Эхнэр нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эрийн харуусал

2018-12-12, 16:13 Нийтлэл 3,260 1
Эхнэр нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эрийн харуусал

Цээжиндээ хурсан бүхнээ би гаргаж хэлмээр байна. Би бол бүх амьдралаа өөрийн хүсэж байсныхаа эсрэгээр өнгөрүүлсэн, 46 настай, банкир. Бүх мөрөөдөл, хүсэл зорилго маань холоо орхигджээ. Би 26 жилийн турш долоо хоногт 6 өдөр өглөөний 9-өөс оройн 7 цагийн хооронд ажилладаг байлаа. Цаг үргэлж л амар хялбар, эрсдэлгүй замыг сонгон амьдарч байснаараа эцсийн эцэст би өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгджээ.

Өнөөдөр би эхнэр маань намайг 10 жил хуурч явсныг олж мэдэв. Хүү маань намайг хүн ч гэж тоосонгүй. Бас ямар ч хэрэггүй зүйлийн төлөө эцгийнхээ оршуулган дээр очиж чадаагүйгээ ухаарав. Би зохиол бичих, дэлхийг тойрон аялах, ядууст туслах гэсэн мөрөөдлүүдийнхөө алийг нь ч биелүүлээгүй байх юм. Арван хэд, хориод настай байхдаа би эдгээр зүйлсийн алийг нь ч хийж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ. Өнөөдөр тэр залуу надтай уулзсан бол намайг болгож тавих байсан биз. Хүсэл мөрөөдөл маань хэрхэн замхарсныг одоо би ярьж өгье.

Юун түрүүнд 20 настай байхдаа би ямархуу залуу байсан тухайгаа ярья л даа. Дэлхий ертөнцийг өөрчилж чадна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан үе маань өчигдөр юм шиг л санагдаж байна. Хүмүүс надад хайртай байлаа. Би ч хүмүүсийг хайрладаг байсан юм. Би шинэ санаа сэддэг, бүтээлч, өөрийнхөөрөө байж чаддаг, эрсдэл хийх дуртай, хүмүүстэй сайхан харилцдаг залуу байлаа.

Надад хоёр мөрөөдөл байсан юм. Эхнийх нь төгс төгөлдөр дэлхий ертөнц хийгээд там шиг муу муухайгаар дүүрсэн орчлон хорвоогийн талаар зохиол бичих, хоёр дахь нь дэлхийгээр тойрон аялж, өнчин ядуу, орон гэргүй хүмүүст туслах байв. Тэр үед би эхнэртэйгээ үерхээд 4 жил болж байлаа. Унаган багын хайр минь байж дээ. Эхнэр маань миний өөрөөрөө байж чаддаг, эрч хүчтэй, бусдыг инээлгэж, тэдний хайр хүндэтгэлийг татаж чаддаг занд минь дуртай байсан сан.

Миний бичих ном дэлхийг өөрчилж чадна гэдэгт би бат итгэлтэй байсан юм. Би муу муухайн мөн чанарыг нээн харуулж, хүн бүр өөр өөрөөр бодож сэтгэдэг, тэгээд хэн ч өөрийнхөө бодлыг буруу гэж боддоггүй гэдгийг уншигчдад ойлгуулахыг хүсэж байлаа. 20 настай байхдаа би номынхоо 70 хуудсыг биччихээд байв. Гэтэл 46 нас хүрчихсэн хэрнээ 70 хуудас маань хэвээрээ л байх юм. 20 настайдаа би үүргэвчээ үүрээд л Шинэ Зеланд, Филиппинийг тойрон аялж билээ. Дараа нь Ази, Европ, Америк тивээр аялна гэж төлөвлөж байсан юм. Гэтэл өдгөө нөгөө л Шинэ Зеланд, Филиппинээсээ өөр газар очиж үзээгүй л явна.

Одоо харин чухам хэзээнээс эхлээд буруу замаар будаа тээх болсноо буюу хамгийн их харуусаж явдаг зүйлийнхээ талаар ярья. Би дөнгөж 20 настай байлаа. Хүүхдээрээ ч байж дээ. Би амьдралаа босгож, төвхнөх хэрэгтэй байлаа. Надад цаг үргэлж өсөн дэвжиж байх, одоогийнх шиг маань ийм ажил хэрэгтэй байсан юм. Бүх амьдралынхаа турш өглөөний 9-өөс оройн 7 цаг хүртэл ажиллахын тулд шүү. Би тэр үед чухам юу бодож байсан юм бол оо? Амьдралаа тэр чигт нь ажилдаа зориулчихаад би яаж “амьдарна” гэж бодсон юм бол? Ажлаа тарж ирээд, оройн хоолоо идмэгцээ маргаашийнхаа ажилд бэлдэнэ. Тэгээд шөнийн 10 цагт унтаж, өглөө нь 6 цагт босно. Бурхан минь, би бүр хэзээ хамгийн сүүлд эхнэртэйгээ энгэр зөрүүлснээ ч санахгүй байна гээд бод доо.

Өчигдөр эхнэр маань намайг 10 жил хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 10 жил шүү. Дэндүү урт хугацаа юм шиг санагдаж байгаа биз? Гэтэл надад тэгж санагдсангүй. Тэр байтугай би гомдоо ч үгүй. Би урьдынхаасаа маш их өөрчлөгдсөн учраас араар тавихад хүрсэн гэж эхнэр маань хэлсэн юм. Тийм ээ, би огт өөр хүн болж хувирчээ. Өнгөрсөн 10 жилийн туршид би юу хийж байсан юм бол? Ажлаас өөр юу ч санаанд минь орохгүй юм. Би сайн нөхөр байсангүй. Өөрийгөө ч алджээ.

Би ингэхэд хэн юм бэ? Би яачихсан хэрэг вэ? Би эхнэртээ салъя гэж хэлээгүй ээ, түүн лүү хашгичиж, уйлж унжаа ч үгүй. Надад юу ч мэдрэгдээгүй юм. Харин одоо үүнийг бичиж суухдаа би уйлж байна. Гэхдээ эхнэр маань намайг хуурч байсанд биш, харин би дотоод сэтгэлдээ аль хэдийн үхэж байснаа ухаарсандаа л тэр. Хорвоо дэлхийг өөрчлөх хязгааргүй хүсэл эрмэлзлэлтэй, эрч хүчээр дүүрэн, эрсдэл хийхээс буцахгүй, цоглог хөгжилтэй тэр залууд чухам юу тохиолдох нь энэ вэ?

Сургуулийн маань хамгийн хөөрхөн охин намайг болзоонд урьж байсныг санаж байна. Тэгэхэд би эхнэртээ дурлачихаад байсан болохоор урилгыг нь хүлээж аваагүй юм. Ер нь ахлах сургуульд байхад охид намайг тун их шохоорхдог байлаа. Коллеж, их сургуульд сурч байхад ч ялгаагүй. Гэхдээ би үнэнч байсаан. Элдэв учрал хайж явсан тохиолдол надад үгүй. Би зөвхөн хичээл номдоо л шамддаг байж билээ.

Үүргэвчээ үүрээд аялалд гарч, ном бичиж эхлүүлсэн тухайгаа ярьсныг маань санаж байгаа биз дээ? Тэр бүхнийг би коллежийнхоо эхний жилүүдэд л хийсэн юм. Тэр үед би цагийн ажил хийж, цалингаа авахаараа сайхан ч үрдэг байж. Харин одоо бол сохор зоосыг ч болов хадгалдаг гээч. Наргиж цэнгэхэд цаг гаргасан эсэхээ ч санахгүй байна. Өөртөө зориулж би юу хийлээ? Хамгийн гол нь би яг одоо юу хийхийг хүсэж байна вэ?

Аав маань 10 жилийн өмнө бурхны оронд очсон юм. Ээж маань над руу ахин дахин утас цохиж, аавын маань бие өдрөөс өдөрт муудаж байгаа талаар ярьж байсныг санаж байна. Харин би албан тушаал ахих гээд улам л завгүй болсон үе байлаа. Би аавыгаа эдгэнэ гэж итгээд эргэж очихоо хойшлуулсаар л байлаа. Удалгүй аав маань ч өнгөрч, би ч тушаал дэвшлээ. Аавтайгаа би 15 жил уулзаагүй байсан юм даа. Аавыгаа нас барахад би түүнтэй уулзсан уулзаагүй ялгаа байхгүй гэж өөртөө хэлсэн юм. Нэгэнт л үхэж байхад уулзах ямар хэрэг байна гэж өөрөө өөртөө шалтаг тоочиж суусан хэрэг. Би үнэхээр юу бодож байсан юм бол доо? Юм бүхнийг хойшлуулах гэж өршөөл эрж, шалтаг тоочоод л. Хүлцэл өчнө. Хойшлуулна. Энэ бүхэн маань нэг л зүйл рүү намайг хөтөлж байсан юм. Юу ч биш рүү.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хамгийн чухал зүйл гэж би боддог байлаа. Тийм биш гэдгийг нь одоо л ухаарч байна даа. Эрч хүчээр халгин цалгин байх тэр л үедээ түүнийгээ ашиглаж чадаагүйдээ харамсаад барахгүй нь. Хайран залуу нас минь. Хайран чиг хүсэл мөрөөдөл минь. Бүхний түрүүнд ажлаа тавьж явсандаа харамсаж байна. Халамжтай сайн эр нөхөр байж чадаагүйдээ, зүгээр л “мөнгөний машин” байсандаа харамсаж байна. Зохиолоо бичиж дуусгаагүйдээ, дэлхийгээр аялж чадаагүйдээ харамсаж байна. Хүүгийнхээ дэргэд эцгийнх нь ёсоор байж чадаагүйдээ, хөндий хүйтэн, “мөнгөний хэтэвч” шиг байсандаа харамсаж байна.

Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол, хэрвээ таны урд бүхэл бүтэн амьдрал тань байгаа бол, гуйя, юуг ч битгий хойшлуул. Хүсэл мөрөөдлөө дараа биелүүлнэ гэж бүү хая. Бүхий л эрч хүч, энергээ түүндээ л зориул. Чөлөөт цагаа интернетээр хэсэж /хэрвээ таны хүсэл мөрөөдөлтэй яах аргагүй холбогдохгүй бол шүү дээ/ бүү өнгөрүүл.

Залуу байгаа дээрээ амьдралдаа ямар нэгэн утга учиртай зүйл хий.

Хориодхон насандаа төвхнөх гэж бүү яар.

Гэр бүл, найз нөхдөө, тэр тусмаа ӨӨРИЙГӨӨ бүү март.

Амьдралаа шал дэмий бүү өнгөрүүл.

Хүсэл мөрөөдлөө хөсөр бүү хая.

Миний алдааг бүү давт. Над шиг бүү бол.

Эх сурвалж: Фэйсбүүк

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр

2019-03-19

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019-03-19

Б.Энхбаатар: Эрхүүгийн загварын долоо хоногт оролцоно

2019-03-19

Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газрыг “сэрээе”

2019-03-19

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

2019-03-21

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

2019-03-21

М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ

2019-03-20

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийжээ

2019-03-20

Таван толгойн орд газрыг түшиглэсэн ХОТ сүндэрлэн босох цаг айсуй...

2019-03-20

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

2019-03-19

“Оюутолгой” компанийн орлого 1.18 тэрбум ам.долларт хүрэв

2019-03-18

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нээлттэй өдөрлөгөө хийлээ

2019-03-18

Улсын заан Б.Сайнбаяр: Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж барьц сонгоог хална

2019-03-21

Монголчуудыг сүмочдоор төсөөлдөг эмээ, өвөө хоёр

2019-03-20

Х.Балжинням тусгай олимпын наадмын аварга болов

2019-03-20

Энэ жилийн хурдан морины улс болон бүсийн уралдааны тов

2019-03-19

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

2019-03-14

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

2019-03-12

Тэд ард түмнээсээ уравсан

2019-03-20

Мэргэн ухаан гэж юу вэ...

2019-03-20

“Битгий шалчгана”, Монголчуудаа!

2019-03-19

Наурызын баяр...

2019-03-19

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга!

2019-03-14

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

2019-03-12

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

2019-03-10

Хууль зүйн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар ноцтой мэдэгдэл хийлээ

2019-03-21

Ц.Нямдорж: Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна

2019-03-21
8:44

"Эрдэнэт"-ийг 100 хувь улсын үйлдвэрийн газар болголоо

2019-03-21
1:10:32

Үндсэн хуулийн эрх зүйч, улс төр судлаач Р.Ууганбаатар "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцов

2019-03-20

"Олон улсын хуримын гэрэл зургийн уралдаан"-д шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүд

2019-03-17

Элдэв зураг (80 фото) №599

2019-03-15

Манай дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд

2019-03-14

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг)

2019-03-12

Хөвсгөл аймагт “БАГА  ЖДҮ” илэрсэн үү?

2019-03-21

ХII ангийнхан сурах бичиггүй төгсч байна

2019-03-21

Майкл С.Клечески: Англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

2019-03-20

ЕБС-ын сурагчдын дунд гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдаан зарлагдлаа

2019-03-20

Би та бүхэндээ сургамж болог гэж өөрийн түүхээ бичлээ би одоо ч түүнийхээ араас харамсдаг…

2019-03-21

Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

2019-03-20

Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв

2019-03-19

Бүргэд үхэх үү, амьдрах уу гэсэн хоёр сонголттой тулгардаг...

2019-03-19

Ноолуурын зах зээл дэх хятадын “сүүдэр”

2019-03-21

Б.Лхагвасүрэн: Монголбанк Ипотекийн зээл санхүүжүүлэхийг ОУВС хориглосон

2019-03-19

Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2019-03-19

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ

2019-03-19

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Шинэ Зеланд улс байлдааны зориулалттай галт зэвсгийг бүрэн хориглоно

2019-03-21

Өмнөд Солонгосын зочид буудлуудад мянга гаруй үйлчлүүлэгчийг нууц камераар бичиж байсан нь илчлэгджээ

2019-03-21

Математикийн хамгийн нэр хүндтэй шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртжээ

2019-03-20

Орос, Японы эрдэмтэд 28,000 жилийн настай арслан зааны эсүүдийг дахин амьдруулжээ

2019-03-20

Боломж, гарц санал болгосон “Business to Business” өдөрлөг боллоо

2019-03-21

Голомт банк монгол улсаас анх удаа Unep Fi-д нэгдэн “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг гаргалаа

2019-03-20

Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

2019-03-19

Зэвсэгт хүчний 98-н жилийн ой Монгол цэргийн баярыг угтан ХХБанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МАРШ ТАКТИК-2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2019-03-18

Шинийн 15-нд яагаад “Бэлгийн харьцаа”-нд орж болдоггүй вэ?

2019-03-21

Хамт олондоо хэрхэн гадуурхагдахгүй байх вэ?

2019-03-20

Одуудын зурган дээр дур булаам гардаг нууц

2019-03-20

10 минутын дотор цусны даралтаа бууруулах 8 арга

2019-03-18

Сансар огторгуйн гайхалтай 10 нээлт

2019-03-20

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын танхим нээлтээ хийнэ

2019-03-20

Бидний амьдралыг өөрчлөх мэдээллийн технологийн дэвшлүүд

2019-03-14

Facebook, Instagram болон WhatsApp-ийн гол үйлчилгээнүүд дэлхий даяар ажиллагаагүй болжээ!

2019-03-14

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд

2019-03-18

Жони Деппийг эхнэр нь хүчирхийлж, хурууг нь таслаж байсан тухай баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд өгчээ

2019-03-15

Германы канцлер Ангелa Меркеллийн хувийн амьдралын нууцаас...

2019-03-14

Женнифер Лопез сүй тавьжээ!

2019-03-11

Монголд гурван сарын хугацаанд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ

2019-03-20

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог

2019-03-20

Баруун аймгуудыг чиглэсэн зам халтиргаа гулгаа ихтэй байна гэв

2019-03-20

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж, шуурч эхэллээ

2019-03-19

Х.Надмид: Элэгний өөхлөлт хавдар үүсэх шалтгаан болдог

2019-03-21

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийж байна

2019-03-20

Дургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог

2019-03-20

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт эхэллээ

2019-03-20

ОУПХ С.Зоригийн аллагад гурван хүнийг хуурамчаар хэрэг хүлээлгэсэн гэж үзжээ

2019-03-21

С.Зоригийн хэрэгтэй холбоотой ТЕГ-ын 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 нийт 4 хүнийг саатуулжээ

2019-03-20

Нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлнэ

2019-03-20

3, 8-аар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сардаа багтан татвараа төлнө

2019-03-20

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд

2019-03-20

Дэлхийн улс орнуудын гайхалтай бүтээлч санаанууд

2019-03-20

Балетчин байхын давуу болон сул талууд

2019-03-19

Бүсгүйчүүд ямар байрлалаас илүү их таашаал авдаг вэ?

2019-03-19

Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

2019-03-21

Баян-Өлгийд энэ сарын 22-ны өдрийг амралтын өдөр болголоо

2019-03-21

Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр байгуулах санал тавив

2019-03-20

Төрийн алба хаагчид тендер шалгаруулахдаа ноцтой зөрчил гаргадаг гэв

2019-03-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Дональд Трамп (АНУ)
45.45%
Владимир Путин (ОХУ)
36.36%
Ши Жиньпин (БНХАУ)
9.09%
Тереза Мэй (Их Британи)
9.09%
Ангела Меркель (ХБНГУ)
0.0%
Нарендра Моди (Энэтхэг)
0.0%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.0%
Эммануэль Макрон (Франц)
0.0%
Ким Жон Ун (БНАСАУ)
0.0%
Шинзо Абэ (Япон)
0.0%
Хаан Салман (Саудын Араб)
0.0%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.0%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,254

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,757

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,243

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,217