Харуулах донтой Монголчууд

Харуулах донтой Монголчууд

Амьдралтай ярилцахад түүний асуулт биш, харин бидний хариулт чухал байдаг.

Марина Цветаева

Оросын алдарт найрагч эмэгтэйн хэлсэн энэ үгийг зарим хүний чихэн дээр орилохсон. Яагаад гэж үү. Бид хариулж биш, харуулах гэж амьдраад байх шиг. Хөрш айлын минь бүсгүй жигтэйхэн гоё, ганган. Түүний нохой ч ганган, гил хар, тачирхан үсийг нь лакдсан мэт, үргэлж гялалзаад бас их сүрдмээр. Зөрөөд өнгөрсөн хэн хүнгүй л эзнийг нь ч, нохойг нь ч эргэн хардаг. Гэхдээ тэднийг “муухай, заваан” гэх хүн олон. Бүсгүй нохойгоо хаана ч хамаагүй баалгачихаад, дээгүүр харан “дүүхэлзээд” гэртээ орчихдог учраас тэр. Түүнд энэ байдлыг нь хэлж, нохойнхоо ялгадсыг цэвэрлэхийг шаардахаар хөөрхөн инээгээд, мэлзэхийг яана. Амьтан тэжээдэг сайн охин гэж би түүнийг хааяахан өмөөрдөг байлаа. Гэтэл нэг удаа “Уралдаанд оролцуулахын тулд нохой тэжээх болсон” гэж ярихыг нь сонсоод үнэлгээ минь буурчихсан. Бусдад гоё харагдах гэж амьдардаг бололтой, тэрбээр.

Нэг найз маань “Манай орцны зарим айл цонхоороо талх, ногоо, яс, шил, тэр ч бүү хэл, хэрэглэсэн жорлонгийн цаас, бэлгэвч, ариун цэврийн хэрэгслээ шидчихдэг. Яг аль давхрын хэн тийм заваан, бүдүүлэг авирладгийг мэдэхгүй. Орцныхноо харахад хөдөөнөөс нүүж ирсэн хоёр, гурван айлыг эс тооцвол бүгд л “сүрхий царайтай”, үнэртэн сэнгэнүүлж, үнэтэй машин унасан хүмүүс байдаг” гэж гайхшаа бардаг юм. Энэ мэтээр тэрүүхэн хэдэн ам метр доторх нь цэвэрхэн байвал боллоо гэсэн шиг гэрээсээ хог гаргаад орцонд тавьчихдаг, эсвэл цонхоороо чулуудчихдаг хүн нийслэлийн орон сууцнуудад зөндөө бий. Бохирдуулсан орчиндоо өөрөө ч, үр хүүхэд, аав, ээж нь ч амьдардгийг ойлгохгүй тийм “мал” манай орцонд ч байдаг. Гэхдээ тэднийг гаднаас нь хараад тийм гэж мэдэх аргагүй. Яагаад гэвэл тэд бусдын өмнө гоё, соёлтой, боловсролтой, боловсон дүр эсгэж чаддаг.

Монголчууд ер нь янзын улс шүү. Нүүдэлчин удамтай, уудам талд тааваараа “бэлчиж” ирсэн амьдралын хэв маяг, генд байгаа “юм” ийм бүдүүлэг байхад нөлөөлдөг гэж хээв нэг тайлбарладаг. Саяхан автобусанд сууж яваад хоёр эмэгтэйн ярианаас ийм нэгэн түүх сонсов. Баатарынх хүү, охинтой, нийгэм солигдохоос өмнө орон сууцанд хоёр өрөө байртай тов хийсэн амьдралтай айл байж. Хэдэн жилийн өмнө хүү нь өрх тусгаарлан гарснаас хойш охин байраа зарахыг аавдаа ятгаж, уйлж “дуулсаар” санасандаа хүрчээ. Ингээд банкны зээл авч, байраа томруулаад, өрнөөс өрний хооронд “жирийх” болсон байна. “Би гэртээ найз залуугаа авчрахаас ичдэг. Манай найз нар над шиг ийм умгар, харанхуй байранд амьдардаггүй” гэж “чарласаар” болж бүтээд байсан амьдралаа өрөнд бариулсан охин нь өнөөдөр ганган машин, гар утастай, харин ажилгүй. Бусдын нүдэнд бүтэн харагдах түүний цаана банкны зээлэнд байраа тавьж туухаас наагуур байгаа аав, ээж, өндөр настай өвөө нь бий.

Амьдрал хэдийгээр марафон ч гэсэн хэрэглээгээрээ уралдаж, бусдад харуулж, гайхуулахын тулд явбал гарцаагүй тэнэглэл буй за. “Хүн хэрэв амьдралын мөн чанар, үнэ цэнийн тухай бодоод эхэлбэл өвчилсний шинж” гэж Зигмунд Фройд хэлжээ. Хүний сэтгэл зүйн учрыг олохоор насаараа “өвчилсөн” тэрбээр хийрхэл гэгчийн тухай ийнхүү хэлсэн аж. Үүнтэй адил бид өрөөлд харагдахын төлөөх хийрхэлд нэрвэгдсэн бололтой. Үүний нэг жишээ нь би өөрөө гэдгээ ч хүлээн зөвшөөрнө. Учир нь, цоргоны ус зэв, хлор ихтэй, эрүүл мэндэд сөрөг гэж мэдсээр байж ус цэвэршүүлэгч төхөөрөмж авахаа хойшлуулсаар оронд нь зарим хогшлоо шинэчилчихсэн гэж байгаа. “Хүн орж ирвэл аятайхан харагдах хэрэгтэй” гэсэн далд хүсэл, “Бусдад харуулах гэж амьдардаггүй” гэсэн бодол минь ийнхүү огтлолцож, эцэст нь “өвчин” нь дийлсэн хэрэг. Гэхдээ би гайхуулах “донтой” хүн биш. Хамгийн чухал нь буруугаа мэдэж байгаа цагт засаж, залруулах боломжтой.

Бельгид олон жил болсон нэг монгол хүн “Гар утас, машины дугаарыг хэдэн сая төгрөгөөр авдаг “уламжлал” одоо хүртэл байгаа юм уу, монголчууд галзуурчихжээ” гэж гайхаж билээ. Бусад орны иргэдийн хувьд энэ мэт энгийн хэрэглээ манайд гангараа болсон хэвээр. Энэ бол бусдаас дутахгүй, бүр “илүү” гарах гэсэн тэнэг, атаархуу зан. Нөгөөтээгүүр, сэтгэл, сэтгэлгээ, сэтгэцийн зогсонги байдалтай холбоотой. Үүнийг хүн ам цөөнтэй болон хэт ядуу амьдралтай улсын “онцлог” гэж тайлбарлах нь ч бий. Тийм, үгүй гэж дүгнэх нь чухал биш, харин нийгмийн ийм дорой сэтгэлгээг засахад хаана хаанаа анхаарахгүй бол “гайхуулах дон” гээч өвчин газар авлаа. Оюун билгийг дээдэлдэг, хүнлэг, шударга нийгэмд хийрхэх, бусадтай эд мөнгөөр өрсөлдөх өвчин байдаггүйг дэлхийн олон орны жишээнээс харж болно.

Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Иргэдийн түгээмэл хэрэглэдэг гар утасны үнэ дунджаар 200 орчим мянган төгрөг. Гэхдээ ийм “хямдхан” утас хэрэглэхээс олонх нь ичдэг. Халаасандаа захирагддаг ухаалаг хүмүүсийн унадаг машин дунджаар 18, харуулах дунтай нь хамгийн багадаа 40 орчим сая төгрөг. Яаж ч бодсон цалингаараа авах боломжгүй ийм үнэтэй утас, машиныг яаж ийгээд л авчихдаг. Энэ нь нэг талаар хэрэглээ хэдий ч нөгөө талаас харахад хүнээс дутахгүй гэсэн сэтгэлгээтэй холбоотой. Өрөөл бусдад харуулахын төлөөх монголчуудын марафон хаана хүрэх бол.

Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг нэгэн эрхэм монголчууд үнэтэй хослолд мөнгө хайрладаггүй хирнээ түүнээс нь хамаагүй хямд хэлний курсийг “тэнгэрт хадсан” гэж шүүмжилдэг талаар бичсэн байна билээ. Боловсролдоо хөрөнгө оруулахдаа гар татдаг бид хэдэн ч төгрөгөөр хамаагүй хослолд мөнгө зардгаас харахад бусдад гайхуулдаг өвчний явц хаана хүрснийг илтгэнэ буй за.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ

296
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Салбарын чинь хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас эрстээд байна. Зам Тээврийн Хөгжлийн Сайд аа!

2019-09-24

Антибиотик үхэлд хүргэж байна!

2019-09-23

Малынхаа буяныг барж байна даа. Монголчууд минь...

2019-09-20

Хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөдөг ганц бие ээжүүд...

2019-09-19

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

2019-09-24

Жимс ногоо эрт цагт ямар харагддаг байсан бэ?

2019-09-22

Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлнэ

2019-09-22

Сарын турш согтууруулах ундаа хэрэглэхгүй байснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-09-21

Хуучны байрнууд дах зарим хачирхалтай зүйлс ямар зориулалттай байв?

2019-09-22

Америк бүсгүй эмчилгээ хийлгээд цэнхэр цустай болжээ

2019-09-21

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

2019-09-21

Таны дуу хоолойноос дараах 7 зүйлийг мэдэж болно

2019-09-21

Он гарсаар 3628 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ

2019-09-23

Бохирдсон агаарыг хүчил төрөгч болгон хувиргадаг цамхаг бүтээжээ

2019-09-22

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

2019-09-18

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

2019-09-12

"Баярсгоулд" компанийн уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо

2019-09-24

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

2019-09-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

2019-09-23

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

2019-09-21

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Зохиолчдын хачиргүй яриа

2019-08-22

Дэлхийн интернэтийн VI их хурал нээлтээ хийлээ

2019-09-20

Компьютерээ хэрхэн вирустүүлэхгүй байх вэ?

2019-09-19

"Windows 10"-ийн шинэчлэлт хийсэн комьпютерүүд интернетэд холбогдох боломжгүй болжээ

2019-09-18

"Google" компани шинэ ухаалаг утсаа ирэх сарын 15-нд танилцуулна

2019-09-18

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг бүртгэхээс татгалзав

2019-09-24

ҮХНӨ-ийг энэ удаад батлахгүй бол дахин найман жил оролдох эрхгүй болно

2019-09-24

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

2019-09-23

Хар тамхи хэрэглэсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах хууль хэрэгжиж байна

2019-09-22

Германчууд “Oktoberfest” шар айрагны баяраа 186 дахь жилдээ тэмдэглэж байна

2019-09-24

Г.Мөнх-Эрдэнэ : “Global Investor” сургалт таныг гадаад зах зээлд хөтөлнө

2019-09-24

Хуримтлалтай "Монгол Мөрөөдөл"

2019-09-23

"Mn Tower"- Төвийн оффис, төлбөргүй цэцэрлэг

2019-09-23

Оросын хакер АНУ-ын 80 сая иргэний хувийн мэдээлэл хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрчээ

2019-09-24

“Boeing” компани осолд амиа алдагсдын гэр бүл тус бүрт 144 мянган ам.доллар олгоно

2019-09-24

АНУ "Ниссан" компанид 16 сая долларын торгууль ногдууллаа

2019-09-24

Дайнд сүйдсэн Сири улсын үндсэн хуулийн хороо байгуулах тухай мэдэгдлийг АНУ нааштайгаар хүлээн авлаа

2019-09-24

Ван Баодун: Гурван орны бизнес эрхлэгчид 187 төслийг хэлэлцсэн

2019-09-23

Баялгийн сан бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт

2019-09-20

Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2019-09-19

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг бүх банканд адил 24 хүртэл сар болгох чиглэл өгчээ

2019-09-19

“Монгол Улсын Олборлох салбарын сургалтын цахим портал”-ыг аравдугаар сараас ашиглалтад оруулна

2019-09-17

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны Академийн сурагчидтай уулзалт хийлээ

2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуульд 21 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байна

2019-09-16

Мансарданд үйл ажиллагаа явуулж байгаа “Билгүүн номч” сургуулийг шалгаж байна

2019-09-11

Өндөгний дэглэмээр жингээ хасах арга

2019-09-24

Амжилтанд хүрэхийн тулд та юуг “болих” ёстой вэ?

2019-09-23

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

2019-09-21

Бүсээ айлд орхиж болдоггүй тухай...

2019-09-21

Нэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ

2019-09-22

"Ариун" Ганга мөрөн аврал эрж байна... (Фото төсөл)

2019-09-20

Элдэв зураг (80 фото) №626

2019-09-20

Берлин хотыг хоёр хуваасан нь... (Фото түүх)

2019-09-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.24)

2019-09-24

Podcast news - Цаг үе (2019.09.24)

2019-09-24

Podcast News - Танин мэдэхүй (2019.09.23)

2019-09-23

Podcast news - Цаг үе (2019.09.23)

2019-09-23

Эмэгтэй хүн мөнгөгүй залуугаас биш арчаагүй залуугаас холддог!

2019-09-24

Алдаж үз, залуус аа!

2019-09-23

Хариугаа авсан гэрээслэл

2019-09-23

Ногооны хороор мөнгө угаахуй

2019-09-22

Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ

2019-09-24

БНЭУ-ын Сансар судлалын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцлаа

2019-09-24

“Үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн хандлагыг судлах” сэдвээр сургалт боллоо

2019-09-24

Энхийг сахиулах ажиллагаанд 20 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

2019-09-24

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Солонгос зураачийн ахин "амьдруулсан" бүтээлүүд

2019-09-21

Б.Марал: Балетад өрсөлдөхөөс илүү өөртэйгөө тэмцэх нь чухал

2019-09-20

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

2019-09-19

“Хөх Тавилан” кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд шалгарчээ

2019-09-17

Волейболын залуучуудын АШТ үргэлжилж байна

2019-09-24

Оньсого шиг Аки башё

2019-09-24

Монголын жүдо бөхийн холбоог Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнана

2019-09-24

Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болно

2019-09-23

О.Ариунзул: Би чиний талд үргэлж бат зогсоно

2019-09-22

Алдартнуудын хамгийн үнэтэй салалтууд

2019-09-21

Дуучин Б.Амархүүг машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилжээ

2019-09-20

Дэлхийн түүхийг бичилцэж явсан хүмүүсийн үр сад хэрхэн амьдарч байна вэ?

2019-09-13

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоог авах гэсэн С.Эрдэнийн заналхийлэл дүүрэн бодит төрх

2019-09-24
1:30:16

"Цензургүй яриа" нэвтрүүлгээр 60 тэрбумын холбогдогч, "Home Plaza"-ийн эзэн Ц.Сандуй оролцлоо

2019-09-24

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

2019-09-20
4:48

Одоо болон ирээдүйд хамгийн эрэлт хэрэгцээтэй МЭРГЭЖИЛ юу байх вэ?

2019-09-20

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийн асуудлыг хуулийн байгууллагад тавина

2019-09-24

Ч.Даваабаяр: Сан бол өсөж үржиж байх ёстой, Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш…

2019-09-24

Энэ долоо хоногт УИХ-аар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

2019-09-24

Нийтэд үнэлэгдээгүй намын даргынх нь нэр хүнд АН-ыг УИХ-ын ээлжит бус сонгуулиас айх шалтгаан болов уу?

2019-09-24

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.82%
Ши Жиньпин (БНХАУ)
15.88%
Дональд Трамп (АНУ)
4.8%
Шинзо Абэ (Япон)
3.37%
Ангела Меркель (ХБНГУ)
2.85%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.66%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.04%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.91%
Нарендра Моди (Энэтхэг)
0.78%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Хаан Салман (Саудын Араб)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.26%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,450

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,248

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,369

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,301