Орон сууцны үнэ нийгмийг талцуулж байна

Орон сууцны үнэ нийгмийг талцуулж байна

Улаанбаатар хотын орон сууцны дундаж үнэ 2016 оноос 2018 оны гуравдугаар улирлын хооронд 2.047-2.25 сая төгрөг болж өслөө. Ялангуяа 2017 оны гуравдугаар улирлаас хойш тасралтгүй нэмэгдэв. Шинэ барилгууд хэдэн жил дамнан эзнээ хүлээж буй бол нөгөө талд өөрийн гэсэн орон сууцтай болох гэж иргэд олон жил хөдөлмөрлөсөөр. Ая тухтай орон сууц бол энэ зуунд хүн төрөлхтний хүрсэн хамгийн том ололтуудын нэг. Орон сууц нь боловсрол, эрүүл мэндтэй адил хүний анхдагч хэрэгцээний нэг болж хувирсан. Гэвч энэ ололт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж, заримдаа залуусын амьдралын идэвх, хүсэл мөрөөдлийг гишгэлж байдаг нь харамсалтай.

Давосын эдийн засгийн чуулганаар орон сууцны тэгш хүртээмж, үнийн өсөлтийн талаар онцолсон нь учиртай. Улс орнуудад хотжилтын цуваа улам урт, улам шигүү болсоор байгаа ч хотод шинээр суурьшиж буй иргэдэд үнийн өсөлтөөс шалтгаалж өөрийн гэсэн байр худалдан авахад хүндрэлтэй байдаг. АНУ-д гэхэд орон сууцны үнэ тогтмол өсөж буй ч цалингийн өсөлт маш алгуур удаан байгаа нь цалингаараа орон сууц авах боломжийг улам хумьсаар. Тус улсад 1950 онд орон сууцны дундаж үнэ нь жилийн дундаж орлогоос 2.2 дахин өндөр байсан. Харин 2013 онд энэ харьцаа 3.7 дахин болж өсжээ.

Сан Франциско болон Нью Йорк хотуудад орон сууцны борлуулалт болон түрээсийн үнэ жилд дунджаар 2.5 хувиар нэмэгдэж буй. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хямралын үеэс хойш байгаагүй өсөлт бөгөөд орон гэргүйчүүдийн тоо дөрөв дахин өсөхөд хүрсэн гол шалтгаан гэж шинжээчид үзжээ. Сан Франциско хотын хувьд орон сууцны үнэ нэмэгдэхэд голчлон инфляц нөлөөлжээ. Хэрэв 1981 он руу цаг хугацааг ухраавал энэ хот 200 мянган шинэ орон сууц барих, эсвэл дундаж цалинг 44 хувиар нэмэх шаардлагатай болно.

Орон сууц нь боловсролтой адил анхдагч хэрэгцээ болж хувирсан

Орон сууцны үнэ өндөр байх нь хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулж, хотын хүн амын өсөлтийг удаашруулдаг гэж үзэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш. Улаанбаатар хотын жишээг авч үзэхэд, иргэд гэр бүлийнхэнтэйгээ ойр амьдрах, ажлын байртай болох, амьдралаа дээшлүүлэх гэж хотод нүүж ирдэг. Мөн ихэнх нь санхүүгийн бэрхшээлээс болж анхандаа гэр хороололд нийтийн байр түрээсэлж, эсвэл айлын хашаанд суурьшдаг. Швейцарын хөгжлийн агентлагийн судалгаанд “олон нүүдэл, сэлгээ нь шилжин ирэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд санхүү, сэтгэлзүйн ихээхэн дарамт учруулдаг. Гэр хорооллын нийтийн байр түрээслэх нь түрээсийн хамгийн боломжийн хувилбар ч төвийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй, гол төлөв ядуу иргэд түрээсэлдэг учир архидалт, хулгай элбэг. Үүнд нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд хохирдог. Гадаад зах зээлээс шалтгаалж байр, сууцны үнэ орлогоосоо хэд дахин нэмэгдэж, худалдан авах чадварт нийцсэн байр хомс байна” хэмээн дүгнэжээ.

Тэгвэл нийгмийн талцлыг улам гүнзгийрүүлж буй орон сууцны хүртээмжийг хэрхэн шийдэх вэ. Үүнд давосын эдийн засгийн чуулганд оролцогчид дараах шийдлүүдийг сонирхууллаа. Нидерландын үндсэн хуульд төр нь иргэдээ орон сууцаар хангах заалт тусгасан байдаг. Үүний  үр дүнд тус улс өдгөө Европын холбооны орнуудаас нийтийн байрны тоогоороо тэргүүлж буй.  Хамгийн том орон сууц нийлүүлэгч болох Dutch public housing систем нь зах зээлийн ханшийг тогтоож, улсын орон сууцны хэрэгцээг хангадаг аж. Энэ нь хөгжсөн оронд том хэмжээний нийтийн орон сууцны систем хэрэгжүүлж буй сонирхолтой жишээ юм. Мөн хонконгт олон жижиг өрөө бүхий түрээсийн орон сууцуудыг Засгийн газар нь эзэмшдэг. Жижиг газар нутагтай тул бүх орон сууцыг хувьд өгвөл үнийг нь тогтоон барьж дийлэхгүй учраас ийм шийдэл сонгожээ.

Харин АНУ-ын сан Францискод төрийн бус байгууллага технологийн дэвшил ашиглан шинэ санаа хэрэгжүүлж эхэлсэн. ShelterTech байгууллага орон гэргүйчүүдийн хоргодох байрыг үнэгүй интернэтээр хангаж, хямд орон сууц олоход нь холбож өгч байна. Орон гэргүйчүүд нийгмээс тусгаарлагдаж, харилцаа холбоогүй болдог. Хэрэв ухаалаг гар утастай, үнэгүй интернэттэй болчихвол ажил, орон сууцтай болсноор хөл дээрээ босож чадна хэмээн тус байгууллага үзжээ. Нэгэнт том хот бий болж, газар, орон сууцууд өөрийн гэсэн эзэнтэй болсон тохиолдолд дунд болон дундаас доош орлоготой иргэдийнхээ төлөө Засгийн газрууд үүнд оролцож, зохицуулах нь зүйтэй гэж Давосын эдийн засгийн чуулганд оролцогчид онцолж байна. Гаднын иргэдэд орон сууцаа худалдвал өндөр татвар авах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх зэрэг шийдлүүд чухал үр нөлөөтэйг мөн санууллаа. Ирээдүйд эдийн засгийн өсөлтийн голлох хэсгийг том хотууд бий болгоно гэж шинжээчид үзэж буй тул орон сууцны хүртээмжийг сайжруулж, ард иргэдээ орон сууцаар хангах нь эдийн засгийн өсөлтийг хангах гол бодлогын нэг хэсэг болж байна. Тиймээс үүнийг шийдэхийн тулд үнийн хувьд залуу гэр бүл, шинэ өрхүүдэд дарамт бага учруулах шийдлийг дэлхийн улс орнууд, бизнесүүд эрэлхийлж байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд ипотекийн бодлогын эрч саарсан. Хэдийгээр 2020 он хүртэл орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь өссөхөөр байгаа ч үнийн өсөлт, худалдан авах чадварын зөрүү багасах боломж бага байна. Тиймээс манай улс ч гэсэн иргэдийнхээ ая тухтай орон сууцанд амьдрах тэгш эрхийг хангахын тулд дэлхийтэй хөл нийлүүлж, орон сууцны бодлогодоо гойд анхаарах шаардлагатай. Учир нь орон сууцжуулах нь цаанаа иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн тэгш байдал зэрэг олон асуудлын зангилаа болсоор байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Буддагийн баримал дотроос 1000 жилийн настай занданшуулсан шарил олджээ

2019-03-21

Япончуудын үр бүтээлтэй ажилладаг нууц юу вэ?

2019-03-21

Францын нэрт сэтгэгч Вольтерийн адал явдалт амьдралын түүх

2019-03-21

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд

2019-03-20

Монголд гурван сарын хугацаанд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ

2019-03-20

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог

2019-03-20

Баруун аймгуудыг чиглэсэн зам халтиргаа гулгаа ихтэй байна гэв

2019-03-20

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж, шуурч эхэллээ

2019-03-19

Хятадад дэлхийн хамгийн том "хөвдөг" нарны цахилгаан станц ашиглалтанд орлоо

2019-03-21

Шинэ Зеланд улс байлдааны зориулалттай галт зэвсгийг бүрэн хориглоно

2019-03-21

Өмнөд Солонгосын зочид буудлуудад мянга гаруй үйлчлүүлэгчийг нууц камераар бичиж байсан нь илчлэгджээ

2019-03-21

Математикийн хамгийн нэр хүндтэй шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртжээ

2019-03-20

Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ?

2019-03-21

Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье

2019-03-21

“Зүсээ” хувилгасан сүрьеэ дийлдэхээ болих нь

2019-03-21

Х.Надмид: Элэгний өөхлөлт хавдар үүсэх шалтгаан болдог

2019-03-21

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Хөвсгөл аймагт “БАГА  ЖДҮ” илэрсэн үү?

2019-03-21

Гээгдсэн...гэхдээ амьдралд хайртай аав, охид

2019-03-21

Гал түймэр унтраах багаж, хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслийг хүлээлгэн өглөө

2019-03-21

Хотын дарга хоёр орлогчтой ажиллана

2019-03-21

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

2019-03-21

“Мужик” хурандаагийн илхэн ПИАР

2019-03-21

Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

2019-03-21

М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ

2019-03-20

Худалдаа хөгжлийн банкны ажилтнууд гамшгаас урдчилан сэргийлж чадлаа!

2019-03-21

Боломж, гарц санал болгосон “Business to Business” өдөрлөг боллоо

2019-03-21

Голомт банк монгол улсаас анх удаа Unep Fi-д нэгдэн “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг гаргалаа

2019-03-20

Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

2019-03-19

Д.Эрдэнэсувд: Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзээд саналыг буцаасан

2019-03-21

Ц.Нямдорж: Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна

2019-03-21

Н.Энхбаяр: Би худлаа яриагүй, Е.Сагсай прокурорын бичлэг бидэнд байгаа

2019-03-21

Хууль зүйн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар ноцтой мэдэгдэл хийлээ

2019-03-21

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд

2019-03-18

Жони Деппийг эхнэр нь хүчирхийлж, хурууг нь таслаж байсан тухай баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд өгчээ

2019-03-15

Германы канцлер Ангелa Меркеллийн хувийн амьдралын нууцаас...

2019-03-14

Женнифер Лопез сүй тавьжээ!

2019-03-11

Тэд ард түмнээсээ уравсан

2019-03-20

Мэргэн ухаан гэж юу вэ...

2019-03-20

“Битгий шалчгана”, Монголчуудаа!

2019-03-19

Наурызын баяр...

2019-03-19

Би та бүхэндээ сургамж болог гэж өөрийн түүхээ бичлээ би одоо ч түүнийхээ араас харамсдаг…

2019-03-21

Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

2019-03-20

Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв

2019-03-19

Бүргэд үхэх үү, амьдрах уу гэсэн хоёр сонголттой тулгардаг...

2019-03-19

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим нээгдлээ

2019-03-21

Ертөнцийг өөрчлөх "Графин" гэж юу вэ?

2019-03-21

Сансар огторгуйн гайхалтай 10 нээлт

2019-03-20

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын танхим нээлтээ хийнэ

2019-03-20

Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

2019-03-21

ЖДҮ сангийн журамд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болно

2019-03-21

Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа

2019-03-21

Ноолуурын зах зээл дэх хятадын “сүүдэр”

2019-03-21

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга!

2019-03-14

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

2019-03-12

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

2019-03-10

Б.Баасандорж: Иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломжтой

2019-03-21

БНХАУ-д МУ-ын иргэний 2036 он хүртэл хоригдох ялыг хэрэгсэхгүй болгожээ

2019-03-21

"Сахал" Эрдэнэбилэг нарыг баривчилсан шалтгаан ба холбогдуулан шалгаж буй хэргүүд

2019-03-21

Д.Эрдэнэсувд: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж байцаалт авсан

2019-03-21

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн аварга Улаанбаатарт болж байна

2019-03-21

Улсын заан Б.Сайнбаяр: Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж барьц сонгоог хална

2019-03-21

Монголчуудыг сүмочдоор төсөөлдөг эмээ, өвөө хоёр

2019-03-20

Х.Балжинням тусгай олимпын наадмын аварга болов

2019-03-20

Налайх дүүрэгт Наурызын баярын хурал боллоо

2019-03-21

Бодит түүхээс сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино

2019-03-21

Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр

2019-03-19

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019-03-19

Хүнсний содын гайхалтай ач тус

2019-03-21

Шинийн 15-нд яагаад “Бэлгийн харьцаа”-нд орж болдоггүй вэ?

2019-03-21

Хамт олондоо хэрхэн гадуурхагдахгүй байх вэ?

2019-03-20

Одуудын зурган дээр дур булаам гардаг нууц

2019-03-20

Нүүрс тээврийн жолоочдыг кабиндаа хонох, хоол хийхийг хоригложээ

2019-03-21

Эрдэнэс тавантолгой ХК иргэдэд “шүлс” долоолгох гэж байна

2019-03-21

Таван толгойн орд газрыг түшиглэсэн ХОТ сүндэрлэн босох цаг айсуй...

2019-03-20

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

2019-03-19

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

2019-03-14

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

2019-03-12

ХII ангийнхан сурах бичиггүй төгсч байна

2019-03-21

Майкл С.Клечески: Англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

2019-03-20

ЕБС-ын сурагчдын дунд гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдаан зарлагдлаа

2019-03-20

Казахстан улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

2019-03-19

Дэлхийн хамгийн алдартай 20 байгууламж хэрхэн баригдсан бэ?

2019-03-21

"Олон улсын хуримын гэрэл зургийн уралдаан"-д шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүд

2019-03-17

Элдэв зураг (80 фото) №599

2019-03-15

Манай дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд

2019-03-14

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
37.93%
Дональд Трамп (АНУ)
31.03%
Ши Жиньпин (БНХАУ)
13.79%
Режеп Тайип Эрдоган (Турк)
6.9%
Тереза Мэй (Их Британи)
3.45%
Эммануэль Макрон (Франц)
3.45%
Шинзо Абэ (Япон)
3.45%
Ангела Меркель (ХБНГУ)
0.0%
Нарендра Моди (Энэтхэг)
0.0%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.0%
Ким Жон Ун (БНАСАУ)
0.0%
Хаан Салман (Саудын Араб)
0.0%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,255

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,761

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,245

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,218