УИХ-ын дарга Швейцар Улсад албан ёсны айлчлал хийж байна

УИХ-ын дарга Швейцар Улсад албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав нарын зэрэг төлөөлөгчид багтаж буй юм. Айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын эхний өдрөө Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн ёслолд оролцлоо. Ёслолыг Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нээж, хоёр улсын парламентын тэргүүн нар үг хэлэв.

Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти хэлсэн үгэндээ дипломат харилцааны 55 жилийн ойн ёслолд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхны гадаад айлчлалаа Швейцарийн Холбооны Улсаас эхэлж буйд баяртай байна гэв. Тэрбээр 7000 гаруй км алс зайд, хоёр өөр тивд оршдог, түүх соёл, ёс заншлын хувьд өөрийн гэсэн онцлогтой манай хоёр үндэстнийг өнгөц харахад нэлээд ялгаатай мэт харагдах ч нийт газар нутгийн гуравны нэг нь уулархаг, үзэсгэлэнт байгальтай, ард түмэн нь эх болсон нутаг газраа чин сэтгэлээсээ хайрладаг, өв соёлоо дээдэлдэг гээд олон зүйлээр бид ижил төстэй билээ. Миний хувьд ирэх 6 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх болно. Энэ үеэр сэтгэлийг минь татсаар байгаа Монгол оронтой илүү ойр танилцах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн харилцаагаа илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд айлчлал маань чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн онцоллоо.

 

Хатагтай Марина Кароббио Гүшетти хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бидний зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна туршлага мэдлэгээ харилцан хуваалцах нь ойрын үеийн чухал зорилт байх болно. Түүнчлэн монгол иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн зэрэг салбарт хамтран ажиллахыг бид сонирхож байна гэв. Тэрбээр аялал жуулчлал бидний хувьд ихээхэн ирээдүйтэй салбар гэдгийг Монголд айлчилж буй швейцарь жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас харж болно гэдгийг тэмдэглэлээ. “Бид тавин таван жилийн турш найрсаг харилцаатай явж иржээ. Өнөөдөр бид ойг нь тэмдэглэж байна. Энэ бол эцсийн цэг биш. Үүнээс цааш цоо шинэ шатанд гарах ёстой. Энэ нь хоёр ард түмний эрх ашигт бүрнээ нийцнэ” гэж тэрбээр онцолсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар үгийнхээ эхэнд, Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буйд нь хатагтай Марина Кароббио Гүшетти болон Швейцарийн Засгийн газарт талархал илэрхийлэв.

 

“Зуун жилийн өмнө манай өвөг дээдэс эх орныхоо бүрэн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эхлүүлж байх үедээ Монгол Улс Швейцарь лугаа хөгжих замыг сонгох нь зүйтэй гэж үзэж байсан түүх бий. Энэ нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог, далайд гарцгүй, харьцангуй цөөн хүн амтай зэрэг Монгол, Швейцарийн ижил төстэй зүйлийг анзаарч байсан төдийгүй улс гүрнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших замаар улсынхаа хөгжлийг тэтгэж ирсэн Швейцарь Улсын загварыг бидэнд тохирно гэж бодож байсны илрэл болов уу. Өнгөрсөн 55 жилд хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан итгэмжит харилцааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Швейцарийн Холбооны Улстай тогтоосон харилцаагаа боломжтой бүхий л салбарт хөгжүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ түвшинд хүргэж, Швейцарийн дэвшилт технологийг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд, “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж монголчууд хэлэлцдэг. Монгол Улс нэг намын тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, ардчилал, хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн нийгэм байгуулах, зах зээлийн харилцаанд шилжих томоохон өөрчлөлт хийхэд Швейцарийн Холбооны Улс эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд бид талархдаг. Тиймээс энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс Швейцарийн Холбооны Улсын парламент, Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ойн арга хэмжээнд оролцсон, гадаад улс орнуудаас Швейцарьт суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзан санал солилцож, хамтын ажиллагааны сэдвээр яриа өрнүүллээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

2019-05-14

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Трамп: “Их 20”-ийн уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уулзана

2019-05-14

Худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахыг Д.Трамп уриалжээ

2019-05-12

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа

2019-05-21

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

2019-05-21

Монголын эдийн засаг гаднын нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

2019-05-21

Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөөд байна Т.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

2019-05-20

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Үнэн гэж…

2019-05-21

Цөмийн зэвсэг эрх зүй...

2019-05-20

Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

2019-05-22

Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна

2019-05-21

Чехэд ажилладаг монголчуудын нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдлээ

2019-05-21

Шар тэмдэглэгээний дүрэм ИЙМ УЧИРТАЙ

2019-05-21

Ирээдүйд байгуулагдах өндөр магадлалтай 9 шинэ улс

2019-05-21

Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт"

2019-05-21

Зүүдний ертөнцтэй эндүүрмээр гайхалтай сонин 10 газар

2019-05-21

Хачирхалтай аргаар биеэ хамгаалдаг амьтад

2019-05-21

Мөр, шилэн хүзүүний чилээг гаргах 8 дасгал

2019-05-21

Орон байрны гал түймрээс амьд гарах 6 алтан дүрэм

2019-05-21

Ярилцаж буй хүнийхээ сэтгэл зүйгээр тоглох 6 арга

2019-05-20

Ажлын хүнд өдрийн дараа алжаалаа хэрхэн тайлах вэ?

2019-05-20

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

2019-05-19

Монгол элдэв зураг (60 фото) №59

2019-05-18

Элдэв зураг (70 фото) №608

2019-05-17

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээллэж байна

2019-05-22
1:11:51

"Улаан бал" нэвтрүүлэгт МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав оролцов

2019-05-22

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Зам Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан оролцов

2019-05-21

Дубайн гэрээг хүчингүй болгох саналыг ажлын хэсэг гаргалаа

2019-05-20

30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

2019-05-21

Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ

2019-05-20

83 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудыг ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа

2019-05-20

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл ҮРГЭЛЖИЛЖ байна

2019-05-20

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

2019-05-16

Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

2019-05-21

Монголчууддаа үүнийг анхааруулахгүй байж чадсангүй ээ!

2019-05-21

"Шар айрагны гүзээ" гэж байдаггүй, харин...

2019-05-20

“ЭРҮҮЛ ИРГЭН, АРХИДАЛТГҮЙ ЭРҮҮЛ ХОРОО”-г бий болгоно

2019-05-20

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

Хамтдаа бүтээх бус хоорондоо тэмцэлдсэн МАН

2019-05-20

Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ

2019-05-20

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

2019-05-20

Хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан боловч прокурор татгалзжээ

2019-05-19

Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

2019-05-22

Б.Өнөрзаяа: Чамгүй амжилт гаргасан ч жүдогоо сагсан бөмбөгөөр солихдоо эргэлзээгүй

2019-05-21

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2019-05-21

Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

2019-05-20

Худалдаа Хөгжлийн Банкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

2019-05-22

“Голомт Банк” гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө

2019-05-22

0 хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болооорой!

2019-05-22

Монголын анхны Иргэний номын сан үүдээ нээлээ

2019-05-21

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Би эхнэртээ "ТУСАЛДАГГҮЙ"...

2019-05-21

Өрөнд орох өвчин...

2019-05-20

Намайг 20-той байхад энэ бүгдийг хэлж өгсөн болоосой...

2019-05-20

Шатахууны үнэ дахин 80 төгрөгөөр өсчээ

2019-05-22

Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ

2019-05-22

Жолооны үнэмлэхээ хаяж, гээсэн бол Сүхбаатарын талбайг зориорой

2019-05-22

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2019-05-22

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Ой, хээрийн гал түймэр унтраах дадлага сургууль хийлээ

2019-05-21

Улиасны “хөвөнгөөс” хамгаалах арга

2019-05-21

“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа

2019-05-17

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд

2019-05-21

“Burn Your Maps” Америк хүү малчин Монгол болсон нь

2019-05-21

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ярославль хотноо болов

2019-05-21

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

2019-05-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.98%
Ши Жиньпин (БНХАУ)
16.58%
Дональд Трамп (АНУ)
4.44%
Шинзо Абэ (Япон)
3.59%
Ангела Меркель (ХБНГУ)
3.42%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.39%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.2%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.03%
Нарендра Моди (Энэтхэг)
0.51%
Хаан Салман (Саудын Араб)
0.51%
Тереза Мэй (Их Британи)
0.17%
Эммануэль Макрон (Франц)
0.17%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,328

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,919

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,289

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,246