Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

2019-04-09, 09:27 Гэр бүл 1,711 0
Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

Намайг гэртээ ирэхэд эхнэр маань оройн хоол хийж үйлчлэв. Би түүний гарыг атгаад “чамд хэлэх нэг юм байна” гэж хэллээ. Тэр суугаад чимээгүйхэн хоолоо идэв. Би түүний нүднээс гунигийг нь ахиад л мэдэрлээ. Гэнэт би яаж амаа нээж үг хэлэхээ мэдэхээ болив. Гэвч би өөрийн юу бодож байгааг түүнд хэлэх хэрэгтэй байв. Би гэр бүлээ цуцлахыг хүсэж байна. Энэ санаагаа би эвтэйхнээр түүнд хэллээ. Тэр миний хэлсэн үгэнд уурлаагүй юм шиг намуухнаар “яагаад?” гэж асуув.

Би түүнд хариулахаас зайлхийв. Тэр үүнд уурласан. Тэр бариж байсан савхаа шидээд, над руу хашхиран “чи эр хүн биш” гэв. Тэр орой бид бие биентэйгээ юу ч дуугарсангүй. Тэр уйлаад л байв. Тэр бидний гэрлэлтэнд ямар асуудал байгааг хайж олохыг хичээж байгааг би мэдэж байлаа. Гэвч би түүнд биднийг салахад хүргэсэн ямар шалтгаан байгааг сайн тайлбарлаж чадахгүй байв. Тэр миний зүрхийг Жэйнд алдсан. Би түүнийг аль хэдийн хайрлахаа болисон. Зүгээр л түүнийг өрөвдөж байлаа.

Надад маш их буруу байгаа тул, би салалтын хуудсан дээр байшин болон машин мөн миний компаний 30%-г өгөхөө тусгав. Тэр бичгийг гүйлгэн уншингуутаа хэдэн хэсэг болгоод урчихав. Надтай хамт 10 жил ханилсан энэ эмэгтэй надад өөр хүн болсон юм шиг санагдав. Би түүний амьдрал, бүхий л боломжийг нь үрсэндээ харамсаж байв. Гэвч би Жэйнд өгсөн хайрын сэтгэлээ буцааж авч чадахгүй гэдгээ хэлэв. Эцэстээ тэр миний өмнө чанга уйлав. Би тэгэх байх гэж бодож байсан. Энэ нь надад түүнээс чөлөөлөгдчихсөн юм шиг санагдав. Хэдэн долоо хоногийн турш намайг эзэмдэж байсан салах тухай бодол одоо нэгэнт шийдэгдсэн юм шиг санагдав.

Маргааш орой нь би гэртээ оройхон ирлээ. Тэр ширээн дээр нэг юм бичээд үлдээсэн байв. Би оройн хоолоо ч идэлгүй, орон дээр хэвтээд тэр даруйдаа унтаад өгөв. Учир нь тэр орой Жэйнтэй үдшийг өнгөрөөж маш их ядарсан байлаа. Нэг сэрэхэд эхнэр маань ширээн дээр нэг юм бичээд сууж байв. Би тоолгүй, эргээд унтаад өгөв.
Өглөө нь тэр надад салах болзлоо танилцуулав. Тэр надаас юу ч авахыг хүсээгүй. Харин салахаас өмнө нэг сар хамт байхыг хүсэв. Энэ нэг сарын хугацаанд тэр аль болох юуч болоогүй юм шиг урьдынхаараа байхыг хүсэв. Энэ шалтгаан нь маш энгийн байв. Учир нь хүү маань энэ сард шалгалттай таарч байгаа юм байна. Тэр биднээс болоод хүүгийн хичээлийг тасалдахыг хүсээгүй гэв. Энэ нь ч надад хүлээж авч болохоор зүйл байв. Гэвч тэр дахиад нэг болзол надад тавив. Тэр нь хуримын анхны өдөр яаж түүнийг өргөөд гэртээ орж байснаа сэргээхийг хүсэв. Нэг сарын турш өдөр бүр өөрийг нь унталгын өрөөнөөс үүд хүртэл гар дээрээ өргөөд хүргэж өгөхийг гуйв. Түүний энэ гуйлт надад хачин санагдав. Гэвч сүүлийн өдрүүдээ хамт тэвчиж өнгөрүүлэхийн тулд би түүнд зүгээр л зөвшөөрчихөв.

Би Жэйнд эхнэрийнхээ салах болзлыг хэлэв. Тэр чанга инээж, “Шал утгагүй юм. Ямар ч арга хэрэглэсэн бай, тэр салах л болно” гэж үл тоомсорлосон байдлаар хэллээ. 

Салах санаагаа далд утгаар илэрхийлж эхэлснээс хойш би түүний биед хүрэхээ байсан байв. Тиймээс анхны өдөр би түүнийг өргөхөд ямар ч эв хавгүй харагдаж байв. Хүү маань бидний ард алгаа ташин “аав ээжийг гар дээрээ өргөж байна” гэв. Түүний үг миний зүрхийг хөндөв. Унталгын өрөөнөөс, зочны өрөө дараа нь үүд рүү бараг 10м түүний гар дээрээ өргөөд явсан байв. Тэр нүдээ аниад намуухнаар “хүүдээ салалтын тухай битгий хэлээрэй” гэв. Миний уур хүрч байсан ч толгой дохилоо. Би түүнийг хаалганы гадна буулгав. Тэр автобус хүлээж, харин би ганцаараа машинаараа ажилдаа явав. 

Хоёр дахь өдөр нь хоёулаа нөгөө үйлдлээ арай эв дүйтэй хийв. Тэр миний мөрийг түшихэд би түүний цамцны үнэрийг үнэртэв. Би тэр даруй “энэ эмэгтэйг ийм ойрхоноос сайн хараагүй удсан байна даа” гэж бодов. Тэр аль хэдийн залуу эмэгтэй биш болжээ. Түүний нүүрэнд жижиг үрчлээ тогтож, үс нь ч цайж эхэлжээ. Бидний гэрлэлт түүнийг намхан болгочихож. Хормын дотор би түүнд юу хийчихэв ээ гэж бодов. 

Дөрөв дэх өдөр би түүний өргөхөд дотно байдал маань буцаад ирсэн юм шиг санагдав. Энэ эмэгтэй надад амьдралынхаа 10 жилийг өгсөн хүн. Тав дахь зургаа дахь өдөр бид улам л дотно болж байв. Би үүнийг Жэйнд хэлээгүй. Өдөр хоногууд өнгөрөх тусам би түүний түүртэлгүй өргөдөг болов. Магадгүй өдөр бүрийн дасгал нь намайг хүчтэй болгосон байх. 

Өглөө өмсөх хувцсаа тэр сонгож байлаа. Зөндөө олон хувцас солиж өмсөж үзсэн боловч таарах хувцас нэг байсангүй. Тэр санаа алдаж “миний бүх хувцас томдчихжээ” гэв. Тэр дороо би түүний турсныг, яагаад би түүнийг хялбархан өргөөд байсныг ойлгов. Энэ нь намайг гэнэт сонин болгов. Тэр хичнээн их уй гунигаа зүрхэндээ нуун явж байсан бол оо. Дотоод ухамсраараа би гараа сунган түүний толгойд хүрэв. Хүү маань хүрч ирээд “ааваа, ээжийг өргөх цаг чинь болчихож” гэв. Түүний хувьд аав нь ээжийг нь өргөөд гарахыг харах тэр мөч амьдралынх нь хамгийн чухал үе болсон бололтой. Эхнэр маань хүүгээ ойртож ирэхийг дохиход тэр хүрч ирээд чанга тэвэрлээ. Би сүүлчийн мөчид сэтгэл урвах вий гээд гэдгээс болгоомжлон нүүрээ бурууллаа. Дараа нь түүнийг өргөөд унталгын өрөөнөөс гарч, зочдын өрөөгөөр дайран коридорт гарч ирэв. Түүнийг гар миний хүзүүгээр минь зөөлөн, аятайхан тэврэв. Би түүнийг чанга тэврэв. Энэ яг л хуримын өдөр шиг байв. 

Гэвч түүний хөнгөхөн жин намайг гуниглуулж байв. Хамгийн сүүлийн өдөр би түүнийг өргөөд арай гэж алхав. Хүү маань сургуульдаа явсан байв. Би түүнийг чанга тэврээд, “бидэнд дотно гүнзгий харилцаа дутаж байгааг би ухаараагүй явжээ” гэв. Би ажил руугаа явж, машинаа ч түгжилгүй яаран сандран үсрэн буув. Шатаар өгсөх зуураа ямар нэг байдлаар хэлэх зүйлээ хойшлуулвал бодол санаа маань эргэчих вий гэж айж байлаа. Жэйн хаалга онгойлгов. Би түүнд “уучлаарай Жэйн би салахаа болилоо” гэв.

Тэр гайхан намайг хараад, духанд минь гараа хүргэж, “ чи халуунтай байна уу” гэв. Би түүний гарыг аваад “Уучлаарай Жэйн би салахгүй. Миний гэрлэлт уйтгартай санагдаж байсан байх. Учир нь тэр бид хоёр бие биедээ хайргүй учир биш, амьдралынхаа жижиг сажиг зүйлийг тоогоогүй байж. Би одооноос гэрлэснээс хойш үхэл биднийг салгах тэр өдөр хүртэл түүнийг гар дээрээ өргөх ёстойгоо ойлголоо. Жэйн сонсож байснаа гэнэт ухаан орсон мэт намайг чанга гэгч нь алгадаж, хаалгаа саван, нулимс цийлэгнүүллээ. Би шатаар доошоо уруудаж, машиндаа бариад буцав. Зам дагуу цэцгийн дэлгүүрээс эхнэртээ баглаа цэцэг авав. Худалдагч охин надаас ямар үг бичүүлэх вэ? гэж асуув. Би инээгээд “үхэл биднийг салгах хүртэл өглөө бүр чамайгаа өргөнө” гэж бичив. 

Орой нь би гэртээ цэцэг баричихсан, нүүр дүүрэн инээмсэглэсээр орж ирлээ. Дээшээ шатаар гүйн гараад хартал эхнэр маань орондоо нас барсан байв. Намайг Жэйнтэй завгүй байх хооронд, эхнэр маань нэг сарын хугацаантай хорт хавдартай тэмцэж байжээ. Тэр удахгүй нас барахаа мэдэж байж. Мөн салсны дараа хүүгийнхээ нүдэнд муу аав харагдах сөрөг нөлөөнөөс намайг хамгаалсан байж. Ядахнаа л хүүгийнхээ нүдэнд би сайн нөхөр...

Бидний амьдралын анзаарагдамгүй үл ялиг зүйлсээс бидний харилцаа хамаарч байдаг. Энэ нь орон сууц, машин, эд баялаг, банкинд дахь мөнгөнөөс хамаардаггүй. Энэ нь бидний амьдралыг аз жаргалтай орчин бүрдүүлэхэд нөлөөлдөг болохоос өөрөөсөө аз жаргалыг гаргадаггүй. 

Тиймээс ханийхаа найз байх цагийг олж, иймэрхүү жижиг зүйлсээр гүнзгий дотно холбоо байгуулахыг хичээгээрэй. Таны гэрлэлт үнэхээр аз жаргалтай байна уу?

Үүнийг хийхгүй ч танд юу ч нөлөөлөхгүй.

Хэрвээ хийгээд үзвэл, та гэрлэлтээ аварч магадгүй. Олонх хүний бүтэлгүйтэл шантрах үедээ хэр дотно байгаагаа ухамсарлаагүйгээс болдог.

Орчуулсан С.Зоригтбаатар

19
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ХОМ: ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 100 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА НАР

2019-04-21

С.Эрдэнэ: С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахыг шаардана

2019-04-21

Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх хэсэг байгуулжээ

2019-04-20

Баянзүрх дүүргийн ИТХ хуралдлаа

2019-04-19

Хаваршилтыг хааш нь чиглүүлэх вэ?

2019-04-22

“King Tower”: Дэлхийн брэндүүдийг цогцлоов

2019-04-22

"Positive NOW" гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

2019-04-19

Хаврын арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүн “BRIGHT NOW”

2019-04-19

Татварын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ

2019-04-19

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

2019-04-19

Д.Сарангэрэл: Капитал банкнаас мөнгөө авна

2019-04-18

Сумын төвийн 10 малчин өрх тутмын нэг нь бизнес эрхэлдэг

2019-04-18

Б.Амарсайхан: Холливудад авьяастай, хөдөлмөрч хүмүүс ажилладаг

2019-04-19

У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн газарт өөр музей байгуулахаар судалж байгаа

2019-04-19

“Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

2019-04-19

“Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

2019-04-19

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

2019-04-19

Уул уурхайн маргааны уг сурвалж

2019-04-19

Хууль зөрчсөн "Олон ихт баян" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-18

​"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгнө

2019-04-18

Зөвлөлтийн нууц саятнуудын хөрөнгөжсөн түүх

2019-04-21

Будаггүй үедээ улам сайхан харагддаг одод

2019-04-15

Нямтайширын Цэлмүүн хэдэн долларын хувцас өмсдөг вэ?

2019-04-09

Алдартнууд ямар харшид амьдардаг вэ?

2019-03-29

"Үдийн цай"-г "Үдийн хоол" болгосноор ямар өөрчлөлт гарах вэ?

2019-04-20

Хан-Уул дүүргийн X хороонд цэцэрлэг, сургуулийн барилгын ажлууд зэрэг эхэллээ

2019-04-19

Г.Гэрэлмаа: Залуус үсгийн дүрмийг анзаарч, ач холбогдол өгөхөө больжээ

2019-04-18

Улсын шалгалтын хуваарь гарлаа

2019-04-18

Хятад рестораны үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-22

Гэр бүлээрээ охид эмэгтэйчүүдийг худалддаг байсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээлээ

2019-04-22

Бензин цацаж хүний амь хохироосон этгээдэд 20 жилийн ял оноолоо

2019-04-21

Нийслэлд гурван өдрийн турш АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА худалдахгүй

2019-04-20

Эрдэмтэд үхсэн тархийг амилуулжээ

2019-04-22

БНХАУ-ын байгалийн цогцолборт 2 газар Юнеско-д бүртгэгджээ

2019-04-21

Хойд Солонгосын ЭСЯ-руу дайрсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ

2019-04-21

Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

2019-04-21

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

2019 оны бартаат замын шилдэг машинууд

2019-03-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

Интернэт дэх худал хуурмаг мэдээлэл ба түүнтэй хийж эхэлсэн тэмцэл

2019-04-22

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-04-18

Сансарт зочид буудал хөөрөх нь

2019-04-17

Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх НЭР, НУУЦ ҮГ хэрхэн сэргээх вэ?

2019-04-11

Монголд хүн байна уу?

2019-04-22

Жирвий саарал…

2019-04-22

Хураах ба нүүх...

2019-04-19

Цент мөнгөний үнэ цэнэ...

2019-04-19

Он гарсаар 1.1 мянган га ой түймэрт шатжээ

2019-04-19

Хэрлэн голоос 500 орчим малын сэг зэмийг зайлуулж цэвэрлэжээ

2019-04-19

Маргааш 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авна

2019-04-19

Хил орчмын түймэр дээр хамтарч ажиллана

2019-04-19

Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

2019-04-09

Ээж нь үргэлж ерөөлөө хайрладаг “хүүхдийн” ажил үйлс нь бүтэж, цаашлаад “хүчирхэг” хүн болдог…

2019-04-08

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

2019-03-23

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Гадаад улс оронд очоод юу сурах вэ? гэсэн хүмүүст хэлэхэд...

2019-04-22

Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань-ийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн үгс

2019-04-19

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ...

2019-04-16

Өөртөө үргэлж хэлж сануулж байх 13 зүйл

2019-04-15

Ч.Улаан: Мал аж ахуйн үйлдвэрлэлд тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн ашиглана

2019-04-22

Н.Нэмүн Монголоос төрсөн анхны каратэгийн дэлхийн аварга боллоо

2019-04-22

Халх голын байлдааны сургамжаас…

2019-04-22

Пүрэв гаригт нийслэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

2019-04-22

Говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олджээ

2019-04-22

Хүний бие одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг батлах 7 баримт

2019-04-21

Таны толгойг эргүүлэх сонирхолтой 12 зураг

2019-04-21

Хүмүүс хэрхэн хардаг вэ?

2019-04-21

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэлхийн шилдэг 10 саван

2019-04-20

"iPhone" утсанд орсон усыг хэрхэн гаргах вэ?

2019-04-20

Амьдрал тань буруу тийшээ эргэснийг илтгэх 5 шинж

2019-04-20

Солонгосын үзэсгэлэнтэй одууд ямар “хоолны дэглэм” барьдаг вэ?

2019-04-19

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан бургас хядсан, Хятадуудад ногоо тарих газар олгох тухай тайлбар хийж байна

2019-04-22

Л.Оюун-Эрдэнэ: Стандарт банкинд өгсөн 40 сая ам.долларыг төлүүлэх ёстой!

2019-04-19

М.Мөнхчулуун: Улаанбаатар хотод 50 га газрыг Хятадын компанид өгөхөөр хотын дарга шийдсэн

2019-04-19

Ц.Ганхуяг: Захиалагчид нь ул мөрөө баллан, С.Зоригийг хөнөөсөн хэрэг хэзээ ч илрэхгүй болчих вий гэдэгт санаа зовж байна

2019-04-19

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

2019-04-19

Элдэв зураг (80 фото) №604

2019-04-19

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

2019-04-18

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг маш ойрхноос харвал...

2019-04-16

Монголын баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

2019-04-22

М.Мөнхгэрэл өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээний улсын хошой аварга боллоо

2019-04-21

Т.Их-Уул Европын лигт тоглоно

2019-04-18

Манай хөлбөмбөгчид Брунейн багтай тоглоно

2019-04-18

Үрт амьтан /өгүүллэг/

2019-04-14

Сүүдэр /өгүүллэг/

2019-04-07

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ

2019-04-19

''Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь'' сэдэвт сургалт боллоо

2019-04-19

Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ?

2019-04-19

Тусгай зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн "Финикс" төвийг торгожээ

2019-04-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
63.93%
Ши Жиньпин (БНХАУ)
17.3%
Дональд Трамп (АНУ)
6.16%
Ангела Меркель (ХБНГУ)
3.52%
Шинзо Абэ (Япон)
3.23%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.47%
Ким Жон Ун (БНАСАУ)
1.17%
Нарендра Моди (Энэтхэг)
0.88%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.88%
Хаан Салман (Саудын Араб)
0.88%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,298

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,839

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,272

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,231