Аавын адуу...

Аавынхаа адууг омголон догшиноор нь өсгөх гэж алтан нутгаа онгон дагшинаар нь үлдээх гэж ард олноо амгалан зөнгөөр нь байлгах гэж өнөөдөр эх орны эрэлхэг охид хөвгүүд босоогоороо тэмцэж байгаа нь туйлын зөв. Та таван тивээр хэрж долоон гайхамшигийг харлаа ч таанын үнэрт дуниартах эх оронтойгоо зүйрлэх газрыг хайгаад хайгаад ч олохгүй, таван одтой буудалд тансаглаж нэг үзэвч тараг цагаанд нэвчирсэн ээжийнхээ гэрээс илүү сайхныг эрээд эрээд ч олохгүй.

Эгэл ард маань тааваараа таван хошуу малаа талын нэг тараагаад таань мангираар цатгасан шиг хөдсөн дээлээ сугалдаргалаж хөх хомоол хөх харганаа өрдсөн шиг таван тэмээгээ хомнож тариа будаагаа хуурсан шиг тамхи тариагаа татаж найр наадмаа хийсэн шиг айраг цагаагаа исгэж адуу унагаа тамгалсан шиг байгаараа л байдаг ийм сайхан эх орон иргэншил энэ дэлхийд Монголоос өөр хаана ч үгүй. Ард түмнийхээ эдгээр үнэт зүйлийг хамгаалахаар арав хүрэхгүй хувийн ч хамаагүй эх оронч эрэлхэг охид хөвгүүд хорин нэгэн онд ч ерэн нэгэн онд ч өнөөдөр ч үргэлж босоогоороо байхад л хангалттай.

Аав ээж маань аль хэдийн бурхан болсон ч адуу мал нь өсөж үржин алтан нутагтаа америкийн мустангархуу юмнууд тааваараа  бэлчиж байхад нь  бэлчээрийг нь бичил уурхай олз омог нэрээр онгичон сэндийлж ус голыг нь ширгээж хаяад адууны мах экспортлох ашиг шимийг нь эрчимжүүлэх нэрийдлээр аавын минь адууг хааш нь ч гаргахгүй хашаад химийн бордоо хүчит тэжээлээр бордон үүлдэр угсаа сайжруулж байна гээд  эрлийз хурлийз болгон биологийн аргаар хувилан олшруулан азарга адууг нь арав хорин мянга болгон өсгөж  үржүүлэн агуу хятадын зах зээлд гарган ашиг хонжоо оллоо  гэж бодоход монгол морьдын удмын сан нь үгүй болж биеэ дааж босож ч чадахгүй үс хөөвөргүй зүгээр л нэг чармай нүцгэн хувилсан амьтад болж хувирна.

Тэрбум хүнтэй зах зээлийг хангахын тулд  тавин сая бордсон морьд ч тэдний зах зээлд багадна. Зөвхөн аавын адуу ч гэлтгүй уулын аргал янгир шиг талын таана мангир идэж өссөн таван хошуу мал маань ямтай ч гэсэн яах ч үгүй махыг нь идээд дархлаа тогтчихсон бидэндээ бол эмийн чанартай идэх хоол экологийн цэвэр бүтээгдэхүүн, харин гадныханд бол аюулт бактерлогийн зэвсэг л гэсэн үг. Тээр жил Хиллари Клинтон хатагтай Монголд айлчлаад хөдөө айлд айраг амссанаас болоод аюултай юм амслаа гээд холбогдох хүмүүстээ зад зэмлүүлж байсан  гэх яриа бий.

Янз бүрийн малын өвчний мэдэх мэдэхгүй нэр хочоор далайлган манайхаас мах авах нь бүү хэл орос хятад хоёрын хэн ч орж ирж зүрхлэхгүй олон жил болж байгаа нь манай тусгаар тогтнол аюулгүй байдалд нэгэн бодлын сайн хэрэг. Харин  зуу хувь малаа эрүүлжүүлэхэд л экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд экспортлож авсаар байгаад тээр жилүүдэд баавгайн доньд бугын эвэр тарваган шуб гээд хойш нь урагш нь зөөгөөд дуусгасан халиун буга хүрэн баавгай хөндийн тарвага шигээ л юм болгох вий.

Эрүүл агаар ус мах сүү цагаан идээ онгон байгалийнхаа ачаар монгол хүн ялангуяа хөдөөний хүүхдүүд янз бүрийн өвчин эмгэгт дархлаатай байдаг бөгөөд арваад жил гадаадад тусгай үүрэг гүйцэтгэхэд янз бүрийн мэдэх мэдэхгүй ханиад томуу халдварт өвчний вакцин тариа хүчээр шахуулсаар байгаад  нутагтаа ирээд анхны цаснаар л томуу тусч  хүндэрч эдгэрэхгүй хэдэн сар болсноор миний бие монгол хүний дархлаагаа алдсанаа ухаарч, түүнийгээ одоо дэлхийд өөр хаана байхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн ингэний айраг адууны мах хонины уураг Борхын чацаргана Тосонгийн нэрсээр л нөхөн сэргээж байна.

Химийн бордоогоор бордсон эрчимжүүлсэн мал аж ахуй монгол малын удмын сан генд нөлөөлөөд зогсохгүй түүнийг идэж уусан монгол хүний удмын санд бас нөлөөлж болзошгүйг генийн өөрчлөлттэй гахай тахиа хүнсний бүтээгдэхүүн идсээр байгаад өөрсдөө генийн өөрчлөлтөнд орж байгаа гадаад улс америкийн туршлагаас харж болно.

Америкад генийн өөрчлөлттэй хүнснээс (GMO – Genetically modified organism) авхуулаад бүх салбар нь үсрэнгүй хөгжсөн ч унаган байгалиа бодоод бодлогоор ганц хөгжүүлдэггүй салбар нь уул уурхай түүний дотор алт уран газрын тосны салбар бөгөөд тэд эхлээд дэлхийн бусад орны нөөцийг цөлмөж дуусгаад эх нутгийнхаа үүцээ хамгийн сүүлд задлана гэсэн хар хайрцагны бодлоготой нь холбоотой байдаг.

Өнөөдөр дэлхий тэр чигтээ хүнд үйлдвэржилт уул уурхай түүнээс үүдэлтэй агаар хөрсний бохирдолоос залхаж гүйцэн уух усгүй болж эрүүл мэнд аюулгүй орчныг дээд зэргээр эрэлхийлж онгон дархан газар нутаг унаган байгаль дэлхийгээ төсөөлөн байшингийнхаа орой дээр хүртэл хиймэл орчныг бүрдүүлж байна.  Уул уурхайд сүйдсэн байгалийг сэргээхэд ухсан алт уранаасаа илүү ч зардал гардаг. Хамгийн гол нь тэнд хүн бүү хэл мал амьдрахад ч хэцүү Чернобыль  шиг юм болохыг үгүйсгэхгүй.

Харин бид идэшний үеэр хаягддаг арван сая малынхаа сэвс цус хоёрыг хольж хорголжин хоол тэжээл болгон хатаагаад гадаадын баячуудын гахай нохой муурны хоол экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд  экспортлоход л бурзайх боломж байна.

Япон Солонгосоос эхлээд гадаадынхан манай унаган байгаль ус агаар экологийн цэвэр бүтээгдэхүүнд нүдээ хужирлаад зогсохгүй, уул уурхай нэрийн дор байгаль орчин бохирдож бэлчээр ус хомсдон иргэдийн эрх зөрчигдөж байгаад санаа зовнисон олон улс НҮБ болон манай ард иргэд иргэний нийгэмийнхэн Монгол Улсыг байгаль орчны Аархусын конвенцид нэгдэх, иргэдийн эрх аюулгүй орчныг бүрдүүлэх талаар удаа дараа зөвлөж шахаж шаардаж байгаа ч Засгийн газраас чимээгүй л байна.

Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Аархусын конвенци нь 1998 оны 6 дугаар сарын 25-нд Дани улсын Аархус хотноо батлагдсан. Тус конвенци нь байгаль орчны асуудлаар иргэд олон нийт, төр хоорондын хамтын ажиллагаанд чиглэдэг, ялангуяа иргэд олон нийт төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрх, шийдвэр гаргахад оролцох эрх, зөрчигдсэн эрхээ сэргээх, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах эрхийг баталгаажуулсан байдгаараа онцлогтой.

Монгол улс Аархусын конвенцид нэгдэн орсноор төр засаг нь байгаль орчин баялагын асуудлыг зөвхөн иргэдийн оролцоотой шийдэх, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан орчинд амьдрах орчинг бүрдүүлэх үүргийг иргэдийнхээ өмнө төдийгүй олон улсын өмнө давхар хүлээхээс гадна эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд үнэ төлбөргүй төрийн байгууллага, албан тушаалтнаар гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой болно.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Намбарын хүү...

2019-05-24

Судлаач Д.Ганхуяг: Хөгшчүүлийн маань сайхан сэтгэл...

2019-05-23

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Агаарыг хамгийн сайн цэвэрлэж, хоргүйжүүлдэг тасалгааны ургамлууд

2019-05-23

Анхны уулзалтаараа л хүний сэтгэлийг татах 10 арга

2019-05-23

Батганаас бүрэн ангижирч чадахгүй байгаагийн тань 11 шалтгаан

2019-05-22

Мөр, шилэн хүзүүний чилээг гаргах 8 дасгал

2019-05-21

Өнөөдрийн цахилгааны хувиарлалт хийх хуваарь

2019-05-24

Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа

2019-05-24

МУГЖ Т.Баясгалан Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа

2019-05-23

Энхийг сахиулагчдыг дархлаажуулах хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлийг АТГ-т шалгаж байна

2019-05-23

ХХБанкны МЭДЭГДЭЛ

2019-05-23

Гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2019-05-23

Ч.Хүрэлбаатар: Өрийн удирдлагын тухай хууль нь Рио тинто, Оюутолгой зэрэг компаниудын өрийг зохицуулдаг хууль биш

2019-05-23

Монгол Улсын Шүүх засаглалын талаарх УИХ-ын шийдвэр нь олон улсын хүний эрхийн хуулийг зөрчсөн гэж НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дүгнэжээ

2019-05-23

“Facebook” хоёр тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ

2019-05-24

Сонгуультай холбоотой сөргөлдөөний улмаас 6 хүн амиа алджээ

2019-05-23

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Аль цаг үед, хаана төрвөл та жаргах байсан бэ?

2019-05-23

"Minecraft" тоглогчдын урласан итгэмээргүй гайхалтай бүтээлүүд

2019-05-23

Иран хүмүүсийг яагаад Араб гэж дуудаж болохгүй вэ?

2019-05-23

12 сарын өрнө дахины нэршил хэрхэн үүссэн бэ?

2019-05-23

Манай экспорт Хятадын ганц өдрийн хэрэгцээг ч хангахгүй

2019-05-24

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд зочиллоо

2019-05-23

Г.Занданшатар: Өрийг өрөөр шийдэх нь явцгүй

2019-05-23

Т.Баярхүү: Ц.Элбэгдорж Монголын улс төрчдөөс мөнгө хүүлэгчдэд хамгийн их үйлчилсэн хүн

2019-05-23

Боксын спортыг олимпын хөтөлбөрт хэвээр нь үлдээлээ

2019-05-24

Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцоно

2019-05-23

‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно

2019-05-23

Э.Өнөрмаа: Бөөрөнцөг түлхэлтийн спорт надад амьдрах итгэл, урам өгсөн

2019-05-23

Хүүхдийн баярын тоглолтыг М.Ариунтуяа найруулж байна

2019-05-23

Төгөлдөр хуурч С.Алимаа Соёлын тэргүүний ажилтан болжээ

2019-05-23

Ж.Мишээл: Монголыг гадаад киноны зураг авалтын өвөрмөц цэг болгомоор байна

2019-05-23

"Marvel"-ын жүжигчид нүүр хувиргалтгүйгээр...

2019-05-22

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

Дэлхийн брэнд компаниудыг нэг дор цуглуулсан ноолуурын форум зохион байгууллаа

2019-05-24

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

2019-05-24

Хамгийн том хүүхдийн баяр!

2019-05-23

“Голомт Банк” Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

2019-05-23

Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ

2019-05-22

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй

2019-05-22

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

2019-05-22

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

2019-05-14

Сурагчдыг түрээсийн байранд түр хичээллүүлэх нь

2019-05-23

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалт ирэх 27-нд эхэлнэ

2019-05-23

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

2019-05-23

Сурагчдын зуны амралтын хуваарь

2019-05-23

Түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зураг

2019-05-23

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

2019-05-19

Монгол элдэв зураг (60 фото) №59

2019-05-18

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т байцаалаа

2019-05-23

Д.Энхбат агсны амьд ахуйдаа өгсөн сүүлчийн яриа...

2019-05-23

Архинд бүдгэрсэн авъяас

2019-05-23

Т.Аюурсайхан: Монгол улсыг 3 их наяд төгрөгөөр хохироосон Н.Золжаргал хаана байна?

2019-05-22

Шинэ монголын шалчгар залууст зориулав...

2019-05-23

Охидоо бардам өсгө өөрийгөө хайрладаг болго! Эс бөгөөс эр хүнд нугачин даруулна!

2019-05-23

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Би эхнэртээ "ТУСАЛДАГГҮЙ"...

2019-05-21

Монголыг молигодсон хөрөнгө оруулалтын гэрээ-1

2019-05-23

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

Өлсөх үед хүний бие өөрийгөө цэвэрлэж, эрүүлжүүлэх боломжтой болдог

2019-05-24

ХӨСҮТ: Зайсангийн “Бургер кинг“-ээс нийт 140 иргэн хордсон

2019-05-22

Сүрьеэгийн далд хэлбэр болон сүрьеэ өвчний ялгаа

2019-05-22

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй

2019-05-22

Нам нь Д.Амарбаясгалангийн, Засаг нь Л.Оюун-Эрдэнийн мэдэлд байна

2019-05-23

Д.Бямбасүрэн: Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй

2019-05-23

Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томилов

2019-05-22

МАН-ын бага хурал ирэх мягмар гаригт хуралдана

2019-05-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.78%
Ши Жиньпин (БНХАУ)
16.53%
Дональд Трамп (АНУ)
4.34%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ангела Меркель (ХБНГУ)
3.34%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.84%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.17%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.0%
Нарендра Моди (Энэтхэг)
0.67%
Хаан Салман (Саудын Араб)
0.5%
Тереза Мэй (Их Британи)
0.17%
Эммануэль Макрон (Франц)
0.17%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,329

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,928

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,289

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,246