Жирэмсэн эх, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт амраана

Жирэмсэн эх, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт амраана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах юм.

Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг ирэх баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоно

 

  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх зорилгоор:

 

-  Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс

-  Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл

-  Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодно.

Төрийн алба хаасан хугацаа

 

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 

 

Хугацаа         хувиар

6-10 жилд          5

11-15 жилд       10

16-20 жилд       15

21-25 жилд       20

26 ба түүнээс дээш 25

 

Мөн ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажилласан, нийтээр амрах баярын өдрүүд, бямба, ням гарагт ажилласан албан хаагчийг нөхөж амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгож байх юм.

Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нийөдрөөс дагаж мөрдөх юм.

Бусад журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Засгийн газар шийдвэрлэлээ.

Энэ дагуу төрийн албан хаагчдад докторын зэрэг, профессорынцолны нэмэгдлийг дор дурдсан хувиар бодож олгоно.

 

Эрдмийн зэрэг, цол          Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

 

Шинжлэх ухааны доктор      20

 

Профессор цол                    10

 

Боловсролын докторын зэрэг  15

 

Дэд профессор цол                   5

 

Төрийн үйлчилгээний албан хаагчид шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно. 

Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож олгож байхаар боллоо. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн заах аргач багш 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багш 20 хувийн нэмэгдэл авна гэсэн үг юм.

Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож сар бүр олгоно.   Орон нутгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид аймгийн төвийн суманд 8-10, хөдөөгийн суманд 10-15 хувиар тооцож олгохоор боллоо.

“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүйтэн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Харин аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгож байхаар боллоо.

 

Товч мэдээ

 

-  Сургууль, цэцэрлэгийн барилгыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, агаарын бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгохыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

-  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгохоор болов.

-  Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын үндсэн тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын ажил 96-100 хувь, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 97 хувьд хүрчээ. Дулааны станц, Дулааны цахилгаан станцууд 10-26 хоногийн нүүрсний нөөц бүрдүүлээд байна. Цаашид эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав.

-  “Монголросцветмет” компанийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлүүлэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгуулав. Компанийн он дамжсан өр 12.5 тэрбум төгрөг, нийт өр, төлбөр 61.3 тэрбум төгрөг, сард төлдөг зээлийн хүүгийн төлбөр 1.23 тэрбум төгрөг болжээ. Хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт буурч байгаагаас тус компани төмрийн хүдрийн нойтон баяжуулалт явуулж, Төв аймгийн Заамар суманд алтны олборлолт, хайгуул хийж байна.

-   Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын байршил, хил зааг, хэмжээг нарийвчлан тогтоож газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна

2019-01-23

С.Мөнхчулууныг хотын даргаар томилох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

2019-01-23

Д.Цогтбаатар: 10 орчим элчин сайдыг эргүүлэн татах, шинээр томилох асуудал яригдаж байгаа

2019-01-23

Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана

2019-01-23

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

2019-01-23

20 мянга гаруй эмэгтэй Мали улсад бэлгийн мөлжлөгийн золиос болжээ

2019-01-23

Хятад улс хуурай замын цэргийнхээ тоог хоёр дахин бууруулж тэнгисийн цэргийнхээ хүчийг нэмэгдүүлжээ

2019-01-23

Оросуудын байлдааны супер хувцас бүтээх технологи хөгжсөөр байна

2019-01-23
2:18:41

МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Цензургүй яриагаар юу ярьсан бэ?

2019-01-22
10:21

Д.Эрдэнэбат: АН дахиад ямар нэг бичигт гарын үсэг зурахгүй

2019-01-22
20:55

Н.Энхбаяр: Стандарт бус засгийн газраас эхлээд МАНАН үүссэн

2019-01-20
1:32

Ж.Батзандан: М.Энхболд та эхнэрээсээ битгий салаарай!

2019-01-18

Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019-01-23

М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

2019-01-23

АТГ жолооны үнэмлэх олгох, солих асуудалд хяналт тавьж эхэлжээ

2019-01-23

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

2019-01-23

Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

2019-01-22

"Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд 18 аймаг оролцоно

2019-01-22

Кисэносато зодог тайлах ёслолоо есдүгээр сарын 29-нд товложээ

2019-01-21

Шинэ оны боулингийн анхны тэмцээний шагнал 8 сая төгрөг байлаа

2019-01-21

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Кайли Женнер сүй тавьсан уу?

2019-01-07

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

2018-12-22

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

2018-12-18

Хөвсгөл нууран дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

2019-01-23

Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болзошгүй

2019-01-21

Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

2019-01-18

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

2019-01-16

СААK.MN өнөөдөр 13 нас хүрлээ!

2019-01-23

Аавуудын баатарлаг түүх дуусашгүй...

2019-01-23

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

2019-01-22

Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршиг дагуулдаг вэ?

2019-01-17

Ирэх сарын 5-7-ны өдрүүдэд хилийн боомтууд амарна

2019-01-23

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

2019-01-23

Манай улсын иргэд Өмнөд Америкийн ДОЛООН улсад ВИЗГҮЙ зорчих боломжтой боллоо

2019-01-23

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

2019-01-23

Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа

2019-01-24

Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт

2019-01-23

XX зуунд эмч сувилагч нар хэрхэн ажилладаг байсан бэ?

2019-01-23

Дэлхийн хамгийн эртний 10 соёл иргэншлийн тухай сонирхолтой баримтууд

2019-01-23

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

2019-01-23

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд

2019-01-23

Дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж чадсан гэмт хэргийн 5 бүлэглэл

2019-01-22

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

2019-01-22

“UB Пропертиз” сар шинийн хөнгөлөлт,урамшуулал & бэлэг

2019-01-23

“Signature”үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо

2019-01-21

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан хөгжлийн хөтөлбөр зарлалаа

2019-01-17

Зөвхөн таньд 3-6 хувийн хүүтэй онцгой зээлийг санал болгож байна!

2019-01-17

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Дорноговьд дахин түүх дурсгалын таван ч газарт ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

2019-01-24

Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна

2019-01-23

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

2019-01-22

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайн хэргийг замхруулахыг хүсэв үү

2019-01-19

Сурагчдад цахимаар хичээл заана

2019-01-23

Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

2019-01-21

2018 онд 1,120 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019-01-18

Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна

2019-01-18

Томуу, томуу төст өвчнөөс уламжлалт аргаар сэргийлье

2019-01-23

Эмнэлгийг дэмжээгүй НАМАЙГ ЯЛЛА

2019-01-23

Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

2019-01-23

Томуугаар өвчлөгсдийн дийлэнх хувийг 0-1 насны хүүхдүүд эзэлж байна

2019-01-23

Элон Маскийн гайхамшигтай шинэ бүтээлүүд

2019-01-23

Ц.Эрдэнэбат: Мэдээллийн аюулгүй байдлын гарц нь үндэсний сошиал сүлжээ байх болно

2019-01-14

"Google", Фэйсбүүк та бидний талаар яг юу мэддэг вэ?

2018-12-25

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

2018-12-21

Эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах нь таны ирээдүйн амьдралд шууд нөлөөтэй

2019-01-23

Урт ургасан чёлкоо янзлах гайхалтай 5 арга

2019-01-23

Амтат Узбек плов хийж сурцгаая!

2019-01-22

Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?

2019-01-21

Кендал Женнерийг шоглосон нь (II хэсэг)

2019-01-22

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь

2019-01-21

Элдэв зураг (80 фото) №591

2019-01-18

Литва эмэгтэйн нүд хальтрам төрх

2019-01-15

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

2019-01-23

Монголчуудад хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломж бий юу?

2019-01-23

Нэр бүхий томоохон 46 компанид Монголбанк, СЗХ хамтарсан шалгалт хийж байна

2019-01-23

Ганц мод боомтод нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

2019-01-22

Эдгээр үгсийг хүүхдэдээ хэлвэл өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болж төлөвшдөг

2019-01-23

Хүүхэд хүмүүжүүлэх аавуудын зөв арга

2019-01-21

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

2019-01-12

Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга

2019-01-12

“Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болно

2019-01-23

Найруулагч Б.Баатар агсныг эргэн дурсана

2019-01-23

Г.Жигжидсүрэн: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа

2019-01-23

Орон орны үндэсний соёлын онцлогийг харуулсан шог зургууд

2019-01-23

Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ?

2019-01-23

Ричард Гирийн интернетийг шуугиулсан нийтлэл

2019-01-22

Цай…

2019-01-21

Үй олноор хөнөөх зэвсэг...

2019-01-15

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.98%
МУИС
26.58%
СЭЗИС
8.66%
ХААИС
6.65%
АШУҮИС
6.18%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.72%
Бусад
4.64%
МУБИС
4.02%
Батлан Хамгаалахын Их Сургууль
2.94%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.47%
СУИС
2.16%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,593

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,170

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,169

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,823