Монгол цэргийн гайхамшиг...

2019-03-13, 08:58 Нийтлэл 1,113 2
Монгол цэргийн гайхамшиг...

Хоногийн нойроо бүүргэн дээрээ авч хорин бээрийн газар  хонон өнжин цавчилдаж орон гэртээ орогнох завгүй ч орчлон дэлхийг эзэгнэж явсан монгол цэргийн гайхамшиг өнөөдөр ч гэсэн үргэлжлэсээр байна.

2004 онд Иракт олон үндэстэний цэргийн бааз руу тонн шахам тэсрэх бодистой дайран орж ирсэн алан хядагчдын духанд монгол цэргийн пулемётын сум зоож газар дээр нь тэсрэх бодистой нь дэлбэлэн устгаж  бааз дээр байсан хэдэн мянган цэрэг эрсийн амийг аварсан Аззаяа, Самбуу-Ёндон нарын баатаруудад Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монголд ирэхдээ биечлэн баяр хүргэн монгол цэргийн эрэмгий зоригийг шагшран магтаад Ийм эрэлхэг монгол цэргүүдээр хамгаалуулсан  америк цэргүүд хаа ч байсан тайван унтаж чадна гэдгээ итгэлтэйгээр илэрхийлээд буцсан байдаг.

Миний онжав хурандаа Данзандоржийн Нарантулга маань 2003-2004 онд Конго улсад НҮБ-ын энхийг сахиулах цэргийн ажиглагчаар, 2005-2006 онд Иракийг чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар ажиллаж ирсэн дэлхийн жинхэнэ мэргэжлийн цэрэг байсан бөгөөд харамсалтай нь тэрээр мөн 2007-2008 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд монголын цэргийн багийн командлагчаар томилогдон төр засаг армийн командлалаас өгөгдсөн үүргийг тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл амжилттай сайн нэр төртэй гүйцэтгэж яваад Монгол цэргийн баярын өмнөх энэхүү өдөр дэлхийн энх тайвны төлөө алтан амиа өргөснийг дурсан санахгүй байхын аргагүй.

Нараа бид хоёр хамтдаа Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб Африкийн зүгт салж одоцгоосон юм.

Д.Нарантулга бидний наяад оны хүйтэн дайны үеийн салаа салбарын офицерүүд бид тавдугаар армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр өвөл хоёр сар, зун гурван сар хээрийн сургуульд гарахдаа цэргүүдээрээ дайсны толгойг намнуулж сургахын тулд  окопондоо өөрсдөө банзан байгаа бариад гараараа цухуйлган толгой дээгүүрээ автоматаар шүршүүлэхдээ окопны чулуу шороо бутарч байсанчиг нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харан тооцоолоод буудагч цэрэг руугаа хээрийн утсан холбоогоор заавар зөвлөгөө өгөн загнан хашгичаж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв /зураг дээр салааны захирагч Батжаргал Нарантулга Эрдэнэцогт нар хээрийн сургуульд 1987 он/. 

Хээрийн сургуулиас дөнгөж бууж ирээд байтал Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт гарсан цацрагийн ослыг салааны захирагч Нарантулга, Батжаргал нар маань мэргэжлийн өндөр ур чадвар гарган таслан зогсоож чадсанаар болзошгүй цацрагийн хордолтоос Хөтөл хот тосгоны олон мянган хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалсан юм.

Бидний монгол цэргийн яс чанар  бол өвөг дээдэс ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлал шударга ёс цэрэг эх оронч үзэл дээр тулгуурлаж өнгөрсөн түүхээсээ байнга суралцан ирээдүйгээ босгож байх учиртай. Тухайлбал, армид домог болон яригддаг хурандаа Аюуш монголын армийн анхны танкист тэрээр зүүн хязгаарт Японтой байлдаж явахдаа хамгийн түрүүнд байлдаанд Хуйнаа хэмээн танктайгаа зориглон дайрч орсоор байгаад Хуйнаа Аюуш нэрээр армид алдаршсан, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын буудлагыг Хянганы нурууны орой дээрээс танкаараа хийж байсан, дайны дараа хорин жил хороо цэргийн дарга, арван жил армийн ургацын комиссын даргаар ажилласан, 1957 онд манай арми дайны үеийн бүх танкаа ЗХУ руу буцаан ачуулахад Аюуш хурандаа ганц Т-34 танк яаж ийж байн аргалж авч үлдэж жолоодож байгаад, одоо тэр танк Зайсан толгойн бэлд сүндэрлэж байгаа зэргийг дурдаж болно.

Хуйнаа гэдэг нь орсоор хараалын үг гэлээ ч яг тухайн үеийн утгаар нь монголчилбол Үхсэн хойноо энэ муусайн нохойн баас самурай нарыг монгол цэргийн танкаар тэгшлээд өгнөө хэмээн эрэмгий зоригоор үхэхээс ч айхгүй дайсны гал руу дайран орохтой адил утга санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хэлснээ ёсоор болгоод ялалтын буудлагаа Хянганы нурууны орой дээрээс хийж байсан тухай оросын хэвлэлд ч тэмдэглэгдэн үлджээ. http://asiarussia.ru/news/14129/

Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн арван баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад  зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай  бүлээн цуснаас нь балгаж байсан гэдэг.Цахар монголын зоригт хөвүүн Түрэмгий баатар Баяр гүн баруун зүгт Ховдыг чөлөөлж өмнөд зүгт цагаан хэрмийг дайлаар мордож зүүн хязгаарыг байлдан тохинуулж хойд зүгт гамин цэргийг бутниргэн дөрвөн зүг найман зовхист монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэн байлдаж явсан Богд хааны хамгийн баавартай /супер/  монгол цэргийн дарга. 

тэрээр Эзэн хааныхаа зарлигийг даган цагийн эрхээр Цагаан намын цэрэгтэй хүч хавсран улаантантай байлдаж яваад адаг сүүлдээ Ардын журамт цэргүүддээ алуулаад дууссан гашуун түүхээс суралцан өнөөдөр бид улаан цагаан хөх ногооноороо талцалгүй  улс төрийн шийдвэр гаргагчид маань дор бүрдээ нэг нэг шат доош буулт хийхэд л Нэгдсэн Монгол босоход энүүхэнд байна.

Баатар цагаан хааны генерал Барон Унгерны Азийн морин дивиз Монгол цэргийн жанжин Найдан гүний цэрэгтэй хүч хавсран 1920 оны 11-р сард Өргөөг эзлэх гэж дайраад хятадын гарнизон гамин цэрэгтэй тулалдан олон хүнээ алдаад ухраад байсан 1920 оны 11-р сарын 28-ны тэр шөнө дайны хажуугаар дажин гэгчээр аян дайнд аяншиж шантарсан цагаантны цэргүүдээс нь дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болоход Бароны нүд нь улам цаашаа цонхийн аргаа ядахдаа найдвартайгаар нь Найдан гүнийг дуудан учир байдлыг таниулаад үүрэг даалгавар өгөхөд Найдан гүн За гэхийн завдалгүй хоёрзуут цэргүүдээ түгшүүрдэн харанхуй шөнийн дундуур хаашаа ч юм бүү мэд пижигнүүлэн алга болжээ. Хоёр хоног өнгөрсөн ч Найдан гүнээс сураг ажиг үгүй болохоор Барон дотроо муу санаалан Найдан муу хулгайч намайг бас л гол гаргалаа ухааны юм бодон суутал гуравдахь хоног дээр Найдан гүн цэргүүдтэйгээ яаж пижигнэлдэн явсан яг тэрэн шигээ давхилдан ирэхдээ гурван үхрийн ширэн шуудайнд оргодол цэргүүдийнх нь толгойг тоо ёсоор нь огтлон ганзаглаад бас дээрээс нь сайн дураараа бууж өгсөн гэх гурван офицерийг хүлээстэй нь авчирсныг хараад Барон Унгерны нүдэнд баярын оч гийж, За гэвэл ёогүй зан чанартай ийм монгол цэргүүдтэй байхад би  Лиссабон ч хүрэх чадна хэмээн ам алдсан түүхтэй.

ДЭЛХИЙН МОНГОЛ ЦЭРЭГ:
Арабын цөлд хуягаа тайлаагүй
Афганы ууланд буугаа тавиагүй
Африкийн ширэнгэд дуулгаа хумиагүй
Дайны хөлд дасан зохицохдоо харх мэт
Дайсны өөдөөс байлдан ноцохдоо барс мэт
Монгол цэргээр мануулсан дэлхий амгалан байг
Монгол морьдоор самнуулсан хөрс нь онгон болог.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээллэж байна

2019-05-22
1:11:51

"Улаан бал" нэвтрүүлэгт МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав оролцов

2019-05-22

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Зам Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан оролцов

2019-05-21

Дубайн гэрээг хүчингүй болгох саналыг ажлын хэсэг гаргалаа

2019-05-20

Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

2019-05-21

Монголчууддаа үүнийг анхааруулахгүй байж чадсангүй ээ!

2019-05-21

"Шар айрагны гүзээ" гэж байдаггүй, харин...

2019-05-20

“ЭРҮҮЛ ИРГЭН, АРХИДАЛТГҮЙ ЭРҮҮЛ ХОРОО”-г бий болгоно

2019-05-20

Ирээдүйд байгуулагдах өндөр магадлалтай 9 шинэ улс

2019-05-21

Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт"

2019-05-21

Зүүдний ертөнцтэй эндүүрмээр гайхалтай сонин 10 газар

2019-05-21

Хачирхалтай аргаар биеэ хамгаалдаг амьтад

2019-05-21

30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

2019-05-21

Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ

2019-05-20

83 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудыг ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа

2019-05-20

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл ҮРГЭЛЖИЛЖ байна

2019-05-20

Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

2019-05-22

Б.Өнөрзаяа: Чамгүй амжилт гаргасан ч жүдогоо сагсан бөмбөгөөр солихдоо эргэлзээгүй

2019-05-21

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2019-05-21

Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

2019-05-20

Мөр, шилэн хүзүүний чилээг гаргах 8 дасгал

2019-05-21

Орон байрны гал түймрээс амьд гарах 6 алтан дүрэм

2019-05-21

Ярилцаж буй хүнийхээ сэтгэл зүйгээр тоглох 6 арга

2019-05-20

Ажлын хүнд өдрийн дараа алжаалаа хэрхэн тайлах вэ?

2019-05-20

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

2019-05-14

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Ой, хээрийн гал түймэр унтраах дадлага сургууль хийлээ

2019-05-21

Улиасны “хөвөнгөөс” хамгаалах арга

2019-05-21

“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа

2019-05-17

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Үнэн гэж…

2019-05-21

Цөмийн зэвсэг эрх зүй...

2019-05-20

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

2019-05-16

Худалдаа Хөгжлийн Банкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

2019-05-22

“Голомт Банк” гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө

2019-05-22

0 хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болооорой!

2019-05-22

Монголын анхны Иргэний номын сан үүдээ нээлээ

2019-05-21

Шатахууны үнэ дахин 80 төгрөгөөр өсчээ

2019-05-22

Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ

2019-05-22

Жолооны үнэмлэхээ хаяж, гээсэн бол Сүхбаатарын талбайг зориорой

2019-05-22

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2019-05-22

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Трамп: “Их 20”-ийн уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уулзана

2019-05-14

Худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахыг Д.Трамп уриалжээ

2019-05-12

Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

2019-05-22

Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна

2019-05-21

Чехэд ажилладаг монголчуудын нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдлээ

2019-05-21

Шар тэмдэглэгээний дүрэм ИЙМ УЧИРТАЙ

2019-05-21

Хамтдаа бүтээх бус хоорондоо тэмцэлдсэн МАН

2019-05-20

Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ

2019-05-20

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

2019-05-20

Хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан боловч прокурор татгалзжээ

2019-05-19

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа

2019-05-21

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

2019-05-21

Монголын эдийн засаг гаднын нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

2019-05-21

Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөөд байна Т.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

2019-05-20

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

2019-05-19

Монгол элдэв зураг (60 фото) №59

2019-05-18

Элдэв зураг (70 фото) №608

2019-05-17

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд

2019-05-21

“Burn Your Maps” Америк хүү малчин Монгол болсон нь

2019-05-21

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ярославль хотноо болов

2019-05-21

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

2019-05-20

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Би эхнэртээ "ТУСАЛДАГГҮЙ"...

2019-05-21

Өрөнд орох өвчин...

2019-05-20

Намайг 20-той байхад энэ бүгдийг хэлж өгсөн болоосой...

2019-05-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.98%
Ши Жиньпин (БНХАУ)
16.58%
Дональд Трамп (АНУ)
4.44%
Шинзо Абэ (Япон)
3.59%
Ангела Меркель (ХБНГУ)
3.42%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.39%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.2%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.03%
Нарендра Моди (Энэтхэг)
0.51%
Хаан Салман (Саудын Араб)
0.51%
Тереза Мэй (Их Британи)
0.17%
Эммануэль Макрон (Франц)
0.17%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,328

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,919

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,289

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,246