Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

Хариуцлагагүй уул уурхайгаас болж тухайн орон нутаг дахин хэзээ ч нөхөгдөхгүйгээр сүйдсэн гашуун туршлага захаас аваад бий. Сум орон нутгаа уул уурхайн хөлд сүйрүүлж байгалийн баялгийнхаа хамаг нөөцийг ашиглуулчихаад нийт төлбөрийн  тавхан хувийг АМНАТ-ын татвар авсан болж хууртагдсаар ирсэнийг иргэд хэзээ ч сайшаадаггүй. Тиймээс уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсээр ирсэн. Үүнээс болж уул уурхайн компани, орон нутгийн харилцаа манай улсад тийм ч найрсаг, таатай байдаггүй. Бусад оронд ч ялгаагүй. Улсаас тусгай зөвшөөрөл, хамаг эрх нь олгогдсон ч орон нутгийн дэмжлэггүй, иргэдийн итгэлцэл энд байхгүй бол тэр төсөл зогсоход хүрдэг.Нэг ёсондоо, байгалиа сүйрүүлсний хариуд ирэх төлбөр орон нутагтаа наалдахгүй болохоор аргагүй юм. Гэвч нөгөө талдаа эсэргүүцэл нь уул уурхайд хөрөнгө  оруулах гэсэн гадны компанийг үргээсээр байгаа гэдэг.

Харин  энэ харилцааг эдийн засгийн аргаар зөөлрүүлж, харилцан ашиг сонирхлоо хамгаалах шаардлагатайг төр засаг зохицуулахын тулд  уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй орон нутагт 2019 оноос Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь шууд орон нутаг хөгжүүлэх санд шилждэг болголоо. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дахь заалтад “ашигт малтмал хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогод тусгадаг байсан. Тэгвэл энэ эх үүсвэрийн 30 хувийг  “Төсвийн тухай хуулийн”  60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэл орон нутгийн хөгжлийн санд хуваарилахаар зохицуулсан. Гэхдээ энэ хууль 2020 оноос хэрэгжихээр байсан ч энэ оны нэгдүгээр сараас мөрдөхөөр болж нааш нь татжээ. 30 хувиар зогсохгүй цаашид  нэмэгдэх аж.

Ингэснээр аймаг, сумын орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдэж, санхүүгийн хувьд улсын төсвөөс хамааралтай байдал багасна. Иргэд ч манайд уурхай байлаа гээд энэ нь бидний амьдралд Эрдэнэт, Тавантолгой шиг наалдсан юм алга гэж хэлдэг. Тэгвэл энэ оноос хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж багагүй мөнгө аймаг, сумын дансанд орно. Жишээбэл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын орон нутаг хөгжүүлэх санд энэ онд 700 орчим сая төгрөг, Дундговь, Өмнөговьд 4-5 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Аймаг дотроо хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, тэр хэрээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа орон нутгийн иргэд баялгийнхаа хувь хишгээс илүү бодитой хүртэх боломж бий болно гэсэн үг.  Ингэснээр аймаг, сумын удирдлагууд, улмаар орон нутгийн иргэд дээрх шийдвэрийн үр дүнд уул уурхайг хөгжүүлэх сонирхолтой болохын хэрээр иргэдийн дунд буй уул уурхайн талаарх сөрөг ойлголт эерэг болох боломжтой.

Түүнчлэн орон нутаг хөгжүүлэх сан мөнгөтэй болсноор аймаг, сумын эдийн засагт таатай нөлөө гарч, мөнгөний эргэлт сайжирна. Бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт уул уурхайн салбараас орон нутагт орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж Сангийн яамны холбогдох мэргэжлийн хүмүүс тайлбарласаар. Харин тэрбумаар төвлөрлөх энэ мөнгө тэр чигтээ сүйдсэн газрыг сэргээж чадах уу гэдэг асуулт гарч байна. Өнөөдөр алтны хөлд нутаг орноо сүйтгүүлсэн Төв аймгийн Заамар сум гэхэд тухайн үед “Алтан Дорнод Монгол” зэрэг  компанийн хөлд хэрхэн үрэгдсэн билээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн ЖДҮ-чид тэрбумаар нь зээл авснаа юман чинээ бодохгүй мөнгөний үнэ цэнэ унасан энэ цагт хоёр гурван тэрбум төгрөгөөр сүйтгэгдсэн нутаг орноо сэргээж чадах эсэх нь эргэлзээтэйг нутгийн иргэд хэлж буй. Урьд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ 70 хувийг Хүний хөгжлийн санд, таван хувийг  Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 25 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянга гэх мэт халамжийн мөнгийг гаргадаг байв. Энэ нь нөгөө социализмийн үеийн тэгшитгэн хуваах зарчим буюу халамжийн мөнгөний эх үүсвэр хэмээх шүүмжлэл одоо ч дагуулсаар. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай  манай улсын хувьд уул уурхайгүй аймгуудад уул уурхайгаас олсон нийт орлогоо тэгшитгэн хуваарилах нь шударга хэмээн үздэгтэй холбоотой.

 

Уул уурхайгүй сумын Хөгжлийн санд төвлөрөх мөнгө өмнөхөөс багасна

АМНАТ-ийг ийнхүү аймаг, сумын Хөгжлийн санд төвлөрүүлэх болсноор уул уурхай хөгжиж буй аймаг, сумын хөгжлийн зааг ялгаа улам тодорно. Харин уул уурхайгүй аймаг, сумын хувьд төсвөөс авах татаас хумигдаж тэр хэрээр хөгжил нь бахь байдгаараа үргэлжлэх дүр зураг харагдаж буйг уул уурхайгүй аймгийн зарим  дарга нар төрийн ордонд цугларах үеэрээ харамсан ярьж байлаа. Уурхайгүй сумын, орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгө 60-70 орчим сая төгрөг байдаг. Харин энэ мөнгө энэ жилээс багасахаар байгааг тэд мөн хэлсэн.Уул уурхайтай аймгийн иргэдийн амьдрал дээшилнэ гэнэ. Гэхдээ байгалийн хэзээ ч нөхөн төлөгдөхгүй алдагдсан боломжийг тэд энэ мөнгөөр эргүүлэн авч чадахгүй гэдгийг иргэний нийгмийнхэн болоод уул уурхайгүй аймгийн удирдлагууд бас онцолсон.

Харин ч байгалиа онгон дагшинаар нь авч яваа аймгийн удирдлагууд, иргэд төсөв мөнгө нь бага ч гэлээ эдийн засгаа солонгоруулж байгалийн унаган төрхөөрөө байгаа баялгаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож ирээдүй хойч үедээ үлдээж байгаагаар бид давуу гэж байв.  Харин уул уурхайтай аймгийн дарга нар энэ хууль хэрэгжих болсноор  уул уурхайн талаарх иргэдийн боловсрол дээшилж, аймаг, сумын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээг дагаж ажлын байр нэмэгдэнэ. Аймаг, сумын Засаг дарга, ИТХ мөнгөний эрх мэдэл тэлнэ. Их мөнгө орон нутагт эргэлддэг болно. Аймаг, сумын төсөв томорно. Иргэдийн хяналт, оролцоо энд шаардлагатай болно.Уул уурхайн хайгуул бус ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, сум эндээс хожно. Хайгуулын хөрөнгө оруулалтыг орон нутаг дэмжих хандлага бий болно.

Цаашид уул уурхай нутгийн уугуул иргэдийн талд илүү үйлчлэх шаардлагатай болно.Нөгөө талдаа улсын нэгдсэн төсвийн орлого буурна. Халамж хумихад хүрнэ. Гэхдээ уул уурхайг иргэд, орон нутаг эерэг хүлээж авснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ салбарт нэмэгдэх боломжтой зэрэг сайн талтай хэмээн ярьж байсан. Гэвч сүйтгүүлсэн газар нутгаа эргүүлэн өмнө байсан шигээр унаган төрхөнд нь оруулахад энэ мөнгө хүрэлцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Нөгөө талдаа иргэд, иргэний нийгмийнхэн хяналтаа хэр сайн тавихаас энэ мөнгө яг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өгсөн зориулалтаар эргүүлээд нөхөн сэргээлтэд зарцуулагдах эсэх нь эргэлзээтэй.

Хамгийн наад зах нь л нөөцөө хэрхэн зөв мэдээлэхээс шалтгаална. Уул уурхайтай аймаг сумын дарга нарын эрх мэдэл томорч байгаа ч тэдний ёс зүйгээс ихээхэн зүйл шалтгаална. Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг улс болон муж, орон нутгийн түвшинд татан төвлөрүүлж, тухайн орлогыг захиран зарцуулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгодог. Энэ жишиг манайд бий болж буй нь сайны хажуугаар саар нь их болсон энэ цагт үр дүн нь хэрхэн харагдахыг цаг хугацаа харуулна. Энэ хууль таван жилийн л настай. Таван жилийн дотор талахлагдсан газар орноо сэргээн авч амжих уу эсвэл нэмээд улам сүйрүүлэх үү гэдгийг харах үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ пүрэв гарагт иргэд юу хийх ёстой вэ?

2019-04-23

Хөлбөмбөгийн талбай дээрээ өргөтгөл барихад хүрсний учир

2019-04-23

ТБХ:Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталлаа

2019-04-23

“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв

2019-04-23

Эрдэмтэд үхсэн тархийг амилуулжээ

2019-04-22

БНХАУ-ын байгалийн цогцолборт 2 газар Юнеско-д бүртгэгджээ

2019-04-21

Хойд Солонгосын ЭСЯ-руу дайрсан этгээдүүдийн нэгийг баривчилжээ

2019-04-21

Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

2019-04-21

Үрт амьтан /өгүүллэг/

2019-04-14

Сүүдэр /өгүүллэг/

2019-04-07

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Хүүхдүүдийн ачаар цэцэглэж буй "TikTоk"

2019-04-23

Интернэт дэх худал хуурмаг мэдээлэл ба түүнтэй хийж эхэлсэн тэмцэл

2019-04-22

Дөрөвдүгээр сард технологийн ертөнцөд болсон онцлох үйл явдлууд

2019-04-18

Сансарт зочид буудал хөөрөх нь

2019-04-17

Чөлөөт бөхийн Азийн АШТ: Ө.Батзул алтан медалийн төлөө барилдана

2019-04-23

Л.Отгонбаатар Азийн аварга боллоо

2019-04-23

Каратегийн Дэлхийн аварга Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ

2019-04-23

Улсын харцага О.Хангай чансаагаар тэргүүлэв

2019-04-23

Т.Батцогт: Э.Бат-Амгалан тэргүүтэй МАН-ын хүмүүс том биетэй залуус хөлслөж дүүргийг булааж авах гэж оролдлоо

2019-04-23

Сүхбаатарын талбайн залгаа 3.2 га газрын зөвшөөрлийг цуцаллаа

2019-04-23
1:06:14

Цензургүй сурвалжлага: Тавантолгойг авах олигархуудын нууц төлөвлөгөө

2019-04-23

56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг "Эмт гол ХХК"-д хотын дарга захирамж гаргаад олгожээ

2019-04-22

Хятадын ногоон хэрэм

2019-04-23

6.52 сая га газрыг цөлжилтөөс хамгаалжээ

2019-04-23

“Монгол Улсын бэлчээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгийн талаар санал солилцов

2019-04-23

Шилийн богдод түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатарын харьяат таван иргэнийг саатуулжээ

2019-04-23

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Б.Дэлгэрмааг Элчин сайдаас эгүүлэн татахыг дэмжлээ

2019-04-23

Ардчилсан намын тавьсан "ХҮҮГИЙН" ШАЛАА

2019-04-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцоно

2019-04-23

У.Хүрэлсүхийн рейтинг цойлж, С.Амарсайханы рейтинг өмнөх сараас өсчээ

2019-04-23

Дархлаажуулалтын хяналт хийж байна

2019-04-23

Ходоодны үрэвслийг анагаах органик шүүсийг гэртээ бэлтгэж ууцгаая! /8 жор/

2019-04-23

Хүнсний соданы гайхалтай ашиг тусууд

2019-04-23

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд"үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн нэрсийг танилцуулж байна

2019-04-23

Хэн ч тайлбарлаж чадаагүй далай тэнгисийн 10 нууц

2019-04-23

Түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өнөө цагийн ололт амжилтууд

2019-04-23

Орон орны хуримын хачирхалтай зан үйл

2019-04-22

Түүхэн дэх хамгийн том "шаталтууд"

2019-04-22

Алдартай уран бүтээлчид яагаад ихэвчлэн 27 насандаа хорвоог орхидог вэ?

2019-04-23

Зөвлөлтийн нууц саятнуудын хөрөнгөжсөн түүх

2019-04-21

Будаггүй үедээ улам сайхан харагддаг одод

2019-04-15

Нямтайширын Цэлмүүн хэдэн долларын хувцас өмсдөг вэ?

2019-04-09

ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар цахим хурал хийлээ

2019-04-23

“Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьжээ

2019-04-23

“УБТЗ”-ын Ерөнхий хорооноос ёс зүйн хариуцлага хүлээсэн дэд сайдыг хэзээ чөлөөлөх вэ?

2019-04-23

ЭЗБХ: Дөрвөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019-04-23

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь

2019-04-23

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

2019-04-19

Элдэв зураг (80 фото) №604

2019-04-19

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

2019-04-18

Багшаа та яагаад үргэлж тайван, амгалан инээмсэглэж байдаг юм бэ?

2019-04-23

Гадаад улс оронд очоод юу сурах вэ? гэсэн хүмүүст хэлэхэд...

2019-04-22

Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань-ийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн үгс

2019-04-19

Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ...

2019-04-16

Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно

2019-04-23

Ял шийтгүүлсэн захиралтай сургуулиудаа хэзээ эзэнтэй болгох вэ?

2019-04-22

"Үдийн цай"-г "Үдийн хоол" болгосноор ямар өөрчлөлт гарах вэ?

2019-04-20

Хан-Уул дүүргийн X хороонд цэцэрлэг, сургуулийн барилгын ажлууд зэрэг эхэллээ

2019-04-19

У.Хүрэлсүх: Төр үндэсний урлаг, ард түмний соён гэгээрэлд анхаарах цаг болсон

2019-04-23

“Дэлхийн номын өдөр” тохиож байна

2019-04-23

Д.Отгонбаяр: Спортоор тууштай хичээллэсэн бол Гавьяат тамирчин болох л байсан

2019-04-22

Б.Амарсайхан: Холливудад авьяастай, хөдөлмөрч хүмүүс ажилладаг

2019-04-19

Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга

2019-04-23

Гэрийн эд хогшлын эвгүй үнэрийг дарах хялбар аргууд

2019-04-23

Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга

2019-04-23

Бэлгэвчтэй сексээс хэрхэн таашаал авах вэ?

2019-04-23

Уурхайд тэсрэлт болж хятадын иргэн амиа алджээ

2019-04-23

Нүүрс олборлолт 505.4 тэрбум төгрөгөөр өслөө

2019-04-23

Осол болсон уурхайн эзэд зугтаажээ

2019-04-23

Цэргүүд нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барьж байна

2019-04-22

Би гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа эвтэйхнээр эхнэртээ хэллээ...

2019-04-09

Ээж нь үргэлж ерөөлөө хайрладаг “хүүхдийн” ажил үйлс нь бүтэж, цаашлаад “хүчирхэг” хүн болдог…

2019-04-08

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

2019-03-23

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 572.3 тэрбум төгрөгөөр өслөө

2019-04-22

Нийт өрийн үлдэгдлийн 10.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна

2019-04-22

Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү: Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа

2019-04-22

Ноолуурын үнэ буурч, махных өсжээ

2019-04-22

Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадын ялагчид тодорлоо

2019-04-23

“Монос Хүнс” компанийн хувьцааны захиалга эхэллээ

2019-04-22

Хаваршилтыг хааш нь чиглүүлэх вэ?

2019-04-22

“King Tower”: Дэлхийн брэндүүдийг цогцлоов

2019-04-22

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан онцлох төмөр хүлгүүд

2019-04-04

2019 оны бартаат замын шилдэг машинууд

2019-03-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

С.Зориг агсны 22 настайдаа бичсэн захидал

2019-04-23

Та Чингисийн үр сад мөн үү?

2019-04-23

Монголд хүн байна уу?

2019-04-22

Жирвий саарал…

2019-04-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
64.04%
Ши Жиньпин (БНХАУ)
17.42%
Дональд Трамп (АНУ)
6.18%
Ангела Меркель (ХБНГУ)
3.37%
Шинзо Абэ (Япон)
3.09%
Ким Жон Ун (БНАСАУ)
1.4%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.4%
Нарендра Моди (Энэтхэг)
0.84%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Хаан Салман (Саудын Араб)
0.84%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,301

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,845

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,272

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,232