Эрхэм генерал, офицерууд аа, энх цагт цэрэг яагаад эндээд байна вэ?

Эрхэм генерал, офицерууд аа, энх цагт цэрэг яагаад эндээд байна вэ?

2013 оны аравдугаар сарын 6. Ховд аймагт байрлах зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарав.

2015 оны 12 дугаар сарын 23. Налайх дүүргийн городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдон нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтлээ.

2017 оны нэгдүгээр сарын 23. Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан Б ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, есөн хуруугаа тайруулахад хүрэв.

2017 оны хоёрдугаар сарын 17. Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түллээ.

2017 оны дөрөвдүгээр сарын 11. Хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархдав.

2017 оны зургадугаар сарын 13. Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг алба хаагч нас барав.

2017 оны наймдугаар сарын 4. Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж, нэг нь нас барав.

2017 оны наймдугаар сарын 27. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар усанд осолдож амиа алдав.

2019 оны нэгдүгээр сарын 22. Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч А амиа алдав.

2019 оны нэгдүгээр сарын 30. Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг харуулын байрнаасаа галт зэвсэгтэй оргож, хил даваад алга болсон гэх дуулиан дэгдлээ. Түүнийг Тувагийн нутаг дэвсгэрээс хоёрдугаар сарын 2-ны өдөр амиа алдсан байхад нь олов.

2019 оны гуравдугаар сарын 1. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч г элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амиа алдав.

Цэргийн баяр дуусав уу, үгүй юу ямар муухай юм бичээд эхлэв ээ гэж зарим нь бодож магадгүй. Үнэндээ эдгээр тохиолдлыг шүүн олж, эвлүүлэн бичих амаргүй байлаа. Уншихад сэтгэл өвтгөм хэрнээ маш урт жагсаалт байгаа биз. Харамсалтай нь, энэ бүхэн сүүлийн тавхан жилийн дотор Монгол Улсын зэвсэгт хүчний салбарт болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд амиа алдсан цэргийн тоо эрс нэмэгдсэнийг та анзаарч харсан байх. Тиймээс цэргийн баярын уур амьсгал намжаагүй байхад, энэ салбарын асуудал ид яригдаж буй энэ үед Монголын батлан хамгаалах салбарт бодлого дутагдах болсныг, Зэвсэгт хүчний өнөөгийн ороо бусгаа байдлын тухай зориглон бичихээр шийдлээ.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр батлан хамгаалах салбар шиг нэр хүндтэй салбар Монголд үгүй. Гадаад харилцааны тал дээр ГХЯ-наас ч илүү үүрэг гүйцэтгэсэн гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Яагаад гэвэл НҮБ-ын энхийн ажиллагаанд монгол цэргүүд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлсээр 20 шахам жилийг ардаа орхив. Чухам энэ ажиллагааны ачаар монгол цэрэг ямар тэсвэр тэвчээртэй, ямар ур чадвартай болохыг дэлхий дахинд мэддэг боллоо. Цэнхэр дуулгатнууд бол Монголын нэрийг дэлхий дахинд эергээр харуулж буй цөөн тохиолдлын нэг. Эрэлхэг зоригтой эдгээр дайчдаар монгол хүн бүр бахархаж байна.

Гэхдээ гадаад ажиллагаанд гарсан гавьяаны ард дотоодод бугшаад буй муу муухай бүхэн дарагдаж үлдэх ёсгүй. Энэ салбарт эрдэнэт хүний амь үрэгдэх нь энгийн үзэгдэл боллоо. Монгол цэргүүд африкийн их халуун, афганистаны өндөр уул, Иракийн элсэн цөлд, дайны галын тэргүүн шугам дээр үүрэг гүйцэтгэж байхдаа ч ингэж эрсдээгүй юм. Гэтэл эх орондоо алба хааж буй цэргүүд яагаад амь үрэгдэж, эндэж байна вэ.

Хамгийн сүүлд Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж байсан байлдагч даргадаа дэглүүлж, амиа алдлаа. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд өвчний улмаас нас барсан гэж гарчээ. Үүнд бухимдсан ар гэрийнхэн нь БХЯ-ны гадаа суулт зарлаж байна. Хүүгээ эр цэрэгт мордуулсны дараа цогцсыг нь хүлээн авч, тэдэн шиг шаналан суугаа олон ээж, аав бий. Харин алдаа гаргасан албан тушаалтнуудад бүгдэд нь хариуцлага тооцсон бил үү. Салбар хариуцаж буй сайд, дарга нар нь ямар арга хэмжээ авав. Ард түмнээсээ байг гэхэд ар гэрийнхнээс нь уучлалт гуйв уу. Харамсалтай нь дарга нар нь хариуцлага ярихын оронд нуун дарагдуулж, чимээгүй өнгөрөөхийг илүүд үзсээр ирлээ. Амиа алдсан цэргүүдийг өвчний шалтгаанаар гэж хэдий болтол аргацаах юм бэ. Булавч бултайна, даравч далдайна гэгчээр эхнээсээ нуун дарагдуулсан хэргүүд чинь дараа дараагийн осол эндэгдлийн үндэс болсоор байгааг ухаарч байна уу.

Монгол цэргүүд галын тэргүүн шугам дээр үүрэг гүйцэтгэж байхдаа ч ингэж эрсдээгүй

Үнэнийг хэлэхэд энэ салбарт болохгүй юм асар их байна. Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнийн үед цэрэг амиа алдсан хэрэг гарахад “Би төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг хүн. Осол эндэгдэл гарсан асуудлыг салбарын сайд биш, ЗХЖШ-ын дарга мэднэ” гэх агуулгатай юм ярьж, асуудлыг өөрөөсөө холдуулахыг хичээж байв. Тэгвэл бүхнийг мэддэг, асар их эрх мэдэлтэй гэх ЗХЖШ-ын даргын суудал эзгүйрээд бараг хагас жил боллоо. УИХ-ын эрхэм түшээд орны хүнийг нь томилохын оронд сандал суудлын хэрүүл хийсээр хайран цаг хугацааг алдаж байна. Тэгэхээр цэргүүд амь насаа алдсан хэргийн хариуцлагыг хүлээх хүн байхгүй байна гэсэн үг мөн үү!

Уг нь батлан хамгаалах салбар бол улс орны аюулгүй байдлыг хангадаг, шаардлага гарвал зэвсэг хэрэглэдэг онцгой салбар. Тэдний өөрсдийнх нь ярьдгаар байнга дайны цагийн байдалтай үүрэг гүйцэтгэдэг. Ийм онцгой салбар учраас сахилга, хариуцлагын асуудлыг маш нухацтай авч үзэх ёстой. Гэтэл манайд яг эсрэгээрээ, хамгийн хариуцлагагүй салбар нь батлан хамгаалах болоо юу даа.

Энэ салбараас муу муухай бүхэн сонсогдох болоод удлаа. Генерал, дээд офицерууд нь нисэх онгоцоо, тэр бүү хэл танкаа хүртэл гаднынханд худалдсан тохиолдол гарч, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байв. Тэр ч бүү хэл салбар хариуцаж байсан сайд нь армийн хэрэглээний аяга, халбаганы тендерт оролцсон асуудал хүртэл гарч байсан удаатай.

Үнэхээр энэ салбарт болж бүтэхгүй зүйл дэндүү их байгаа учраас цэргийн баяраар хундага тулгаж, нэгнийгээ шагнаад өнгөрөөх биш, алдаа дутагдлаа ярилцаж, гарц шийдэл эрэлхийлэх ёстой. Монгол залуус цэрэгт татагдаад амиа алдах биш, эр цэргийн албанд яваад давхар мэргэжил эзэмшиж яагаад болохгүй гэж. Алба хаах хугацаандаа улс орны бүтээн байгуулалтад оролцож, мэргэжил эзэмшиж, цалин хөлс авах боломжийг нь хангаад өгч болохгүй гэж үү.

Гэтэл монгол цэрэг эрс энх цагт амиа алдсаар байгаа нь юутай эмгэнэлтэй. Нуун хааж, асуудлыг өөрсдөөсөө холдуулах тусам бугласан идээ бээр улам томрох вий. Онцгой салбар нэрийн дор бүхий л булхайтай асуудлаа дарж, далдалж өнгөрөөдөг байж болохгүй. Батлан хамгаалах салбар миний, бидний бодлоор Монгол Улсын нүүр царай, бусад бүх салбарт бүхий л талаараа сайны үлгэр жишээ болдог байх ёстой гэж үздэг юм.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

НӨАТ ядуу бүлэгт илүү дарамт учруулна

2019-06-24

Алтны ханш 1400 ам.доллар давлаа

2019-06-24

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлт тавив

2019-06-24

ЖДҮ хулгай давтагдах уу?

2019-06-24

ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019-06-24

АНУ Иранд шинээр хориг тавина

2019-06-23

Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

2019-06-22

Девид Гилморын гитарууд 21 сая ам.долларын үнэ хүрлээ

2019-06-22

Драгон төвийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-06-24

Ж.Чүлтэмсүрэн: Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд 104 иргэнийг үер усны ослоос аварна хамгаалсан

2019-06-24

Нийслэл дэх үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна

2019-06-24

Хүчирхийллийг мэдээлээгүйгээс хүчирхийлэгчид гаарч байна

2019-06-24

Киноны хорхойтнуудаа наашаа!

2019-06-24

“King Tower”: Дэлхийн брэнд таны гэрт

2019-06-24

“Хужирт” ээлжит нүүр царайгаараа хэнийг таашаав?

2019-06-21

5 дахь өдрийн орой хямдхан хийж болох зүйлс

2019-06-21

Ц.Жаргалан: Монголын балетын хөгжилд хязгаар гэж үгүй

2019-06-24

Монголын гурван дуучин П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээний шилдэг 20-д багтжээ

2019-06-24

З.Энхжаргал: Телевизийн салбарт бүх өрсөлдөгч нь хожигдчихоод байна

2019-06-24

Амралтын өдөр сонсох 5 ДУУ

2019-06-22

Баабар: Pио Тинтог Монголоос шахаж гаргая

2019-06-24

“Xanadu Mines” хувьцаа арилжаалах замаар 3.37 сая австрали доллар татна

2019-06-22

Рио Тинто компани очир эрдэнийн уурхайд өрөмдлөг хийж эхэлжээ

2019-06-22

Уул уурхайн ТОМЧУУД хариуцлагын аянд нэгдлээ

2019-06-20

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

ЭЕШ-д 111 шалгуулагч 800 оноо авчээ

2019-06-24

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1000 гаруй багшийг компьютержүүлэв

2019-06-21

Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгов

2019-06-21

“Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын тестнээс дөрөв нь алдаатай байжээ

2019-06-20

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

Аяга угаах ариун буянтай ажил

2019-06-24

Ухаарал гэж...

2019-06-24

Гүүр...

2019-06-21

"Нүцгэн үнэн"-ийн түүх

2019-06-21

Сэргээш хэрэглэсэн таван бөхийг энэ жилийн наадмаар барилдуулахыг бөхчүүд эсэргүүцлээ

2019-06-24

Наадмын сорилго барилдаанд Д.Анар түрүүлэв

2019-06-24

Дэлхийн дээд амжилтын эзэн Ц.Оюунчимэг ОУТ-ээс алтан медаль хүртжээ

2019-06-24

“Токио олимп сан” байгуулагдлаа

2019-06-23

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

2019-06-24

Хэвлийдээ бойжиж буй амьтдын гайхамшигт зургууд

2019-06-23

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...

2019-06-23

Цаг хугацааны өмнө бүхий л зүйл хүчин мөхөстдөгийг гэрчлэх зургууд

2019-06-21

Галтай болгоомжгүй харьсаны улмаас 363 сая төгрөгийн хохирол учруулжээ

2019-06-24

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-21

Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

2019-06-20

Шинэ цэвэрлэх байгууламжийн дахин боловсруулсан усыг ДЦС-уудад ашиглана

2019-06-19

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Бусдын яриаг сонсож сур

2019-06-24

Хямдхан хүмүүст үнэтэй үг бүү хэл, тэд үнэ цэнийг нь мэддэггүй юм...

2019-06-24

Ажил хийдэг эмэгтэйчүүд гэртээ илүү стресстдэг

2019-06-23

"Хүүхэд насыг"-ыг хүүхдэд нь үлдээ!

2019-06-21

Г. Майцэцэг: Би авилга өгөхгүй гэж зоригтой дуугарсныхаа төлөө нухчин даруулсан

2019-06-24

Дээд Шүүхийг огцрохыг шаардаж, жагсана

2019-06-24

АН 20 жилийн өмнөх гашуун түүхээ давтах вий

2019-06-24

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2019-06-24

XX зууны хамгийн учир битүүлэг осол - "Дятловын давааны" нууц

2019-06-24

Олон хүний нүдийг "хуурдаг" 10 үзэгдлийн нууц

2019-06-24

Азийн орнуудад 1 ам.доллар олохын тулд хэр удаан ажиллах ёстой вэ?

2019-06-24

Ганц бие хүмүүсийн аялахад хамгийн тохиромжтой 6 хот

2019-06-24

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

МАНАН-гийн үед томилогдсон шүүгч нар хэвээрээ л байна...

2019-06-24

Үндсэн хуулийн ард Оюутолгойг нуув уу?

2019-06-24

Д.Тэрбишдагва: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 76 гишүүнд зориулж хийхгүй

2019-06-23

Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй хэмээн Цэцэд ханджээ

2019-06-21

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

2019-06-21

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай

2019-06-03

Ерөнхийлөгчийн хүмүүнлэгийн хороо иргэдийг залилсан уу?

2019-06-24

УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшсэн 1.4 тэрбумын үнэтэй хаусыг албадан чөлөөлж байна

2019-06-24

Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар дахин жагсана

2019-06-21
9:18

Д.Энхбат: Бизнес уулзалтын үеэр хамгийн их давтагддаг асуулт "БИ ОДОО ЯАХ ВЭ?"

2019-06-21

Эд баялаг, сэтгэл санааны тогтвортой байдал тухайн хүний цусны бүлгээс хамаардаг

2019-06-24

Ирэх сарын 1-нээс тарваган тахал өвчний эсрэг вакцин хийж эхэлнэ

2019-06-24

Тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэл

2019-06-23

Тарваган тахлаас хэрхэн сэргийлэх вэ

2019-06-21

Хүмүүсийн фитнест явахдаа гаргадаг хамгийн түгээмэл 10 алдаа

2019-06-24

Үргэлж зөв шийдвэр гаргахад тань туслах батлагдсан 9 арга

2019-06-24

Олон нийтийн сүлжээний талаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах 9 хичээл

2019-06-23

Ичмээр явдлаа хэрхэн дурсахгүй байх вэ?

2019-06-22

Алдартнууд жирийн хүмүүс байсан бол...

2019-06-20

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

Хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйгээр Рианна тодров

2019-06-05

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.36%
Ши Жиньпин (БНХАУ)
16.2%
Дональд Трамп (АНУ)
4.28%
Шинзо Абэ (Япон)
3.36%
Ангела Меркель (ХБНГУ)
2.78%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.78%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.16%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.04%
Нарендра Моди (Энэтхэг)
0.46%
Хаан Салман (Саудын Араб)
0.35%
Тереза Мэй (Их Британи)
0.12%
Эммануэль Макрон (Франц)
0.12%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,366

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,010

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,316

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,257