Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт

Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт

Монголын түүх, монгол хүмүүн мартагдах учиргүй. Учир нь бид дэлхийн долоон сая хүнээс онцгойрох шинж, онгирох түүхтэй ард түмэн. Өөрсдийн түүхээ хайрлан хамгаалж, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх нь иргэн бүхний үүрэг билээ.

Харин түүх соёл минь хөсөр хаягдаж, монгол соёл минь мөхөл рүү мөлхөж буй олон асуудал нийгэмд байна. Түүний нэг нь Чойжин ламын сүм музейн барилгын асуудал юм. Тус музей өдгөө 110 нас хүрчээ. Гэвч энэ хугацаанд бүрэн сэргээн засварлалт ороогүй гэж музейн захирал Г.Отгонсүрэн ярьж байв. Тус музейд Монголын шашин соёлын үнэт үзмэрүүд хадгалагдаж байгаа юм. Гэвч засвар хийгээгүй удсаны улмаас музейн барилга муудаж, үнэт үзмэрүүд сүйдэхэд хүрээд байна. Зуны цагт дусаал дусч, өвлийн цагт хүйтэн байдаг тухай музейн ажилтнууд ярьж байв. Музейн үе, үеийн удирдлага, албан хаагчид 1950 оноос эхлээд музейгээ сэргээн засварлах ажилд онцгой анхаарч иржээ. Үүний дагуу анх 1957 онд Хятадаас хоёр мэргэжилтэн ирсэн аж. Тэд судалгаагаа хийгээд, 1961 он хүртэл ажилласан байна. Үүнээс хойш хэсэгчилсэн байдлаар засварууд оржээ. Хамгийн сүүлд 2015 онд дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДЭД ОНЦГОЙ АЮУЛ УЧИРНА

Музейн захирал Д.Отгонсүрэн “Монголын нэгэн цагийн түүхийг гэрчлэх музейг яаралтай сэргээн засварлах ажлыг эхлэх хэрэгтэй. Хэрэв энэ хэвээр байвал музейн үзмэрүүдэд онцгой оюул учирна. Бид музейн сэргээн засварлалтын зураг төслийг таван жилийн хугацаанд гаргасан. Үүнийгээ ном болгож хэвлүүлээд удаагүй байна” гэсэн юм.  Одоогоор Чойжин ламын сүм музей Захиргаа аж ахуй, сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн бүрэлдэхүүнтэй. Музейд түүх шашин, соёл урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэр хадгалагдаж байна. Музейн захиргаанаас сэргээн засварлалт хийлгэх саналыг удаа дараа гаргасан боловч төдийлэн үр дүнд хүрэхгүй явсаар уджээ. Музей рүү ороход хүйтэн, гэрэл муутай орчин угтсан юм. Зарим будаг нь халцарчээ. Тус музейн ихэнх үзэгчид нь жуулчид аж. Гадны хүн орж ирэхэд ядахдаа л сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц орчин дутагдаж байгаа нь үүднээс нь эхлээд ажиглагдаж байв.

Дэлхий нийтээр даган мөрддөг музейн байрны тусгай стандарт гэж бий. Харин тус стандартад нийцсэн байртай музей манайд тун цөөхөн байдаг аж. Тиймээс харъяа яам, төрийн байгууллагууд яаралтай анхаарал хандуулах цаг болжээ. Энэ асуудлыг хөндөхөд Монголд сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг, хуулинд юу гэж заасан байдаг тухай хөндөх учиртай.  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46-р зүйлд “Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заажээ. Тэгвэл сэргээн засварлалт хийдэг мэргэжлийн инженер манайд тун ховор байдаг нь хөндөх асуудлын нэг яах аргагүй мөн билээ.

 

СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН АРХИТЕКТОРЫН ТООГ НЭМЬЕ

Дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг “Монгол Улсад 1971 онд Соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах сэргээн засварлах байгууллага гэж байгуулагдсан боловч 1995 онд хувьчлагдсан. Энэ хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах ажлыг хийсэн байдаг. Харин өнөөдрийн байдал эсрэгээрээ. Энэ мэргэжлээр сурах хүүхэд тун цөөхөн байгаад харамсч байна. Мэргэжлийн архитектор ховордсон” гэсэн юм. Үнэхээр сэргээн засварлах архитектор цөөхөн бол түүхэн дурсгалт барилгууд хэн нэгний гар хүрэлгүй сүйтэх нь дамжиггүй. Тиймээс энэ мэргэжлээр яаралтай боловсон хүчин бэлтгэх шаардлага нийгэмд тулгараад байгаа юм.

ШУТИС-ийг зорьлоо. Тус сургуулийн  архитектурын салбарын багш, мэргэшсэн архи­тек­тор, сэргээн зас­вар­лагч магистр Б.Бизъяасүрэн  “Нийгэмд сэргээн засварлагч мэргэжлийг үнэлдэггүй. Тиймээс энэ мэргэжлийг сонгох хүүхэд бага байна. Сэргээн засварлалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг энэ салбарынхан ярьдаг. Мөн улсын хэмжээнд сэргээн засварлагчийг бэлтгэж байгаа сургууль, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр алга. 2018 оноос манай сургууль дурсгалт барилгыг сэргээн засварлах мэргэшсэн архи­текторуудын сур­галт зохион байгуулж эхэл­сэн. Үүнээс өөрөөр мэр­гэжилтэн бэлтгэх чиглэлд хийгдэж байгаа ажил үгүй. Олон улсын жишгээр архитектор мэргэжилтэй хүмүүсийг сэргээн засварлагчаар мэргэшүүлж бэлтгэдэг юм билээ” гэсэн юм. Монголын соёл урлаг, цаашлаад түүхийн дурс­галт барилгын асуудал энэ мэт хөсөр хаягдаад удаж байна. Энэ асуудлын яаралтай шийдэж, нэн даруй мэргэжилтнүүдийг бэлтгэхгүй бол монгол соёл мөхлийн ирмэгт ирээд буйг Чойжин ламын сүм музейн барилгын асуудлаар хөндлөө.

 

Ч.Гантулга

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Ирэх сарын 5-7-ны өдрүүдэд хилийн боомтууд амарна

2019-01-23

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

2019-01-23

Манай улсын иргэд Өмнөд Америкийн ДОЛООН улсад ВИЗГҮЙ зорчих боломжтой боллоо

2019-01-23

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

2019-01-23

“Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болно

2019-01-23

Найруулагч Б.Баатар агсныг эргэн дурсана

2019-01-23

Г.Жигжидсүрэн: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа

2019-01-23

Орон орны үндэсний соёлын онцлогийг харуулсан шог зургууд

2019-01-23

СААK.MN өнөөдөр 13 нас хүрлээ!

2019-01-23

Аавуудын баатарлаг түүх дуусашгүй...

2019-01-23

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

2019-01-22

Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршиг дагуулдаг вэ?

2019-01-17

Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

2019-01-22

"Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд 18 аймаг оролцоно

2019-01-22

Кисэносато зодог тайлах ёслолоо есдүгээр сарын 29-нд товложээ

2019-01-21

Шинэ оны боулингийн анхны тэмцээний шагнал 8 сая төгрөг байлаа

2019-01-21

ДЭМБ-аас Н1N1 вирусын эсрэг үйлчилгээтэй осельтамивар эмийг хүлээлгэн өглөө

2019-01-24

Томуу, томуу төст өвчнөөс уламжлалт аргаар сэргийлье

2019-01-23

Эмнэлгийг дэмжээгүй НАМАЙГ ЯЛЛА

2019-01-23

Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

2019-01-23

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна

2019-01-23

С.Мөнхчулууныг хотын даргаар томилох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

2019-01-23

Д.Цогтбаатар: 10 орчим элчин сайдыг эргүүлэн татах, шинээр томилох асуудал яригдаж байгаа

2019-01-23

Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана

2019-01-23

Хөвсгөл нууран дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

2019-01-23

Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болзошгүй

2019-01-21

Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

2019-01-18

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

2019-01-16

Сурагчдад цахимаар хичээл заана

2019-01-23

Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

2019-01-21

2018 онд 1,120 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019-01-18

Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна

2019-01-18

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

2019-01-23

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд

2019-01-23

Дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж чадсан гэмт хэргийн 5 бүлэглэл

2019-01-22

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

2019-01-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

2019-01-23

20 мянга гаруй эмэгтэй Мали улсад бэлгийн мөлжлөгийн золиос болжээ

2019-01-23

Хятад улс хуурай замын цэргийнхээ тоог хоёр дахин бууруулж тэнгисийн цэргийнхээ хүчийг нэмэгдүүлжээ

2019-01-23

Оросуудын байлдааны супер хувцас бүтээх технологи хөгжсөөр байна

2019-01-23

Элон Маскийн гайхамшигтай шинэ бүтээлүүд

2019-01-23

Ц.Эрдэнэбат: Мэдээллийн аюулгүй байдлын гарц нь үндэсний сошиал сүлжээ байх болно

2019-01-14

"Google", Фэйсбүүк та бидний талаар яг юу мэддэг вэ?

2018-12-25

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

2018-12-21

Дорноговьд дахин түүх дурсгалын таван ч газарт ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

2019-01-24

Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна

2019-01-23

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

2019-01-22

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайн хэргийг замхруулахыг хүсэв үү

2019-01-19

Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй амиа хорлосон нь бүрэн тогтоогдсон

2019-01-24

Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019-01-23

М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

2019-01-23

АТГ жолооны үнэмлэх олгох, солих асуудалд хяналт тавьж эхэлжээ

2019-01-23

Эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах нь таны ирээдүйн амьдралд шууд нөлөөтэй

2019-01-23

Урт ургасан чёлкоо янзлах гайхалтай 5 арга

2019-01-23

Амтат Узбек плов хийж сурцгаая!

2019-01-22

Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?

2019-01-21
2:18:41

МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Цензургүй яриагаар юу ярьсан бэ?

2019-01-22
10:21

Д.Эрдэнэбат: АН дахиад ямар нэг бичигт гарын үсэг зурахгүй

2019-01-22
20:55

Н.Энхбаяр: Стандарт бус засгийн газраас эхлээд МАНАН үүссэн

2019-01-20
1:32

Ж.Батзандан: М.Энхболд та эхнэрээсээ битгий салаарай!

2019-01-18

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

2019-01-23

Монголчуудад хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломж бий юу?

2019-01-23

Нэр бүхий томоохон 46 компанид Монголбанк, СЗХ хамтарсан шалгалт хийж байна

2019-01-23

Ганц мод боомтод нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

2019-01-22

Эдгээр үгсийг хүүхдэдээ хэлвэл өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болж төлөвшдөг

2019-01-23

Хүүхэд хүмүүжүүлэх аавуудын зөв арга

2019-01-21

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

2019-01-12

Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга

2019-01-12

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Кайли Женнер сүй тавьсан уу?

2019-01-07

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

2018-12-22

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

2018-12-18

“UB Пропертиз” сар шинийн хөнгөлөлт,урамшуулал & бэлэг

2019-01-23

“Signature”үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо

2019-01-21

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан хөгжлийн хөтөлбөр зарлалаа

2019-01-17

Зөвхөн таньд 3-6 хувийн хүүтэй онцгой зээлийг санал болгож байна!

2019-01-17

Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ?

2019-01-23

Ричард Гирийн интернетийг шуугиулсан нийтлэл

2019-01-22

Цай…

2019-01-21

Үй олноор хөнөөх зэвсэг...

2019-01-15

Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа

2019-01-24

Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт

2019-01-23

XX зуунд эмч сувилагч нар хэрхэн ажилладаг байсан бэ?

2019-01-23

Дэлхийн хамгийн эртний 10 соёл иргэншлийн тухай сонирхолтой баримтууд

2019-01-23

Кендал Женнерийг шоглосон нь (II хэсэг)

2019-01-22

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь

2019-01-21

Элдэв зураг (80 фото) №591

2019-01-18

Литва эмэгтэйн нүд хальтрам төрх

2019-01-15

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.98%
МУИС
26.58%
СЭЗИС
8.66%
ХААИС
6.65%
АШУҮИС
6.18%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.72%
Бусад
4.64%
МУБИС
4.02%
Батлан Хамгаалахын Их Сургууль
2.94%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.47%
СУИС
2.16%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,593

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,170

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,169

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,823