Хураах ба нүүх...

Хураах ба нүүх...

ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол   бүр ч  алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.

Юмгүй тусмаа нүүхэд амар

...ХХ зууны эхэн ба түүнээс өмнө монгол нутгаар аялсан хүмүүс нэгэн зүйлийг онцлон бичсэн байдаг. Тэд “Энэ нутагт банк гэж байхгүй.Тэр талын ойлголт ч үгүй. Хуримтлал үүсгэх сэдэл бодол   бүр ч  алга. Нэг л их олон мал, их төлөв адуу өсгөчихөөд, тэрийгээ хараад л баясч суудаг” хэмээн санаа нийлэн тэмдэглэжээ.

Эндээс дараахь асуултууд гарна. Бид баялаг хуримтлал үүсгэх дургүй, энэ насанд хэрэгтэй хөрөнгө хураахын оронд ирэх төрөлд өгөөжтэй буян хураах ажилд шулуудсан гэгээрэгсэд үү? Эсвэл хөлжих, юмжих арга ухаанаа олохгүй явсан хэрэг үү? Ерөөсөө хувь тавилангийн эрхшээлд ороод хураах хуримтлуулахаас гадуур бойжсон  юм уу?

Ирээдүйдээ зориулсан хуримтлал үүсгэх нь хүний төдийгүй, ерөөсөө амьтны зөн л дөө. Хулгана хөеө хурааж, хэрэм самар нөөцөлнө. Хүн илүү холыг харж энэ жил ирэх жилийн хүнс байтугаа, энэ насанд өөрөө хэрэглээд барахгүй баялаг бүтээн үр хүүхэддээ өвлүүлнэ. Харин хойтонгийн  хөеө нөөшөө хураадаг амьтан гэж үгүй. Тийм учраас хураах зөн бүх хүнд монгол хүнд ч байгаа.  Мөн гэгээрсэн барьсан тухай асуудлыг орхие. Ингээд харахаар бидний аж амьдралын хэвшилд олон юмны учиг байна.

Хураах ба нүүх гэдэг хоёр үг эсрэг утгатай. Хураахын хэрээр хүний амьдрал суурин болж тухайн газар оронд уягдаж, тэндээсээ салах аргагүй болж байдаг. Харин нүүхийн хэрээр ачаа хөнгөрч, хуримтлал нимгэрч, аливаа  хэрэгцээгээ гарын доорхи материалаар, тухайн газар оронд таарах бэлэн зэхээний зүйлсээр хангаж сурна.

Малчин хүний ирээдүйн хувцас болох учиртай арьс хотондоо налайж, түүнийг арчлах үүргийг хонь өрөө хариуцаж, хожмын өдөр түлэх аргал үхрийнхээ гэдсэнд боловсорч явах тул маргааш хэрэгтэй юмыг нөөцлөх хэрэг байхгүй. Хэрвээ  ирэх жилүүдэд өмсөх дээл, хожмын өдөр түлэх аргал түлшээ хуримтлуулбал ачаа хүндэрч, нүүж чадахгүйд хүрнэ. Нүүж чадахгүй нүүдэлчин гэдэг бол мөхөлдөө тулсан нүүдэлчин мөн. Хураасан аргал, овоолсон бараагаа буурин дээрээ орхиод нүүх нь бөөхөн алт мөнгө хураачихаад эдэлж чадалгүй үхэж байгаатай агаар нэг.  Тэгээд  ч шүтдэг бурхан нь “хэзээ нэгэн цагт өршөөлгүй орхих эд агуурсыг бүү хураа,   үхэхийн цагт түүндээ  сүнс хоргодож чөтгөр болмой” хэмээн сургадагийг хэлэх үү?

Сайн гаанс хөөрөг, эхнэр хүний чимэг, малын тоног хэрэгсэлд орсон үнэт чулуу, алт эрдэнэс металл мөнгө нь хадгаламжийн бараг цор ганц хэлбэр байсан ажгуу. Гэвч гаансны урт, хөөрөгний овор нь түрийний урт, өврийн зайгаар хязгаарлагдана. Эхнэрийн толгойг чимэх лимит хэтэрвэл явах байтугаа сууж хүчрэхгүйд хүрнэ. Эмээл хазаартаа морины даацаас хэтэрсэн металл хэрэглэж болохгүй. (Ер нь эмээлийн мөнгөн баавар, даруулга энэ тэр бол ая тух, аюулгүй байдлыг ихэд хохироосон дизайн шүү дээ)Ийм болохоор эд хураах, хөрөнгө хуримтлуулах боломжгүй болсноо  нүгэл хилинц, зовлонгийн сурвалжаас зугтаах утгаар харж тайтгарах бөлгөө.

Магадгүй, монгол хүний хийдэг байсан цор ганц хуримтлал нь зун намарт малдаа тарга сайн авахуулах явдал байсан байх. Нэгдүгээрт энэхүү өөхөн хуримтлал нь  өвлийг цатгалан давах хүнсний чанарыг дээшлүүлнэ. Хоёрдугаарт тарган мал өвөл, хаврын хатуу цагийг энх мэнд давж онд орох магадлал нэмэгдэнэ.
 

Буруу хөлнөөс эхэлсэн алхам

ХХ зуунд монголчууд нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, хотшиж эхэлсэн боловч өмч ба хуримтлалын тухай үзэл санаа төлөвшсөнгүй. Төлөвших байтугаа бүр ч гаж болон хувирч, буруу бороолсон ясны хугарал аятай болов. Сая суурьшин хотшиж буй монголчуудын үзэл санааны хөтөч болсон коммунист сургааль нь хувийн өмчийг буруушаана. Улмаар, өмч гэхээсээ илүү амжиргааны хэрэгслэл болж байсан хэдэн малыг нь хураан авч нийгэмчилжээ.

Тухайн нийгмийн үзэл суртлаар бол “Хувийн өмч”, “капиталын хуримтлал”, “хөрөнгөт нийгэм” гэсэн үг хэллэг шууд л дайсны тал ба дайсанд үйлчилдэг хүчин зүйлийг заана.  Нүүдэлчин хүний прагматик  өнгөөс харахад социализм байгуулахад хохироод  байх юм алга. Учир нь үзэн ядаж, дайсагнаж, гадуурхах учиртай тэр зүйлс өөрт байхгүй, байгаа ч үгүй зүйлс ажгуу.

Хүмүүс суурьшин иргэншихийн хэрээр баялаг хуримтлал үүсгэдэг, бүтээн байгуулагч болдог. Гэтэл нүүдэлчдийн анх заалгасан номлолоор бол өмч хөрөнгө улсын мэдэлд байхаараа хүн ардад тустай аж. Тал нутагт боссон анхны үйлдвэр завод, бүтээн байгуулалт нь улсын өмч дээр тулгуурласан тул нээрээ ч тийм болов уу гэмээр. Феодалын хуучин хоцрогдол нь өчигдөр мэт санагдах ба аминдаа малтай байснаас л болоод тэгж баларсан гэдэгт ч үнэмшмээр ажээ.

Чухам итгэл үнэмшлийн энэ инерци өнөөдөр МИАТ-ыг хувьчлах, Төрийн банкийг хувьчлах, нийгмийн салбарыг хувьчлах үйлсэд садаа болж байна.  Яг л “Ленин амьд, бүхнээс амьд” гэдэг шиг өмч хөрөнгө улсын мэдэлд байж гэмээнэ сая ард түмэнд ашгаа өгнө гэдэг ХХ зууны итгэл амьд, бүхнээс амьд хэвээрээ ажгуу.

 

Мэдлэгээс давсан дадал

Монголчууд 1990 оны ардчилсан хувьсгал, социалист системийн задралын дараагаар зах зээлд шилжлээ. Хууль эрхийн хүрээнд, ерөөсөө өмчлөлийн хүрээндээ энэ бүхэн харьцангуй амархан байжээ. Харин хөгжлийн замаа, ялангуяа үзэл суртал, сэтгэлгээний чиг хандлагаа ХХ зууны төгсгөлийн 10 жилээс  цаашаагаа шинээр эхлэн, хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн явж байна гэж үзсэн нь учир дутагдалтай байжээ.

Гэтэл, малчин нүүдэлчин байхаа болин социализмын замаар суурьшиж эхэлсэн тэр үеэс л бизнес сэтгэлгээний, хөрөнгө мөнгөний, хуримтлал үүсгэх, баялаг бүтээх үзэл санаагаа төлөвшүүлэх хөгжүүлэх хэрэгцээ гарсан байна. цаашаа явахын оронд гэдэргээ ухран, зохих байраа эзлээд цаашаа явна гэсэн үг.  Анх замаасаа гарсан тэр цэгээс, гэхдээ хөгжил дэвшлийн өөр орчинд дахин төлөвших  хэрэгтэй.

Аз болоход, нүүдэлчин удамтай монголчууд шинэ юмс үзэгдэлд амархан дасдаг, танихгүй ч гэсэн дэвшилттэй зүйлийг хурдан өөриймшүүлдэг үндэстэн юм. Ийм учраас зах зээлд шилжих, хөрөнгөт нийгэм байгуулах үйл явцыг ХХ зууны сүүлчээр анх хэрэгжүүлсэн атлаа чамгүй амжилттай урагшилж байна.  Харахад голмоор байгаа ч харьцуулаад бодохоор чамламааргүй шинэчлэл бишгүй байна. Гэхдээ л хэвлийд төлжих үр хөврөлийн хувирал шигээр алгассан шатныхаа гишгүүр бүрийг бүрийг өндөр дээд түвшинд давтан зохих дадал, туршлага олж авсаар цаашилж явахаас өөр замгүй. Тэгж ч байх шиг байна.

Харин бидний мах цусанд угаасаа байсан, социализмаар өдөөгдсөн, өмчгүй амьдрах суртлаар хөгжсөн зарим үзэл санаа өнөө ч  арилж өгөхгүй ажээ. Өнгөрсөн зуун болон түүнээс цааших үед хамаарах, ухамсарлагдаагүй атлаа ухамсарт гүн шингэсэн дадал зуршил үйлчилсээр.

Жишээлээд,  нүүдэлчин амьдрал хурааж хуримтлуулахын эсрэг замд хөтлөөд зогсоогүй гэнэт олдсон баялгийн хоромхон зуур үрэн таран хийх чадвар бас суулгажээ. Аянчин хүний хоол илүүдвэл тогоогоо хөмөрчихөөд хөдлөхөөс өөр замгүй. Яг түүн шиг олдсон, санаандгүй бий болсон баялаг нь ачаалал нэмж, нүүдэлд хүндрэл учруулдаг болохоор газар дээр нь найрлаад дуусгана. (Манайх уул уурхайн баялгийг хэрхэн иргэний хишиг, хуримласны шан, оюутаны гар цайлгалт болгоод дуусгасан саяхны явдал үүний тод жишээ. Яг л  найман зууны  тэртээ дайны олзоо хуваадаг байсан уламжлал ХХ1 зуунд шинэ нөхцөлд давтагдаж байгаа биз )

Иргэд ч ялгаагүй жаахан мөнгө хөрөнгөтэй болуутаа, түүнээ бушуухан үрэн таран болгож ачаагаа хөнгөлнө. Машин авч байгаа нь нэг талаар мөнгөө юм болгож байгаа, малаа тарган дээр  алж идэх юм уу, зарж  байгаатай  төсөөтэй зүйл. Тийм болохоор мөнгийг олдсон дээр нь “үрэх” хэрэгтэй гэж бидний далд ухамсар шивнээд байна.  Ийм болохоор иргэнд ч, улс оронд ч хадгаламж, нөөсөн хөрөнгө, үндэсний хуримлал гэж байхгүй ажаам.

Төр иргэн ялгаагүй, үл хөдлөх хөрөнгө бусад баялгийг төдийгүй, мөнгийг ч ирээдүйдээ зориулан хадгалах чадвар суух цаг хүлээгдсээр. Уул уурхайгаасаа урьдчилан олсон баялгаа цөмөөрөө хуваад цохичихсон нь үүний гэрч. Хонь гаргасан айл ойр хавийнхандаа гэдэсний шөл амсуулдаг ёслолын томсгосон хувилбар биш гэж үү? Хөрөнгө баялаг, бүтээн байгуулалт, хадгаламж нөөцийн талаар мэдэхгүйдээ ингээгүй. Мэдээд байгаа юм. 

Гэтэл мэдлэгээс давсан дадал нь дарангуйлаад байгаа хэрэг. Оюутнууд автобусны хөнгөлөлт нэхээд жагсаад байгаа нь улс төрийн өдлөгтэй холбоотой боловч цаагуураа “засаг төр олсон юм аа нийтэд хуваахгүй, хонь гаргачихаад шөл амсуулахгүй цаанаа жоорлоод байна” гэсэн үндэсний дургүйцлээс үндэстэй юм.

2008 оны хямрал гаднаас нөлөөтэй бэрхшээл байсан. Харин өнөөгийн бидний хямрал бол нүүдэлчний олсноо дор нь үрэх зуршил ба хуримтлал үүсгэх,  баялгаа арвижуулах чадвар суугаагүйтэй холбоотой. 

Бид маш олон юмыг гайхдаг, орчин үеийн дэлхий ертөнцөөс суралцаад л, өөрсдөө мэдээд, хэрдээ хичээгээд хийсэн зүйлийн үр дүн огт өөрөөр гараад байгааг хараад.  Бараг хүн толгойтой болгон нь эв нэгдэл чухал байгааг онцлоод л, нийтээрээ бүтээн байгуулалт чухал болохыг нэгэн дуугаар зөвшөөрөөд л байх боловч эргэн тойрон хагарал, энд тэндгүй нураалт, самралт.

Бид олон юмыг ном дүрмээр нь мэдээд ойлгоод байгаа боловч сэтгэл зүрхэнд нуугдсан далд зөн, эцэг өвгөөс улбаатай нуугдмал совин үйлчлээд байгаа учраас тэр. Ер нь хураах, хуримлах хэрэгтэй гэдгийг хэлүүлэлтгүй мэдээд байгаа боловч хурааж чадахгүй, хуримтлуулж болохгүй байгаагийн учир ч энэ.

Олон хүн ийм жишээ мэднэ дээ, хэн нэг маань жаахан хөлжихөөрөө нэг л сонин, үрэлгэн болно. Эсвэл хөрөнгө өө эргэлдүүлэхгүй бүр хав дараад ааш зан нь хувирна. Тодорхой хугацааны дараа хоюулаа нойл дээрээ эргээд оччихсон байна.

Улс үндэстнээрээ, хүнтэйгээ хуримтлалд суралцах цаг үе 1990 ээд оноос эхэлсэн. Гагц өөрийн гэртээ өвлийн идэш, нэгхэн зуны борц бэлдэх бус, малдаа ганцхан өвлийг давах тарга авахуулах бус. Харин гэр бүлдээ насны бизнес,  бизнэстээ үргэлжийн тарга тэвээрэг тогтоох учиртай цаг. Ийм учраас мөрөөдөл, үйл хэрэг, эцсийн үр дүн гурвын зөрөөг шинжих цаг. Ийм учраас өөр рүүгээ өнгийн харах хэрэгтэй. Учрыг танихын цагт бүх юм шинээр эхэлнэ. Үндэсний хуримтлал, иргэний нөөцлөл бүрдэж эхэлнэ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын тэмцээнд Монгол инженерүүд амжилттай оролцлоо

2019-12-06
11:21

Ер бусын чадвартай 11 хүн

2019-12-09
3:59

Харамч сэтгэл таныг яагаад хоосруулах вэ?

2019-12-09

Хятадын колоничлолын бодлого харанга дэлдэж байна!

2019-12-09
10:47

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

2019-12-06

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2019-12-05

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!

2019-12-07

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ

2019-12-07

Орос улс 2020 оны Олимпод оролцох эрхгүй боллоо

2019-12-09

Ираны Ерөнхийлөгч Хасан Руханигийн Японд хийх айлчлалыг Америк зөвшөөрчээ

2019-12-09

Шинэ Зеландад галт уул дэлбэрч 5 хүн амиа алдаад байна

2019-12-09

120,000 ам.долларын үнэ бүхий урлагийн бүтээлийг нэгэн эр идэж орхижээ

2019-12-09

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Рио Тинто" Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн...

2019-12-03

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

2019-12-06

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Дубай хотод аялах дараагийн гурван азтанг өнөөдөр тодруулна

2019-12-06

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

“Эмх замбараагүй байдлын онол” манайд ч хэрэгжиж байна!

2019-12-09

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2019-12-09

Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

2019-12-07

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-07

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-06

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг…

2019-12-04

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

2019-12-03

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг

2019-12-01

Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноов

2019-12-09

С.Амарсайхан: Хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн

2019-12-09

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж иргэдээс САНАЛ цуглуулж байна

2019-12-09

Гацуурт компани хүнсний ногоо үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдлээ

2019-12-09

МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй!

2019-12-09

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

2019-12-09

НДШ нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа

2019-12-09

Д.Нинж: МАНАН бол нэг эзний хоёр зарц

2019-12-09

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

"Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

2019-12-04

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Залуу хосуудын хуримыг мартагдахааргүй болгосон алдартнууд

2019-12-09

20 жилийн турш зугтсан алуурчныг хиймэл оюуны тусламжтайгаар барьжээ

2019-12-09

Цахим ертөнцийн од, "царайлаг" горилл

2019-12-09

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино

2019-12-09

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.96%
Ши Жиньпин (БНХАУ)
16.6%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.57%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.55%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.3%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,534

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,508

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,349