Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

Өнөөдөр таксинд сууж яваад хоёр танихгүй охины яриаг санаандгүй сонслоо. “Аав байнга архи уух юм ядаргаатай, одоо бүр хамт байхаас ичиж байна” гэж ярих охины үгийг сонсоод түүнд өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрсөн юм! Мөн ийм нэгэн бодол орж ирэв. Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой байдаг шиг аав гэдэг хүн хүн болгонд ижил төрөхгүй, гэхдээ аав гэдэг хүн архичин байна уу, алба тушаалтан босс байна уу гэдэг нь огт хамаагүй хажууд байх сүр бараа нь л бидэнд эрдэм, эсвэл алдаа оноог дэнслэх гол утга учир нь болох юм болов уу гэж бодох юм. Би уг нь тэр хүнийг аавдаа хайргүй гэж бодохгүй байна. Гэхдээ л хэлсэн үг нь үнэхээрийн инээдтэй санагдаж билээ.

Яахав дээ хөөрхий аав нь саарал амьдралын нугачаанд арга аашаан барахдаа бор дарстай сэтгэлээ хуваалцаж яваа хүн ч юм билүү. Энэ талаар нь сэтгэл гаргаж ярилцаж үзсэн үү гэвэл бас бүрхэг л хариулт сонсох байх. Би гэхдээ энд хэн нэгэн цэцэн ухаантан болж хэн нэгний архи уух уухгүйг шүүн тунгаах гэсэнгүй, зүгээр л тэр мөчид юуг чин сэтгэлээсээ бодсоныг бас бодож явдгаа л бичье гэж бодлоо. Энэ бодол минь та бүхэнд ямрыг мэдэхгүй ч миний хувьд хамгийн үнэтэй боловч хэзээ ч биелэшгүй бодол юм.

Яг одоогоос 10 жилийн өмнө нэг сайхан нартай өдөр байсан санагдана, ээж дүү нартайгаа гэрээ цэвэрлээд хувцас хунараа угаангаа алс хол хүний нутагт наймаа хийхээр явсан аавынхаа талаар ярилцан байтал гаднаас аавын минь ах дүү нар бөөнөөрөө ороод ирэх нь тэр. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй ч, энэ дүр зургийг харсан ээж минь юу юугүй уйлаад эхэлсэн нь амьдралых нь нэг хэсэг түүнээс үүрд холдон одсон хэрэг байлаа. Аав минь хүний нутагт явж байгаад бусдад хорлогдон өөд болсон байсан юм. Би энэ үлгэр шиг зүйлийн тухай мэдээд 30 орчим минут дуугүй суусны эцэст үлгэр биш бодит байдал гэдгийг нь ойлгож билээ.

Тэр л мөчөөс хойш надад нэг биелэгдэшгүй мөрөөдөл бий болсон юм. Анхандаа би бурхнаас аавыг минь эргүүлээд өгөөч гэж гуйдаг байлаа. Арай хожим нь аавын минь сүнс надтай ирээд уулзах болов уу гэж горьдон харанхуй болох үеэр өрөөндөө ганцаараа гэрлээ унтраагаад сууж ч үзсэн бүтээгүй. Хүн өөд болохдоо тэнгэрт оддог юм гэдгийг сонсоод тэнгэрт түгэх оддыг харан уйлдаг байлаа. Одоо бодоход жоохон байж дээ. Гэхдээ ингэж уйлахад минь цаанаа л нэг дотор онгойгоод өег болсон юм шиг л санагддаг байж билээ. Магадгүй тэнгэрт түгэх оддыг харах дуртай болсон шалтгаан минь энэ байж болох юм. Ингэж элдвийг оролдож явах хойгуур аль хэдийнэ 10 жил хажуугаар өнгөрчээ.

Одоо бол энэ бүх үйлдэл минь бүтэхгүй гэдгийг эрх биш ойлгосон би арай л өөр зүйлийг ид шиднээс хүсдэг болсон. Хэрэв ид шид гэж байдаг бол аавыг минь надад эргүүлээд өгөөч гэж даварсан зүйл гуйхгүй ээ. Харин аавыг минь хэдхэн хором согтуу байдалтай зээлчих, би зүгээр л үүрээд хэсэг алхмаар байна гэж хүсэх байсан. Учир нь эр өсөж эсгий сунахын хирээр аавдаа хэр том болсоноо харуулах гэсэн товчхон хүсэл маань юм. Заримдаа шөнө унтахынхаа өмнө элдвийг мөрөөдөх завсар хэрвээ аав маань амьд байсан бол, аль нэг найзындаа очоод архи уугаасай, тэгээд согтохоор нь үүрээд харих юм сан гэж мөрөөддөг байж билээ. Аль эсвэл ухамсарын гурван шанаа авах юмсан ч гэж мөрөөднө. Хааяа энэ тухай бодохоор л нэг л сайхан бахархал төрмөөр ч юм шиг санагддаг сан.

Даанч хэзээ ч биелэгдэшгүй мөрөөдөл болхоор дэмий л сэтгэлээ баясгана. Хайртай аавыгаа алдсан хүн болгон л ингэж боддог байх гэж бодож байна. Өнөөдөр тааралдсан тэр охиныг хэрвээ таньдаг байсан бол согтуу ч гэсэн аавтайгаа байгаа чи азтай хүн юм. Аавыгаа архичин ч бай гуйлгачин ч бай аль эсвэл өвчтэй байг хамаагүй хамгийн гол нь амьд сэрүүн цагт нь хайрлаарай л гэж хэлэх байсан. Арга ядсан үедээ хүн “аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа” гэж харамсдаг юм даа гэж хэлэх байсан. Даанч танихгүй болохоор энэ солиорчихож гэж бодох биз. Тиймээс таньдаг найз нар минь ээ мөн миний биелэгдэшгүй мөрөөдлийг минь уншсан хэн боловч 3 сарын 18-аар аавыгаа тасартал нь уулгаад нэг сайн үүрээд алхаад аваарай дараа нь эргээд дурсахад амьдралд тэрнээс илүү аз жаргал гэж байхгүй шүү гэж баттай хэлэх байна. Жор мэддэг лам биш зовлон үзсэн чавганц(би) хэлж байна.

Post by: Byambaragchaa Byambaa

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан бургас хядсан, Хятадуудад ногоо тарих газар олгох тухай тайлбар хийж байна

2019-04-22

Л.Оюун-Эрдэнэ: Стандарт банкинд өгсөн 40 сая ам.долларыг төлүүлэх ёстой!

2019-04-19

М.Мөнхчулуун: Улаанбаатар хотод 50 га газрыг Хятадын компанид өгөхөөр хотын дарга шийдсэн

2019-04-19

Ц.Ганхуяг: Захиалагчид нь ул мөрөө баллан, С.Зоригийг хөнөөсөн хэрэг хэзээ ч илрэхгүй болчих вий гэдэгт санаа зовж байна

2019-04-19

Эрдэмтэд үхсэн тархийг амилуулжээ

2019-04-22

БНХАУ-ын байгалийн цогцолборт 2 газар Юнеско-д бүртгэгджээ

2019-04-21

Хойд Солонгосын ЭСЯ-руу дайрсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ

2019-04-21

Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

2019-04-21

“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

2019-04-19

Уул уурхайн маргааны уг сурвалж

2019-04-19

Хууль зөрчсөн "Олон ихт баян" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-18

​"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгнө

2019-04-18

Хаваршилтыг хааш нь чиглүүлэх вэ?

2019-04-22

“King Tower”: Дэлхийн брэндүүдийг цогцлоов

2019-04-22

"Positive NOW" гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

2019-04-19

Хаврын арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүн “BRIGHT NOW”

2019-04-19

Хятад рестораны үйл ажиллагааг зогсоолоо

2019-04-22

Гэр бүлээрээ охид эмэгтэйчүүдийг худалддаг байсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээлээ

2019-04-22

Бензин цацаж хүний амь хохироосон этгээдэд 20 жилийн ял оноолоо

2019-04-21

Нийслэлд гурван өдрийн турш АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА худалдахгүй

2019-04-20

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэлхийн шилдэг 10 саван

2019-04-20

"iPhone" утсанд орсон усыг хэрхэн гаргах вэ?

2019-04-20

Амьдрал тань буруу тийшээ эргэснийг илтгэх 5 шинж

2019-04-20

Солонгосын үзэсгэлэнтэй одууд ямар “хоолны дэглэм” барьдаг вэ?

2019-04-19

Интернэт дэх худал хуурмаг мэдээлэл ба түүнтэй хийж эхэлсэн тэмцэл

2019-04-22

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-04-18

Сансарт зочид буудал хөөрөх нь

2019-04-17

Цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх НЭР, НУУЦ ҮГ хэрхэн сэргээх вэ?

2019-04-11

Монголын баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

2019-04-22

М.Мөнхгэрэл өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээний улсын хошой аварга боллоо

2019-04-21

Т.Их-Уул Европын лигт тоглоно

2019-04-18

Манай хөлбөмбөгчид Брунейн багтай тоглоно

2019-04-18

Говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олджээ

2019-04-22

Хүний бие одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг батлах 7 баримт

2019-04-21

Таны толгойг эргүүлэх сонирхолтой 12 зураг

2019-04-21

Хүмүүс хэрхэн хардаг вэ?

2019-04-21

Он гарсаар 1.1 мянган га ой түймэрт шатжээ

2019-04-19

Хэрлэн голоос 500 орчим малын сэг зэмийг зайлуулж цэвэрлэжээ

2019-04-19

Маргааш 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авна

2019-04-19

Хил орчмын түймэр дээр хамтарч ажиллана

2019-04-19

Үрт амьтан /өгүүллэг/

2019-04-14

Сүүдэр /өгүүллэг/

2019-04-07

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Татварын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ

2019-04-19

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

2019-04-19

Д.Сарангэрэл: Капитал банкнаас мөнгөө авна

2019-04-18

Сумын төвийн 10 малчин өрх тутмын нэг нь бизнес эрхэлдэг

2019-04-18

ХОМ: ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 100 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА НАР

2019-04-21

С.Эрдэнэ: С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахыг шаардана

2019-04-21

Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх хэсэг байгуулжээ

2019-04-20

Баянзүрх дүүргийн ИТХ хуралдлаа

2019-04-19

"Үдийн цай"-г "Үдийн хоол" болгосноор ямар өөрчлөлт гарах вэ?

2019-04-20

Хан-Уул дүүргийн X хороонд цэцэрлэг, сургуулийн барилгын ажлууд зэрэг эхэллээ

2019-04-19

Г.Гэрэлмаа: Залуус үсгийн дүрмийг анзаарч, ач холбогдол өгөхөө больжээ

2019-04-18

Улсын шалгалтын хуваарь гарлаа

2019-04-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Гадаад улс оронд очоод юу сурах вэ? гэсэн хүмүүст хэлэхэд...

2019-04-22

Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань-ийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн үгс

2019-04-19

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ...

2019-04-16

Өөртөө үргэлж хэлж сануулж байх 13 зүйл

2019-04-15

Б.Амарсайхан: Холливудад авьяастай, хөдөлмөрч хүмүүс ажилладаг

2019-04-19

У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн газарт өөр музей байгуулахаар судалж байгаа

2019-04-19

“Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

2019-04-19

“Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

2019-04-19

Ч.Улаан: Мал аж ахуйн үйлдвэрлэлд тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн ашиглана

2019-04-22

Н.Нэмүн Монголоос төрсөн анхны каратэгийн дэлхийн аварга боллоо

2019-04-22

Халх голын байлдааны сургамжаас…

2019-04-22

Пүрэв гаригт нийслэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

2019-04-22

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

2019-04-19

Элдэв зураг (80 фото) №604

2019-04-19

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

2019-04-18

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг маш ойрхноос харвал...

2019-04-16

Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ

2019-04-19

''Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь'' сэдэвт сургалт боллоо

2019-04-19

Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ?

2019-04-19

Тусгай зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн "Финикс" төвийг торгожээ

2019-04-19

Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

2019-04-09

Ээж нь үргэлж ерөөлөө хайрладаг “хүүхдийн” ажил үйлс нь бүтэж, цаашлаад “хүчирхэг” хүн болдог…

2019-04-08

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

2019-03-23

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Зөвлөлтийн нууц саятнуудын хөрөнгөжсөн түүх

2019-04-21

Будаггүй үедээ улам сайхан харагддаг одод

2019-04-15

Нямтайширын Цэлмүүн хэдэн долларын хувцас өмсдөг вэ?

2019-04-09

Алдартнууд ямар харшид амьдардаг вэ?

2019-03-29

Монголд хүн байна уу?

2019-04-22

Жирвий саарал…

2019-04-22

Хураах ба нүүх...

2019-04-19

Цент мөнгөний үнэ цэнэ...

2019-04-19

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

2019 оны бартаат замын шилдэг машинууд

2019-03-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
63.82%
Ши Жиньпин (БНХАУ)
17.35%
Дональд Трамп (АНУ)
6.18%
Ангела Меркель (ХБНГУ)
3.53%
Шинзо Абэ (Япон)
3.24%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.47%
Ким Жон Ун (БНАСАУ)
1.18%
Нарендра Моди (Энэтхэг)
0.88%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.88%
Хаан Салман (Саудын Араб)
0.88%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,298

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,839

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,272

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,231