Голын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад түрүүлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй

2019-03-14, 09:08 Cпорт 273 0
Голын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад түрүүлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй

Монголын хоккейн шигшээ баг Азийн Challenge Cup тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн нь спортын ертөнцийн онцлох мэдээ байлаа. Бахдам амжилт гаргасан залуусыг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. Зориулалтын мөсөн гулгуурын ордонгүй, өвлийн цагт гол, нуурын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад очсон нөхөд энэ том тэмцээнд түрүүлнэ гэдэг гадаадын тамирчдын хувьд санаанд багтамгүй зүйл гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн хэлсэн юм. Мөн тэрбээр хоккейн спортоор байнгын бус бэлтгэлтэй, цалинтай шигшээ баг байгуулах асуудлыг улсаас дэмжиж өгөхийг хүсэв. Ц.Шаравжамц дарга “Энэ жил хоккейн байнгын бус шигшээтэй болохоор зүтгэсэн ч хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод чадсангүй. Гэхдээ бууж өгөхгүй, дараа жил дахиад зүтгүүлэх болно” гэсэн юм.

Энэ үеэр шигшээгийн дасгалжуулагч А.Мэргэн болон багийн ахлагч Н.Мишигсүрэн нартай ярилцлаа.

Н.Мишигсүрэн: Аварга болох боломжтой гэсэн бодол тав, зургаан жилийн өмнөөс төрсөн

-Монголын хоккейн шигшээ Азийн Challenge Cup тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ. Энэ удаагийн тэмцээн өмнөхөөс юугаараа онцлог байв?

-Багийн бүрэлдэхүүн өмнөхөөс илүү залуужиж, сайн тамирчдаар хүчээ сэлбэсэн. Бусад багуудын тухайд гаднын легионер тамирчдыг их авсан байна лээ. Энэ нь манай багт багагүй хүндрэл учруулсан. Тэмцээний тухайд бид хэсэгтээ Филиппинд хожигдсон. Тэр тоглолтод үндсэн таваа сонгохдоо алдаа гаргасан тал бий. Гэхдээ багш дасгалжуулагчдынхаа бэлдсэн хувилбарын дагуу тоглож, сүүлд аваргын төлөө хожсон.

-Филиппинд дахиад хожигдох вий гэсэн айдас байв уу?

-Бид өнгөрсөн жил бас энэ багт хожигдсон. Яах аргагүй хүчтэй баг л даа. Хоёр хожигдсон тоглолтдоо багагүй дүгнэлт хийсэн нь үр дүнд хүрлээ.

-Та шигшээ багт хэдэн жил тоглож байна вэ?

-Шигшээ багт 20 жил тогложээ. Сүүлийн 13 жил нь багийн ахлагчаар тоглолоо.

-Таны тоглож байсан бүрэлдэхүүнээс аль үеийн баг хамгийн хүчтэй нь байв?

-Мэдээж Монголын хамгийн сайн залуусыг үе үеийн шигшээд авч явдаг. Сүүлийн хоёр жил залуучууд доороос түрж гарч ирж байна. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн их сайн байлаа. Гэхдээ миний бодлоор анхны хүрэл медалийг авсан 2013 оны баг хамгийн хүчирхэг нь байсан.

-Энэ тэмцээнд түрүүлж болох юм байна гэсэн итгэл хэдийд төрсөн бэ?

-Эхний жилүүдэд хоосон ирдэг байлаа. Тэгээд анхны медалиа авсан. Медаль аваад ирэнгүүт цаашаа цом хардаг болсон. Бэлтгэлээ л сайн хийвэл аварга болох боломжтой гэсэн бодол тав, зургаан жилийн өмнөөс төрсөн дөө. Ингээд дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авсны эцэст ноднин анх удаа түрүүлсэн. Сүүлийн үед залуучууд хоккейг сонирхон хичээллэх боллоо.  Бэлтгэлээ ч сайн хийж байна. Энэ бүхний үр дүн гарлаа гэж болно. Биднийг энэ амжилтад хүргэхэд тусалсан клубүүдийн багш дасгалжуулагчдын хөдөлмөрийг дурдахгүй байхын аргагүй.

 

А.Мэргэн: Өмнө нь том ачааны машинтай байсан бол одоо хурдтай жижиг тэргээр давхих мэт болсон

-Монголын шигшээгийн энэ жилийн тоглолтыг харахад илүү олон гоол оруулж, өрсөлдөгчөө давамгайлж байсан. Ноднингийнхтой харьцуулахад бэлтгэл илүү сайн байв уу?

-Бэлтгэл сайжрахдаа гол нь биш юм аа. Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдийн тоо маш хурдацтай нэмэгдсэн. Доороос гарч ирсэн долоо, найман залуу тамирчин сая тэмцээнд явлаа. Энэ хүүхдүүд багийн тоглолтод маш их хурд нэмсэн. Зүйрлүүлбэл, өмнө нь том ачааны машинаар давхидаг байсан бол одоо хурдтай жижиг тэргээр давхих болсон гэсэн үг. Гэхдээ залуу тамирчдад дутагдалтай тал байдаг нь туршлага бага. Одоо энэ багийн цөм болсон тамирчдын нас 33-37 болчихлоо. Ийм настай тамирчдаар шигшээг авч явна гэдэг хэцүү. Тиймээс залгамж халаа яах аргагүй чухал.

-Манайхтай тулсан өрсөлдөгчид бүгд битүү дээвэртэй ордонд байнгын бэлтгэл хийж байгаад ирсэн, хангамж сайтай багууд. Ийм өрсөлдөгчийг ялж түрүүлэхэд юу хамгийн их нөлөөлсөн бол?

-Хоккей дэлхийн хэмжээнд хурдны спорт болчихоод байгаа. Битүү зааланд гаргаж байгаа хурд гадаа мөсөн дээр гаргах хурд хоёрын хооронд бараг 15 км/цагийн зөрүү бий. Бид задгай  талбайд бэлтгэл хийж байгаад очсон хойноо тэр мөсөн дээр нь дасах хэцүү байдаг. Энэ асуудлыг тактикийн ачаар л давж гарна.

-Манайхан сая хэсэгтээ Филиппинд хожигдсон. Өнгөрсөн жил мөн л энэ багт дийлдэж байлаа. Өмнө нь хоёр хожигдсон багаа финалд ялахын тулд ямар тактик боловсруулав?

-Филиппин бол 110 сая хүн амтай, улсын хөгжил, эдийн засгийн үзүүлэлтээрээ биднээс хавьгүй илүү улс. Хоккейн шигшээ нь гадаадын зургаа, долоон легионертой, чех, канад дасгалжуулагчтай маш эвгүй баг. Ялангуяа чех дасгалжуулагч нь их сонин тактик боловсруулж, бид эхний тоглолтод хожигдсон. Бүгд арагшаа сууж хамгаалаад үнэхээр төсөөлөөгүй тоглолт үзүүлсэн. Харин аваргын төлөө дахин таарахад бид маш сайн бэлдэж, хамгаалалтын тактикийг нь эвдэж чадсанаар ялалт байгуулсан. Өнгөрсөн жил бид нэг тоглолтод 63 удаа хаалга руу цохиж, рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ удаа 76 удаа цохисон. Монгол хүний ухаан цаанаа л өөр гэдэг нь харагдаж байна л даа. Саад тулгарахад арай өөр өнцгөөс харж, гарц гаргалгаа олж чадаж байна. Нөгөө талаар монгол хүний бие физиологийн онцлог гэж бий. Багадаа барилдаж, морь унаж өссөн болохоор ерөнхийдөө бяртай, тэнцвэр сайтай байдаг. Тэдний 20-той, манай 20- той хүүхдүүдийг харьцуулахад манай залуус бие бялдрын хувьд хамаагүй илүү байгаа юм.

-Challenge Cup тэмцээнд хоёр жил дараалаад түрүүлчихлээ. Одоо дараа дараагийн өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох боломж байна уу?

-Бид ДАШТ-д оролцох болзлоо хэдийн хангачихсан. Гэвч Олон улсын хоккейн холбооноос “Хамгийн багадаа 500 хүний суудалтай мөсөн ордонтой улсыг ДАШТ-д оролцуулна” гээд заачихсан. Бид энэ заалтаас болоод л орж чадахгүй байна. Хэрэв манайх ДАШТ-д орвол амжилт үзүүлэх боломж бий. Манайхан хоёр жилийн өмнө бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцохдоо маш том багуудыг хожсоныг хүмүүс мартаагүй байх. Чех, Украин, Герман, Япон, Хятадыг хожоод Канадад 5:4- өөр хожигдоод хүрэл медаль авч байлаа. Энэ бол тухайн үедээ л сенсаац болж байсан. Бидний нөхцөл байдлыг мэддэг хүмүүс яаж медаль авсан юм бол гээд үнэндээ ойлгохгүй байсан. Зориулалтын хувцас хэрэглэлгүй нөхөд аль нэг голын мөсөн дээр бэлтгэл хийж байгаад очоод медаль авна, түрүүлнэ гэдэг тэдний санаанд багтахгүй байхгүй юу. Бид өвлийн цагт нэг талбайд модоор хашлага хийгээд, усаа хөлдөөж байгаад гулгаж байна. Гэхдээ энэ технологи дэндүү хоцрогдсон. Аль жараад онд л ийм маягаар мөс тавьдаг байлаа. Яахав, жаахан хүүхдүүд гараад гулгахад ийм талбай байж болно. Гэхдээ бид чинь том тэмцээнд оролцох гэж яваа шигшээ багийн тамирчид шүү дээ.

-Хоккейчид тэмцээн уралдаанд оролцох зардлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Маш олон хувь хүн, байгууллага бидэнд тусалж дэмждэг. Онцолж дурдвал, “Моннис” групп, “Монгол базальт” компани, “Эрдэнэт” үйлдвэр, “Говь ресорт” байна. Энэ тэмцээнд гэхэд 30 хүн явсан. Нэг хүний нислэгийн зардал л гэхэд хоёр сая, 800 мянган төгрөг. Нэг цохиур хугарахад 250 долларын зардал гарна. Тэгээд хувцас хэрэглэл, хоол унд, эм витамин гээд замбараагүй их зардал гарна.

-Тэмцээнд хоёр жил дараалж түрүүлсний дараа гаднын багууд манай тамирчдыг тоглуулахаар сонирхож байна уу?

-Бөмбөгтэй хоккейгоор бол манай шилдэг хаалгач Б.Мөнхболдыг Оросын багууд авъя гэж олон удаа санал тавьсан. Гэр бүлээ орхиод явахад хүндрэлтэй байсан болохоор татгалзсан юм. Мөн манай довтлогч Ж.Баярсайханыг Шведийн багууд авахаар санал тавьж байлаа. Гэхдээ бид гол тоглогчоо гадагш явуулчихвал хэцүү шүү дээ. Залуус сайн тоглогчдын хажууд байж сайжирдаг юм.

-Шигшээгийн гол тамирчдын нас нэлээд явчихлаа гэж байна. Тэднийг залгаж гарч ирэх залуус хэр байна вэ?

-Одоо Монголд мянга гаруй хоккейчин байна. Залуус маш их сонирхон хичээллэх болсонд баяртай байгаа. Өнгөрсөн жил бид Challenge Cup тэмцээнд түрүүлсний дараа хоккейн 12 талбай шинээр баригдсан. Нэг ёсондоо манай залуусын амжилт энэ спорт руу хүмүүсийг татан оруулж байна. Зөвхөн хоккей тоглох биш, хүүхдүүдийн эрүүл мэндэд маш чухал юм байна гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн нь сайшаалтай.

-Битүү дээвэртэй ордны асуудал олон жил яригдлаа. Зориулалтын ордонтой болох найдвар байна уу?

-Бид сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаад ирлээ. Хоккейн ордон баригдах төсөл удахгүй эхэлнэ гэсэн баяртай мэдээ сонслоо. Үүнээс гадна Чингэлтэй дүүрэгт бассейнтэй мөсөн гулгуурын цогцолбор энэ жилдээ баригдаад дуусах төлөвтэй байна. Мөн Чехийн тусламжаар хоккейн ордон барих төслийн газрын асуудал сая шийдэгдсэн гэлээ. Энэ зун Сангийн яам, УИХ-аар ороод шийдэгдэх байх гэж найдаж байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

2019-05-22

Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна

2019-05-21

Чехэд ажилладаг монголчуудын нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдлээ

2019-05-21

Шар тэмдэглэгээний дүрэм ИЙМ УЧИРТАЙ

2019-05-21

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Ой, хээрийн гал түймэр унтраах дадлага сургууль хийлээ

2019-05-21

Улиасны “хөвөнгөөс” хамгаалах арга

2019-05-21

“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа

2019-05-17

Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

2019-05-22

Б.Өнөрзаяа: Чамгүй амжилт гаргасан ч жүдогоо сагсан бөмбөгөөр солихдоо эргэлзээгүй

2019-05-21

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2019-05-21

Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

2019-05-20

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

2019-05-21

Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ

2019-05-20

83 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудыг ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа

2019-05-20

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл ҮРГЭЛЖИЛЖ байна

2019-05-20

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Трамп: “Их 20”-ийн уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уулзана

2019-05-14

Худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахыг Д.Трамп уриалжээ

2019-05-12

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

2019-05-16

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд

2019-05-21

“Burn Your Maps” Америк хүү малчин Монгол болсон нь

2019-05-21

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ярославль хотноо болов

2019-05-21

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

2019-05-20

Худалдаа Хөгжлийн Банкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

2019-05-22

“Голомт Банк” гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө

2019-05-22

0 хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болооорой!

2019-05-22

Монголын анхны Иргэний номын сан үүдээ нээлээ

2019-05-21

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Би эхнэртээ "ТУСАЛДАГГҮЙ"...

2019-05-21

Өрөнд орох өвчин...

2019-05-20

Намайг 20-той байхад энэ бүгдийг хэлж өгсөн болоосой...

2019-05-20

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа

2019-05-21

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

2019-05-21

Монголын эдийн засаг гаднын нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

2019-05-21

Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөөд байна Т.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

2019-05-20

Мөр, шилэн хүзүүний чилээг гаргах 8 дасгал

2019-05-21

Орон байрны гал түймрээс амьд гарах 6 алтан дүрэм

2019-05-21

Ярилцаж буй хүнийхээ сэтгэл зүйгээр тоглох 6 арга

2019-05-20

Ажлын хүнд өдрийн дараа алжаалаа хэрхэн тайлах вэ?

2019-05-20

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Үнэн гэж…

2019-05-21

Цөмийн зэвсэг эрх зүй...

2019-05-20

Ч.Улаан: Махны экспортонд тодорхой хэмжээ тогтооно

2019-05-22
1:11:51

"Улаан бал" нэвтрүүлэгт МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав оролцов

2019-05-22

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Зам Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан оролцов

2019-05-21

Дубайн гэрээг хүчингүй болгох саналыг ажлын хэсэг гаргалаа

2019-05-20

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Ирээдүйд байгуулагдах өндөр магадлалтай 9 шинэ улс

2019-05-21

Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт"

2019-05-21

Зүүдний ертөнцтэй эндүүрмээр гайхалтай сонин 10 газар

2019-05-21

Хачирхалтай аргаар биеэ хамгаалдаг амьтад

2019-05-21

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

2019-05-19

Монгол элдэв зураг (60 фото) №59

2019-05-18

Элдэв зураг (70 фото) №608

2019-05-17

Шатахууны үнэ дахин 80 төгрөгөөр өсчээ

2019-05-22

Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ

2019-05-22

Жолооны үнэмлэхээ хаяж, гээсэн бол Сүхбаатарын талбайг зориорой

2019-05-22

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2019-05-22

Хамтдаа бүтээх бус хоорондоо тэмцэлдсэн МАН

2019-05-20

Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ

2019-05-20

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

2019-05-20

Хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан боловч прокурор татгалзжээ

2019-05-19

Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

2019-05-21

Монголчууддаа үүнийг анхааруулахгүй байж чадсангүй ээ!

2019-05-21

"Шар айрагны гүзээ" гэж байдаггүй, харин...

2019-05-20

“ЭРҮҮЛ ИРГЭН, АРХИДАЛТГҮЙ ЭРҮҮЛ ХОРОО”-г бий болгоно

2019-05-20

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

2019-05-14

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.98%
Ши Жиньпин (БНХАУ)
16.58%
Дональд Трамп (АНУ)
4.44%
Шинзо Абэ (Япон)
3.59%
Ангела Меркель (ХБНГУ)
3.42%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.39%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.2%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.03%
Нарендра Моди (Энэтхэг)
0.51%
Хаан Салман (Саудын Араб)
0.51%
Тереза Мэй (Их Британи)
0.17%
Эммануэль Макрон (Франц)
0.17%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,328

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,919

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,289

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,246