Үнэн...

Эртээ урьдын цагт нэгэн нарлаг сайхан өдөр Үнэн, Худал хоёр хувцсаа тайчин худгийн усанд хамтдаа орж байгаад, Худал уснаас гэнэтхэн гараад Үнэний хувцсыг өмсөөд зугтангуут  Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцсаа буцаан авахаар хөөхийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүртэйгээр нүүр буруулцгаахад хөөрхий Үнэн худгийн ёроолдоо буцан орж нүцгэн биеэ нуун амьдрах болсон тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэнийг хувцсыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн дур хүсэлд нь нийцдэг болсон гэдэг.  

Миний бие Баабарыг нэгэн нийтлэлдээ үнэнээр нь жаахан магтаад тавьсан чинь эрлийз хурлийзыг магтлаа гээд элдэв янзаар хэлүүлээд итгэж ядаад түүний удам судрыг нь ухаад үзтэл харин Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлд Хуримт гэдэг газар төрсөн дэлхийд ганц сарлагын чиглэлээр мэргэжсэн эрдэмтэн доктор профессор Бат-Эрдэнэ гуайн ууган хүү нь байдаг байна штээ.

Сонирхолтой нь, Баабарын аав багадаа Намжил гэдэг нэртэй байсан боловч хүүхэд байхдаа тугалаа харамласан сарлагт мөргүүлээд хүндээр  өвдөхөд нь лам нэрийг нь сольж Бат-Эрдэнэ болгосон бөгөөд хожим нь мөргүүлсэн сарлагыхаа онцлог  шинжийг судалсаар байгаад дэлхийд сарлагаар доктор хамгаалсан цорын ганц эрдэмтэн болсныг дараах гадаад линкээс харж болно. http://www.dslib.net/texnologia-zhivotnovodstva/hozjajstvennye-i-biologicheskie-osobennosti-jakov-i-ih-znachenie-v-narodnom-hozjajstve.html Хожим хойно хүү Баабар нь ч микробиологич мэргэжлээрээ аавынхаа үйлсийг үргэлжлүүлж сарлаг хайнаг ортоомыг микробиологийн талаас нь судалсан болохоор л зарим хүмүүс дээрх нэр хочыг зүүсэн болтой.

Хүн бүр л сайнтай муутай байдаг, зуун хувь төгс эсвэл зуун хувь муу хүн гэж хаана ч үгүй болохоор муулуулаад байгаа хүмүүсийн ч сайн чанарыг бас санаж сайн мууг нь дэнсэлж байх нь зүйтэй хэмээн бодож явдагийн хувьд,  нэг хэсэг С.Баярыг амтай болгон нь авилгалч идсэн ууснаар нь муулаад хэцүү нэрт хэрэг төвөгт орохоор нь ядаж ганц үнэнийг нь гаргаж тавья хэмээн шийдээд Санжийн Баярын сайн тал нь гээд бичээд тавьсан чинь балдага пялдага мэтээр баахан хэлүүлэв. Уг нь бол улаан дипломтой МГУ төгсч ирээд Авхиа Цэдэнбал нарын ард түмний өмнө хэлэх үгийг нь бэлдэж шигшэж шивэж шивнэж ард нь зогсдог адьюдант нь байсан шаггүй толгой хэмээн сайрхаж бичээд л буруудсан хэрэг.

Элбэгээ ерөнхийлөгчийг бас л элдвээр муулаад байгаа энэ үед ч Эрэмгий хүлэг морьд шигээ эрх чөлөөнд нугасгүй монголчуудын эрх чөлөө ардчилал нь хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр хоёр хөршийн нөлөөгөөр өчүүхэн ч гэсэн хумигдаад эхэлбэл,  дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс ардчилалын арслан гэгддэг Цахиагийн Элбэгдоржийг Нобелийн Энх тайвны шагналд бодлогоор нэр дэвшүүлэхийг ч үгүйсгэхгүй. Хэдэн жилийн өмнө төр засаг командлалаас өгсөн үүрэг даалгаврын дагуу албан үүргээ гүйцэтгэсний улмаас харийн шоронд жил гаран хоригдож байсан иргэнээ эзэрхэг цагт аав нь хүүгээ хар гэрээс сугa татан аврахын адил харийн шоронгоос Монгол Улсын иргэнээ суга татан онгоцоор эх орондоо авчирч байснаас нь харахад Элбэгээ гадаадад түүний дотор Баруунд ямар их нөлөөтэй нэр хүндтэй эрхэм нэгэн гэдгийг ажиглаж болно.

Мөн арваад жил адлагдаж ард түмний сонгуульд үзэлцэх эрхээ хасуулсан ч алсын зайн гүйлт дугуй сагс усанд сэлэлт гээд улсын чанартай тэмцээнүүдэд удаа дараа үзэлцэж үзүүр түрүүнд ордог Намбарын хүүг нам төрийн лидер Мянганы замыг тавьж Их өрийг тэглэсэн Шинэ Үндсэн хуулийг сэдэж сэтгэн бодож яваа хэзээ нэгэн цагт түүнийгээ хэрэгжүүлэх чадалтай бийртэй бол бийртэй шийртэй бол шийртэй аавын хүү гээд сайн талыг үнэнээр нь сараачаад хаясан чинь мөн л юуг билээ долоогч долдой болж хувирсан.

Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо, хуучин шинэ нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай.  Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх, Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа тэр нь зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүх маргаадар дахин давтагдах шинжтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж  хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш.

Өнөөдөр барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын  потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг одооноос дотоод хооронд нь алалцуулах, барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлогыг баримтлаж эхэлснийг удирдагч нар маань ухаараасай билээ. Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцөд Оксфорд Харвардын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэргүүлж, олон улсын олиппиад тэмцээн медалийн 90 хувийг хамж, монгол хүн хүч түрүүчээсээ гадагшаа гараад эхэлснээс харж болно. Тиймээс бид өөр хоорондоо тэрсэлдэх нь бүх хэл өстөн дайснаа ч өрөвдөж хайрлаж өрлөг жанждаа болгодог Эзэн хаанаасаа суралцаж эр эмгүй эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дэлхийг дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа суу билэгээ зориулаач гэдгийг энэ уралцаад байгаа удирдагч нараас авхуулаад бүхий л монголчууддаа уриалах гэсэн юм. 

Би яахав, уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа, унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй Элбэгээ Энхбаяр гэлтгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж үг үйлдлээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн тал, өчүүхэн ч гэсэн үнэнийг нь уншигч олондоо  хүргэсээр л байх болно.  Мөн арваад ФБ группын админы хувьд ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч баатарлаг дайчин уламжлал намтар түүхийг   өдөр алгасалгүй үнэн мөнөөр нь бахархалтайгаар цацаж цэл залуу үеээ цэрэг эх оронч үзлээр цэнэглэн их бага жижиг дунд гарын идээч уугчдыг өчүүхэн ч гэсэн ичээх л болно. Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор гүтгүүлж чичлүүлж янзан бүрээр хэлүүлэхээс миний бие огтхон ч эмээхгүй.  Учир нь хүн дуугай гүтгүүлэх тусам  дов шиг ногоорч,  дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагддаг,  уураар утуулах тусам зүрх чангардаг, үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг, өргөөд дөхүүлэх тусам борви тэгширдэг, сайн талыг нь сайрхах тусам хүн урамшдаг, саарыг нь өршөөх тусам ухаардаг, өрөөлийг хайрлах тусам ерөөгддөг, өөрийгөө золих тусам ивээгддэг, бурууг үүрэх тусам тайтгардаг, буяныг цацах тусам асгардаг Үнэний хуулинд үнэмшдэг нэгэн болохоор..

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Нүүрс тээврийн жолоочдыг кабиндаа хонох, хоол хийхийг хоригложээ

2019-03-21

Эрдэнэс тавантолгой ХК иргэдэд “шүлс” долоолгох гэж байна

2019-03-21

Таван толгойн орд газрыг түшиглэсэн ХОТ сүндэрлэн босох цаг айсуй...

2019-03-20

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

2019-03-19

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

2019-03-14

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

2019-03-12

С.Зоригийн хэрэгтэй холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж байна

2019-03-22

А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томиллоо

2019-03-22

ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилохыг дэмжлээ

2019-03-22

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар хуралдаж байна

2019-03-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

“U23” чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2019-03-22

И.Гэрэлт: Амжилт гаргах сан гэхээсээ илүү битүү дээвэртэй ордонтой болохыг хүсдэг

2019-03-22

“Цагаан гарьд” харих болоогүй

2019-03-22

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн аварга Улаанбаатарт болж байна

2019-03-21

Монгол банкны Хяналтын зөвлөл хуралдлаа

2019-03-22

Эрх зүйн тодорхойгүй байдал үргэлжилбэл 10 тонн алт ч авч чадахгүй

2019-03-22

Хэрэглээний зээлийн тааз ам.долларыг хазаарлалаа

2019-03-22

Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

2019-03-21

Ахмад үе дайчин уламжлал...

2019-03-22

Тэд ард түмнээсээ уравсан

2019-03-20

Мэргэн ухаан гэж юу вэ...

2019-03-20

“Битгий шалчгана”, Монголчуудаа!

2019-03-19

УИХ-ын дарга Казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ

2019-03-22

Чоно багш: Би “Стив Жобс” жүжгээ Монголынхоо нэрийн өмнөөс бүтээж байна

2019-03-22

Төр нийгмийн зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ

2019-03-22

Налайх дүүрэгт Наурызын баярын хурал боллоо

2019-03-21

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд

2019-03-18

Жони Деппийг эхнэр нь хүчирхийлж, хурууг нь таслаж байсан тухай баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд өгчээ

2019-03-15

Германы канцлер Ангелa Меркеллийн хувийн амьдралын нууцаас...

2019-03-14

Женнифер Лопез сүй тавьжээ!

2019-03-11

Хүнийг дотроос нь үхүүлж байдаг 7 хорт зуршил

2019-03-22

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх ухаалаг санаанууд

2019-03-22

Буддагийн баримал дотроос 1000 жилийн настай занданшуулсан шарил олджээ

2019-03-21

Япончуудын үр бүтээлтэй ажилладаг нууц юу вэ?

2019-03-21

Өсвөр насныхан санхүүгийн мэдлэг, боловсролоо дээшлүүллээ

2019-03-22

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ

2019-03-22

Худалдаа хөгжлийн банкны ажилтнууд гамшгаас урдчилан сэргийлж чадлаа!

2019-03-21

Боломж, гарц санал болгосон “Business to Business” өдөрлөг боллоо

2019-03-21

Согтуу жолоочийн балгаар хоёр хүн хорвоог орхижээ

2019-03-22

Ирэх сард нийслэлд анх удаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулагдана

2019-03-22

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын төлөөлөгчид зочиллоо

2019-03-22

С.Сүх-Очир: Нийгмийн хөгжилд сайн дурынхны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна

2019-03-22

Шүүгч М.Батсуурь, Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар ерөнхийлөгчид хандлаа

2019-03-22

“Татварын ерөнхий хуулийн өөрчлөлт ба жижиг дунд үйлдвэрлэл” уулзалт боллоо

2019-03-22

Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсчээ

2019-03-22

МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарын хэрэгт Япон дахь төлөөлөгчийг шалгажээ

2019-03-22

Орон нутагт гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулна

2019-03-22

Сэтгэцийн тулгамдсан асуудлаар 1800-2000 утаснаас зөвлөгөө авах боломжтой

2019-03-22

Эмээ тогтмол уувал сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин

2019-03-22

Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ?

2019-03-21
0:35

Ё.Сагсай прокурорын нууц бичлэг ил болов

2019-03-22
5:43

С.Зоригийн амийг хороосны дараах ховор бичлэг /1998 он/

2019-03-22

Д.Эрдэнэсувд: Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзээд саналыг буцаасан

2019-03-21

Ц.Нямдорж: Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна

2019-03-21

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл хэрэгжиж байна

2019-03-22

Монголд гурван сарын хугацаанд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ

2019-03-20

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог

2019-03-20

Баруун аймгуудыг чиглэсэн зам халтиргаа гулгаа ихтэй байна гэв

2019-03-20

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга!

2019-03-14

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

2019-03-12

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

2019-03-10

Монголд сайн кино төрөхгүй байгаа нь "үнэт зүйл" байхгүй болсонтой холбоотой!

2019-03-22

Би та бүхэндээ сургамж болог гэж өөрийн түүхээ бичлээ би одоо ч түүнийхээ араас харамсдаг…

2019-03-21

Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

2019-03-20

Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв

2019-03-19

Дубайд хиймэл оюунт камерууд хүмүүсийн аз жаргалыг хэмжинэ

2019-03-22

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим нээгдлээ

2019-03-21

Ертөнцийг өөрчлөх "Графин" гэж юу вэ?

2019-03-21

Сансар огторгуйн гайхалтай 10 нээлт

2019-03-20

Элдэв зураг (80 фото) №600

2019-03-22

Дэлхийн хамгийн алдартай 20 байгууламж хэрхэн баригдсан бэ?

2019-03-21

"Олон улсын хуримын гэрэл зургийн уралдаан"-д шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүд

2019-03-17

Элдэв зураг (80 фото) №599

2019-03-15

Хятадад дэлхийн хамгийн том "хөвдөг" нарны цахилгаан станц ашиглалтанд орлоо

2019-03-21

Шинэ Зеланд улс байлдааны зориулалттай галт зэвсгийг бүрэн хориглоно

2019-03-21

Өмнөд Солонгосын зочид буудлуудад мянга гаруй үйлчлүүлэгчийг нууц камераар бичиж байсан нь илчлэгджээ

2019-03-21

Математикийн хамгийн нэр хүндтэй шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртжээ

2019-03-20

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр 18500 орчим хүн бүртгүүлжээ

2019-03-22

ХII ангийнхан сурах бичиггүй төгсч байна

2019-03-21

Майкл С.Клечески: Англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

2019-03-20

ЕБС-ын сурагчдын дунд гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдаан зарлагдлаа

2019-03-20

Амтат солянка шөл хийж сурцгаая!

2019-03-22

Хаврын улиралд гарын доорх материалаар арьсаа чийгшүүлэх 9 арга

2019-03-22

Хий дарах ардын уламжлалт аргууд

2019-03-22

Хүнсний содын гайхалтай ач тус

2019-03-21

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
48.72%
Дональд Трамп (АНУ)
23.08%
Ши Жиньпин (БНХАУ)
10.26%
Режеп Тайип Эрдоган (Турк)
5.13%
Нарендра Моди (Энэтхэг)
2.56%
Тереза Мэй (Их Британи)
2.56%
Эммануэль Макрон (Франц)
2.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.56%
Шинзо Абэ (Япон)
2.56%
Ангела Меркель (ХБНГУ)
0.0%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.0%
Хаан Салман (Саудын Араб)
0.0%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,255

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,764

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,247

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,218