Монгол банк: Капитал банк ХХК-д авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Монгол банк: Капитал банк ХХК-д авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

"Капитал банк" ХХК нь банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй болсон үеэс эхлэн тус банкийг албадан татан буулгасан үе буюу 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 4-р сар хүртэлх хугацаанд Монголбанкнаас зөрчил дутагдлыг арилгах, банкны засаглалыг сайжруулах талаар холбогдох хууль, журмын дагуу шат дараатай, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тухай бүр авч байв. Үүнд:

  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг өгөх;
  • Tоргууль ногдуулах;
  • Эрсдэлийн сан нэмж байгуулах;
  • Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэх;
  • Банкны эрхлэх үйл ажиллагааны зарим зөвшөөрлийг зогсоож, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг өгөх;
  • Банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
  • ТУЗ болон Гүйцэтгэх захирлын цалин, урамшууллыг зогсоох;
  • Зээл төлүүлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байлгах;
  • Зарим хөрөнгийг худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;
  • Монголбанкны хянагч, тусгай төлөөлөгч томилох;
  • Шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.

Үүний зэрэгцээ ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тус банкинд олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэн, өөрийн хөрөнгийн дутагдлыг тогтоож, дутагдлыг арилгах хугацааг зааж өгч байв. Капитал банк болон бусад бүх арилжааны банкинд активын чанарын үнэлгээг 2017 оны 8-р сараас эхлүүлж, 2018 оны 2 дугаар сард үр дүнгийн талаар мэдээлсэн бөгөөд тус үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанарыг үнэлэхээс гадна тэдгээрийн үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлэх ажиллагаа хийгдсэн болно. Түүнчлэн, банкууд өөрийн хөрөнгийн түвшинг 2021 он хүртэлх хугацаанд хангах талаар бизнес төлөвлөгөөг боловсруулан Монголбанкинд ирүүлэх нийтлэг шаардлагыг тавьж, санхүүгийн үзүүлэлтэд эрсдэлийн сорилын шинжилгээг хийх замаар өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдлыг тодорхойлсон болно. Капитал банк тус үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан тул 9 сарын хугацаатай үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгч,  2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагыг тавьсан болно.

Капитал банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадаагүйгээс гадна, Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу авсан арга хэмжээний биелэлт хангагдаагүй, Банкны тухай хуулийн дагуу Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах үндэслэлгүй байв. Тус банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсноор хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болж, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрч, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул дараагийн арга хэмжээг авах шаардлага үүссэн болно.

Иймд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, албадлагын арга хэмжээ авах”; 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “Монголбанкны Ерөнхийлөгч Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах”; Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гаргасан үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно” гэснийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар ажиллаж байгаа бөгөөд харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэнэ. 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ба даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна. Харин 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхлэх бөгөөд мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ.

Капитал банк нь банкны системийн 1.1 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд системийн нөлөө бүхий банк биш тул эдийн засаг дахь санхүүгийн зуучлалд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Монголбанк үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.

[1] Банкны тухай хуулийн 48.1.Банк нь Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас дараах арга хэмжээг авна:

48.1.1.зөрчил, дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх;

48.1.2.зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

48.1.3.тогтворжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах;

48.1.4.банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох;

48.1.5.банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;

48.1.6.банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах;

48.1.7.тодорхой үйл ажиллагаа явуулах, хэлцэл гүйлгээ хийхэд Монголбанкаас урьдчилан зөвшөөрөл авахаар тогтоох;

48.1.8.тухайн банкны нэг улирлын нийт активын дундаж хэмжээ нь өмнөх улирлын нийт активын дундаж хэмжээнээс хэтрэхгүй байх, эсхүл активыг төрөлжүүлэхийг даалгах;

48.1.9.хөрөнгө  худалдан авах, банкны нэгж байгуулахыг хориглох;

48.1.10.банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх;

48.1.11.хөрөнгө худалдах, банкны нэгжийг татан буулгахыг шаардах;

48.1.12.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх;

48.1.13.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгох, чөлөөлөх;

48.1.14.энэ хуулийн 48.1.1-48.1.13-т заасан арга хэмжээг банк биелүүлээгүй бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх;

48.1.15.нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах;

48.1.16.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.

Монголбанк

2019 оны 4-р сарын 13

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

4.6 кг алт экспортолжээ

2019-06-26

“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гарагт эхэлнэ

2019-06-26

Алтны үнэ хамгийн өндөр цэгт хүрэв

2019-06-25

НӨАТ ядуу бүлэгт илүү дарамт учруулна

2019-06-24

Үзэсгэлэнт оддын хүүхдүүд

2019-06-25

Алдартнууд жирийн хүмүүс байсан бол...

2019-06-20

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдэгдэл хийв

2019-06-26

З.Энхболд: Ц.Элбэгдоржоо АТГ-т ирж мэдүүлгээ өгөөрэй!

2019-06-26
53:11

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцов

2019-06-26

Байшин дотор монгол гэр барин амьдарч буй ажилсаг гэр бүл

2019-06-25

“UB Пропертиз”: Загварын байранд зочлоод азтан болоорой!

2019-06-26

Маркетингийн тоглоомын дүрэм

2019-06-26

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ

2019-06-25

Киноны хорхойтнуудаа наашаа!

2019-06-24

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэнэ

2019-06-26

Кино хорхойтнуудын тархийг гашилгасаар ирсэн 10 асуулт

2019-06-26

Б.Алтанжаргал: Ээж минь алга ташсан бол дээдийн жаргал тэр байлаа

2019-06-26

Кан Хосуп: Монгол-Солонгосын шинэ Торгоны зам үүсч байна

2019-06-26

Хүрэн манжингийн шүүсний ид шид

2019-06-26

Тоос сорогчоор юуг соруулж болохгүй вэ?

2019-06-25

Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

2019-06-25

Чөмөгний ясаар хийсэн шөлний гайхалтай ашиг тус

2019-06-25

Тэрэлж голд дөрвөн минж нутагшуулав

2019-06-25

Галтай болгоомжгүй харьсаны улмаас 363 сая төгрөгийн хохирол учруулжээ

2019-06-24

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-21

Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

2019-06-20

Боловсролын яам улс төрийн хараанд байгааг багш нар эсэргүүцлээ

2019-06-26

ЭЕШ-д 111 шалгуулагч 800 оноо авчээ

2019-06-24

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1000 гаруй багшийг компьютержүүлэв

2019-06-21

Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгов

2019-06-21

Аяга угаах ариун буянтай ажил

2019-06-24

Ухаарал гэж...

2019-06-24

Гүүр...

2019-06-21

"Нүцгэн үнэн"-ийн түүх

2019-06-21

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019-06-24

АНУ Иранд шинээр хориг тавина

2019-06-23

Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

2019-06-22

Девид Гилморын гитарууд 21 сая ам.долларын үнэ хүрлээ

2019-06-22

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн хориотой бүсийн өнөөгийн дүр төрх

2019-06-25

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

2019-06-24

Хэвлийдээ бойжиж буй амьтдын гайхамшигт зургууд

2019-06-23

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...

2019-06-23

Хүний араншин буюу муухай Монгол зан...

2019-06-26

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

2019-06-25

Бусдын яриаг сонсож сур

2019-06-24

Хямдхан хүмүүст үнэтэй үг бүү хэл, тэд үнэ цэнийг нь мэддэггүй юм...

2019-06-24

Консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татахыг Монголын талаас хүслээ

2019-06-26

Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж болно

2019-06-26

УИХ-ын эмэгтэй гишүүд Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

2019-06-26

Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд Болгарын Эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2019-06-26

Я.Дагвадорж: Хүүхдэдээ С вирүсийн халдвар авахуулахгүйн тулд хумсны хутга, сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занш

2019-06-26

"Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн 20 хувь нь элэгний С вирусийн халдвартай байна"

2019-06-26

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-06-26

Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 20 жилийн дотор 20 дахин өсчээ

2019-06-26

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

2019-06-25

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

2019-06-21

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Имарт дэлгүүрт гарсан галын улмаас 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

2019-06-26

Наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна

2019-06-26

Хар тамхины хэрэгт холбогдсон консул Б.Баттүшиг хурандаа цолтой

2019-06-26

АНУ-ын Батлан хамгаалах яамын буцалтгүй тусламжаар олгогдсон техник хэрэгслийг хүлээн авлаа

2019-06-26

Шахмал түлшийг нүүрсний үнээр хэрэглэгчдэд хүргэнэ

2019-06-26

Г.Занданшатар Оюутолгойн гэрээг шалгах үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг өгчээ

2019-06-26

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

2019-06-25

Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв

2019-06-25

ШЕЗ 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 болгох зэрэг саналыг гаргав

2019-06-26

Үндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов

2019-06-26

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

2019-06-26

Хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн дөрвөн иргэнд 1-4 жилийн хорих ял оноолоо

2019-06-26

Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

2019-06-26

Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

2019-06-26

Олон улсын Хөлбөмбөгийн холбооны шүүгч ​Б.Хаш-Эрдэнэ: Хөлбөмбөг бол мэдрэмж

2019-06-26

Монголын боксчид “Байкал-50” ОУТ-д хүч сорино

2019-06-26

Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн

2019-06-26

Мунхаг хүмүүсийн л санааг зовоодог 7 зүйл

2019-06-26

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд

2019-06-26

"Дэлхийн дээвэр" дээр амьдардаг Балбачуудын тухай сонирхолтой 20 баримт

2019-06-26

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.12%
Ши Жиньпин (БНХАУ)
16.21%
Дональд Трамп (АНУ)
4.31%
Шинзо Абэ (Япон)
3.29%
Ангела Меркель (ХБНГУ)
2.95%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.83%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.25%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.02%
Нарендра Моди (Энэтхэг)
0.45%
Хаан Салман (Саудын Араб)
0.34%
Тереза Мэй (Их Британи)
0.11%
Эммануэль Макрон (Франц)
0.11%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,367

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,016

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,318

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,257