Ардын армийн дугаар ангид...

Ардын армийн дугаар ангид...

Аавын хөвгүүд бүгд л ялгаагүй АК буугаа мөрлөж ардын армийн дугаар ангид алба хааж эр цэргийн тангараг өргөж эх орноо хамгаалж явсан байх. Гурван жилийн цэрэгтэй наяад оны хүйтэн дайны үед Ардын армийн дугаар ангид миний бие салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерүүд Жавзандулам, Нарантулга, Батболд, Цогбямба, Батжаргал, Одбаатар, Чүлтэмжамц, Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодон, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачиж аваад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татаад л баруун хойд зүгийг чиглээд Хөтөл руу гарч өгвөө. Хөтөлд шөнө дунд ирээд хамгийн түрүүнд цэргийн хоол болох арав гаруй машин төмс хүнсний ногоогоо ар талын орлогч Цэрэндорж хошуучийн удирдлага дор дарга цэрэггүй л буулгаж гүйлдэнэ. Би ч яахав дэслэгч хувцастайгаа салааныхаа цэргүүдийг командлаад төмс ногоогоо буулгаж байтал харин биеэр жижигхэн манай нөгөө салааны захирагч ахлах дэслэгч Одбаатар маань намар нилээн оройтсон хүйтэн шөнө орой тул цэрэг ногоон бекич өмсөн цэргүүдийнхээ дунд орон адилхан шуудайтай төмс үүрэн гүйж байв.

Анги дөнгөж шинээр байгуулагдсан бие биенээ ч сайн таньж мэдэхгүй намрын харанхуй шөнө дунд Ар талын орлогч маань Одбаатарыг цэрэг хэмээн бодоод шуудайтай төмс үүрээд зоорь руу гүйхээгээрээ орох болгонд Аа муу шинэ цэрэг өшөө хурдан гүйгээд.., гээд байн байн амбаардахыг хараад миний хөх инээд хүрч байсан ч Одбаатар маань сүүлдээ бүр тэссэнгүй бекичээ тайлж хаяад погоноо гарган үзүүлж Би шинэ цэрэг биш офицер хүн хэмээн уйлагнан гомдоллож билээ. 

За тэгээд залуу офицерүүд бид хэд чинь ангийнхаа хашаан дотор авгай хүүхэд цэргүүдтэй хамт баракан байранд амьдрана даа. Нэг өдөр анги бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаа жагсаалын талбайд жагсан ангийн захирагч дэд хурандаа Сүрэнхор үүрэг тавьж байхад манай жолооч ахлагч Пүрэвийн дөнгөж л хэлд орж байсан сахилгагүй шар банди жагсаалын урдуур хээвнэг алхаж байх юм. Түүнийг харсан захирагч өхөөрдөнгүйгээр Үгүй энэ Пүрэвийн сахилгагүй шар энд юу хийж явнаа гэхэд хариуд нь Битгий хуцаад байгаарай муу п...да минь. Ална шүү гэхийг сонсоод бүгд нэрхийтэл инээхэд захирагч маань нүүр хийх газаргүй болж билээ. Манай Сүрэнхор захирагч хүний эвийг их олдог хүний төлөө их зүтгэдэг ялангуяа залуу офицеруудаа их дэмждэг хүн байсан. Ямар сайндаа Хөтөл тосгоны захирагч, Цемент шохойн комбинатын дарга АИХ депутат Сампилноров гуайг өдөр шөнөгүй айрагдуулж байж Хөтөл хотоос таван давхрын тохилог арван байр салгаж залуу офицерууд бидэнд авч өгч байхав.

Армид ангийн захирагч гэдэг аавыг орлодог, харин улс төрийн орлогч гэдэг ээжийг орлодог гэхэд хилсдэхгүй. Шинэхэн дэслэгч байхдаа Салаа жагсаад команд өгөхөд шинэ цэргүүд урд эгнээнд хал цэргүүд хойд эгнээнд голдуу жагсаад байна л даа. Оройн жаварт цэргүүдээ жагсааж үүрэгдэж байгаад өглөө ажилдаа иртэл хал цэргүүдийнх зүв зүгээр харин бүх шинэ цэргүүдийн баруун чих нь боовон болоод жаварт хайрагдсан байлаа. Удалгүй улс төрийн орлогч дуудаж цэрэг үүрэгдэж чихийг нь хайрагдуулсан хэргээр баахан банга авхуулан сүүлдээ зөөлрөн нарийн ширийн заавар зөвөлгөө өгөөд явуулж билээ.

Учир явдлыг аажмаар судалваас урдаа зогсоож байгаа шинэ цэргүүдийнхээ араас нэгэн зэрэг хал цэргүүд араас нь бүгд баруун чих руу нь жаварт үлээчихдэг байсныг мэдээд шинэхэн салааны захирагч бид нар түүнээс хойш хал цэргүүдээ урд эгнээнд жагсааж бүх цэргүүдийнхээ малгайг байнга бүчлүүлдэг болсон доо.

Манай салаанд шинээр ирсэн Гончиг гээд доожоо муутайхан шинэ цэрэг маань хэд хоног угсруулаад невалд гарч шал зүлгээд л ерөнхийдөө сэнсрэх шинжтэй болохоор нь ангийн эмчтэй ярьж байгаад эмнэлэгт хэд хоног хэвтүүлээд нэг өглөө эргэх санаатай эмнэлэгийн хажуугаар алхан орж явтал Гончиг маань царай зүс орон хоёр хацар нь цайж булцайтлаа махалсан шинжтэй гараа цээжиндээ эвхэн эмнэлэгийн өрөөний цонхны цаана их л маадгар зогсож байхыг хараад Овоол доо хэмээн баярлаад бас даапаалах маягаар Гончиг руугаа харан цонхны цаанаас  цэргийн дүрэм ёсоор ёсолтол тэр маань амандаа ямар нэг юм хэлэн бувтнаж байгаа харагдав. Оронгуутаа Гончигоос Чи сая амандаа юу хэлэв гэтэл Болно болно гэж хэлсэн гэж авдаг байгаадаа. Ийм л миний цэргүүд эгэл жирийн хөвгүүдийг зуу зуугаар нь тосон авч эр цэрэг болгон  эсэн мэнд эрүүл саруул халж ээж аавд нь хүлээлгэн өгөх нь эрхэм зорилго минь байв.

Бид хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол 5-р армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр олон хоног сараар гарна. Орос сургагч маань Орхон голд загасанд голдуу явах ч бидний алдаа дутагдлыг байн байн захирагчид матаж олидог тул бид түүнийг Олёщик гэнэ. Үүнийг мэдсэн сургагч маань нэг өдөр захирагчаас Офицерууд намайг Олёщик Олёщик гээд байх юм Олёщик гэж чухам оросоор юу гэсэн үг юм бэ хэмээн асуухад захирагч хариуд нь дэмий л жуумалзахаас өөр хариу өгөөгүй гэдэг. Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байж билээ.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

100 айл орчимд хүн буудуулсан талаар ЦЕГ тодруулга хийлээ

2019-04-26

100 айл орчимд хүн буудуулсан хэргийн газраас мэдээлж байна

2019-04-26

Өчигдөр "Toyota Rumion" маркийн автомашин явган хоёр зоригчийг мөргөж хүнд гэмтээжээ

2019-04-26

Авилгатай тэмцэх газар 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ

2019-04-25

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Шороон шуурга шуурах нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй холбоотой

2019-04-26

Он гарсаар улсын хэмжээнд түймрийн улмаас 20 хүн амь насаа алджээ

2019-04-26

Зэвэг загасны 50 000 жараахай Туул голд “тухлах” нь

2019-04-25

Улаанбаатарт онц хүнд нөхцөл байдал үүсгэсэн газар хөдлөлт болвол яах вэ?

2019-04-24

Алга болсон охид найзындаа тоглож байжээ

2019-04-26

Хуралд оролцохоор Завхан аймгаас ирсэн багш нас баржээ

2019-04-26

Гялгар уутны хэрэглээнээс татгалзах хэрэглэгчийг бэлдье

2019-04-26

Өнөө жил 20 сая төл авна

2019-04-26

Ядарсан хөлийг амраах 8 дасгал

2019-04-26

Амтлаг бөгөөд өег салат хийх 5 жор

2019-04-26

Алдартнуудын танд хүргэж буй нүүр будалтын зөвлөгөө

2019-04-25

Таалагдахгүй байгаа ажлыг хэрхэн хийх вэ?

2019-04-24

Судалгаанд сураггүй спикер

2019-04-26

Н.Энхбаярын тохироо ба У.Хүрэлсүхэд ирэх боломж

2019-04-26

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ

2019-04-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурав

2019-04-26

Хэрцгий үйлдлээрээ дэлхийд цуутай 7 том бүлэглэл

2019-04-26

Хятад дахь чулуугаар "өндөглөдөг" уул

2019-04-26

Очиж амьдарсны чинь төлөө мөнгө төлдөг 6 газар

2019-04-26

Япончуудыг зүүн Азийн хөршүүд нь үзэн ядах болсон 10 шалтгаан

2019-04-25

Элдэв зураг (70 фото) №605

2019-04-26

Алдартнуудын төөрсөн ихрүүд

2019-04-26

Тухайн үедээ шуугиан тарьж байсан түүхэн зургууд

2019-04-25

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь

2019-04-23

Диваажингийн хаалганд

2019-04-26

Цөмийн аюул ба хаягдал...

2019-04-26

Бүгдээрээ хождог уралдаан

2019-04-26

Хадам ээж (бодит түүх)

2019-04-25

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

2019 оны бартаат замын шилдэг машинууд

2019-03-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

Үрт амьтан /өгүүллэг/

2019-04-14

Сүүдэр /өгүүллэг/

2019-04-07

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Ипотекийн зээлд банкууд энэ сард 43.2 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ

2019-04-26

Засгийн газрын өрийг АН 2016 онд ДНБ-ний 78,8 хувьд хүргэсэн байсныг 58,8 хувь болгож бууруулжээ

2019-04-26

Эрдэнэсийн сангийн төсвийг хаалттай хэлэлцэж байна

2019-04-26

Г.Рагчаасүрэн: Түүхий эдийн үнэ сэргэлээ гээд ОУВС-ийн хөтөлбөрийн ач холбогдлыг мартаж болохгүй

2019-04-25

“Яг түүн шиг” шоунд оролцох шилдгийн шилдэг найман оролцогч

2019-04-26

Д.Төмөрбаатар: Гадаадын үзэгчид “Монгол кино гоё” гэдэг болоосой

2019-04-26

Монгол охин “Дэлхийн бяцхан мисс” боллоо

2019-04-26

Эх дагинын дурсгалын орчим малтлага, судалгаа хийж байна

2019-04-26

Хятадууд монгол жолооч нарыг зодож, дарамталж байна гэв

2019-04-25

Нефтийн үйлдвэрийн ирээдүйг дэд бүтэц шийднэ

2019-04-25

Оюутолгойн гэрээ монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг бид ойлгох цаг нь болсон

2019-04-24

Уурхайд тэсрэлт болж хятадын иргэн амиа алджээ

2019-04-23

Шри Ланкад дахин дэлбэрэлт болжээ

2019-04-25

Далайн усыг давсгүйжүүлнэ

2019-04-25

Эрдэмтэд үхсэн тархийг амилуулжээ

2019-04-22

БНХАУ-ын байгалийн цогцолборт 2 газар Юнеско-д бүртгэгджээ

2019-04-21

CAAK PODCAST #08 Н.Зоригт - Монголчууд эд материал гайхуулах хэнээрхэлд автсан байна!

2019-04-26

Үнэн сэтгэл л бүсгүй хүний сэтгэлийг дүүргэж, Cэтгэл нь дүүрэн эмэгтэй үргэлж гялалзаж явдаг юм даа

2019-04-26

Сэтгүүлч Б.Отгон Бөхчүүдийг бут ниргэлээ

2019-04-24

Багшаа та яагаад үргэлж тайван, амгалан инээмсэглэж байдаг юм бэ?

2019-04-23

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

2019-04-26

НИТХ-аас дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо

2019-04-26

Малын хулгайн хэргийн шийтгэлийг чангаруулна

2019-04-26

“Хавтаст хэрэгтэй танилцсаны хувьд хэлье, С.Зоригийн хэрэг илрээгүй”

2019-04-26

ШАУИС-ийн үүдэнд Цагаан хархны хөшөөг босголоо

2019-04-25

Нэгдүгээр ангийн сурагчдыг тавдугаар сард бүртгэж эхэлнэ

2019-04-25

ЭЕШ-АД 800 ОНОО АВСАН СУРАГЧИЙГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА

2019-04-25

ИРЭХ ТАВДУГААР САРААС НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ

2019-04-25

Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

2019-04-09

Ээж нь үргэлж ерөөлөө хайрладаг “хүүхдийн” ажил үйлс нь бүтэж, цаашлаад “хүчирхэг” хүн болдог…

2019-04-08

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

2019-03-23

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Э.Цэндбаатар Ази тивийн аварга боллоо

2019-04-26

С.Цэрэнчимэд, З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ

2019-04-26

ОУХМ Б.Отгонбаяр хүрэл медалийн эзэн боллоо

2019-04-25

Н.Төгсцогтын тулаан хойшиллоо, Расселлийнх ч мөн адил

2019-04-25

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

2019-04-26

10 жилийн хугацаанд огтхон ч хөгшрөөгүй алдартнууд

2019-04-24

Алдартай уран бүтээлчид яагаад ихэвчлэн 27 насандаа хорвоог орхидог вэ?

2019-04-23

Зөвлөлтийн нууц саятнуудын хөрөнгөжсөн түүх

2019-04-21

“Хүй долоон худаг”-т хээрийн эмнэлгийн сургуулилалт болов

2019-04-26

Хүүхдийн элч дуучин "А Cool" хорт хавдартай хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ

2019-04-26

Яагаад хонины сүүлний тос арьсанд хэрэгтэй байдаг вэ?

2019-04-26

Үр зулбуулах эмийг дур мэдэн ууснаас болж амиа алдах дөхжээ

2019-04-25

“Дижитал мэргэжилтэн – 2019” өдөрлөг салбартаа манлайлагч компанид дадлага хийх боломжийг олгоно

2019-04-26

Монголын эртний анд 50-н жилийн түүхтэй "LADA" брэнд Монголд албан ёсоор нээгдлээ

2019-04-26

“Монос Хүнс” компанийн олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулга өнөөдөр болно

2019-04-24

Дижитал шилжилт хийгдсэнээр цаг хугацаа, зардал хэмнэх, амьдралыг илүү хялбарчлах боломжтой

2019-04-24

Н.Учрал: Регистрийн биш гар утасны дугаараар олон нийтийн сүлжээнд орох зохицуулалт хийнэ

2019-04-26

Та компьютер болон гар утсаа ямар вирусийн програмаар хамгаалдаг вэ?

2019-04-25

Хүүхдүүдийн ачаар цэцэглэж буй "TikTоk"

2019-04-23

Интернэт дэх худал хуурмаг мэдээлэл ба түүнтэй хийж эхэлсэн тэмцэл

2019-04-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
64.3%
Ши Жиньпин (БНХАУ)
17.06%
Дональд Трамп (АНУ)
5.77%
Ангела Меркель (ХБНГУ)
3.41%
Шинзо Абэ (Япон)
3.41%
Ким Жон Ун (БНАСАУ)
1.57%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.57%
Нарендра Моди (Энэтхэг)
0.79%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.79%
Хаан Салман (Саудын Араб)
0.79%
Тереза Мэй (Их Британи)
0.26%
Эммануэль Макрон (Франц)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,306

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,853

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,273

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,235