Элчинг зүхэхийн оронд эрх баригчдаасаа хариуцлага нэх

Элчинг зүхэхийн оронд эрх баригчдаасаа хариуцлага нэх

Солонгост 50 орчим мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Энэ бол Монголын нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний тоо. Харьцуулж харвал Дундговь аймгийн хүн амтай тэнцэх бол Говьсүмбэрийнхээс 30 гаруй мянгаар илүү гэсэн үг. Өнөөгийн сонгуулийн системээр тооцвол нэг мандаттай сонгуулийн томоохон тойрог гэж нэрлэсэн ч болно. Харин эдийн засгийн утгаар нь харвал Солонгос нь Монголын хамгийн том “ажил олгогч” юм. Энэ ч утгаараа Солонгост байгаа монголчуудын амин зуулга, ашиг олз өнөөгийн Монголын эдийн засгийн салшгүй нэгэн хэсэг болоод байгаа юм. Мөн Солонгос улстай холбоотой мэдээ мэдээлэл, гадаад ажиллах хүч, аялал жуулчлалын бодлого тэр ч байтугай эдийн засгийн ололт, доргио чичиргээг монголчууд андахгүй мэдэрдэг болжээ.

Үүний нэг нотолгоо нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр БНСУ-аас Монголд суух Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл байв.

Энэ мэдэгдлийг Монголын иргэд маш эмзэгээр, бухимдалтайгаар хүлээн авсан төдийгүй ийм  хандлага зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээнээс ч уншигдав.

Тус мэдэгдэлд дурдсанаар Солонгост ажиллаж, амьдардаг Монголын иргэн Хөх ордон /БНСУын төрийн ордон/-ы иргэдийн гомдол хүсэлт хүлээн авдаг буланд Монгол дахь Элчин сайдын яам виз мэдүүлэлтэд дунджаар 70 хоног зарцуулж байгаа нь тус улсын элчингийн дээрэнгүй, нэг улсыг үл ойшоосон хэрэг хэмээн гомдол мэдүүлсэн талаар дурджээ. Гэхдээ энэ нь мэдэгдлийн гол агуулга биш. Харин Солонгосын элчингээс визийн мэдүүлэгт ийм олон хоног зарцуулж буй шалтгааныг тайлбарласан байна.

Тус улс руу зорчих виз мэдүүлж буй монголчуудын тоо тоймгүй олон болжээ. Цаашлаад хуурамч бичиг баримт бүрдүүлэхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэх болсныг дурдсан байна.

Үүнд Европын болон дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудын визийг хуурамчаар үйлдэн гадаад паспорт дээрээ дарах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, таван сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн болон ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, малчны тодорхойлолт... гээд байж болох бүхий л бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, виз мэдүүлэх болсон аж.

Тус улсын Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр БНСУ-д зорчих виз мэдүүлэгч монгол иргэдийн тоо өдөрт 800-1000 байдаг гэнэ. Үүнийг хүн амын тоотой харьцуулж харвал долоо хоногт Монгол Улсын нийт хүн амын 0.1 хувь, сард 0.4 хувь, жилдээ таван хувь нь зөвхөн БНСУ-руу зорчих гэж мэдүүлэг өгч байна гэсэн үг. Элчингийнхэн визийн мэдүүлэг хүлээн авах үүрэг бүхий ажилчдынхаа тоог үлэмж нэмэгдүүлээд ч ачаалал маш их байгаа гэнэ.

Нэг улсын иргэд тухайлсан ганц улс руу зорчих визийг ингэж олноороо мэдүүлж буй нь олон улсад ч ховор үзэгдэл гэж Солонгосын элчингийнхэн үзэж, толгой сэгсэрч байна.

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд гурван сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь 1.4 тэрбум хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна гэж нэмж өгүүлэв. Энэ мэт үзүүлэлтээр дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа элчингийнхэн нэгдүгээр байранд орж байдаг аж.

Үнэхээр энэ бол толгой сэгсрэхээс ч аргагүй үзэгдэл. Гэхдээ ийм олноороо Солонгос явах гэсэн монголчууд, тэдний визийг богино хугацаанд гаргаж өгч амжихгүй байгаа тус элчингийн ч буруу биш.

Солонгос нь Монголын хамгийн том “ажил олгогч” юм

Харин монголчуудыг сайхан амьдруулна гэж эрх барьчихаад төрийн өндөр албан тушаалыг хувийн ашиг сонирхол, баяжих арга, цөлмөх хэрэгсэл болгож буй эрх баригчдын буруу. Ийм мэдэгдэл гаргасных нь төлөө тус улсын Элчин сайдын яамыг буруутгах хандлагатай сэтгэгдэл, бүр тийм агуулга бүхий мэдээ мэдээллүүд хэвлэлээр гарч буйг дээр өгүүлсэн. Бид солонгосчуудыг харааж загнах биш гуравхан сая иргэнээ “Яаж ийгээд хилийн дээс л давчихвал….” гэсэн мөрөөдөлтэй болтол, тэгэхийн тулд ямар ч хамаагүй заль мэх сэдтэл нь ядууруулж буй төрд гарсан луйварчидтайгаа л тэмцэх хэрэгтэй. Тэднийг ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал зүтгэдэггүй юмаа гэхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс идэхгүй байхыг, бизнесийг боомилох биш дэмжсэн бодлого гаргахыг, бизнесмэнүүдийг шат шатандаа дарамталж хээл хахууль нэхэхгүй байхыг, жижиг дунд бизнесийг дэмжинэ гэж хэлээд тэрбум тэрбумаар нь хүүгүй мөнгө өөрсдөө авч, буцаагаад жирийн иргэдэд хүүтэй зээлж хүүлэхгүй байхыг шаардах хэрэгтэй. Ийнхүү иргэд нь өдөрт л мянга мянгаараа гадаад явах хүсэлтээ илэрхийлж, эх орноосоо бараг дайжихад бэлэн байна гэдэг төр засгийг удирдаж буй эрхмүүдийн бодлого, шийдвэртэй шууд холбоотой.

Нөгөө талдаа Монголд ажил бий юу гэвэл тийм. Монголын ажлын байрны төв сүлжээ болсон www. biznetwork.mn сайтад ажилд авах зар ажил хайгчаасаа олон байгаа нь үүний нотолгоо. Хамгийн сүүлд СХД-ийн хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан ажлын байрны өдөрлөг дээр “Нээлттэй ажлын байрны захиалга маш их байгаа боловч ажиллах хүч, ажил хайж байгаа иргэн алга” хэмээн тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр  эрхлэлтийн албаны дарга Б.Будмаа хэлж байв.

Тэгэхээр ажил байгаа ч ажлын байрны цаг, нөхцөл таатай бус, эсвэл авсан цалин нь амьдралд хүрдэггүй учраас монголчууд гадаадад гарч ажиллах сонирхолтой болчихсон гэсэн үг. Мөн Монголын нийгэм бухимдалтай, агаар хөрсний бохирдол их, хууль шүүх, төрийн албаны шударга бус байдал, эрүүл мэнд боловсролын хүртээмж муу гээд эх орноосоо дайжих шалтгаан мундахгүй их юм.

• Тус улс руу зорчих виз мэдүүлж буй монголчуудын тоо тоймгүй олон болжээ. 

• “Яаж ийгээд хилийн дээс л давчихвал...” гэсэн мөрөөдөлтэй болтол нь ядууруулж буй төрд гарсан луйварчидтайгаа л тэмцэх хэрэгтэй. 

• Баян ядуугийн зааг хэт их алсарсан өнөө үед Монголын багахан дундаж давхаргыг гадаадад байгаа монголчууд л бүрдүүлж байгаа.

Багш нар гурван сарын визээр Солонгосыг зорьж, тэндээ харлах хандлага их байгаа нь боловсролын салбарт доргилт өгсөн. Харин сүүлийн үед эмч нар эх орондоо ажилласнаас Японд асрагч хийх нь амьдралд нэмэртэй гэж үзэх болсон нь энэ салбарын эмзэг асуудал болсныг эх сурвалжууд хэлж байгаа. Хамгийн тогтвортой, хувийн хэвшлийг бодвол хөдөлмөрийн нөхцөл хөнгөн, цалин хөлс нь хоцрохгүй, нийгмийн даатгал тасрахгүй энэ мэт төсвийн албан хаагчид хүртэл хүний нутагт хар ажил хийхээр одож байгаа нь яах аргагүй төрийн бодлогын алдаа.

Солонгосыг гоё, гэмгүй учраас монголчууд зориод байгаа юм биш. Хүний нутагт хүнд хөдөлмөр хийнэ, дээрэлхүүлнэ, гадуурхагдана. Заримдаа гэмт хэргийн золиос болно, гэр бүл нь салж сарнина. Гэхдээ монголчуудад хүний нутгийг зорьж хар ажил хийхээс өөр сонголтыг Монголын удирдагчид олгосонгүй. Тийм болохоор элчинг зүхэхийн оронд эрх баригчдаасаа хариуцлага нэх, тэмц. Харин ч олон монгол иргэнийг сайхан амьдрахад нь 30аад жил боломж олгосон тус улсад талархах хэрэгтэй. Яг үнэндээ УИХ, Засгийн газрын гишүүд, хууль хүчний байгууллагын удирдлагууд, мэдээлэлд ойр, эрх мэдэлтнүүдэд нөлөөлж чадаж буй хэсгийн амьдрал жирийн иргэдээсээ хэт тасарч одсон өнөө үед Монголын багахан дундаж давхаргыг гадаадад байгаа монголчууд л бүрдүүлж байгаа.

Монголын ядуучууд олон учраас хөгжихгүй байгаа юм биш, дээдчүүл нь цадахгүй байгаа учраас хөгжихгүй байна гэсэн Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн үгийг энд дахин дурдъя.

Эх сурвалж: zgm.mn

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Монос Хүнс” компанийн хувьцааны захиалга эхэллээ

2019-04-22

Хаваршилтыг хааш нь чиглүүлэх вэ?

2019-04-22

“King Tower”: Дэлхийн брэндүүдийг цогцлоов

2019-04-22

"Positive NOW" гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

2019-04-19

60 мянган төгрөгөөр хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ

2019-04-22

Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ

2019-04-19

''Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь'' сэдэвт сургалт боллоо

2019-04-19

Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ?

2019-04-19

Үрт амьтан /өгүүллэг/

2019-04-14

Сүүдэр /өгүүллэг/

2019-04-07

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Монголд хүн байна уу?

2019-04-22

Жирвий саарал…

2019-04-22

Хураах ба нүүх...

2019-04-19

Цент мөнгөний үнэ цэнэ...

2019-04-19

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Төв аймагт ажиллав

2019-04-22

Беларусь улсаас 15 нэр төрлийн 72 ширхэг автомашин, техник нийлүүлнэ

2019-04-22

Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

2019-04-22

Энэ сарын 25-ны өдрийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо

2019-04-22

Эрдэмтэд үхсэн тархийг амилуулжээ

2019-04-22

БНХАУ-ын байгалийн цогцолборт 2 газар Юнеско-д бүртгэгджээ

2019-04-21

Хойд Солонгосын ЭСЯ-руу дайрсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ

2019-04-21

Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

2019-04-21

Зөвлөлтийн нууц саятнуудын хөрөнгөжсөн түүх

2019-04-21

Будаггүй үедээ улам сайхан харагддаг одод

2019-04-15

Нямтайширын Цэлмүүн хэдэн долларын хувцас өмсдөг вэ?

2019-04-09

Алдартнууд ямар харшид амьдардаг вэ?

2019-03-29

Он гарсаар 1.1 мянган га ой түймэрт шатжээ

2019-04-19

Хэрлэн голоос 500 орчим малын сэг зэмийг зайлуулж цэвэрлэжээ

2019-04-19

Маргааш 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авна

2019-04-19

Хил орчмын түймэр дээр хамтарч ажиллана

2019-04-19

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

2019-04-19

Элдэв зураг (80 фото) №604

2019-04-19

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

2019-04-18

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг маш ойрхноос харвал...

2019-04-16

Цэргүүд нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж байна

2019-04-22

“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

2019-04-19

Уул уурхайн маргааны уг сурвалж

2019-04-19

Хууль зөрчсөн "Олон ихт баян" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-18

Б.Хулан жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга боллоо

2019-04-22

Ш.Гомбодорж: “Шар халзан”-гаараа “Мастер кросс”-т 68 удаа түрүүлэхийг мөрөөддөг

2019-04-22

Д.Нандин-Эрдэнэ Унгарын өсвөрийн шатарчдын УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

2019-04-22

Монголын баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

2019-04-22

Гадаад улс оронд очоод юу сурах вэ? гэсэн хүмүүст хэлэхэд...

2019-04-22

Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань-ийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн үгс

2019-04-19

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ...

2019-04-16

Өөртөө үргэлж хэлж сануулж байх 13 зүйл

2019-04-15

Ял шийтгүүлсэн захиралтай сургуулиудаа хэзээ эзэнтэй болгох вэ?

2019-04-22

"Үдийн цай"-г "Үдийн хоол" болгосноор ямар өөрчлөлт гарах вэ?

2019-04-20

Хан-Уул дүүргийн X хороонд цэцэрлэг, сургуулийн барилгын ажлууд зэрэг эхэллээ

2019-04-19

Г.Гэрэлмаа: Залуус үсгийн дүрмийг анзаарч, ач холбогдол өгөхөө больжээ

2019-04-18

Тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-22

Машин дээрээс блок унагаасан компанийг цагдаагийн байгууллага шалгаж байна

2019-04-22

Цагдаагийн үнэмлэх хуурамчаар үйлдэн залилан хийсэн этгээдүүдийг саатуулжээ

2019-04-22

Хятад рестораны үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-22

56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг "Эмт гол ХХК"-д хотын дарга захирамж гаргаад олгожээ

2019-04-22

Хэнтийн нөхөн сонгуульд МАХН оролцох болсноо мэдэгдэв

2019-04-22

Ц.Баатарсайхан: Надад Д.Мөнхбаяр гэж дүү байхгүй!

2019-04-22

С.Амарсайхан: Миний аав нүүрс ухдаг байсан уу, хүүр ухдаг байсан уу гэдгийг тодорхойлно!

2019-04-22

Охидын ямар үйлдэл залуусын зүрхийг булиглуулдаг вэ?

2019-04-22

Хүүхэд, том хүний халууныг буулгах шалгарсан 5 арга

2019-04-22

Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

2019-04-22

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэлхийн шилдэг 10 саван

2019-04-20

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 572.3 тэрбум төгрөгөөр өслөө

2019-04-22

Нийт өрийн үлдэгдлийн 10.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна

2019-04-22

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү: Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа

2019-04-22

Ноолуурын үнэ буурч, махных өсжээ

2019-04-22

Д.Отгонбаяр: Спортоор тууштай хичээллэсэн бол Гавьяат тамирчин болох л байсан

2019-04-22

Б.Амарсайхан: Холливудад авьяастай, хөдөлмөрч хүмүүс ажилладаг

2019-04-19

У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн газарт өөр музей байгуулахаар судалж байгаа

2019-04-19

“Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

2019-04-19

БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан баримтат кино бүтээнэ

2019-04-22

Хэнтийн сонгуулийн өмнөх ШОУ эхлэв үү

2019-04-22

Монгол Улс дайсагнасан үйлдлээ зогсоохыг БНАСАУ-д уриаллаа

2019-04-22

У.Хүрэлсүх: Монгол Улсынхаа Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд Хүчээ нэгтгэе

2019-04-22

Интернэт дэх худал хуурмаг мэдээлэл ба түүнтэй хийж эхэлсэн тэмцэл

2019-04-22

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-04-18

Сансарт зочид буудал хөөрөх нь

2019-04-17

Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх НЭР, НУУЦ ҮГ хэрхэн сэргээх вэ?

2019-04-11

Орон орны хуримын хачирхалтай зан үйл

2019-04-22

Түүхэн дэх хамгийн том "шаталтууд"

2019-04-22

Бидэнд дасал болсон зүйлсийг арай өөр өнцгөөс харвал...

2019-04-22

Энгийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг санаанд оромгүй бодисууд

2019-04-22

Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

2019-04-09

Ээж нь үргэлж ерөөлөө хайрладаг “хүүхдийн” ажил үйлс нь бүтэж, цаашлаад “хүчирхэг” хүн болдог…

2019-04-08

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

2019-03-23

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

2019 оны бартаат замын шилдэг машинууд

2019-03-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
63.87%
Ши Жиньпин (БНХАУ)
17.34%
Дональд Трамп (АНУ)
6.36%
Ангела Меркель (ХБНГУ)
3.47%
Шинзо Абэ (Япон)
3.18%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.45%
Ким Жон Ун (БНАСАУ)
1.16%
Нарендра Моди (Энэтхэг)
0.87%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.87%
Хаан Салман (Саудын Араб)
0.87%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,298

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,839

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,272

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,231