Ээлжит бус чуулганы хүлээлт буюу АТГ-ын хувь заяа

Ээлжит бус чуулганы хүлээлт буюу АТГ-ын хувь заяа

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товлоод байгаа билээ. Намрын чуулганаар хэлэлцэхээр баталсан хуулиудаа эцэслэж амжаагүй учраас ээлжит бус чуулганы хүлээлт аль хэдийнээс эхэлсэн. Ингэхдээ чухам ямар хууль, тогтоомжийг батлан гаргах вэ. Ерөнхийлөгчийн зөвлөсөнчлөн хууль, хүчний зарим байгууллагын удирдлагад өөрчлөлт оруулж, энэ чиглэлийн томилгоо хийсээр дуусах уу эсвэл чуулганаас чуулган дамжсаар жил тойрсон Алтны татварын болон Татварын багц хууль, Тендерийн тухай зэрэг хуулийг хэлэлцэх үү. УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах болсон шалтгаан нь шийдлээ хүлээсэн асуудлууд овоорсон учраас гэх энгийн тайлбартай.

Өөрөөр хэлбэл, намрын ээлжит чуулганы хугацаанд зарим гишүүний зүгээс ирцээр бойкотлон улс төр хийснээс үүдэлтэйгээр нэгдсэн чуулганыг 40 гаруй хоног тасалдуулсан. Хэлэлцэхээр товлосон асуудлаа эцэслэж амжаагүй байтал завсарлах хугацаа тулсан байдаг. Эцэст нь хоёр чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг нэгд багтаан шахах шаардлага үүссэн юм. Дээрээс нь хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бэлэн болгож, хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Ажлын хэсгийнхэн хоёр жил гаруйн хугацаанд ажилласан учраас бэлтгэлээ бүрэн хангасан хэмээж буй. Хэрвээ уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд эхэлчихвэл өөр асуудал хэлэлцдэггүй дэгтэй. Энэ мэтээр бусад асуудлыг хэлэлцэх хугацаа хомс байгаа учраас чуулганыг ийнхүү ээлжит бусаар хуралдуулахаар болсон юм.

 

Ц.ЦОЛМОН: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ БЭЛЭН БОЛГОНО

УИХ-ын Тамгын газрын зүгээс ээлжит бус чуулганы бэлтгэл болгож, энэ сарын эхээр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Учир нь, ээлжит бус чуулганыг зохион байгуулахын тулд бэлэн болсон буюу ажлын хэсэг нь гараад холбогдох судалгаанаас гадна хэлэлцүүлгийг зохион байгуулснаар тэндээс оруулсан саналыг тусгаж бэлэн болгосон байх учиртай юм. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас Ашигт малтмалын болон Тендерийн тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдгээр асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээс гадна хэд хэдэн асуудлыг нэмж тусгажээ. Энэ тухайд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит  бус чуулганыг энэ сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон. Зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга захирамж гаргаад байна.

Энэ захирамждаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөсний дагуу өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 6-ны хооронд Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцүүлгийг татвар төлөгчид, бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулсан. Эдгээр хуулийн төслийг холбогдох Байнгын хороод ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэн саналын томьёоллоо бэлтгэж, ээлжит бус чуулганд оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болгох юм. Мөн энэ сарын 13-ны өдрөөс бусад Байнгын хороо хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна” гэсэн юм. Ямартай ч түүний хэлснээс үзэхэд ээлжит бус чуулганы бэлтгэлийг эртнээс хангасан бөгөөд товлосон хугацаа болоход хэлэлцэх асуудал бүгд бэлэн болохоор байна.

УИХ-ын Тамгын газрынхан чуулганы завсарлагааны хугацаанд үндсэндээ амралтгүй ажилласан. Учир нь, дээр дурдсанчлан ээлжит бус чуулганы бэлтгэлийг хангахаас гадна ирэх хаврын чуулганы бэлтгэлийг давхар базаасан байна. Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өнгөрсөн оны наймдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулснаар  УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртэгдхээр болсон. Уг хуулийн хэрэгжих хугацааг хаврын чуулганаас эхлүүлнэ гэж заасан учраас бэлтгэл ажлыг бүрэн хангах шаардлага үүссэн юм. Энэ талаар Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодруулахад “Энэ хаврын чуулганаас эхлээд УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой техникийн шийдлүүдийг манай ажилтнууд надад танилцуулсан. Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийнхэн өдөр шөнөгүй ажиллаж, бэлтгэл ажлыг хангаж  явцын талаар байнга мэдээлж байгаа. Одоогоор бэлтгэл ажлыг ямар нэгэн саадгүй, төлөвлөгөөний дагуу хийж байна” гэлээ.

 

ХУУЛЬ ХҮЧНИЙ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫГ ӨӨРЧИЛНӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичгийг өнгөрсөн сарын 20-нд гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тэрбээр ээлжит бус чуулганы товыг тогтоохтой зэрэгцээд ээлжит бус чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаарх саналаа УИХ-ын даргад дахин хүргүүлээд байна. Тэрбээр албан бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна” хэмээн онцолсон.

Харин Ерөнхийлөгчийн дээрх саналыг ээлжит бус чуулганы дараалалд хэрхэн тусгасан талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх. Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг УИХ-ын даргад ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байгаа” гэсэн юм. Ямартай ч Төрийн тэргүүний зүгээс зарим томилгоог оруулж ирснээр ээлжит бус чуулган хүлээлт өндөртэй болох нь тодорхой болоод байна.

Өөрөөр хэлбэл, зохицуулалт шаардсан зарим хуулийн төслийг хэлэлцэх товтой байсан ээлжит бус чуулганаар ийнхүү хууль, хүчний зарим байгууллагын удирдлагыг өөрчлөхөөр болсон нь хүлээлтээс давсан хүлээлт болж мэдэхээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргад А.Ганбатыг нэр дэвшүүлээд буй. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин одоо ЗХЖШ-ын даргын үүргийг нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат гүйцэтгэж байгаа билээ. Тиймээс намрын чуулган завсарлахын өмнө Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг хүргүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор одоогийн байдлаар хоёр орлогчтой бөгөөд орлогч прокуророор Г.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар, харин АТГ-ын даргаар Х.Энхжаргал, дэд даргаар Ц.Нямдорж нар ажиллаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн зүгээс улсын Ерөнхий прокурорын  орлогч нарыг зөвшилцөх санал хүргүүлсэн бол АТГ-ын удирдлагуудыг өөрчлөх хүсэлт гаргасан. Ингэхдээ “УИХ нөхөн томилгоо хийж, 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаснаар Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар, 2016 оны долоодугаар сарын 8-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Х.Энхжаргалыг даргаар тус тус томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон” хэмээн онцлоод өөрчлөх санал гаргажээ. Ерөнхийлөгчийн хувьд томилогдсон цагаасаа эхлэн АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ ил, далд илэрхийлсээр ирсэн. Ингээд тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд тус байгууллагын дарга, дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-ын даргад гаргаж байсан юм.

Гэвч тухайн үед Ерөнхийлөгчийн гаргасан уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад “Хуульд нийцэхгүй байна” гэх дүгнэлт гаргаснаар буцааж байсан юм. 

Өөрөөр хэлбэл, АТГ-ын одоогийн удирдлагуудын хуулийн хугацаа ийнхүү маргаан дагуулсаар ирлээ. Чөлөөлөх хүсэлтэй Ерөнхийлөгчийн талынхан “Хугацаа нь дууссан” гэх тайлбарыг өгч байгаа бол хуулийнхан өөр зүйл ярьдаг. Өөрөөр хэлбэл, талууд хуулийг хүссэнээрээ тайлбарлах буюу өөрт ашигтайгаар эргүүлэх оролдлогыг энэ тохиолдолд удаа дараа хэрэглэж буй нь хэний ч нүдэнд ил өрнөж буй процесс. Ямартай ч ээлжит бус чуулганы хамгийн том дуулиан нь АТГ-ын удирдлагуудын асуудал байх бололтой. “Эрдэнэт”-ийн худалдан авалттай холбоотой маргаан ид өрнөсөн, холбогдох хүмүүсийг саатуулан шалгасан энэ үед АТГ-ын удирдлагад өөрчлөлт оруулах нь хэр оновчтой шийдвэр вэ. Уг асуудлыг УИХ-аар хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Нийслэлийн шилдэг татвар төлөгчид шалгарлаа

2019-05-21

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилжээ

2019-05-21

Монголын эдийн засаг гаднын нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

2019-05-21

Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөөд байна Т.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

2019-05-20

30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ

2019-05-21

Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ

2019-05-20

83 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудыг ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа

2019-05-20

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл ҮРГЭЛЖИЛЖ байна

2019-05-20

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Би эхнэртээ "ТУСАЛДАГГҮЙ"...

2019-05-21

Өрөнд орох өвчин...

2019-05-20

Намайг 20-той байхад энэ бүгдийг хэлж өгсөн болоосой...

2019-05-20

Хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ

2019-05-22

Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна

2019-05-21

Чехэд ажилладаг монголчуудын нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдлээ

2019-05-21

Шар тэмдэглэгээний дүрэм ИЙМ УЧИРТАЙ

2019-05-21

С.Эрдэнэ: АН бүтэн сарын хугацаанд жагсана, ЗГ-ын огцоруулна

2019-05-22

Ч.Улаан: Махны экспортонд тодорхой хэмжээ тогтооно

2019-05-22
1:11:51

"Улаан бал" нэвтрүүлэгт МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав оролцов

2019-05-22

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Зам Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан оролцов

2019-05-21

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

2019-05-14

Шатахууны үнэ дахин 80 төгрөгөөр өсчээ

2019-05-22

Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ

2019-05-22

Жолооны үнэмлэхээ хаяж, гээсэн бол Сүхбаатарын талбайг зориорой

2019-05-22

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2019-05-22

Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

2019-05-21

Монголчууддаа үүнийг анхааруулахгүй байж чадсангүй ээ!

2019-05-21

"Шар айрагны гүзээ" гэж байдаггүй, харин...

2019-05-20

“ЭРҮҮЛ ИРГЭН, АРХИДАЛТГҮЙ ЭРҮҮЛ ХОРОО”-г бий болгоно

2019-05-20

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

Мөр, шилэн хүзүүний чилээг гаргах 8 дасгал

2019-05-21

Орон байрны гал түймрээс амьд гарах 6 алтан дүрэм

2019-05-21

Ярилцаж буй хүнийхээ сэтгэл зүйгээр тоглох 6 арга

2019-05-20

Ажлын хүнд өдрийн дараа алжаалаа хэрхэн тайлах вэ?

2019-05-20

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

2019-05-16

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

2019-05-19

Монгол элдэв зураг (60 фото) №59

2019-05-18

Элдэв зураг (70 фото) №608

2019-05-17

Хамтдаа бүтээх бус хоорондоо тэмцэлдсэн МАН

2019-05-20

Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ

2019-05-20

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

2019-05-20

Хөндлөнгийн мэргэжлийн шинжээч оруулах хүсэлт тавьсан боловч прокурор татгалзжээ

2019-05-19

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна

2019-05-22

Худалдаа Хөгжлийн Банкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

2019-05-22

“Голомт Банк” гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө

2019-05-22

0 хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болооорой!

2019-05-22

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

2019-05-22

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Ой, хээрийн гал түймэр унтраах дадлага сургууль хийлээ

2019-05-21

Улиасны “хөвөнгөөс” хамгаалах арга

2019-05-21

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Трамп: “Их 20”-ийн уулзалтын үеэр БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уулзана

2019-05-14

Худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахыг Д.Трамп уриалжээ

2019-05-12

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Ирээдүйд байгуулагдах өндөр магадлалтай 9 шинэ улс

2019-05-21

Илүүдэл жингээсээ болж найз охиндоо гологдсон залуугийн "өшөө авалт"

2019-05-21

Зүүдний ертөнцтэй эндүүрмээр гайхалтай сонин 10 газар

2019-05-21

Хачирхалтай аргаар биеэ хамгаалдаг амьтад

2019-05-21

Орос залуугийн зөвхөн балаар зурсан гайхалтай бүтээлүүд

2019-05-21

“Burn Your Maps” Америк хүү малчин Монгол болсон нь

2019-05-21

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ярославль хотноо болов

2019-05-21

Шилдэг кинонуудын урам хугалсан үргэлжлэлүүд

2019-05-20

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Үнэн гэж…

2019-05-21

Цөмийн зэвсэг эрх зүй...

2019-05-20

Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

2019-05-22

Б.Өнөрзаяа: Чамгүй амжилт гаргасан ч жүдогоо сагсан бөмбөгөөр солихдоо эргэлзээгүй

2019-05-21

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2019-05-21

Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв

2019-05-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.98%
Ши Жиньпин (БНХАУ)
16.58%
Дональд Трамп (АНУ)
4.44%
Шинзо Абэ (Япон)
3.59%
Ангела Меркель (ХБНГУ)
3.42%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.39%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.2%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.03%
Нарендра Моди (Энэтхэг)
0.51%
Хаан Салман (Саудын Араб)
0.51%
Тереза Мэй (Их Британи)
0.17%
Эммануэль Макрон (Франц)
0.17%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,328

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,919

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,289

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,246