Мэргэн ухаан гэж юу вэ...

Мэргэн ухаан гэж юу вэ...

Та амьдралд хөлгүй цэнхэр далай дээгүүр алхлаад гарсан чиг л Энэ нөхөр огт сэлж чаддаггүй юм штээ аргагүй ээ хэмээн атаархах нэгэн байхад сэлэх нь бүү хэл гишгэлээд гарахыг хараад бахархах нэгэн бас бий. Ухаарал үгүйд хорсол тээх, ухаан үгүйд мулгуу загнах, амгалан үгүйд айдаст автах, Үнэн үгүйд үхэл орших хүмүүн биеийг зөв замд нь хөтлөн оруулж авралд хүргэх  авьяас чадал мэргэн ухаанд л бий.

Мэргэн ухаан гэж хүн мэдлэг туршлагадаа тулгуурлан буруу зөвийг таних буян нүглийг ялгах хувь хүний чадвар юм. Мэргэн ухааныг оросоор мудрость англиар wisdom гэнэ.

Эртээ урьдын цагт  Бурхан нэгэн сонгосон хөвүүнээ янзыг нь үзэж сорихдоо  Чамд хаан ширээ эрх мэдэл алт мөнгө адуу мал авгай хүүхэд газар нутаг гээд юу дуртай хүссэн есөн хүслийг чинь өгье гэхэд хариуд нь Надад юу ч хэрэггүй ээ харин ганцхан мэргэн ухааныг л өгөөч хэмээн гуйн авч түүгээрээ дээрхи бүх зүйлийг  ядах юмгүй олж энэ дэлхий дээрхи хамгийн цэцэн мэргэн хаанаар өдийг хүртэл өргөмжлөгдсөн түүхтэй.  Ямартаа, нэг удаа манцуйтай жаахан хүүг минийх минийх хэмээн булаалдах хоёр эмэгтэй шат шатны шүүх дамжин маргалдсаар сүүлдээ энэхүү хааныхаа өмнө зарга мэдүүлэхээр ирэхэд хаантан Хэрвээ та хоёр чин шударгаар учраа олж чадахгүй бол би хүүгийг тань тэг дундуур нь та хоёрт хуваагаад өгье хэмээн хурц сэлмээ сугалан ухасхийхэд нэг нь Тэг тэг хэмээн хээвнэг бардам хэлэхэд харин нөгөө нь Хаантан минь энэ хүүг бүү алаач харин түүний оронд худлаа хэлсэн намайг цаазлаад энэ хүүг амьд үлдээгээд энэ эхэд нь өгөөч хэмээн өвдөг сөхрөн уйлан хайлан гуйхад суут цэцэн мэргэн хаан Хэн нь хэн бэ гэдгийг мэргэн ухаанаараа ядах юмгүй танин мэдэж өвдөг сөхрөн уйлах жинхэнэ эх болох тэр эмэгтэйд хүүгийг нь авч өгчээ.

Манай монголын түүхэнд Мандухай цэцэн хатнаас өгсүүлээд мэргэн ухаант хаад ноёд хатад эмс бишгүй л бичигдсэн байдаг. Нэг удаа хаантны  өргөөнд асар том тулган дээр адууны мах чанаж буй харц боол галч-тогооч, тогоотой махны сайхан үнэрт ходоод гэдэс нь хонхолзож хорхой нь хүрч өлсөхийн хирээр хааны нүдийг хариуллаа гэж санаад халуун тогоон дээр буцалж байсан адууны махнаас нэгэн хэсэг умс китааг улаан гараар ухасхийн шүүрч автал гай болж харамч хатан нь яах ийхийн зуургүй яг гаднаас орж ирэх тэр агшинд шаз халуунаар нь ханцуйндаа хийхийг харж амжсан хоймор суугаа цэцэн мэргэн ухаант хаан харц боолдоо хандан Гадаа гарч тэнгэрийн байдлыг ажихыг зарлигдахад тэрээр гэрийн гадаа баруун хойх нь гарч зогсон тэнгэр өөд залбиран Цэцэн ч хаан байна Цэлмэг ч тэнгэр байна Харам ч хатан байна Халуун ч китаа байна гэж хаандаа сонсогдохоор шүлэглэж ханцуйнаасаа умс китаагаа гарган үмхэлж байжээ.

Мэргэн ухаан нь түүнийг хайсан гуйсан хүн бүрт хаад ноёд харц ард ялгалгүй өгөгдөх бөгөөд жирийн бидний өдөр тутмын амьдралд ч мэргэн ухаан ус агаар мэт чухал байдаг. Нэг удаа дээд тооны шалгалтаас халшрах дөрвөн оюутан залуу санаатайгаар шалгалтандаа хоцрон ирэхдээ  Багшаа, машины дугуй хагараад хэмээн худлаа хэлэн толгойгоо маажихад За яахав, тэгвэл та нараас маш амархан ганцхан асуулт асуугаад дүнгийг чинь тавья хэмээн тохиролцоод танхимынхаа дөрвөн буланд нэг нэгээр нь буруу харуулан суулгаад Аль дугуй нь хагарсан вэ? гэсэн цаасан дээрх ганц асуултанд хэн ч зөв хариулж чадсангүй дөрвүүлээ бараг дөрвөн янзын хариулт өгч бүдэрчээ.

Мэргэн ухаант хүний үг үйлдэл нь өрөөлийн нүдээр харахад буруу юм шиг ч боловч үнэмлэхүй утгаараа зөв л байдаг. Тухайлбал, мэдэмхийн дунд ичимхий байж идэмхийн дунд цатгалан царайлж дарганцарын дэргэд чавганцар аядаж дайсанцарын дэргэд явганцар харагдаж бусдын төлөө өөрийгөө зольж буруутаны дунд өнчирч ганцаардахыг хэн хүсэх билээ, гэвч.

Манай нийгэмд ухаан санаа нь задгайрсан Баабар Цэнддоо гээд их сэтгэгч нар зөндөө бий. Цэнддоо бид бүүр далаад оны сургуулийн дотуур байранд талх маслоо хувааж идэж байсан гарууд. Бид хоёр хар багын явдлаа бурсан шигээ буу халж байх хооронд гаднаас миний танил мэдэмхий нэгэн орж ирээд яриа таслан дундуур орж ирээд л ядаж Цэнддоогийн сайн мэддэг улаан тарианы үеэс авхуулаад өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудлыг хольж хутган бүлт  бүлт авахыг төсөөл дөө. Найз маань ч яахав юм үзэж нүд тайлсан хүний хувьд ичимхий царайлан дуулгавартайхан сонсож сонсож байснаа гараад  явсны дараа энэ чинь нэг зүс үзсэн хүн байх чинь хэн билээ хэмээн мань эр асуухад яагаав нөгөө Төрийн шагналт их мэдэгч Цэнддоо шүү дээ гэтэл толгойгоо шаан ичиж зовсон тэр цагаас хойш ахиж мэдэмхийрэхээ болих нь ичимхий царайлснаараа нэг ч гэсэн хүнийг ухааруулж байгаа юм.

Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн  хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр  гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу, аль эсвэл ард түмний баялган дээр авилгалчид алалцах ч юмуу гэх мэтийн  аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй Үгүй ээ гэж хэлээд цатгалан царайлаад цайны газар саалийн үнээ Эрдэнэст толгодоос ч  холхон очоод зогсчих нь зөв.  Аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү  үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно.  Учир нь та хоног тутам булангийн дэлгүүрээс ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан амтат талхаа гурав хуваан(аав ээж, үр хүүхэд, өөрсдөө) өдөрт нь зооглодогын адил хором тутам бие сэтгэлээрээ тарьсан үрээ мөн дөрөв (эхнэрээ оруулаад) хуваан хувь заяасаа  хэдэн үеэр нь газар тэнгэрт дархлаж байдгийг ялгаж салгах мэргэн ухаант.

Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг дарганцартай зөрөлдөх нь бүү хэл  урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байгаарай. Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт харин улам л ухаарч бөхөлзөөрэй.  Эс тэгвээс манжийн амбанцарын түүхийг сануулахад илүүдэхгүй бизээ. Манж хүн бол тэнгэрээс заяасан тул хар ажил хийх ёсгүй, эмс хатдыг ч инж төлөхгүй авах ёстой, өөрийн гэсэн зарц хамжлагатай  өндөр цалин пүнлүүтэй зөвхөн дарга байх ёстой гэх зэргээр эрх ямбаа бүүр хуульчлан дархалж монгол хятадын тоо томшгүй олон хот суурин тосгодод толгой дарганцар амбанцараар томилогдон суурьшаад ухаарч сэхээрэлгүй ууж идэж наргиж цэнгэсээр байгаад өөрсдийгөө төдийгүй үндэстэн хаанчлалаа дуусгавар болгосны хариуд харин хятад монгол хоёр улс зуугаад жилийн өмнө манжийн дарлалаас зэрэгцэн тусгаар тогтнож өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа түүхтэй.

Дарганцар маань ямаан сахланд  дургүй гэдгийг мэдсээр байж заавал гэдэнгийн нь хөдөлгөж байхаар сахлаа хусчихаад өрөөнд нь орвоос ядаж гартаа барьсан өргөдөл дээрээ гарын үсэг зуруулаад л гарна гэсэн үг. Энэ нь долигнож байгаагийн шинж биш ямарч хүний үзэл бодол, албан тушаалыг нь хүндэтгэж байгаа таны зөв үйлдэл бөгөөд та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ч тус дөхөм болж байгааг харах болно.

Дайсанцар нь  долоо уулын цаадахь таньж мэдэхгүй хэн нэгэн бус, харин дотны голдуу нэг анги хамт олон ажлын газрын хэн нэгний хор шарнаас эхлээд авааль эхнэр нөхөр хоёрын үг үйлдлээс ч цухалзана. Зах зээлийн нийгмийн хатуу хөтүүг  зах зухаас нь амсах болсон цагаас эхлээд шалих шалихгүй зүйлээс хоорондоо байсхийгээд л түр тар хийх болсон эхнэр нөхөр хоёр үе үе дайсагналдан сүүлдээ бүр салж сарнихдаа тулжээ. Өглөө босоод хартал эхнэр нь уртаа гэгчийн захиа бичээд гал тогооны ширээн дээр үлдээгээд ажилдаа явсныг уншваас гэр бүлийнхээ гомдол гутрал хардал сэрдэл үзэн ядалт өдөр тутмын талх тариа хувцас хунар үнэртэн танартны дутагдал гачигдал уйтгар гуниг ганцаардал нөхрийнхөө хайр халамжгүй арчаагүй байдлын талаар ар өвөргүй бичиж гомдоллож амьдралаас уйдаж цаашдаа салж сарнин бүр амиа хорлоход ч бэлэн байгаагаа илэрхийлжээ. Харин нөхөр нь хариуд нь анхны хайр, хуримын өдөр, анхны үрийнхээ зулайн үнэр, өнгөрсөн амьдралынхаа хамгийн баяр хөөртэй аз жаргалтай байсан үеүүдээ санан дурсаж бичээд, өнөөгийн болж бүтэхгүй байгаа бүх бурууг өөртөө үүрч, уучлал гуйж Би чамд хайртай хэмээн ар өвөргүй хэдэн зуу дахин үнэн сэтгэлээсээ бичиж орхиод ажилдаа одов. Орой гэртээ иртэл  бичсэн зүйлсийг эхнэр нь барьчихсан өөдөөс харан ичих шиг ч уйлах шиг ч зогсож байхыг харахын зуургүй хайрын нулимсууд нь харилцан мэлмэрэн халуун зүрхэс нь уучлал гэмшлээр дүүрч нэг л мэдэхэд чив чимээгүй мэгшин тэврэлдсэн байлаа.

Өнгөрсөн шинэ жилээр Өвлийн өвгөнд хэцүүхэн амьдралтай нэгэн хүү ил захидал бичин Өвгөн ааваа, миний ар гэр амьдрал хэцүү байнаа, аав архи уугаад, ээж хаяад явсан, өвлийн хүйтэнд өмсөх хувцас ч алга. Та надад шинэ жилийн бэлэг болгож дулаан куртак малгай бээлий гутал бэлэг болгоод явуулаач, Таныг байдаг үнэгүй бэлэг тараадаг гэдэгт би итгэдэг хэмээн бичсэн байхыг шуудангийн салбарын үргэлж бусдын төлөө  гүйж байдаг мэргэн ухаант бүсгүй уншаад хүүг өрөвдөн уйлан дуулан байгаа мөнгөө шавхан байж малгайнаас нь бусад /мөнгө нь арай хүрээгүй тул/ бүх хувцсыг нь дэлгүүрээс шинээр авч шуудангаар гэрт нь хүргүүлжээ. Хэд хоногийн дараа хүүгээс Өвлийн өвгөнд баярласан талархсан ил захидал илгээсэн байхыг уншваас Өвлийн өвгөн ааваа, Таны илгээсэн бүх зүйлийг авч маш их баярлалаа. Харин малгайгийг нь манай шуудангийн салбарын нэг муу хүүхэн замаас нь шаачихаж, та дахиад явуулна уу гэснийг бүсгүй уншаад шинэ жилийн эхний цалин, өнгөрсөн жилийн шагналын цалин анх удаагаа дансанд нь ороод ирсэн байхыг ч хэлэх үү үдийн унднаараа дэлгүүр гүйн сайхан дулаан ноосон малгай аваад хүүд илгээжээ.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Я.Дагвадорж: Хүүхдэдээ С вирүсийн халдвар авахуулахгүйн тулд хумсны хутга, сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занш

2019-06-26

"Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн 20 хувь нь элэгний С вирусийн халдвартай байна"

2019-06-26

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-06-26

Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 20 жилийн дотор 20 дахин өсчээ

2019-06-26

Консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татахыг Монголын талаас хүслээ

2019-06-26

Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллаж болно

2019-06-26

УИХ-ын эмэгтэй гишүүд Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

2019-06-26

Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Энхболд Болгарын Эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2019-06-26

Хүрэн манжингийн шүүсний ид шид

2019-06-26

Тоос сорогчоор юуг соруулж болохгүй вэ?

2019-06-25

Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

2019-06-25

Чөмөгний ясаар хийсэн шөлний гайхалтай ашиг тус

2019-06-25

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

Хамгийн их борлуулалттай 10 орос машиныг тодруулжээ

2019-06-14

Зовлонгүйгээр жолоо барихад тань туслах зааврууд

2019-06-10

Аяга угаах ариун буянтай ажил

2019-06-24

Ухаарал гэж...

2019-06-24

Гүүр...

2019-06-21

"Нүцгэн үнэн"-ийн түүх

2019-06-21

Эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үхлээр үхсэн 10 хүн

2019-06-26

Мунхаг хүмүүсийн л санааг зовоодог 7 зүйл

2019-06-26

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд

2019-06-26

"Дэлхийн дээвэр" дээр амьдардаг Балбачуудын тухай сонирхолтой 20 баримт

2019-06-26

4.6 кг алт экспортолжээ

2019-06-26

“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гарагт эхэлнэ

2019-06-26

Алтны үнэ хамгийн өндөр цэгт хүрэв

2019-06-25

НӨАТ ядуу бүлэгт илүү дарамт учруулна

2019-06-24

ШЕЗ 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 болгох зэрэг саналыг гаргав

2019-06-26

Үндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов

2019-06-26

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

2019-06-26

Хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн дөрвөн иргэнд 1-4 жилийн хорих ял оноолоо

2019-06-26

Имарт дэлгүүрт гарсан галын улмаас 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

2019-06-26

Наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна

2019-06-26

Хар тамхины хэрэгт холбогдсон консул Б.Баттүшиг хурандаа цолтой

2019-06-26

АНУ-ын Батлан хамгаалах яамын буцалтгүй тусламжаар олгогдсон техник хэрэгслийг хүлээн авлаа

2019-06-26

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хүний араншин буюу муухай Монгол зан...

2019-06-26

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

2019-06-25

Бусдын яриаг сонсож сур

2019-06-24

Хямдхан хүмүүст үнэтэй үг бүү хэл, тэд үнэ цэнийг нь мэддэггүй юм...

2019-06-24

Цөмийн гамшигт өртсөн Фукушимагийн хориотой бүсийн өнөөгийн дүр төрх

2019-06-25

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

2019-06-24

Хэвлийдээ бойжиж буй амьтдын гайхамшигт зургууд

2019-06-23

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...

2019-06-23

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

2019 онд худалдан авч болох шилдэг 10 зөөврийн компьютер

2019-06-20

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

2019-06-10

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

2019-06-06

Боловсролын яам улс төрийн хараанд байгааг багш нар эсэргүүцлээ

2019-06-26

ЭЕШ-д 111 шалгуулагч 800 оноо авчээ

2019-06-24

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1000 гаруй багшийг компьютержүүлэв

2019-06-21

Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгов

2019-06-21

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдэгдэл хийв

2019-06-26

З.Энхболд: Ц.Элбэгдоржоо АТГ-т ирж мэдүүлгээ өгөөрэй!

2019-06-26
53:11

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцов

2019-06-26

Байшин дотор монгол гэр барин амьдарч буй ажилсаг гэр бүл

2019-06-25

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

"Сумын төв дээр" /өгүүллэг/

2019-05-26

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэнэ

2019-06-26

Кино хорхойтнуудын тархийг гашилгасаар ирсэн 10 асуулт

2019-06-26

Б.Алтанжаргал: Ээж минь алга ташсан бол дээдийн жаргал тэр байлаа

2019-06-26

Кан Хосуп: Монгол-Солонгосын шинэ Торгоны зам үүсч байна

2019-06-26

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

2019-06-25

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

2019-06-21

Хүүхдийн "Сэвлэг үргээх ёслол"-д хүн бүрийг урьдаггүй

2019-06-14

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд ээж аавын яаран анхаарах 9 зүйл

2019-06-12

Үзэсгэлэнт оддын хүүхдүүд

2019-06-25

Алдартнууд жирийн хүмүүс байсан бол...

2019-06-20

Амжилтанд хүрэхээсээ өмнө санаанд оромгүй ажил хийдэг байсан одод

2019-06-10

XX зууны хамгийн сайхан эр Ален Делоны амьдралын түүх

2019-06-06

“UB Пропертиз”: Загварын байранд зочлоод азтан болоорой!

2019-06-26

Маркетингийн тоглоомын дүрэм

2019-06-26

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ

2019-06-25

Киноны хорхойтнуудаа наашаа!

2019-06-24

Тэрэлж голд дөрвөн минж нутагшуулав

2019-06-25

Галтай болгоомжгүй харьсаны улмаас 363 сая төгрөгийн хохирол учруулжээ

2019-06-24

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-21

Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

2019-06-20

Алгын чинээ цаасаар "цэвэр" болсноо баталгаажуулчих, бөхчүүдээ!

2019-06-26

Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

2019-06-26

Олон улсын Хөлбөмбөгийн холбооны шүүгч ​Б.Хаш-Эрдэнэ: Хөлбөмбөг бол мэдрэмж

2019-06-26

Монголын боксчид “Байкал-50” ОУТ-д хүч сорино

2019-06-26

ОХУ Гүрж улсаас иргэдээ татна

2019-06-24

АНУ Иранд шинээр хориг тавина

2019-06-23

Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

2019-06-22

Девид Гилморын гитарууд 21 сая ам.долларын үнэ хүрлээ

2019-06-22

Шахмал түлшийг нүүрсний үнээр хэрэглэгчдэд хүргэнэ

2019-06-26

Г.Занданшатар Оюутолгойн гэрээг шалгах үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг өгчээ

2019-06-26

Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

2019-06-25

Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв

2019-06-25

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.2%
Ши Жиньпин (БНХАУ)
16.23%
Дональд Трамп (АНУ)
4.31%
Шинзо Абэ (Япон)
3.29%
Ангела Меркель (ХБНГУ)
2.95%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.84%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.14%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.02%
Нарендра Моди (Энэтхэг)
0.45%
Хаан Салман (Саудын Араб)
0.34%
Тереза Мэй (Их Британи)
0.11%
Эммануэль Макрон (Франц)
0.11%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,367

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,016

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,318

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,257