Шүдний төв иргэдэд дугаар тараахгүй байна

Шүдний төв иргэдэд дугаар тараахгүй байна

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв буюу шүдний төв таван жилийн турш сарын 22 сая төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсны эцэст саяхан шинэ байртай  болсон. Шинэ байрандаа ороод сар гаруй болж буй тус төвийг бид зорьж очлоо. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд зургаан давхар шилэн барилгын үүдэнд энэ сарын 24-н хүртэл үйлчилгээ үзүүлэх дугаар тараахгүй гэсэн зар наасан байв. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхад иргэд гадаа нь дугаарлаж хонодог байсан. Гэтэл шинэ байранд ороод ч бас л чирэгдэл ихтэй хэвээр байна гэж иргэд хэлж байлаа. Дугаар тараахгүй гэсэн зарыг харсан иргэд урамгүйхэн буцаж байгаа харагдав. Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхээр ирсэн эмэгтэй 20 хоногийн өмнө цаг авсан тухайгаа хэлсэн бол өөр нэгэн эмэгтэй заавал долоо хоногийн өмнө ирж дугаар авдаг гэв. 

Бид энэ талаар тус төвөөс тодруулахад “Шинэ байрандаа орохын тулд өмнө нь цаг авсан хүмүүсийн үзлэгийг хойшлуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт төвийн байр -20 С-25 С хэмтэй, эмч, ажилчид осгохоор хүйтэн байсан учраас барилгын гүйцэтгэгч компани болон ажилчид нийлээд байраа дулаалсан. Үүнээс болж эмч нар үзлэгээ гүйцэхгүй байгаа тул энэ сарын 24-н хүртэл дугаар тараах боломжгүй байгаа.  Харин үүнээс хойш бид дугаар тараах, үзлэг хийх цагийг шинэ менежментээр зохицуулахаар болсон” гэж хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Байгаль тайлбарласан юм. Тэрбээр “Манай төвийн үйлчилгээ чанартай, нарийн мэргэжлийн эмч нартай учраас иргэд үйлчлүүлэх сонирхол ихтэй. Гэвч салбарын сайдын баталсан орон тооны хүрээнд л үйлчилгээ үзүүлдэг учраас ачаалал бага, дараалалгүй байна гэж байдаггүй. Бид өөрсдийн дотоод нөөц боломжоороо л үзлэгийн цагийг зохицуулах гэж хичээж байна. Тухайлбал, цайны цаг байхгүй, үзлэгийн цагийг эмч тус бүр дээр 40 минутаас нэг цагаар сунгасан” гэв.
 

“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжвэл ачаалал эрс буурна
 

Шүдний төвд өдөрт 100-150 хүнд үзлэгийн цаг олгодог. Өглөө 08.20 цагт ажил нь эхэлдэг ч иргэд өглөө 07.00 цагаас дугаарлаж эхэлдэг хэвээр байгаа аж. Өмнө нь энэ байдлыг зохицуулахын тулд утсаар цаг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Нэг хэсэг нь утсаар цаг авчихаад цагтаа ирдэггүй бол зарим нь биеэр ирээгүй байхад нь цаг олголоо, ирсэн хүнд нь л өгөх ёстой хэмээн бухимддаг учраас утсаар цаг олгохоо больжээ. Харин энэ сарын 24-нөөс хойш үзлэгийн дугаарыг төв дээр ирсэн иргэдэд нэг өдрийн өмнө олгохоор болжээ. Ингэснээр иргэдийн хүлээлт багасна гэж тооцсон байна. 

Шүдний төв 72 ажилтантай, үүний 28 нь эмч. Хэдийгээр шинэ байранд орсон ч эмчийн тоо нэмэгдээгүй аж. Нэг эмчийн орон тоо нэмэхэд цалин, үзлэгийн ор, багаж хэрэгсэл шаардлагатай тул аль болох өөрсдийн хүчин чадлаа зөв хуваарилах шаардлагатай болсон гэдгийг эмч нар хэлж байв. 

Тус төв давхар бүртээ хүлээлгийн танхимтай. Үйлчлүүлэгчдийнх нь 60-70 хувь хүүхдүүд учраас шинэ жилийн баярт зориулан саа, бөмбөлгөөр чимсэн байлаа. Ер нь тус төв цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү анхаарахаар зорьж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролтой, дунджаар нэг хүүхдийн 4-6 шүд цоорсон дүн гарчээ. Хэдийгээр өнгөрсөн хоёр жилд хүүхдийн шүдний цоорол буурч буй ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эрүүл мэндийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх саналаа нийслэлийн удирдлагуудад илгээсэн юм байна. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа учраас тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр кабинет цоожтой байлаа. 

Шүдний төв энэ оны эхний 11 сарын байдлаар 80 гаруй мянган хүнд үйлчлээд байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг учраас тус төвийг зоригсдын тоо буурдаггүй. Харин ирэх онд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд хүүхдүүдийг үнэгүй эмчилж эхэлбэл шүдний төвийн ачаалал буурахаар байгаа юм. Ингэснээр шүдний төвийн “шүдний өвчин” болсон урт дараалал арилна гэж тооцжээ.

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийж байна

2019-03-20

Дургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог

2019-03-20

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт эхэллээ

2019-03-20

Өдөрт 5 цагаас илүү дэлгэц ширтдэг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай!

2019-03-20

ОУПХ С.Зоригийн аллагад гурван хүнийг хуурамчаар хэрэг хүлээлгэсэн гэж үзжээ

2019-03-21

С.Зоригийн хэрэгтэй холбоотой ТЕГ-ын 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 нийт 4 хүнийг саатуулжээ

2019-03-20

Нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлнэ

2019-03-20

3, 8-аар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сардаа багтан татвараа төлнө

2019-03-20

Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

2019-03-21

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

2019-03-21

М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ

2019-03-20

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийжээ

2019-03-20

Б.Лхагвасүрэн: Монголбанк Ипотекийн зээл санхүүжүүлэхийг ОУВС хориглосон

2019-03-19

Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2019-03-19

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ

2019-03-19

Банк бол улстөржүүлэх, оноо цуглуулах "хөзөр" биш

2019-03-19

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

2019-03-14

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

2019-03-12

Голомт банк монгол улсаас анх удаа Unep Fi-д нэгдэн “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг гаргалаа

2019-03-20

Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

2019-03-19

Зэвсэгт хүчний 98-н жилийн ой Монгол цэргийн баярыг угтан ХХБанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МАРШ ТАКТИК-2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2019-03-18

Монгол цэргийн өдөрт зориулсан урамшууллууд

2019-03-15

Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр

2019-03-19

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019-03-19

Б.Энхбаатар: Эрхүүгийн загварын долоо хоногт оролцоно

2019-03-19

Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газрыг “сэрээе”

2019-03-19

Монголд гурван сарын хугацаанд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ

2019-03-20

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог

2019-03-20

Баруун аймгуудыг чиглэсэн зам халтиргаа гулгаа ихтэй байна гэв

2019-03-20

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж, шуурч эхэллээ

2019-03-19

Шинэ Зеланд улс байлдааны зориулалттай галт зэвсгийг бүрэн хориглоно

2019-03-21

Өмнөд Солонгосын зочид буудлуудад мянга гаруй үйлчлүүлэгчийг нууц камераар бичиж байсан нь илчлэгджээ

2019-03-21

Математикийн хамгийн нэр хүндтэй шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртжээ

2019-03-20

Орос, Японы эрдэмтэд 28,000 жилийн настай арслан зааны эсүүдийг дахин амьдруулжээ

2019-03-20

Тэд ард түмнээсээ уравсан

2019-03-20

Мэргэн ухаан гэж юу вэ...

2019-03-20

“Битгий шалчгана”, Монголчуудаа!

2019-03-19

Наурызын баяр...

2019-03-19

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд

2019-03-20

Дэлхийн улс орнуудын гайхалтай бүтээлч санаанууд

2019-03-20

Балетчин байхын давуу болон сул талууд

2019-03-19

Бүсгүйчүүд ямар байрлалаас илүү их таашаал авдаг вэ?

2019-03-19

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд

2019-03-18

Жони Деппийг эхнэр нь хүчирхийлж, хурууг нь таслаж байсан тухай баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд өгчээ

2019-03-15

Германы канцлер Ангелa Меркеллийн хувийн амьдралын нууцаас...

2019-03-14

Женнифер Лопез сүй тавьжээ!

2019-03-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Улсын заан Б.Сайнбаяр: Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж барьц сонгоог хална

2019-03-21

Монголчуудыг сүмочдоор төсөөлдөг эмээ, өвөө хоёр

2019-03-20

Х.Балжинням тусгай олимпын наадмын аварга болов

2019-03-20

Энэ жилийн хурдан морины улс болон бүсийн уралдааны тов

2019-03-19

Сансар огторгуйн гайхалтай 10 нээлт

2019-03-20

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын танхим нээлтээ хийнэ

2019-03-20

Бидний амьдралыг өөрчлөх мэдээллийн технологийн дэвшлүүд

2019-03-14

Facebook, Instagram болон WhatsApp-ийн гол үйлчилгээнүүд дэлхий даяар ажиллагаагүй болжээ!

2019-03-14

Ц.Нямдорж: Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна

2019-03-21
8:44

"Эрдэнэт"-ийг 100 хувь улсын үйлдвэрийн газар болголоо

2019-03-21
1:10:32

Үндсэн хуулийн эрх зүйч, улс төр судлаач Р.Ууганбаатар "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцов

2019-03-20

С.Баярцогт мэдээлэл хийлээ

2019-03-19

Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

2019-03-20

Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв

2019-03-19

Бүргэд үхэх үү, амьдрах уу гэсэн хоёр сонголттой тулгардаг...

2019-03-19

Харвардын эрдэмтэд 75 жил судалсны эцэст Аз жаргалтай амьдралын нууцыг олжээ

2019-03-19

ХII ангийнхан сурах бичиггүй төгсч байна

2019-03-21

Хөвсгөл аймагт “БАГА  ЖДҮ” илэрсэн үү?

2019-03-21

Майкл С.Клечески: Англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

2019-03-20

ЕБС-ын сурагчдын дунд гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдаан зарлагдлаа

2019-03-20

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга!

2019-03-14

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

2019-03-12

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

2019-03-10

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

2019-03-21

Баян-Өлгийд энэ сарын 22-ны өдрийг амралтын өдөр болголоо

2019-03-21

Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр байгуулах санал тавив

2019-03-20

Төрийн алба хаагчид тендер шалгаруулахдаа ноцтой зөрчил гаргадаг гэв

2019-03-20

"Олон улсын хуримын гэрэл зургийн уралдаан"-д шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүд

2019-03-17

Элдэв зураг (80 фото) №599

2019-03-15

Манай дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд

2019-03-14

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг)

2019-03-12

Шинийн 15-нд яагаад “Бэлгийн харьцаа”-нд орж болдоггүй вэ?

2019-03-21

Хамт олондоо хэрхэн гадуурхагдахгүй байх вэ?

2019-03-20

Одуудын зурган дээр дур булаам гардаг нууц

2019-03-20

10 минутын дотор цусны даралтаа бууруулах 8 арга

2019-03-18

Таван толгойн орд газрыг түшиглэсэн ХОТ сүндэрлэн босох цаг айсуй...

2019-03-20

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

2019-03-19

“Оюутолгой” компанийн орлого 1.18 тэрбум ам.долларт хүрэв

2019-03-18

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нээлттэй өдөрлөгөө хийлээ

2019-03-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Дональд Трамп (АНУ)
45.45%
Владимир Путин (ОХУ)
36.36%
Ши Жиньпин (БНХАУ)
9.09%
Тереза Мэй (Их Британи)
9.09%
Ангела Меркель (ХБНГУ)
0.0%
Нарендра Моди (Энэтхэг)
0.0%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.0%
Эммануэль Макрон (Франц)
0.0%
Ким Жон Ун (БНАСАУ)
0.0%
Шинзо Абэ (Япон)
0.0%
Хаан Салман (Саудын Араб)
0.0%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.0%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,254

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,756

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,243

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,217