш бүр долоон цагаас шөнө дөл болтол Сидни Жэйд ухаалаг утасны TikTok аппликэйшнээр бусадтай харилцаж өнжинө. Алтан шаргал үст өсвөр охин дуулсан дуу, хийсэн гимнастикийн дасгал, оклахома дахь гэрээс нь холгүй орших Walmart-ын худалдагчтай ярилцсан хөгжөөнтэй ярианыхаа видео бичлэгийг TikTok-д тавьдаг ажилтай. Түүний хөгжмийн видео, шууд дамжуулалт хэдийн өчнөөн үзэгчтэй болж амжсан. TikTok дахь 284000 дагагчийн зарим нь охинд 99 центийн Rainbow Puke стикер-наалт гэх мэт виртуал бэлэг хүртэл илгээдэг.

Жэйдийн эцэг эх анхандаа TikTok-ийг хориглодог байжээ. Аав ээж нь охиноо “унтлагын өрөөндөө татсан ягаан хөшигний наана ганцаараа дуулахыг үл таних гаднын хүмүүс харж сууна гэдэгтэй эвлэрч чадахгүй байсныг Жэйд тайлбарласан юм. Facebook гэх мэт аппликэйшнтэй харьцуулахад TikTok нь хүүхдэд чиглэсэн “нөхөрсөг” эд хэмээн охин аав ээждээ ойлгуулсан байна. Өсвөр насны хүүхдүүд бүгд уг программд хэрэглэгчээр нэвтэрч байгаатай уялдан аав ээж нь охиндоо TikTok хэрэглэх зөвшөөрөл олгов. Sensor Tower Inc-ийн судалгаанаас үзвэл TikTok энэ оны нэгдүгээр сарын байдлаар Android, iPhone дэлгүүрүүдэд хамгийн их татаж авсан программ болжээ.

Уг түүх Facebook-тэй өрсөлдөхөөр хүч түрэн гарч ирсэн Instagram, Snapchat зэрэг бусад сошиал медиа компаниудынхтай адилхан сонсогдож магадгүй. Гэхдээ TikTok нь Стэнфордын оюутнууд зохиосон программ биш. Уг программ хангамжийг Бээжингийн Bytedance Ltd компани Хятад дахь их өгөгдөл, нарийн хиймэл оюун ухаанд тулгуурлан бүтээсэн юм. Хөрөнгө оруулагчид нь Bytedance-ыг жилийн өмнө 75 тэрбум ам.доллараар үнэлж, дэлхийн хамгийн үнэтэй стартап болгосон юм.

Дональд Трампын цаг үед TikTok-ийн тэсрэлттэй өсөлт, хятад харьяалал нь АНУ-ын эрх баригчдын анхаарлыг татаж болзошгүй. АНУ-ын гадаадын Хөрөнгө оруулалт Эрхэлсэн Хороо (CFIUS) өнгөрсөн сард ижил хүйстнүүдийн болзооны Grindr хэмээх дуулиантай аппликэйшнийг худалдаж авсан нийтэд танил бус хятад компанид наймаа буцаах шаардлага тавьсан юм. Аппликэйшнээс орж ирэх өгөгдлийг Хятадын тагнуулын байгууллагууд ашиглаж болзошгүй хэмээн үзсэний улмаас CFIUS уг шийдвэрийг гаргажээ.

АНУ-ын мөрдөн шалгах байгууллагууд одоогоор Bytedance-ыг шалгаагүй байгаа. Гэхдээ тус компанийн өгөгдлийн сан аварга томорсон нь цаашид эрх баригчдын бай болох магадлалыг ихэсгэж байгаа юм. “CFIUS сошиал медиа платформуудыг улам бүр анхаарах болсон”-ыг хууль зүйн White & Case LLP фирмийн тэргүүн Фархад Жалину тайлбарлав.

TikTok бүх өгөгдлөө БНХАУ-ын нутаг дэвсгэрийн гадна хадгалдаг тул Хятадын эрх баригчид хандах боломжгүй хэмээн Bytedance тайлбарладаг. Тус компани privacy policy буюу өгөгдлийн халдашгүй байдлын бодлогодоо, хуулиар шаардлагатай нөхцөлд хэрэглэгчдийн мэдээллийг Хятад дахь бизнесийнхэн, хууль сахиулах байгууллага, эрх баригчдад дамжуулж болзошгүй хэмээн анхааруулдаг байсан юм.

TikTok өгөгдлийн халдашгүй байдал, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хэрэгт урьд нь орооцолдож байлаа. Bytedance худалдан авч нэрийг нь TikTok болгон өөрчилсөн Musical.ly программ насанд хүрээгүй хүмүүсийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэрэгт буруутгаж АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос (FTC) 5.7 сая ам.доллараар торгуулсан. Уг торгууль нь Холбооны Худалдааны Комиссоос хүүхдийн өгөгдлийн халдашгүй байдалтай уялдуулж оноосон хамгийн том торгууль болсон юм.

Холбооны Худалдааны Комиссын шийдвэр Bytedance-ын хөрөнгө оруулагчдыг айлгаж чадаагүй. Хөрөнгө оруулагчид TikTok-д хэрэглэгчдийг ахиу татах үүднээс Facebook ашиглан олон зуун сая ам.доллараар хэмжигдэх сурталчилгаа өрнүүлж байна. Сүүлийн гурван сарын статистикаас харвал Facebookийн Android аппликэйшн хэрэглэгчдийн үзсэн нийт сурталчилгааны 13 хувь нь TikTok байгааг аналитик шинжилгээний Apptopia тооцоолжээ.

Судалгааны дүнгээс үзвэл Bytedance нь Хятадаас гадагш, хилийн чанадад Baidu, Tencent гэх мэт БНХАУ-ын интернэт аваргуудын аль нь ч хүрээгүй амжилтад хүрээд байна. Хятад хувилбартай нь нийлүүлж тооцох тохиолдолд TikTok-ийг дэлхийд нийт тэрбум гаруй удаа татаж авчээ. Bytedance-ийн санхүүгийн мэдээллийг нийтэд мэдэгдэх эрхгүй хүмүүсийн уламжилснаар тус компанийн удирдлага 2018 онд 18 тэрбум, 2019 онд 29 тэрбум ам.долларын орлого олно хэмээн хөрөнгө оруулагчдадаа мэдэгдэж байжээ. Bytedance “дэлхийн цар хүрээтэй тоглогч болно” хэмээн тус компанийг дэмжигчдийн нэг, GGV Capital-ын Ханс Тун тайлбарлав.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

2019-05-16

С.Арслан: Монголын нутаг лиценз нэрийн дор 300 мянган жилээр бусдын мэдэлд орсон

2019-05-16

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

2019-05-14

"Ералаш" цувралын бяцхан жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-05-14

Хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан боловч прокурор татгалзжээ

2019-05-19

Талийгаачийн хамтран зүтгэгчид цуглана

2019-05-18

Төрийн албан хаагчид сургалтад хамрагдав

2019-05-18

УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

2019-05-17

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

Ном унших хурдаа 3 дахин нэмэгдүүлэх арга

2019-05-19

Нэг өдрийн дотор хэрхэн цаашдын ажил, амьдралаа төлөвлөх вэ?

2019-05-18

Эм байхгүй үед өвчин намдаах 10 шилдэг арга

2019-05-18

Амтлаг бөгөөд өег байцааны салат хийх 5 жор

2019-05-17

Дэлхийн хамгийн аюултай 10 шашны бүлэглэл

2019-05-19

Хүмүүсийн төдийлэн мэддэггүй 10 жижигхэн улс

2019-05-19

Байгаль эхийн хүмүүст өгсөн 9 анхааруулга

2019-05-19

Дэлхийн III дайн гарахаас сэргийлж чадсан хоёр Орос офицерын түүх

2019-05-18

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн шийдвэрийг Цэц хэлэлцэх нь

2019-05-17

Босч, суухаа хүртэл хуульчилж байхаар тарвал яасан юм бэ?

2019-05-17

Зөвшөөрлийг бусдад бэлэглэх, худалдах, барьцаалахыг хориглоно

2019-05-17

Африкийн хар тамхины бүлэглэлийнхнийг үнэгүй өмгөөлж, батлан даалтад гаргасан гэв үү

2019-05-17

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Шинэхэн эцэг эхчүүдийн бэлтгэлтэй байх ёстой 8 зүйл

2019-05-03

"LG"-ийн хувьсгал хийсэн хөргөгчүүд хүнс хадгалах ойлголтыг өөрчилж байна

2019-05-17

SocialPay-Дижитал хэтэвч “Bloomberg awards 2018”-ын “Шилдэг инновац” шагнал хүртлээ

2019-05-16

"LG Electronics" өөрийн хамгийн сүүлийн үеийн гэр ахуйн цахилгаан бараагаа Дундад Азийн орнуудын хэрэглэгчиддээ танилцууллаа

2019-05-15

Энтрепренер гэж хэн бэ?

2019-05-15

Автомашины татвар төлөх хугацаа дуусахад 15 хоног үлдлээ

2019-05-16

Х.БАДЕЛХАН: Анх удаагаа ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлсэн

2019-05-16

Эдийн засаг 8.6 хувиар өсжээ

2019-05-16

Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

2019-05-15

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Трамп: “Их 20”-ийн уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уулзана

2019-05-14

Худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахыг Д.Трамп уриалжээ

2019-05-12

Эртний Египетийн бунхан илрүүлжээ

2019-05-10

Таван сард ургасан халгайн гайхалтай ач тус

2019-05-17

Эрүүл мэндийн яаманд

2019-05-17

Монголчуудын сүрьеэтэй тэмцэхэд Хятадын тэргүүн хатагтай гараа сунгажээ

2019-05-17

Сүмбэр сумын сургуульд 6 сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авчээ

2019-05-16

Зэвсгийн шинжээчид...

2019-05-17

Такси баригч...

2019-05-16

Б.Ринчен: Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо

2019-05-14

Төр гэж…

2019-05-13

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа

2019-05-17

100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ

2019-05-17

100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ

2019-05-17

Баянхонгорт 5.2, Сүхбаатар аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2019-05-17

Ц.Даваасүрэн: Яагаад Н.Багабанди "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-д суух гээд дурлаад байдаг юм

2019-05-17

Ю.Цэдэнбал агсаны хүү Ц.Зоригтой Москва хотод хийсэн ярилцлага

2019-05-17

Д.Дамба-Очир: Нэртэйгээр нь намаасаа хөөгөөд гишүүнээс нь хөөчих

2019-05-17

Ж.Батзандан: С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргана

2019-05-16

Японд суралцах хүсэлтэй оюутнаас авах сорилын бүртгэлийн хугацааг сунгав

2019-05-17

Финланд улс боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэх болсны 14 шалтгаан

2019-05-17

Нийслэлийн 28 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-05-15

Чингэлтэй дүүрэг нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтээ цахимаар авч байна

2019-05-14

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Мишель Форст: Регистрээр бүртгэх нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилно

2019-05-14

А.Гантигмаа: Та бид хүүхдүүдээ санаандгүй хоролсоор байдаг!

2019-05-17

Монгол эмэгтэйчүүд хэтэрхий тэвчээртэй!

2019-05-17

Тархины Тураал

2019-05-16

Хүү минь аав нь гуйя! Зугаа цэнгэлд дуртай, тэнэг хүүхнүүдтэй л битгий орооцолдоорой

2019-05-16

Улсын харцага Б.Бат-Өлзий: Бөхийн дэвжээнд зохисгүй үйлдэл гаргасан нь миний буруу

2019-05-19

Ц.Мөнхбаяр дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2019-05-19

Олимпын аварга Алина Загитова 17 нас хүрлээ

2019-05-18

ФОТО: "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлт боллоо

2019-05-18

Мусейоноос эхтэй музей Монголд ирсэн нь...

2019-05-18

Хүн төрөлхтөнд агуу санаа бэлэглэсэн “ЭРҮҮЛ БУС” зохиолчид

2019-05-18

Музей бол нийгмийн зүрх

2019-05-18

ЮНЕСКО банштай, борцтой, будаатай цайны жорыг шилдгээр шалгаруулжээ

2019-05-17

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Зүүн аймгуудын замыг түр хаагаад байна

2019-05-19

“Гранд спа” бие угаалга, массажны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

2019-05-19

Монголын хаадын 8 захидлыг Ватиканы нууц архиваас хүлээн авлаа

2019-05-19

“Автомашингүй өдөр”-ийг сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судална

2019-05-19

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

2019-05-19

Монгол элдэв зураг (60 фото) №59

2019-05-18

Элдэв зураг (70 фото) №608

2019-05-17

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

2019-05-15

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.49%
Ши Жиньпин (БНХАУ)
16.64%
Дональд Трамп (АНУ)
4.6%
Шинзо Абэ (Япон)
3.72%
Ангела Меркель (ХБНГУ)
3.54%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.48%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.06%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.06%
Нарендра Моди (Энэтхэг)
0.53%
Хаан Салман (Саудын Араб)
0.53%
Тереза Мэй (Их Британи)
0.18%
Эммануэль Макрон (Франц)
0.18%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,322

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,912

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,286

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,243