Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газрыг “сэрээе”

Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газрыг “сэрээе”

Монголын түүх шашин, соёл, урлагийн гайхамшигт өв болсон Чойжин ламын сүм музей 111 нас хүрч байна. Монголчууд бид шашин соёлын агуу түүхтэй ард түмэн. Түүнийг гэрчлэх, түүхийн үнэт зүйлс Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байдаг. Гэтэл монгол хүний сүсэглэн мөргөж, тахин шүтэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой тус музей өнөөдөр аврал эрж байна. Нэгэн зууны улбаа болсон музейн барилга асуудал дагуулсаар байгаа юм. 111 жилийн түүхэнд музейд бүрэн засвар хийсэнгүй. Музейн үе үеийн удирдлага, албан хаагчид 1950 оноос эхлээд музейгээ сэргээн засварлах ажилд онцгой анхаарч ирсэн байдаг. Үүний дагуу анх 1957 онд Хятадаас хоёр мэргэжилтэн ирсэн аж. Тэд судалгаагаа хийгээд, 1961 он хүртэл ажилласан байна. Үүнээс хойш хэсэгчилсэн байдлаар засварууд оржээ. Хамгийн сүүлд 2015 онд дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гэвч өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ.

 

“Бороотой үед гялгар уутаар дээврээ бүтээдэг”

Одоогоор Чойжин ламын сүм музей Захиргаа, аж ахуй, сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн бүрэлдэхүүнтэй. Музейд түүх шашин, соёл урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа юм. Үүнээс “Монгол төрийн чойжин Лувсанхайдав”, “Эх дагина Сүрэнхорлоо”-гийн эдлэл хэрэглэл, ном судар нь шашин соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг онцолж болохоор. Музейн захирал Г.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейд 1940, 1960-аад онд томоохон сэргээн засварлалт хийсэн юм билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл дорвитой засварын ажил хийгээгүй. Сүм дээр байрлуулсан баримлууд дээрээс унаж орж ирэх, элэгдсэн дээврээс нь бороо орох зэрэг бэрхшээл олон байна. Бид харъяа яамандаа даатгаад зүгээр суудаггүй. Өөрсдийнхөө бүхий л нөхцөл боломжоор сүм цогцолбороо өөд нь татах тал дээр анхаарч ажиллаж байна. Хашаа хороогоо янзлахаас эхлээд бороотой үед захаас гялгар уут авчраад дээврээ бүтээж байна” гэв.

Үнэхээр музейн хана, дээвэр энд тэндээ халцарсан, будаг нь ховхорч үзэмжээ алдсан дүр төрх биднийг угтсан юм. Үүнээс гадна дотроо гэрэлтүүлэг муутай, бүүдгэр ажээ. Аливаа улс оронд музейн тусгай стандарт гэж бий. Гэтэл манай улсад стандарт хангасан музейн барилга ховор байна. Үүний тод жишээ нь Чойжин ламын сүм музей юм. Өнгөрсөн онд  тус музейгээс санаачлан “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр сүмийн өнөөгийн байдал болоод музейн барилгын түүхийг дэлгэсэн билээ. Энэ үеэр харъяа яамнаас мэргэжилтнүүд сууж, хэлэлцүүлгийн төгсгөлд Чойжин ламын сүм музейд яаралтай засварын ажил хийнэ гэсэн амлалт өгсөн байдаг. Гэвч одоог хүртэл засварын ажил эхлээгүй байна. Амлалт хэрхэн биелж байгаа тухай мэдээлэл авахаар БСШУСЯ-ныг зорьсон юм.

 

“Цаг уурын таатай нөхцлийг хүлээж байна”

Монголд музейн сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг, хуульд юу гэж заасан байдаг вэ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлд “Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заажээ.

Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Чойжин ламын сүм музейн хувьд  дээврээс дусаал дусаж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал  болж байна. Дотор байгаа үзвэрүүдийг уснаас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд өнгөрсөн  жил засварын ажлын тендер зарласан. Одоогоор компаниуд бэлтгэлээ хангаж байна. Энэ жил Чойжин ламын сүм музейгээс гадна хэд хэдэн сүм дуганыг сэргээн засварлах ажил хийхээр төлөвлөж байна. Эхлээд хэсэгчилсэн буюу хамгийн тулгамдаад буй хэсгийг засна. Муудсан модыг сольж, өнгө будгийг сэргээх гэх мэт. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсны дагуу л ажлаа төлөвлөдөг. Музейн дээврийн сэргээн засварлалтыг бид дураараа очоод янзалчихдаг ажил биш. Дотор нь соёлын үнэтэй өвүүд хадгалагдаж байна. Хасах хэмд засварын ажил хийхэд хэцүү. Тиймээс цаг уурын таатай нөхцлийг хүлээх шаардлага тулгараад байна” гэсэн тайлбар өгсөн юм. Гэвч гадаа урин цаг ирж өнөө маргаашгүй бороо орох дөхөөд байдаг. Гэтэл засварын ажил яг хэдийд эхлэх нь таавар хэвээр үлдлээ.

 

Музейн асуудлыг энэ хэвээр орхиж болохгүй

Монгол Улсад 1971 онд Соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа “Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газар” гэж байгуулагдсан ч 1995 онд хувьчлагдсан байдаг. Энэ байгууллагын дэмжлэгтэйгээр олон мэргэжилтэн гадаадад сэргээн засварлах мэргэжлээр боловсрол эзэмшиж, үр шимийг нь гаргаж байсан үе хэдийнэ 24 жилийн ард хоцорчээ. Тэгвэл энэ байгууллагыг сэргээе. Хэдийгээр бид бие даасан яамгүй, соёлын тухай бодлого агентлаг төдийгээр хэмжигдэж байгаа ч ядахдаа түүх соёлын үнэт зүйл болсон музейн асуудлыг энэ хэвээр орхиж болохгүй. Хэрэв энэ байгууллагыг сэргээж, соёлын өвийн сэргээн засварлалт ямар их ач холбогдолтой ажил болохыг хүмүүст ойлгуулж чадвал энэ мэргэжлээр сурах оюутны тоо ч нэмэгдэх юм. ШУТИС-ийн архитекторын салбарын багш, мэргэшсэн архитектор, сэргээн засварлагч магистр Б.Бизъяасүрэн “Нийгэмд сэргээн засварлагч мэргэжлийг үнэлдэггүй. Тиймээс энэ мэргэжлийг сонгох хүүхэд бага байна. Сэргээн засварлалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Б.Амарсайхан: Холливудад авьяастай, хөдөлмөрч хүмүүс ажилладаг

2019-04-19

У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн газарт өөр музей байгуулахаар судалж байгаа

2019-04-19

“Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

2019-04-19

“Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

2019-04-19

Он гарсаар 1.1 мянган га ой түймэрт шатжээ

2019-04-19

Хэрлэн голоос 500 орчим малын сэг зэмийг зайлуулж цэвэрлэжээ

2019-04-19

Маргааш 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авна

2019-04-19

Хил орчмын түймэр дээр хамтарч ажиллана

2019-04-19

Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй

2019-04-19

Фэйсбүүкийн нууц үг хулгайлж, мөнгө залилдаг оюутан, залуусыг Дундговьд баривчиллаа

2019-04-19

“Жаст”-ын Ш.Батхүү цагаадна

2019-04-19

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ

2019-04-18

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-04-18

Сансарт зочид буудал хөөрөх нь

2019-04-17

Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх НЭР, НУУЦ ҮГ хэрхэн сэргээх вэ?

2019-04-11

Амьдрах орчны судалгааг ухаалаг утасны аппликейшн ашиглан хийнэ

2019-04-10

Будаггүй үедээ улам сайхан харагддаг одод

2019-04-15

Нямтайширын Цэлмүүн хэдэн долларын хувцас өмсдөг вэ?

2019-04-09

Алдартнууд ямар харшид амьдардаг вэ?

2019-03-29

Өндрийн зөрүү ихтэй алдартай хосууд

2019-03-27

Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань-ийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн үгс

2019-04-19

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ...

2019-04-16

Өөртөө үргэлж хэлж сануулж байх 13 зүйл

2019-04-15

Тэр хүртэл чи битгий ирээрэй...

2019-04-12

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

2019-04-19

Элдэв зураг (80 фото) №604

2019-04-19

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

2019-04-18

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг маш ойрхноос харвал...

2019-04-16

"Positive NOW" гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

2019-04-19

Хаврын арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүн “BRIGHT NOW”

2019-04-19

Төрсөн өдрийн төгс бэлэг

2019-04-19

Дугуйны эдэлгээг уртасгах аргууд

2019-04-19

Хятад хэлээр эсээ бичих анхдугаар уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

2019-04-19

“Сод монгол" ХХК иргэдийг хохироосныг шүүх тогтоолоо

2019-04-19

Баригдаж буй барилгаас блок унаж нэг хүн гэмтлээ

2019-04-19

Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд архи худалдахыг ХОРИГЛОЛОО

2019-04-19

Л.Оюун-Эрдэнэ: Стандарт банкинд өгсөн 40 сая ам.долларыг төлүүлэх ёстой!

2019-04-19

М.Мөнхчулуун: Улаанбаатар хотод 50 га газрыг Хятадын компанид өгөхөөр хотын дарга шийдсэн

2019-04-19

Ц.Ганхуяг: Захиалагчид нь ул мөрөө баллан, С.Зоригийг хөнөөсөн хэрэг хэзээ ч илрэхгүй болчих вий гэдэгт санаа зовж байна

2019-04-19

УИХ-ын гишүүн Сү.Батболдын эгч С.Алтанцэцэгийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ

2019-04-19

Т.Их-Уул Европын лигт тоглоно

2019-04-18

Манай хөлбөмбөгчид Брунейн багтай тоглоно

2019-04-18

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний аваргууд тодорлоо

2019-04-16

Боксын Үндэсний шигшээ баг Тайландыг зорилоо

2019-04-16

Солонгосын үзэсгэлэнтэй одууд ямар “хоолны дэглэм” барьдаг вэ?

2019-04-19

Эвгүй нөхцөл байдлаас эвтэйхэн гарах аргууд

2019-04-18

Цахим орчинд таны цагийг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөх ухаалаг аргууд

2019-04-17

Хүний биед дасгал болдог энгийн зүйлс

2019-04-17

Японы Асо галт уул оргилж эхэлжээ

2019-04-19

Перугийн Ерөнхийлөгч асан амиа егүүтгэжээ

2019-04-18

ОХУ, Японы энхийн гэрээ байгуулснаар газрын тосны импортыг нэмэгдүүлэх боломжтой гэв

2019-04-17

Парисын Эх дагинын сүмд гал гарлаа

2019-04-16

Хураах ба нүүх...

2019-04-19

Цент мөнгөний үнэ цэнэ...

2019-04-19

Сэтгүүлч Лү Чан Ин: “Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй”

2019-04-18

Мэхийж сураагүй Монголын мөхөх дөхсөн соёлын хэмжүүр

2019-04-17

Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

2019-04-09

Ээж нь үргэлж ерөөлөө хайрладаг “хүүхдийн” ажил үйлс нь бүтэж, цаашлаад “хүчирхэг” хүн болдог…

2019-04-08

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

2019-03-23

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

2019-04-19

Уул уурхайн маргааны уг сурвалж

2019-04-19

Хууль зөрчсөн "Олон ихт баян" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-18

​"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгнө

2019-04-18

Баянзүрх дүүргийн ИТХ хуралдлаа

2019-04-19

Томилгооны дараах ТӨРХ

2019-04-19

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд огцом өсч, ТОП 3-т багтлаа

2019-04-19

Ж.Батзандан: Надад ТЕГ-аас хамгаалалт гаргаж өгсөн, гэхдээ би айдасгүй байна

2019-04-19

Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ

2019-04-19

''Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь'' сэдэвт сургалт боллоо

2019-04-19

Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ?

2019-04-19

Тусгай зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн "Финикс" төвийг торгожээ

2019-04-19

Үрт амьтан /өгүүллэг/

2019-04-14

Сүүдэр /өгүүллэг/

2019-04-07

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Учрыг нь хэн ч тайлж чадаагүй археологийн олдворууд

2019-04-19

Бидний тархи ямар үед буруу ажилладаг вэ?

2019-04-19

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт

2019-04-19

Өнөөдөр ЯГААН САР мандана

2019-04-19

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Татварын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ

2019-04-19

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

2019-04-19

Д.Сарангэрэл: Капитал банкнаас мөнгөө авна

2019-04-18

Сумын төвийн 10 малчин өрх тутмын нэг нь бизнес эрхэлдэг

2019-04-18

Хан-Уул дүүргийн X хороонд цэцэрлэг, сургуулийн барилгын ажлууд зэрэг эхэллээ

2019-04-19

Г.Гэрэлмаа: Залуус үсгийн дүрмийг анзаарч, ач холбогдол өгөхөө больжээ

2019-04-18

Улсын шалгалтын хуваарь гарлаа

2019-04-18

Элсэгчдийн гаргадаг түгээмэл алдаанууд

2019-04-18

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

2019 оны бартаат замын шилдэг машинууд

2019-03-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
63.89%
Ши Жиньпин (БНХАУ)
16.98%
Дональд Трамп (АНУ)
6.17%
Ангела Меркель (ХБНГУ)
3.7%
Шинзо Абэ (Япон)
3.4%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.54%
Ким Жон Ун (БНАСАУ)
1.23%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.93%
Хаан Салман (Саудын Араб)
0.93%
Нарендра Моди (Энэтхэг)
0.62%
Тереза Мэй (Их Британи)
0.31%
Эммануэль Макрон (Франц)
0.31%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,295

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,833

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,271

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,231