Эхнэр, нөхрийн ганцхан удаагийн араар тавилт үр хүүхдэд ингэж нөлөөлдөг!

Эхнэр, нөхрийн ганцхан удаагийн араар тавилт үр хүүхдэд ингэж нөлөөлдөг!

Орхон аймгийн Ялгуусан хутагтын хийдийн хамба, тамгатай ширээт лам, ялгуусан хутагт Олон улсын холбооны цол хvртсэн Загдын Гончигжав нь Тvвд, Энэтхэгт суралцаж, тамгатай ширээт лам цолыг авсан, сvнс мэнгэний судлалаар мэргэшсэн хvн юм. Түүнтэй олон жилийн өмнө хүүрнэсэн нэгэн энгийн яриагаа энд дэлгэе.

Гэр бүлийн ариун журам алдагдахыг мод үндэснээсээ ялзарч муудаж байгаатай зүйрлэдэг нь хоосон яриа биш юм аа. Эртнээс монголчууд бид өрхийн ёс журмыг хатуу сахиж, нэгэн насаар зовлонг хамт үүрч, жаргалыг хамт эдлэх тал дээр анхаарч, ёс заншилдаа энэ талаар олон сайхан шигтгээг хийж өгсөөр ирсэн ард түмэн. Эхнэр нь өөр хүнтэй асуудалд орох нь байтугай гарынхаа бугуйг ил гаргадаггүй байсан цаг саяхан. Цаг өөр болж би ч хүртэл мөрөө ил гаргасан, тахимаа харагдуулсан задгай хувцас өмсөөд гүйж байгаа нь ёс бусын явдал бус, хувцасны хэв маягийн өөрчлөлтөөс үүдэлтэй биз. Харин энэ удаад гэр бүлийн баримтлах шаардлагатай байдаг нэгэн сонирхолтой жишээ баримтуудыг илүүтэй чухалчлан үзэхийг хүссэн маань хувцасны ил задгайтай огтхон ч хамаагүй юм шүү.

Хүмүүс бид өөрсдийгөө усанд орчиход л цэвэр цэмцгэр амьтад болчихсон мэт санадаг. Гэвч энэ удаад тийм биш гэдгийг сануулах гэсэн юм. Хүн гээч амьтан төрж үүссэн цагаасаа хойш олон сая энергийг биедээ, харцандаа, сэтгэл санаандаа цуглуулж хуримтлуулж байдаг шидийн улс юм. Тэр энергүүд нэг сайхан дуу сонсоод, нэг сайхан бодол санаа төрүүлээд л алга болчихдог хумхийн тоос мэт хялбар арилах зүйл ч бас биш аж.

-Та ёон дуу гээд байна. Үүнийгээ тайлбарлаж өгөөч?

-Манайхан баярласан ч ёо ёо, гунисан ч ёо ёо, тоглож байсан ч ёо ёо, хоолоо идээд гэдэс цадсан ч ёо ёо л гэх болж. Ёон дуунаар хумхийн хар тоосонцорууд баярлаж, чөтгөрийн дэв бузар бүхэн өсөж үржиж байдаг юм шүү дээ. Үг гэдэг тун ч шидтэй хүчтэй зүйл. Үгийг зүгээр нэг хүн зохиочихоогүй. Тэр үгийг бий болгохын тул хүмүүс олон мянган жилийн туршид уйгагүй хөдөлмөрлөж байж амилуулж, хүч оруулж, өдгөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн хэрэг. Харин тэр хүчтэй, шидтэй зүйлсээр одоогийн хүмүүс хамаагүй наадаж байгаа нь дэндүү осолтой байна.

Хүн магтахад өөдөөс нь "Заа муухайгаа мэдэж байна" гээд хариулчихад л тэр хүний эерэг энерги устаж алга болж байдаг.

Дургүй хүнээ өвдөж шаналахад л "Болж, хохь нь" гээд хэлчихэд тэр үг шидээ авч, өөр дээр нь эргээд бууж л байдаг. Энэ мэтчилэн байнгын ёон дуугаар ертөнцийн тоос, буртагийг сэргээн амилуулж байгаа бидний эргэн тойронд ийм их хар тоос, шороо босохгүй ч гээд яах билээ. Чи зохиолч хүн. Үүнээс хойш үгийг маш болгоомжтой хэрэглэж, аль болох амьдчилж харилцаж байх хэрэгтэй.

Үгээр хамаагүй наадаж, үгтэй үл тоомсолон харьцах явдал маш эрсдэлтэй байдаг учраас л "амны алдас" гэсэн үг бас бий болсон юм шүү дээ. Амны алдас хийсээр байгаад аль олиггүй муу амьдарч байгаа хүний хэлэхэв. Байнга л хараал урсгаж, байнга л муу үг амнаасаа унагаж байх юм бол тэр хүний үйл заяа хазайж, зөв эерэг энергийн хэмжээ нь тэр хэрээрээ алдагдаж байдаг юм.

-Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

-Заа, тэр бол эр эмийн ариун холбоон дундуур тасар татахаар гүйсэн хөх утас гэж ойлгож болно. Ганцхан удаагийн журам алдсан харилцаа үр хүүхдэд нь ямар хатуу буудгийг хүмүүс сайн мэдэхгүй, ойлгохгүй байна. Нэг л удаагийн биеийн жаргалын төлөө үр удам, гэр бүлийн хийморь лундаагаа бусниулж орхих нүгэл үйлдэж байгаагаа мэдэхгүй байгаа учраас л өнөөдрийн залуу гэр бүлүүд асар их хагацал зовлонг амсаж, өнчин өрөөсөн хүүхдийн тоо тоймоо алдаж байгаа юм шүү дээ. Чи бод доо. Еврей хүмүүс яагаад өөрийн гэсэн улс оронгүй хэрнээ өнөөдрийг хүртэл ямар ч салбарт манлайлагч хэвээр байж чадаж байна гэж бодож байна? Яагаад гэвэл энэ хүмүүсийн өвөг дээдэс нь ч тэр, тэрнээс өмнөхүүд нь ч тэр гэр бүлийн ёс журмыг бурханы хишиг хэмээн үзэж, тэрнийгээ дээдэлж ирснийх. Энэ нь үр хүүхдийнх нь оюун санаа, зүрх сэтгэл, сүнсэнд шингэж өдгөөг хүртэл бат бөх оршсоор байгаа хэрэг. Харин бид энэ сайхан ёс жудагаа алдсанаас болоод үр хүүхдийнхээ хувь тавиланд хүртэл нөлөөлөөд байгаа юм.

Аав нь ч юм уу, ээж нь ч юм уу үр хүүхдийнхээ нялхад, эсвэл бүр хэвлийд байхад нь журам зөрчөөд огт хөндлөнгийн хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсоноор тэр хүүхдийн хувь тавиланг бүрмөсөн баллаж орхидог. Бүр тодруулбал хиртэй гараар хүрэмгүй тэр сайхан амьтныг бузарлаж орхиж байгаа гэсэн үг. Шувуу ч хүртэл өндгөн дээрээ сүүдэр тусахаар голж орхидог явдал байдаг шүү дээ. Энэ чинь зүгээр ч нэг тохиолдол биш юм шүү. Нэгэнт сүүдэр буусан тэр өндөг хар энерги, харанхуйн өнгөөр буртаглагдсан байдгийг амьтад анзаардгаас л тэр. Тэр өндгийг төрүүлэхгүйн тулд эх нь дахиж дардаггүй биз дээ? Сүүдэр буусан өндөг төрлөө ч гэсэн өвчин ээрэх юм уу, эсвэл амьдын хагацал үзүүлэхийн нигууртай болдгоос л тэр. Хүн ч бас ялгаагүй. Бүр илүү хариуцлагатай байх ёстой амьтан.

Оюун санаа, цус гэдэг ямар ч зүйлээр нөхөж барамгүй сэвийг олохдоо амархан байдаг учраас ээж, аавууд хүүхдийнхээ хувь тавилан, эрүүл мэндийг бат бэх байлгая гэж бодож байгаа бол хормойн бузараас цэрвэж цээрлэж л байх учиртай. Ингэж сэвтсэн хүүхэд өвчин ээрэх нь элбэг, зүүд тааруу, зөн билэг муутай, хүн харахад эрүүл саруул юм шиг хэрнээ сэтгэл санааны хувьд, энергийн хувьд сэвтсэн байдаг. Зарим нэг нь бүр төрөхгүйгээр хэвлийд байхдаа буцаад явах нь ч бий. Тэр чинь аав, ээжийнхээ үйлдсэн нүгэлийг даахгүй байна гэсэн үг шүү дээ.

-Хэрвээ хүчиндүүлэх ч юм уу, өөр санамсаргүй байдлаар ийм зүйлтэй учирвал хүн яах ёстой вэ?

-Тийм зүйл чамд тохиолдож байгаа бол дээд өвгийнхөө үйл ажиллагааг эргэж нэг харах хэрэгтэй. Тэдний амьдралын замд ямар нэгэн ёс бус явдал байсан учраас л тэр сүүдэр чам дээр бууж байна гэсэн үг. Жишээ нь, нэг бүсгүй над дээр ирж байсан юм. Гэдсэндээ олсон хүүхэд нь тогтдоггүй. Тогтсон нэг нь өвчин ээрээд салахгүй. Тэгээд уг удмынх нь үйлийг ухаад гаргаад иртэл аав нь залуудаа нэг бүсгүйтэй гэрлэж. Тэгж гэрлэж байхдаа хажуугаар нь тэр бүсгүйн ээжтэй танилцаад жирэмсэн байхад нь хаяад суусан байгаа юм. Тэр сургаар өнөөх өмнөх бүсгүйнх нь гэдсэнд байсан хүүхэд зулбаад, сэтгэл санаагаар унасан бүсгүй үргэлж гомдолтой амьдарч ирсэн байгаа юм. Сэтгэлийн хирийг арилгах амаргүй. Ялангуяа эмэгтэй хүний сэтгэлд буусан сүүдэр барагтай бол арилдаггүй балагтай байдаг.

Харин энэ үйлийн үрийг хожим тэр дараагийн эхнэрээс олсон бүсгүй хүүхэд нь үүрч амьдрах нигууртай болсон байдаг. Ийм эртнээс улбаатай гэр бүлийн журам ёсыг засаж залруулах боломж тэр бүр байхгүй л дээ. Яахав, түрдээ аргалаад, байнгын засалтай амьдарч болох ч тэр нь цаг зуурын л асуудал болж таардаг. Тиймээс залуу багадаа алдсан алдаа оноогоо хэмжиж, аль болох эерэг зөв сэтгэлээр асуудалд хандаж, хэн нэгнийг гомдоосон бол тэр сэтгэлийн хирийг арилгах тал дээр гэр бүлийн гишүүд хамтдаа л зүтгэх хэрэгтэй юм. Нөхрийн явдал надад хамаагүй, эхнэрийн явдалд би буруугүй гэх л юм бол бусдын үүрэнд тусгасан сүүдэр өнгөө хувиргахгүй байх талтай.

-Эхнэр нөхөр болоогүй хэрнээ тэр бүсгүйд тийм асуудал үүсгээд явлаа гэхэд ямар холбоо тэдний охинд туссан байж таарах вэ?

-Заа чи сонс. Эр, эм хоёр шүргээд өнгөрөхөд, бүр тодруулбал нэг удаа унтаад өнгөрөхөд л нүдэнд үл харагдах сэжмээр холбогдож орхидог. Тэр холбоог таслахыг хүсэж байгаа бол анхнаасаа л холбогдохгүй байх шаардлагатай болно. Яагаад гэвэл бие нийлнэ гэдэг, цус, энерги, хувь заяа гээд хамаг зүйл холилдоно гэсэн үг. Тийм холбоо нь ямар ч тамга, тангарагаас хүчтэй үйлчилж, ар хожимдоо ул мөрөө харуулсаар л байдаг. Тийм ч учраас гэр бүлийн ариун ёс, гэрлэлээр амьдралаа баталгаажуулах хэлбэр үүсэж бий болсон юм шүү дээ. Үнэхээр хэрэггүй, шаардлагагүй юм бол хүмүүс захын хүнтэй холбогдоод л үр хүүхэдтэй болчихоод, хамт байя, амьдаръя гэхгүйгээр яваад байж болох байсан. Гэр орон гэдэг хорвоогийн ямар сүүдэр тусамгүй цэвэр ариун байх ёстой амралтын газар гэдгийг л манайхан ойлгохгүй байгаа юм.

Нөхрийнхөө эзгүйд гэртээ хүн оруулж хурьцал үйлдэх, эхнэрийнхээ эзгүйд эмэгтэй хүн авчирч орон дээрээ нөхцөх нь тэр чинээгээрээ гэр бүлийн бат холбоог устгаж, хичнээн ч цэвэрлэж эмхлээд цэгцэлж боломгүй гай гамшгийг авчирдаг. Алсуураа гэр нь өнгөө алдаж, гэрийн эзэд нь сэтгэл хөрч, үндэснээсээ өмхрөх шинж харагдаж эхлэдэг. Нөхөр нь архинд дурлах, эхнэр нь эдэд татагдах энэ өнгө гундуу явдал суудлын үйлийн үр нь ердөө л гэр бүлийнхээ ариун холбоог тасар татах хүйтэн хөх утас хөндлөнгөөс гүйлгэснээс болж байгаа хэрэг. Тийм учраас тэр хөндлөнгийн хөх утсыг хувь заяандаа гүйлгэж, өөр хэн нэгний завхуул энергийг ариун голомтондоо бөхлөж хадахгүйн тулд л ёс журмыг сахин хамгаалж сурах хэрэгтэй.

Дээрх ярианы дараагаас эхлээд би эргэн тойрноо ажиглаж эхэлсэн юм. Үнэхээр бодит байдал дээр амьдрал хүмүүсээс өшөөгөө авч буйг ажиглахад хялбар байлаа. Эхнэр нь журам алдуурч гадуур гүйдэлтэй болсоноос хормойн салхинд нь гэр бүлийн амьдрал тэр чигээрээ хийсэж, нөхөр нь ёс бус явдалд тархиа мэдүүлсэнээс болоод үр хүүхэд нь өвчин хууч ээрч, хүмүүжил, ёс суртахууны талаар авах ч зүйлгүй болон амьдарсан нэр зүүж байгаа явдал улам бүр хүрээгээ тэлсээр ирснийг ойлгож болохоор байлаа. Та ч бас эргэн тойрноосоо ийм жишээ олныг олж харах биз ээ.

Мөнгөтэй нэг нь өвчинд ээрүүлж, мөнгөгүй ядуус нь бузар булайтай эвлэрч, хүн чанар, өнгө төрх гайгүй нь гэнэтийн осол, гамшигт өртсөөр л байдаг. Зүй тогтол гэдэг зүйл хүний амьдралыг тойрсон бүхий л юмнаас бий болон аалзны тор мэт орооцолдож байдгийг мартаж үл болом санагдана. Санаа нийлэхгүй байж болох ч бас бодох л асуудал. Ёс жудаг, эмх журмыг дээдэлдэг өвөг дээдэс маань "Эмийн гүйдэл олширвол эрийн хийморь доройтно. Эрийн явдал задгайрвал голомтны тэнгэр буруулна" гэж зүгээр ч нэг хэлж захиагүй болов уу. Сүүдэр туссан өндгөө шувуу яагаад голдгийн учир эндээс харагдах шиг санагдана.

Ярилцсан Х.Болор-Эрдэнэ

32
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

2:18:41

МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Цензургүй яриагаар юу ярьсан бэ?

2019-01-22
10:21

Д.Эрдэнэбат: АН дахиад ямар нэг бичигт гарын үсэг зурахгүй

2019-01-22
20:55

Н.Энхбаяр: Стандарт бус засгийн газраас эхлээд МАНАН үүссэн

2019-01-20
1:32

Ж.Батзандан: М.Энхболд та эхнэрээсээ битгий салаарай!

2019-01-18

Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа

2019-01-24

Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт

2019-01-23

XX зуунд эмч сувилагч нар хэрхэн ажилладаг байсан бэ?

2019-01-23

Дэлхийн хамгийн эртний 10 соёл иргэншлийн тухай сонирхолтой баримтууд

2019-01-23

Хөвсгөл нууран дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

2019-01-23

Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болзошгүй

2019-01-21

Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

2019-01-18

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

2019-01-16

Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

2019-01-22

"Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд 18 аймаг оролцоно

2019-01-22

Кисэносато зодог тайлах ёслолоо есдүгээр сарын 29-нд товложээ

2019-01-21

Шинэ оны боулингийн анхны тэмцээний шагнал 8 сая төгрөг байлаа

2019-01-21

СААK.MN өнөөдөр 13 нас хүрлээ!

2019-01-23

Аавуудын баатарлаг түүх дуусашгүй...

2019-01-23

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

2019-01-22

Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршиг дагуулдаг вэ?

2019-01-17

Томуу, томуу төст өвчнөөс уламжлалт аргаар сэргийлье

2019-01-23

Эмнэлгийг дэмжээгүй НАМАЙГ ЯЛЛА

2019-01-23

Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

2019-01-23

Томуугаар өвчлөгсдийн дийлэнх хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна

2019-01-23

“Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болно

2019-01-23

Найруулагч Б.Баатар агсныг эргэн дурсана

2019-01-23

Г.Жигжидсүрэн: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа

2019-01-23

Орон орны үндэсний соёлын онцлогийг харуулсан шог зургууд

2019-01-23

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

2019-01-23

Монголчуудад хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломж бий юу?

2019-01-23

Нэр бүхий томоохон 46 компанид Монголбанк, СЗХ хамтарсан шалгалт хийж байна

2019-01-23

Ганц мод боомтод нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

2019-01-22

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна

2019-01-23

С.Мөнхчулууныг хотын даргаар томилох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

2019-01-23

Д.Цогтбаатар: 10 орчим элчин сайдыг эргүүлэн татах, шинээр томилох асуудал яригдаж байгаа

2019-01-23

Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана

2019-01-23

Дорноговьд дахин түүх дурсгалын таван ч газарт ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

2019-01-24

Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна

2019-01-23

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

2019-01-22

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайн хэргийг замхруулахыг хүсэв үү

2019-01-19

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

2019-01-23

20 мянга гаруй эмэгтэй Мали улсад бэлгийн мөлжлөгийн золиос болжээ

2019-01-23

Хятад улс хуурай замын цэргийнхээ тоог хоёр дахин бууруулж тэнгисийн цэргийнхээ хүчийг нэмэгдүүлжээ

2019-01-23

Оросуудын байлдааны супер хувцас бүтээх технологи хөгжсөөр байна

2019-01-23

Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019-01-23

М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

2019-01-23

АТГ жолооны үнэмлэх олгох, солих асуудалд хяналт тавьж эхэлжээ

2019-01-23

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

2019-01-23

Сурагчдад цахимаар хичээл заана

2019-01-23

Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

2019-01-21

2018 онд 1,120 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019-01-18

Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна

2019-01-18

Ирэх сарын 5-7-ны өдрүүдэд хилийн боомтууд амарна

2019-01-23

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

2019-01-23

Манай улсын иргэд Өмнөд Америкийн ДОЛООН улсад ВИЗГҮЙ зорчих боломжтой боллоо

2019-01-23

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

2019-01-23

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

2019-01-23

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд

2019-01-23

Дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж чадсан гэмт хэргийн 5 бүлэглэл

2019-01-22

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

2019-01-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Кайли Женнер сүй тавьсан уу?

2019-01-07

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

2018-12-22

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

2018-12-18

Эдгээр үгсийг хүүхдэдээ хэлвэл өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болж төлөвшдөг

2019-01-23

Хүүхэд хүмүүжүүлэх аавуудын зөв арга

2019-01-21

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

2019-01-12

Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга

2019-01-12

Кендал Женнерийг шоглосон нь (II хэсэг)

2019-01-22

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь

2019-01-21

Элдэв зураг (80 фото) №591

2019-01-18

Литва эмэгтэйн нүд хальтрам төрх

2019-01-15

Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ?

2019-01-23

Ричард Гирийн интернетийг шуугиулсан нийтлэл

2019-01-22

Цай…

2019-01-21

Үй олноор хөнөөх зэвсэг...

2019-01-15

“UB Пропертиз” сар шинийн хөнгөлөлт,урамшуулал & бэлэг

2019-01-23

“Signature”үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо

2019-01-21

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан хөгжлийн хөтөлбөр зарлалаа

2019-01-17

Зөвхөн таньд 3-6 хувийн хүүтэй онцгой зээлийг санал болгож байна!

2019-01-17

Элон Маскийн гайхамшигтай шинэ бүтээлүүд

2019-01-23

Ц.Эрдэнэбат: Мэдээллийн аюулгүй байдлын гарц нь үндэсний сошиал сүлжээ байх болно

2019-01-14

"Google", Фэйсбүүк та бидний талаар яг юу мэддэг вэ?

2018-12-25

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

2018-12-21

Эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах нь таны ирээдүйн амьдралд шууд нөлөөтэй

2019-01-23

Урт ургасан чёлкоо янзлах гайхалтай 5 арга

2019-01-23

Амтат Узбек плов хийж сурцгаая!

2019-01-22

Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?

2019-01-21

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.98%
МУИС
26.58%
СЭЗИС
8.66%
ХААИС
6.65%
АШУҮИС
6.18%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.72%
Бусад
4.64%
МУБИС
4.02%
Батлан Хамгаалахын Их Сургууль
2.94%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.47%
СУИС
2.16%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,593

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,170

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,169

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,823