Малын дайвар бүтээгдэхүүн ууц, өвчүүнээс дутахгүй эрэлттэй байна

Малын дайвар бүтээгдэхүүн ууц, өвчүүнээс дутахгүй эрэлттэй байна

Шинэ он давахтай зэрэгцэн монголчуудын хувьд Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын уур амьсгал орж, тавгийн боов, чихэр жимс, цагаан ногоон идээний реклам сурталчилгаагаар “бөмбөгдүүлж” эхэлдэг нь гэм биш зан билээ. Түүний дотор Цагаан сарын баярын идээ шүүсний гол хүндтэй байр суурийг эзэлж, тухайн жилийн аж амьдралын өнгө төрх, амны хишгийн бэлгэдлийг илэрхийлдэг хонины ууц, үхрийн өвчүүний үнэ ханш зарим үед дотор муухайруулавч ёсыг бодож, нэрийг хичээн сарын орлогынхоо тодорхой (бараг тал) хувийг зарцуулдаг маань янзаараа. Энэ жишгийг дагаж өнгөрсөн амралтын өдөр мах болон өргөн хэрэглээний хүнсний барааны дундаж ханшийг барьдаг гэх “Хүчит шонхор” захыг зорилоо.

Амралтын өдөр хэрэндээ эртлэн боссон ч замын түгжрэлд боогдсоор 10.30 цагийн орчимд тус хүнсний захад очиход машин тэрэг тавих зай завсар ч хомсдож, арилжаа наймаа аль хэдийнэ жигдэрсэн байлаа. Сар шинийн баяр арай алсхан байгаа хэдий ч долоо хоногоор ойртох тусам хамаг юмны үнэ хором цагаар нэмэгдчихдэг “уламжлал”-ыг санаж, эртлэн хөдөлсөн минь бас ч талаар болсонгүй. Ууц нурууны үнэ тэгтлээ тэнгэрт хөөрчихөөгүй байгаа бололтой. “Архангай, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгээс ирсэн” гэх хонины ууц, гулууз, үхрийн өвчүүг ёстой л ёоз ёозоор нь өрсөн худалдаачид нэхий дээл, дах дэгтий, үстэй малгай дороос уур савсуулах шахам “халуун үнэ” хэлж, “ярина, хөөрнө” л гэцгээж байна.

Нэлээд явлаа. Дундажлаад бодвол 25 кг-ээс дээш жинтэй, төлөгнөөс арай дээгүүр хонины гулууз мах хамгийн доод тал нь 140-170 мянган төгрөгийн ханштай байна. Үүнээс цааш 30-40 кг жин татах оцойж овойсон сүүлтэй хонины мах 280 мянга хүртэл төгрөгөөр үнэлэгдсэн байлаа. Урьд өмнөхийг бодвол бэлтгэн нийлүүлэгчид Цагаан сарын ууцны маханд нэлээд ач холбогдол өгч, анхаардаг болсон шиг санагдсан. Учир нь, жижиглэнгийн махтай харьцуулбал хадгалалт хамгаалалтад нь санаа тавьж, өвчүү цоройг нь цэвэрхэн эвдэж, арьс нэхийгээр нь хулдаж тээвэрлэдэг болсон байна. Бас гулууз махны дотор гургалдай энэ тэрийг нь багтааж, хонины толгойг цээжинд нь наагаад хөлдөөчихсөн байх юм.

Энэ нь идээ шүүснийхээ дээр тавих толгойг тусад нь хайж явахгүй боломжийн шийдэл шиг харагдаж байлаа. Хонины гулууз мах нийт жин болон үзэгдэх байдлаасаа шалтгаалан (сүүлний хэмжээ, тарган туранхай) харилцан адилгүй үнэтэй байгаа ч дундажлаад үзвэл кг нь 6500-7500 төгрөг болж байлаа. Үүнийг одоохондоо боломжийн гэж үзэж болохоор байгаа юм. “Хүчит шонхор” захын махны жижиглэнгийн тасаг дээр хонины нэг кг ястай мах 6500-6900, цул нь 7000-7800 , төгрөгийн ханштай худалдаалагдаж байсан юм. Харин Цагаан сарын баярын буузанд голчлон ашигладаг үхрийн махны үнэ багагүй өссөн байна. Тодруулбал, үхрийн нэг кг ястай мах дунджаар 8500- 9000 төгрөг байгаа бол цул нь 10-12 мянган төгрөгт хүрчээ.

Энэ нь олны таамаглаж байгаагаар хятадууд үхрийн махыг ихээр авч, хагас боловсруулан хил давуулж эхэлсэнтэй холбоотой гэх боловч “Хүчит шонхор”-ын худалдаачид нийлүүлэлт багассан нь үнэн ч сар шинийн баярын үеэр иймэрхүү үнэ ханштай болдог тухай хэлж байлаа. Орон нутгаас шинээр нь авчирсан үхрийн өөчүү ховор байгаагаас харахад энэ тайлбар бодит байдалд ойрхон санагдсан. Дундговийн Эрдэнэдалайгаас авчирсан гэх үхрийн өвчүүг кг-ыг нь 6800-гаар тооцож худалдана гэж байгаа залуутай уулзаж ярилцлаа.

“Өнгөрсөн зун, намар сайхан байсан болохоор малын тарга тэвээрэгч гайгүй, одоохондоо өвөлжилт хэвийн байна” гэж ярих малчин залуу Н.Эрдэнэсайхан сар шинийн бэлтгэлээ хийхээр хэдэн бог, бод нядалсан гэнэ. Тэдний нутаг оронд хятадууд мал мах өндөр үнээр худалдаж авч байгаа явдал байхгүй гэдгийг тэр хэлж байсан юм. Тэрбээр, өөрийн төхөөрсөн үхрийн өвчүүг тавгийн шүүс болгоход бэлтгэн ном журмаар нь янзалсан гэдгээ хэлж, “дунджаар 25-40 кг татна” гэж сурталчилж байлаа. Өнгөрсөн бямба гарагт гадаа хүйтэн байсан ч иргэд баярын бэлтгэлээ базаахаар хөгшин залуугүй л хөшилдөж байв.

Энэ удаа “Хүчит шонхор” зах дээр нэг сонирхолтой худалдаа үзлээ. Махны төрөлжсөн худалдааны павильон дотор орж, хонины дан сүүл сураглатал “Хэдийг авах юм бэ” гэж байна. Өчнөөн хонины гулууз махны цаана мөн л олноор нь овоолсон харагдайа. Гэтэл нэг кг-ыг нь 6000-аар бодоод хэдэн ч сүүл худалдахад бэлэн байгаагаа хоёр залуу хэллээ. “Сүүлийг нь тасадчихсан мах авах хүн байдаг юмуу” гэж сонирхвол сүүл байтугай өөхтэй хэсгийг чь салгаад авчих гэдэг хүн ч байдаг тухай сонсоод ёстой л “нүд орой дээрээ гарах” гэгч боллоо.

Сүүлийн үед монголчуудын зарим нь эрүүл мэнддээ анхаарч, өөх тосноос татгалздаг болсон нь энэ юм байх. Мөн малын дайвар бүтээгдэхүүний тусгайлсан тасагт хүний хөл хөдөлгөөн их байдаг болсон байна билээ. Үхрийн цагаан гүзээ, адууны цагаан гол, умс хитай, хонины гэдэс цувдайны эрэлт ихэсч байгааг худалдаачид хэлж байсан. Үүнийг дагаад үнэ нь ч харьцангуй өсч, ямааны махтай бараг өрсөлддөг болсон байна. Хөдөөнөөс оруулж ирсэн, хонины шинэ цувдай гэдэс 5000 төгрөг байхад адууны умс хитай, үхрийн зүрх 4500 төгрөгөөр борлогдож байлаа.

Тэдгээрийн нийлүүлэлт бас ч сайнгүй болохоор үдээс хойшдоо олдохгүй янзтай болдог тухай худалдагч нар “ам халж” байсан юм. Харин хонины хөлдүү цувдай гэдэсний хувьд жаахан асуудалтай байна. Хонины шинэ гэдэсний шөл уучих санаатай хөдөөний нэг нөхрөөс ганц цувдай авсан чинь ихэнх нь дотор өөр байж баахан гонсойлгов. Амралтын өдрийн сонин сайхан нэг иймэрхүү.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

АТГ С.Баярцогтын ОФФШОР ДАНСНЫ ХУУЛГЫГ хоёр өдрийн өмнө хүлээн авчээ

2019-03-25

МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нарт түр үнэмлэх олгожээ

2019-03-25

БНСУ Монгол Улстай стратегийн харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна

2019-03-25

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ

2019-03-25

King Tower: Давхар зээлтэй байсан ч авах боломжтой жилийн 3-6 хувийн хүүтэй зээл

2019-03-25

Өсвөр насныхан санхүүгийн мэдлэг, боловсролоо дээшлүүллээ

2019-03-22

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ

2019-03-22

Худалдаа хөгжлийн банкны ажилтнууд гамшгаас урдчилан сэргийлж чадлаа!

2019-03-21

Татварын багц хуулийг баталлаа

2019-03-25

МАН С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл сонсож байна

2019-03-25

Монгол банк, СЗХ-ны ажилтнуудын ХОМ-ийг шалгаж эхэлжээ

2019-03-25

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ

2019-03-25

Элдэв зураг (80 фото) №600

2019-03-22

Дэлхийн хамгийн алдартай 20 байгууламж хэрхэн баригдсан бэ?

2019-03-21

"Олон улсын хуримын гэрэл зургийн уралдаан"-д шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүд

2019-03-17

Элдэв зураг (80 фото) №599

2019-03-15

Ахмад үе дайчин уламжлал...

2019-03-22

Тэд ард түмнээсээ уравсан

2019-03-20

Мэргэн ухаан гэж юу вэ...

2019-03-20

“Битгий шалчгана”, Монголчуудаа!

2019-03-19

Нийтийн албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хардах тохиолдол цөөнгүй байна

2019-03-25

СЭМҮТ-д сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 дугаарын утас ажиллаж эхэллээ

2019-03-25

Монгол, Японы аврагчид хамтарсан сургуулилт хийлээ

2019-03-25

Н.Золжаргал Австрид өндөр үнэтэй байр худалдан авчээ

2019-03-25

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

2019-03-23

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга!

2019-03-14

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

2019-03-12

Алдартнуудын охид өнөөдөр юу хийж байна вэ?

2019-03-23

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд

2019-03-18

Жони Деппийг эхнэр нь хүчирхийлж, хурууг нь таслаж байсан тухай баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд өгчээ

2019-03-15

Германы канцлер Ангелa Меркеллийн хувийн амьдралын нууцаас...

2019-03-14

Хүний нуугдмал сэтгэлзүйг харуулсан Япон зураачийн бүтээлүүд

2019-03-25

УИХ-ын дарга Казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ

2019-03-22

Чоно багш: Би “Стив Жобс” жүжгээ Монголынхоо нэрийн өмнөөс бүтээж байна

2019-03-22

Төр нийгмийн зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ

2019-03-22

Энэ хаврын трэнд гоёл, чимэглэлүүд

2019-03-25

Алжаал тайлах Хятадын уламжлалт цэгэн бариа

2019-03-25

Хүнийг үйл хөдлөлөөр нь ном шиг унших 9 арга

2019-03-25

Унтлагын өрөөгөө тохижуулах ухаалаг санаанууд

2019-03-23

Ховд аймагт нярайд үзүүлэх тусламжийн чанар сайжирчээ

2019-03-25

Өглөө бүр нэг халбага ШАР тос идсэнээр биед болон сэтгэл зүйд ордог өөрчлөлтүүд…

2019-03-25

Гүзээ бол зүгээр л өвчин

2019-03-25

Арьс гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийгдэж байна

2019-03-23

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Хариу нэхээгүй тус

2019-03-25

"Гар хөлөөрөө хөдөлмөрлөж мөнгө олдоггүй юмаа гэхэд тархи, оюунаа ашиглаад амьдралаа аваад явчихдаг байх хэрэгтэй"

2019-03-23

Гэрийн цэвэрлэгээг үүднээс биш, хоймроос эхэлдэг...

2019-03-23

Хөдөлмөр хүнийг заавал шагнадаг юм

2019-03-23

У.Хүрэлсүх: Саарал усны үйлдвэр ашиглалтад орно

2019-03-25

Ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг уриалж байна

2019-03-24

Орхон, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

2019-03-24

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл хэрэгжиж байна

2019-03-22

Эрчүүдийн хэзээ ч ойлгохгүй эмэгтэйчүүдийн асуудлууд

2019-03-25

Сэтгэл санаагаа удирдах 7 энгийн арга

2019-03-25

Та бидний сайн мэдэх алдартай брендүүдийг хэн үүсгэн байгуулсан бэ?

2019-03-25

Бүх цаг үеийн хамгийн хачирхалтай 10 онгоцны осол

2019-03-25

Унгарын оюутны эрдэм шинжилгээний хурлын дэд байрыг монгол охин эзлэв

2019-03-25

Дубайд хиймэл оюунт камерууд хүмүүсийн аз жаргалыг хэмжинэ

2019-03-22

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим нээгдлээ

2019-03-21

Ертөнцийг өөрчлөх "Графин" гэж юу вэ?

2019-03-21

Өмнөд Солонгосын шүүх Японы "Mitsubishi Heavy Industries" компаний хөрөнгийг хураах шийдвэр гаргав

2019-03-25

Венесуэльд Оросын 100 гаруй цэрэг газарджээ

2019-03-25

Далайн шуурганд өртсөн Норвегийн хөлөг онгоцон дээрх бүх зорчигчдыг аварч дуусчээ /Бичлэг/

2019-03-25

АНУ-ын Ерөнхий прокурор Дональд Трампыг буруугүй гэж дүгнэв

2019-03-25

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

2019-03-14

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

2019-03-12

Эрсдлийн сангийн татвараас болж зээлийн хүү өндөр байна

2019-03-25

Монголбанк, СЗХ Азийн хөгжлийн банктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ

2019-03-23

Монгол банкны Хяналтын зөвлөл хуралдлаа

2019-03-22

Эрх зүйн тодорхойгүй байдал үргэлжилбэл 10 тонн алт ч авч чадахгүй

2019-03-22

Монгол хэлбичгийн шалгалтад босго оноондоо хүрээгүй сурагчид дахин шалгалт өгөх боломжтой

2019-03-25

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноог ирэх сарын 1-ний дотор тараана

2019-03-24

Боловсрол орлогын тэгш бус байдалд нөлөөлдөг

2019-03-24

Боловсролын салбарт 89.2 мянган хүн ажиллаж байна

2019-03-23

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Шарын гол” компани нэмэлт хувьцаа гаргана

2019-03-25

Могойн голын уурхайн нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлохыг түр хугацаагаар зогсоожээ

2019-03-25

“Эко Алтан Заамар” ХХК-д “Нурах эрсдэлтэй“-г анхааруулсан ч зөрчлийг арилгуулаагүй байжээ

2019-03-25

"Эко алтан заамар" ХХК-ийн уурхайн осол хөрсний уснаас болж гарчээ

2019-03-23

О.Магнай: Монгол Улсыг ШХАБ-д "зарах"-ын тулд ЖДҮ-ийн зээлийг олгосон байж магадгүй

2019-03-25

8 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорт гаргажээ

2019-03-25
5:41

Хот хооронд зорчихдоо гэрлээ шилжүүлдэгүй малууд энийг үзэцгээ

2019-03-25
0:35

Ё.Сагсай прокурорын нууц бичлэг ил болов

2019-03-22

Паралимпийн эрх авах нь “Тэргэнцэртэй баатрууд” төслийн гол зорилго

2019-03-25

Б.Дамба: Багийнхан минь хасагдсаар гурвуулаа үлдэж, тоглоод улсын аварга болж билээ

2019-03-25

Их аварга Хакүхо 42 дахь түрүүгээ авлаа

2019-03-25

Цагаанбаатар самбо бөхийн Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

2019-03-24

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
51.52%
Ши Жиньпин (БНХАУ)
16.67%
Дональд Трамп (АНУ)
15.15%
Режеп Тайип Эрдоган (Турк)
4.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.03%
Ангела Меркель (ХБНГУ)
1.52%
Нарендра Моди (Энэтхэг)
1.52%
Тереза Мэй (Их Британи)
1.52%
Эммануэль Макрон (Франц)
1.52%
Шинзо Абэ (Япон)
1.52%
Хаан Салман (Саудын Араб)
1.52%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.0%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,256

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,248

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,219