Монгол, Япон улсын Ерөнхий сайд нарын ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Монгол, Япон улсын Ерөнхий сайд нарын ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав.

1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний эрх,  эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь Япон Улсын бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа  улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын зүгээс өнөөг хүртэл Монгол Улсад үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол орны орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, Япон Улсын Засгийн газар, ард түмэнд  гүн талархал илэрхийлэв.

Мөн Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсад энэ онд учирсан байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын төр, засаг болон ард түмний зүгээс халуун дотно илгээлт ирүүлж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

2. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын Засгийн газар “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг олон нийтэд зориулан гаргав. Цаашид  хоёр улсын харилцааг энэхүү Дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ хоёр тал нотлов. 

3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Япон Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн зургаан  жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацууМонгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

4. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Япон, Монголын төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг сайшаахын сацуу энэхүү зөвлөлдөх уулзалтын механизмд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсныг сайшааж, тус төвөөр дамжуулжМонгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд  дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж,хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв.

Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас энэ сарын 13-ны өдөр Токио хотноо  хамтран зохион байгуулсан бизнес форум нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулсныг үнэлж,  баяр хүргэв.

5. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх тусламжийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

6.  Хоёр улсын Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар болон Японы консорциум хоорондын яриа хэлэлцээ бодитоор урагшилж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхэд хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотлов. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 1 дүгээр сард багтааж Концессын гэрээг эцэслэн тохиролцох, түүнчлэн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх онд багтааж шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж буйгаа мэдэгдэж, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй чиглэлийг хүндэтгэн дэмжиж, нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааны менежментийг хангах нөхцөлтэйгээр аль болохуйц богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Японы консорциумын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах эрмэлзэл илэрхийлэв.

 Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг саадгүй ашиглалтад оруулахад гэрээний дагуу бэлтгэл ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газар хариуцаж буй холбогдох байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааны менежментийн бүрэлдэхүүнийг байгуулж, олон улсын болон дотоодын бүхий л арилжааны нислэгийг нүүлгэн шилжүүлэх болоод шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментэд шаардлагатай холбогдох яам, агентлаг, байгууллагыг нүүлгэх ажлыг нээлтээс өмнө бүрэн дуусгахаа нотлов.

Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар тус нисэх онгоцны буудалд түшиглэн хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж,  Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов. 

7. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх  үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв. 

Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ноолуурын чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг хоёр талын байгууллагууд хамтран ажиллаж, Монголын ноолуурын үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлж Япон дахь экспортыг дэмжихэд чиглэсэн техникийн хамтын ажиллагаа болон Японы зах зээл дэх  сурталчилгааг идэвхжүүлж буйг сайшаав.

8. Хоёр улсын Ерөнхий сайд нар сургалтын эмнэлгийн барилгын ажил урагшилж буйг сайшааж, тус эмнэлэгт зохистой менежментийг нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаа нотлов.

9. Ерөнхий сайд Ш.Абэ Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг Япон Улстай Монгол Улс хамгийн анх байгуулж хэрэгжүүлсэн болохыг дурдаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг талууд нотлов.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг” энэ өдөр байгуулсныг сайшаав.

Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 11 дүгээр сард болсон Хамтарсан кредит олгох механизмын Хамтарсан хорооны 6 дугаар хуралдааны үр дүн болон энэ онд зохион байгуулагдах хоёр улсын Байгаль орчны яам хоорондын Бодлогын 12 дугаар зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан глобаль түншүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны салбар дахь бусад холбогдох асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр тогтов. 

10. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэхүү салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд монголын талаас санал болгосон “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэснийг талууд сайшаан хүлээн авав.

11. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж Япон Улсын 16 орон нутгийн захиргааны нэгж Монгол Улсын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлээд байгаа нь хоёр улсын ард иргэд хоорондын солилцоо нэн өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулж байгааг тэмдэглэн сайшаав. Хоёр улсын Ерөнхий сайд нар2020 оны Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэхийн сацуу тус наадмыг биеийн тамир, спорт, иргэд хоорондын солилцоог улам бүр гүнзгийрүүлэх талбар болгоно гэдэгт санал нэгдэв.

12. Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хуулийн засаглал, энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хөгжил цэцэглэлтийг хангахад НҮБ-ын дүрэм, олон улсын хууль журмын суурь зарчим болон төрт улсын тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлыг хүндэтгэх явдалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг чанд мөрдлөг болгохын ач холбогдлыг онцлов.

13. Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г  цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

14. Хоёр улсын Засгийн газар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн хамт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, уг шинэчлэлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана. Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ.

15. Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов.

Хоёр улсын Ерөнхий сайд нар усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов.

Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж ажиллах нь  чухал гэдэгт санал нэгдэв.

16. Хоёр улсын Ерөнхий сайд нармөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.

17. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

18. Хоёр улсын Ерөнхий сайд нар  Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар БНАСАУ үй олноор хөнөөх бүхий л зэвсэг, бүхий л тусгалын баллистик пуужингаасаа бүрмөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижрах асуудлыг баталгаажуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг НҮБ-ын нийт гишүүн улс орон бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг нотлов.  Хоёр улсын Ерөнхий сайд нар маргаантай асуудлуудыг дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа мөн нотлов.

Монгол Улс эдгээр зорилтын хүрээнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд  японы тал бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв. 

Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Япон Улсын байр суурийг дэмжихээ илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар хулгайлагдсан иргэдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт санал нэгдэв.

19. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын 50 жилийн ой тохиож буй 2019 онд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотноо Олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ мэт Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн эрмэлзлийг Ерөнхий сайд Ш.Абэ сайшаав.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Кайли Женнер сүй тавьсан уу?

2019-01-07

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

2018-12-22

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

2018-12-18

Дорноговьд дахин түүх дурсгалын таван ч газарт ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

2019-01-24

Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна

2019-01-23

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

2019-01-22

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайн хэргийг замхруулахыг хүсэв үү

2019-01-19

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах нь таны ирээдүйн амьдралд шууд нөлөөтэй

2019-01-23

Урт ургасан чёлкоо янзлах гайхалтай 5 арга

2019-01-23

Амтат Узбек плов хийж сурцгаая!

2019-01-22

Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?

2019-01-21

“Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болно

2019-01-23

Найруулагч Б.Баатар агсныг эргэн дурсана

2019-01-23

Г.Жигжидсүрэн: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа

2019-01-23

Орон орны үндэсний соёлын онцлогийг харуулсан шог зургууд

2019-01-23

“UB Пропертиз” сар шинийн хөнгөлөлт,урамшуулал & бэлэг

2019-01-23

“Signature”үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо

2019-01-21

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан хөгжлийн хөтөлбөр зарлалаа

2019-01-17

Зөвхөн таньд 3-6 хувийн хүүтэй онцгой зээлийг санал болгож байна!

2019-01-17

Эдгээр үгсийг хүүхдэдээ хэлвэл өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болж төлөвшдөг

2019-01-23

Хүүхэд хүмүүжүүлэх аавуудын зөв арга

2019-01-21

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

2019-01-12

Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга

2019-01-12

Хөвсгөл нууран дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

2019-01-23

Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болзошгүй

2019-01-21

Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

2019-01-18

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

2019-01-16

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна

2019-01-23

С.Мөнхчулууныг хотын даргаар томилох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

2019-01-23

Д.Цогтбаатар: 10 орчим элчин сайдыг эргүүлэн татах, шинээр томилох асуудал яригдаж байгаа

2019-01-23

Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана

2019-01-23
2:18:41

МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Цензургүй яриагаар юу ярьсан бэ?

2019-01-22
10:21

Д.Эрдэнэбат: АН дахиад ямар нэг бичигт гарын үсэг зурахгүй

2019-01-22
20:55

Н.Энхбаяр: Стандарт бус засгийн газраас эхлээд МАНАН үүссэн

2019-01-20
1:32

Ж.Батзандан: М.Энхболд та эхнэрээсээ битгий салаарай!

2019-01-18

Элон Маскийн гайхамшигтай шинэ бүтээлүүд

2019-01-23

Ц.Эрдэнэбат: Мэдээллийн аюулгүй байдлын гарц нь үндэсний сошиал сүлжээ байх болно

2019-01-14

"Google", Фэйсбүүк та бидний талаар яг юу мэддэг вэ?

2018-12-25

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

2018-12-21

Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа

2019-01-24

Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт

2019-01-23

XX зуунд эмч сувилагч нар хэрхэн ажилладаг байсан бэ?

2019-01-23

Дэлхийн хамгийн эртний 10 соёл иргэншлийн тухай сонирхолтой баримтууд

2019-01-23

Сурагчдад цахимаар хичээл заана

2019-01-23

Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

2019-01-21

2018 онд 1,120 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019-01-18

Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна

2019-01-18

Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

2019-01-22

"Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд 18 аймаг оролцоно

2019-01-22

Кисэносато зодог тайлах ёслолоо есдүгээр сарын 29-нд товложээ

2019-01-21

Шинэ оны боулингийн анхны тэмцээний шагнал 8 сая төгрөг байлаа

2019-01-21

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

2019-01-23

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд

2019-01-23

Дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж чадсан гэмт хэргийн 5 бүлэглэл

2019-01-22

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

2019-01-22

Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ?

2019-01-23

Ричард Гирийн интернетийг шуугиулсан нийтлэл

2019-01-22

Цай…

2019-01-21

Үй олноор хөнөөх зэвсэг...

2019-01-15

СААK.MN өнөөдөр 13 нас хүрлээ!

2019-01-23

Аавуудын баатарлаг түүх дуусашгүй...

2019-01-23

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

2019-01-22

Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршиг дагуулдаг вэ?

2019-01-17

Ирэх сарын 5-7-ны өдрүүдэд хилийн боомтууд амарна

2019-01-23

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

2019-01-23

Манай улсын иргэд Өмнөд Америкийн ДОЛООН улсад ВИЗГҮЙ зорчих боломжтой боллоо

2019-01-23

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

2019-01-23

НӨАТ-ын буцаан олголт 20 хувиар өсчээ

2019-01-24

Халамжийн мөнгөө авах гэсэн иргэд 07.30 цагт дараалал үүсгэжээ

2019-01-24

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

2019-01-23

Монголчуудад хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломж бий юу?

2019-01-23

ДЭМБ-аас Н1N1 вирусын эсрэг үйлчилгээтэй осельтамивар эмийг хүлээлгэн өглөө

2019-01-24

Томуу, томуу төст өвчнөөс уламжлалт аргаар сэргийлье

2019-01-23

Эмнэлгийг дэмжээгүй НАМАЙГ ЯЛЛА

2019-01-23

Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

2019-01-23

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Кендал Женнерийг шоглосон нь (II хэсэг)

2019-01-22

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь

2019-01-21

Элдэв зураг (80 фото) №591

2019-01-18

Литва эмэгтэйн нүд хальтрам төрх

2019-01-15

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

2019-01-23

20 мянга гаруй эмэгтэй Мали улсад бэлгийн мөлжлөгийн золиос болжээ

2019-01-23

Хятад улс хуурай замын цэргийнхээ тоог хоёр дахин бууруулж тэнгисийн цэргийнхээ хүчийг нэмэгдүүлжээ

2019-01-23

Оросуудын байлдааны супер хувцас бүтээх технологи хөгжсөөр байна

2019-01-23

ҮХЦ: Монгол Улсын Их Хурлын 2018 оны 48 дугаар тогтоолыг хүчингүй болгов

2019-01-24

Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй амиа хорлосон нь бүрэн тогтоогдсон

2019-01-24

Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019-01-23

М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

2019-01-23

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.98%
МУИС
26.58%
СЭЗИС
8.66%
ХААИС
6.65%
АШУҮИС
6.18%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.72%
Бусад
4.64%
МУБИС
4.02%
Батлан Хамгаалахын Их Сургууль
2.94%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.47%
СУИС
2.16%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,593

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,170

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,169

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,823