4-р сарын одон орон ерөнхий зурхай

2019-03-29, 12:50 Зурхай 2,696 10
4-р сарын одон орон ерөнхий зурхай

♈ Хонины орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сар төрсөн өдрийн сар тул илүү эрч хүчтэй, урам зоригтой, шинэ эхлэл, шинэ боломж, шинэ чиглэлд өөрсдийгөө хөтөлөн чиглүүлэхэд маш тохиромжтой цаг үе юм. Энэхүү эрчим хүчийг өөрсдийн гадаад үзэмжинд болох гоо сайхан, хувцаслалт зэрэгт анхаарал хандуулж амьдралдаа аливаа шинэлэг зүйлсийг нэвтрүүлж, түүнийгээ дагаад бүрэн хэмжээний шинэчлэлт, өөрчлөлт хийхэд тохиромжтой юм.

Та бүхнийг сансар огторгуйгаас шинэ циклээр дахин цэнэглэгдэж эхэлснийг дуулгахын хажуугаар, өөртөө итгэлтэй урагш тэмүүлэхийг зөвлөх байна. Түүнчлэн та бүхний удирдагч ангараг гариг харилцаа холбоо, хэвлэл  мэдээллийн салбарт анхаарал хандуулах нь байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний үнэ цэнэ, мөнгө санхүүгийн амьдрал яригдаж эхлэх юм.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр ямарваа нэгэн дотны үерхэл, нөхөрлөлийн харилцаа холбоо дуусгавар болох төлөвтэй байна. Түүнчлэн бусдад сэтгэл санааны дэмжлэг болон ойр дотны хэн нэгнийг асарч, энэрэх шаардлага ч яригдах юм. Ганц бие хүмүүс энэ үеэр шинэ хүнтэй танилцах гэхээс илүүтэйгээр ганцаар байхыг эрмэлзэж өмнө нь үерхэж, нөхөрлөж байсан нэгэн амьдралд буцан гаран ирж нууцлаг холбоо үүсгэх ч тал зарим тохиолдолд гардаг байна.

 

♉ Үхрийн орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд өнгөрсөн түүхтэй холбоотой зүйлс сөхөгдөнө гарч ирж түүнтэйгээ нүүр тулж цэгцлэх шаардлагатай тулгарах төлөвтэй байна. Амьдралд тань утга учир өгөхөө больсон болон цаг хугацаан дууссан, хатсан, муудсан аливаа зүйлээс салахад маш тохиромжтой цаг юм. Энэ бол цэвэрлэгээний, ариусалын чухал цаг мөч тул бүхий л муу зуршлаасаа салж өөрийн гүн гүнзгий дотоод ертөнцөөр аялахад тохиромжтой юм. Энэ үеэр эрчим хүчний хувьд доогуур байх тул сайтар амарч аливаа шинэ зүйлс эхлүүлэлгүй харин бэлдэхэд мөн тохиромжтой билээ. Шүлэг яруу найраг сонирхон бичиж, иог бясалгал, хийсвэр ертөнцөөр мөрөөдөн аялаж амрахад энэхүү нарны шилжилт оршиж байгаа юм.

Энэ үеэр хүмүүнлэгийн ажил болон туслалцаа дэмжлэг зэрэг зүйлс яригдах төлөвтэй байдаг байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж таны төрсөн өдөр ирж буй тул аливаа шинэ зүйлс эхлүүлэхэд өлзийтэй ба эрчим хүчний хувьд сансар огторгуйгаас дахин цэнэглэгдэх учиртай юм.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр найз нөхөрлөлийн холбоосоор болон олон нийтийн үйл ажиллагаа, ижилхэн сонирхол нэгт нөхдүүдийн групп, сошил ертөнцөөр, шинжлэх ухаан танин мэдэхүйн, техник технологийн салбарын шинэхэн танилтай болох төлөвтэй байна. Найз нөхдүүдийн хооронд үнэ цэнэ, мөнгө санхүүгийн талаар яриа хөөрөө гарах төлөвтэй байх юм.

 

♊ Ихрийн орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сар нь найз нөхдийн хүрээлэл, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, сайн дурын хүмүүнлэнгийн үйл явдал, ирээдүйн хэтийн зорилго зэрэг ихэд адал явдалтай цаг үе байх нээ. Энэ үеэр ялангуяа дотны найз нөхдүүд болон ижилхэн сонирхолтой хэсэг хүмүүстэй ирээдүйн зорилгынхоо талаар хуваалцах нь байна. Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ бүлэгт нэгдэж, хүний амьдралын нэгэн утга учрыг бүрэлдүүлж байдаг дотны найз нөхөд тань хэрхэн танд нөлөөлдөг болохыг чагнах цаг юм. Түүнчлэн таны удирдагч буд гариг эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудал дээр анхаарал хандуулахыг зорих юм.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж нар таны арын ордонд орж ирэх тул эрчим хүчний хувьд нөхөж, амрах цаг ирэх нь байна.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр шинэ санаа оноо гарч ирэх, ажил мэргэжил, албан тушаалын холбоогоор хэн нэгэнтэй танилцаж, нөхөрлөх төлөвтэй байна. Өөрөөс насаар ахмад, нэг бол эрх мэдлээр илүү нэгэнтэй холбоо сүлбээ үүсгэхэд ихэд тохиромжтой юм. Цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажил албаа ахиулах, өөрөөс албан тушаал илүү хүмүүстэй хамтран ажиллахад болон тэдний туслалцаа дэмжлэг авахад таатай үе юм.

Энэ үеэр нэр төр, албан тушаал, насаар ахмад, нэг бол насаар хэт дүү, эрх мэдэлтэй нэгэнтэй танилцах боломж гарч ирдэг байна.

 

♋ Мэлхийн орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сард албан тушаал, эрх мэдэл, нэр төр, нийгэмд эзлэх байр суурь, мэргэжил боловсролтой холбоотойгоор чухал үйл явдал тохиолдох төлөвтэй байна. Энэ үеэр та бүхэн бусдын нүдэнд ил тод харагдах тул ажил албатай холбоотой асуудлыг зориглон шийдэж урагш тэмүүлэхийг зөвлөх байна. Өөрөөс илүү эрх мэдэлтэй хүмүүстэй болон ахмад настай хүмүүстэй зөв зохистой харьцаж нэр төрийн хувьд, албан тушаалын хувьд анхаарах шаардлагатай байна. Өөрийн амьдралын тань нэгээхэн чухал хэсэг болох албан тушаал тань үр ашиг хэрхэн өгч байна вэ гэдгээ тунгаан бодох цаг юм.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний дотны найз нөхдийн хүрээлэл болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зэрэг зүйлс яригдах төлөвтэй байна.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр адал явдалыг ихэд эрэлхийлэх тул өөрөөс тань суурь хүмүүжил болон боловсролын түвшний хувьд өөр нэгэн, гадаадын иргэн, гадаадын соёл уламжлалын дагуу найз нөхдийн хүрээгээ тэлэх боломж бүрдэх юм. Мөн энэ үед улс төрч болон нийгмийн зүтгэлтэн, шүүх засаглалын, гадаад харилцааны болон аялал жуулчлалын мэргэжилтэн, багш зэрэг салбарын танилуудтай яриа хөөрөө өрнүүлэх төлөвтэй байна.

 

♌ Арслангийн орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сард хувь хүний ерөнхий танин мэдэхүйд болон итгэл үнэмшил, хорвоо ертөнцийг үзэх үзэлд тань тэлэлт явагдах төлөвтэй байна. Улс төрийн, философийн, шашин шүтлэгийн талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн сар байх болно. Энэхүү эрчим хүчийг ямарваа нэгэн дээд мэдлэг боловсролын дагуу судалгаа шинжилгээ хийхэд ихэд тохиромжтой юм. Энэ үеэр мөн гадаад улсын соёл уламжлал, холын аялал, зарим тохиолдолд хэвлэлийн болон шүүх засаглалын байгууллагатай холбоотой зүйлс яригддаг байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний нэр төр, эрх мэдэл, албан тушаалтай холбоотой чухал зүйлс дээр анхаарал хандуулах шаардлага гарах нь байна.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн хувьд гүн гүнзгий холбоо сүлбээс яригдах ба гэнэтийн мэдээ мэдээлэл, өөрийг тань шинэчлэх, өөрчлөх чухал нэгэнтэй учирч болзошгүй юм. Хөшигний араарах явдал, хууран мэхлэлт, хардалт сэрдэлт, хүчний өрсөлдөөн зэрэг эрчим хүчинд автахгүй байхыг зөвлөе. Нууцлаг нэгэн, мөрдөгч, мэс засалч, сэтгэл зүйч, судлаач, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүстэй танилцах төлөвтэй байна.

 

♍ Охины орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сар маш чухал үр дүн, нөлөөлөл авчирсан сар байх болно. Энэ үеэр үхэх, төрөхтэй холбоотой зүйлс сонсогдож болзошгүй ба гэнэтийн мэдээ, мэдээлэл дуулдах, нууц мэдлэг, мэдээлэл олж авах, хувь хүний сэтгэл зүйн хөдлөл хоёр өөр туйлд шийдэгдэх болон амьдралаа шинэчлэж, өөрчлөхийг ихэд эрмэлзэх болно. Энэхүү эрчим хүчийг ямарваа нэгэн гүн гүнзгий судалгаа шинжилгээнд зориулах аваас үр дүн өндөртэй байна. Бусдын мөнгө санхүүгийн туслалцаа дэмжлэг, хамтын санхүүгийн тохиролцоо, өр зээл болон татвар, даатгал зэрэг банк санхүүтэй холбоотой зүйлс яригдах төлөвтэй байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний танин мэдэхүйн хөгжил, гадны соёл түүх уламжлал зэрэг зүйлс яригдах юм.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр нөхөрлөл, үерхэл, түншлэлийн хувьд ихэд ээлтэй ба гэрээ хэлэлцээр, тохиролцоо, хамтын тууштай үйл ажиллагаа эхлүүлэхэд болон хурим найр хийхэд мөн тохиромжтой юм.

Ганц бие хүмүүс сонирхож буй нэгэнтэйгээ холбоо тогтоож алсын аянд хамт амьдрахыг ихэд эрмэлзэх болно. Хууль шүүхийн болон уран бүтээлч нэгэнд татагдах төлөвтэй байна.

 

♎ Жинлүүрийн орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сард амьдралынхаа аль нэг хэсэгт нэмэлт, өөрчлөлт хийж хэрэв зээ баланс алдагдсан бол түүнийгээ нөхөх хэрэгтэй болохыг олж илэрүүлэх шаардлагатай болох юм. Энэ үеэр өөрийн гэхээс илүүтэйгээр бусдын эрх ашиг илүүд тавигдах ба хувь хүний тоглолт гаргах гэхээсээ багийн, хамтарсан тоглолт чухал юм. Та хэтэрхий их цагийг ажил албандаа гаргаж байна уу...?! Тийм бол гэр бүлдээ болон ойр тойрныхоо хүмүүстэйгээ ойр, дотно байхыг эрмэлзэх юм. Энэ үеэр мөн эхнэр-нөхрийн хооронд дахь харилцаа холбоо, шүүх засаглал, бүхий л төрлийн түншлэл болон нөхөрлөлийн эрх ашиг яригддаг байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж банз санхүү, бусдын мөнгө санхүүтэй холбоотой сэдэв сөхөгдөх ба гэнэтийн мэдээ, мэдээлэл зэрэг зүйлс сонсогдох юм.

  • Үерхэл - Нөхөрлөл

Та бүхэн энэ үеэр ажил төрлийн холбоосоор болон ажлын хамт олны дундаас, эрүүл мэнд, спортын салбарынхны дундаас хэн нэгнийг сонирхож танилын хүрээгээ тэлэх төлөвтэй байна. Хэрэв ганц бие хүмүүс энэ үеэр хайр дурлал холбоо эхлүүлэх аваас тийм ч хүчтэй байдаггүй ба тухайн хүнийг бараг л ажилд авч буй мэт судалдаг байна. Ажлын хамт олны дунд таны нэр хүнд яригдаж бүтээлч сэтгэхүй өндөр байх нь байна.

 

♏ Хилэнцийн орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сарын эрчим хүчийг өөрсдийн физик биендээ анхаарал хандуулж, эрүүл мэндийн оношлогоо-шинжилгээ өгөх, спорт-фитнэсээр хичээллэх, илүү жингээ хасах, өдөр тутмын зуршлаа өөрчлөн шинэчлэхэд маш тохиромжтой юм. Жил бүрийн энэ  үеэр өөрсдийн биеэнд агуулагдаж буй хорт бодис болох илүүдэл чихэр, давс, архи, тамхины хор уршгийн талаар зөв ойлголт авч түүнээс ангижирах болон өөрийн бие махбодидоо гүн цэвэрлэгээ хийхийг зөвлөх байна. Мөн энэ үеэр та бүхний логик сэтгэлгээ болон анализ хийх чадвар онц гойд байх тул өдөр тутмын ажлын үр дүнд өсөлт гарч хамт олны дунд нөлөө бүхий байх ба тэдний эрх ашиг хөндөгдөх төлөвтэй байна. 

Түүнчлэн энэ үеэр ан амьтантай холбоотой сэдэв яригдах төлөвтэй байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний хувьд амьдралынхаа тэнцвэрт байдалд анхаарал хандуулах шаардлага гарах юм.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр танд хэн нэгэн маш хүчтэй татагдах төлөвтэй байна. Заавал ч үгүй ганц бие гэхээсээ илүүтэйгээр хосуудын хувьд хайртай хүнтэйгээ, таалагддаг хүнтэйгээ дуурь, драмын театр, кино театр, ресторан зэрэг газруудад болзож цагийг зөв, зугаатай өнгөрүүлэхэд маш тохиромжтой эрчим хүч юм. Энэ үеэр хайр дурлалтай холбоотой болон үр хүүхэдтэй холбоотой сэдэв ихэд яригдах бөгөөд мөн таны бүтээлч сэтгэхүй өндөр байхаас гадна уран бүтээлч болон урлагын нэгэнтэй, биеэ даасан нэгэнтэй танилцах төлөвтэй байна.

 

♐ Нумын орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сар эрх чөлөө, зугаа цэнгэл, адал явдалын сар байх болно. Энэ үеэр нэг газраа удаан суух болон ажил мэргэжилдээ анхаарал хандуулахад төвөгтэй мэт санагдаж найз нөхдүүдтэйгээ шоу цэнгээний газруудаар явж, цагийг эрх дураараа өнгөрүүлэхийг ихэд эрмэлзэх юм. Таны дотоод ертөнцөд нуугдаж буй охин, хөвгүүн тань дахин амь орсон мэт сэрж явдал явдалтай учрахыг тэмүүлэх ба үүнийгээ дагаад хайр дурлалтай холбоотой зүйлс ч яригдах төлөвтэй байна. Энэхүү эрчим хүч нь зарим тохиолдолд эрсдэл хийх хүч зоригийг өгдөг ба өөрийгөө бусдад эрх чөлөөтэйгөөр илэрхийлэх, бусдын нүдэнд дулаахан, ил тод харагдахад оршдог байна. 

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний өдөр тутмын ажил алба, эрүүл мэнд яригдах төлөвтэй байна.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр түүхч, соёл уламжлал судлаач, гэр бүлийн гишүүдийн танилын хүрээллээр болон барилга орон сууцтай холбоотойгоор танилын хүрээ тэлэгдэх төлөвтэй ба байр орон сууцандаа шинэ эд материал авах төлөвтэй байна.

 

♑ Матарын орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сарыг гэр бүлийн гишүүд болон ойр тойрны хүмүүсдээ анхаарал, халамж гаргаж хэрэв гэр бүлийн дотоод гишүүдийн дунд зөрчилдөөн байгаа бол түүнийгээ эв найрамдалтайгаар цэгцлэх хэрэгтэй болохыг зөвлөх байна. Түүнчлэн энэ үеэр түүх, соёл уламжлал сонирхон судлах, өөрийн дотоод гүн ертөнцөө чагнаж мэдрэх болон удам угсаатай холбоотой мэдээ, мэдээлэл сонсогдох төлөвтэй байна. Нүүдэл суудал, газар шороо, барилга орон сууцтай холбоотой сэдэв мөн яригдах юм.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний хайр дурлал, үр хүүхэд, зугаа цэнгэлийн талаарх амьдрал цэцэглэж эхлэх юм.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр үерхэл, нөхөрлөлийн хувьд хөршийн, ах дүүсийн хүрээллээр, сошил ертөнцөөр, танин мэдэхүйн чиглэлээр, хэвлэл мэдээллийн, харилцаа холбооны салбарын болон бичээч, зохион байгуулагч, аялал жуулчлалын зэрэг мэргэжлийн хүмүүстэй танилцаж нөхөрлөх төлөвтэй байна. Ганц бие хүмүүсийн хувьд амьдралд тань хоёр хүмүүсийн сонголт гарч ирж болзошгүй ба энэ үеэр сонирхолтой, оюунлаг нэгэн илүү татагддаг байна.

 

♒ Хумхын орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сар бол танин мэдэхүйн сар юм. Оюуны чадавх идэвхжиж, сониуч хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөж, шинэ сонин содон мэдээ, мэдээлэлтэй танилцан суралцаж, түүнийгээ дагаад шинэ санаа, оноо урган гарч ах дүүс, хамаатан садантайгаа хуваалцахыг ихэд тэмүүлэх болно. Энэ үеэр утасны дуудлага ихсэж, бичиг цаас, емайл, факс болон ойрын аялал, уулзалт хүлээн авалт зэрэг үйл ажиллагаанд цаг зав ихэд зарцуулсан сар болох шинжтэй байна. 

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж барилга орон сууц, гэр бүлийн гишүүдтэй холбоотой сэдэв яригдах юм.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр мөнгө санхүүтэй холбоотойгоор нягтлан, нярав, банк санхүүгийн мэргэжилтэй шинэ танилуудтай болох төлөвтэй ба ганц бие хүмүүс хайр сэтгэл гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн хувьд тогтвортой нэгэнд татагдаж, тав тухыг илүүд үзэх төлөвтэй байна.

 

♓ Загасны орд:

  • Сарын ерөнхий төлөв байдал. 3-р сарын 21ээс 4-р сарын 21ны хооронд.

Та бүхний хувьд энэ сард мөнгө, санхүү, эдийн засгийн тогтвортой байдал, өрх гэр бүлийн ахуйн хэрэгцээ нэгдүгээрт тавигдах төлөвтэй байна. Түүнчлэн энэ үеэр та бүхний үнэ цэнэ ихэд яригдах ба хэн нэгэнд үнэ цэнийн талаарх ойлголтыг харуулах шаардлага гарч ирэх төлөвтэй байна. Энэхүү эрчим хүчийг өөрсдийн мөнгө санхүүгийн хэтийн тооцоолол хийхэд болон эдийн засгийн, орлог үүсвэрийн шинэ санаа, оноо олж илрүүлэхэд тохиромжтой байна. Мөн түүнчлэн хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд сэтгэлийн хөөрлөөр өр, зээл тавихаас эхлээд их хэмжээний мөнгөн гүйлгээ хийхийн өмнө хянууртай байхыг зөвлөх байна.

Сарын сүүлийн 7 хоногт Нарны Шилжилт явагдаж та бүхний танин мэдэхүйн хөгжил болон ах дүүсийн харилцаа холбоо яригдах төлөвтэй байна.

  • Үерхэл - Нөхөрлөл

Энэ үеэр та бүхэн өөрсдийн гадаад үзэмжинд болон гоо сайхандаа анхаарал хандуулж бусдын нүдэнд нөхөрсөг, цэвэр цэмцгэр, дур булаам харагдах тул хэн нэгэнтэй шинэ үерхэл, нөхөрлөлийн харилцаа холбоос үүсгэхэд тохиромжтой юм. Энэ үеэр зугаа цэнгэл, адал явдал, хайр дурлалын амьдрал ч мөн яригдах төлөвтэй байна.

 

Хүндэтгэсэн

Одон орон зурхай судлаач Д.Жавхлан

Facebook: Javkhlan Dorjgotov

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Улс орнуудын оногдуулдаг хачирхалтай торгуулиуд

2019-06-17

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан

2019-06-17

Хамгийн муу авто замтай 10 орон

2019-06-17

Амжилтанд хүрэхэд биеийн гажиг нь саад болоогүй 5 жүжигчин

2019-06-16

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ

2019-06-17

Дэлхийн гранпригийн тэмцээнээс эмэгтэй баг анхны хожлоо авлаа

2019-06-17

Есдүгээр сард ДАШТ-ий хоёр тоглолт хүлээж авна

2019-06-17

“Мазаалайнууд” гуравдугаар байраа хадгалсаар

2019-06-15

Хадгаламж зээлийн хоршооны дампуурлыг Цагдаагийн байгууллага яагаад нууцлав

2019-06-17

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Хууль бус жагсаал зохион байгуулсан иргэдэд зөрчлийн хэрэг нээсэн

2019-06-17

Ц.Буянзаяа: Үндсэн хууль хэмээх газрын зургаа яаж зурна, тийм л замаар явах болно

2019-06-17

Прокурор, ажилтнуудад сахилгын хариуцлага тооцлоо

2019-06-17

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Л.Оюун-Эрдэнэ: Дипломатуудтай холбоотой асуудал Ц.Элбэгдоржоос эхлэлтэй

2019-06-17

Замын хашаа хайсыг үндэсний үйлдвэрлэгчид хийх боломжтой байсан

2019-06-14

С.Эрдэнэ: Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалгаар ажиллаж байна

2019-06-14

ШӨХТГ: Шатахууны үнээ буулгахгүй байгаа газруудад тусгай эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна

2019-06-14

Нүүрийг "сэрээж", хаван буулгах хялбар дасгалууд

2019-06-17

Эмэгтэй хүнээс хэзээ ч асууж болохгүй 20 асуулт

2019-06-17

Таны амьдралыг хөнгөвчлөх аргууд

2019-06-15

Тахианы махан чипс хийх хялбархан жор

2019-06-14

Улаанбаатараас Мандалговь чиглэлийн авто замыг түр хаав

2019-06-17

Сэрэмжлүүлэг: Сэлбэ голоос цогцос олджээ

2019-06-17

“Ланд крузер 200” замын хажуу руу унаж 5 хүн нас баржээ

2019-06-17

С.Нарангэрэл: Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болсон

2019-06-17

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

Хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйгээр Рианна тодров

2019-06-05

Эдгээр одод хосууд байсан гэдгийг мэдэх үү?

2019-05-29

Мэс заслын О.Ганбат

2019-06-17

Цацрагийн ослын үед зөв мэдээлэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ шиг чухал

2019-06-17

Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх уралдаан зарлалаа

2019-06-16

Халдварт өвчнийг илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргыг нэвтрүүлнэ

2019-06-15

Эхнэртээ базуулж буй он жилүүд

2019-06-17

Австралид байгаа монголчуудын үнэн төрх

2019-06-17

Эмэгтэй хүн мөнгөгүй залуугаас биш арчаагүй залуугаас холддог!

2019-06-17

Танруу дайрч байгаа дайснаас, таныг тэвэрдэг хуурамч найз аюултай гэдэг!

2019-06-14

Үндсэн хуулийн өөрчлөлтөд АН шоу хийх биш, хамтран ажиллах ёстой

2019-06-17

Үйлдвэрчний эв нэгдэл намыг бүртгэхээс татгалзав

2019-06-17

H.Анхбаярыг элчин сайдаар томилохгүй бол Ц.Нямдорж Засгаас гарна гэжээ

2019-06-17

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

2019-06-16

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

19-р зууны үеийн жихүүдэс төрүүлэм хөрөг зургуудын нууц

2019-06-17

Хүүхдийн төсөөлөл дэлхийн хаана ч хязгааргүй байдгийг батлах зургууд

2019-06-17

Барилгын ажлыг "халтуурдаж" хийсний хөгжилтэй үр дүнгүүд

2019-06-16

Залуусын соёлд хувьсгал хийсэн "Вүүдсток-1969" наадмын гайхалтай дүр зургууд

2019-06-16

Ээж охин хоёр...

2019-06-17

Миний ээжийн Сантын нутгаар...

2019-06-17

Эцэг, эхдээ элэгсэг ханд. Энэ л буян...

2019-06-15

Ээж минь...

2019-06-14

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа

2019-06-17

Амьдралын үнэн төрх (Шог зургууд)

2019-06-17

“Asia folk 2019” наадмын алтан медалийг Дорнодын авьяастнууд хүртэв

2019-06-17

Жүжигчин Г. Амгаланбаатар Ю. Цэдэнбал агсны идэр насны дүрийг бүтээнэ

2019-06-14

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

2019-06-17

‘’Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

2019-06-17

“King Tower”: Европоор аялах эрхийн бичиг бэлэглэж байна!

2019-06-17

Ариг Банк нь "Чингис Хаан" Олон Улсын Нисэх Буудлын 2 давхарт шинэ харилцагчийн өргөөгөө нээлээ

2019-06-14

Монголын банкнуудын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж дуустлаа ОУВС санхүүжилтээ түтгэлзүүлжээ

2019-06-17

Монголбанкны мэдэгдэл

2019-06-17

Moody’s: Монгол Улс гадаад, дотоод сорилтуудтай тулгарч байна

2019-06-14

Аскар Бешимов: Хөрөнгө оруулагчидтай хэрхэн ажиллаж байгааг МОНГОЛООС СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ

2019-06-14

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгоно

2019-06-17

Улаанбаатар-Лүн, Дундговь аймгийн Сайнцагаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

2019-06-17

"Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан бидний 10 жил хийсэн ангийн менежментийг булаан авсан"

2019-06-17

Он гарсаар 12 хүн усны ослоор амь насаа алджээ

2019-06-17

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай

2019-06-03

Багадаа эцэг эхийн хайраар дутагдаж өссөн хүний 10 шинж

2019-05-26

ЭЕШ өгч буй сурагчид журмаа мэдэхгүй байна гэв

2019-06-17

ЭЕШ-ыг дүгнэх шилэн технологи амжилттай боллоо

2019-06-17

ЭЕШ-ын дүнг газар дээр нь шалган танилцуулж байна

2019-06-17

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2019-06-17

Д.Трамп Ким Жoн Унаас захидал хүлээн авжээ

2019-06-12

Германы элсэн шилтгээн Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2019-06-08

В.Путин: Зеленскийг ямар хүн гэдгийг би мэдэхгүй, сайн л жүжигчин юм шиг билээ

2019-06-08

"Хуавей"-н шинэ утсанд фэйсбүүк, инстаграм суулгахгүй гэж Америкийн талаас мэдэгдлээ

2019-06-08

Сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэгдлээ

2019-06-13

“Лаг боловсруулж, шахмал түлш гарган авах боломж бүрдүүлнэ”

2019-06-12

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна

2019-06-12

Нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдлыг шалгасан байна

2019-06-12

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

"Apple" компани “iTunes”-ээс татгалзжээ

2019-06-04

Тавдугаар сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-05-30

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.83%
Ши Жиньпин (БНХАУ)
16.09%
Дональд Трамп (АНУ)
4.46%
Шинзо Абэ (Япон)
3.47%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.97%
Ангела Меркель (ХБНГУ)
2.85%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.24%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.99%
Нарендра Моди (Энэтхэг)
0.5%
Хаан Салман (Саудын Араб)
0.37%
Тереза Мэй (Их Британи)
0.12%
Эммануэль Макрон (Франц)
0.12%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,357

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,993

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,309

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,255