МАНАН шингэрч байна: М.Энхболдоос 5 гишүүн явлаа

2018-12-12, 13:44 Улс төр 2,227 24
МАНАН шингэрч байна: М.Энхболдоос 5 гишүүн явлаа

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хөдөлгөөн эрчимжиж байна. Түүнийг Монголын төрд ажиллах хууль зүйн бөгөөд ёс зүйн эрхгүй гэж үзсэн гишүүд өөрөө өргөдлөө өгөхийг шаардсаар байгаа. УИХ-ын гишүүн Д.Нарантуяа скиперийг огцруулахыг дэмжинэ гэж өөрийн твиттер хуудаснаа мэдэгдсэн нь Ардчилсан намаас чуулган бойкотлох хүний тоо нэгээр нэмэгдсэнийг гэрчлэв. Харин өчигдөр /2018.12.11/ МАНАН бүлэглэлийн сүүлчийн дайчид тайзан дээр гарч ирэв. 

Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр "дуудсан". Гэвч үнэн хэрэгтээ тэд биш сэтгүүлчид мэдээлэл хийж, бас тэднийг загнаж зандрав. Ингээд хэвлэлийн хурлаас хийсэн сурвалжлагаа хүргэе. 

Тэдний ярианы агуулга нь төр тогтворгүй боллоо, ажлаа хийе, шударга ёс тогтооё, ёс зүйтэй байя, бид гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮ-гээр шалгуулъя гэх мэт улиг болсон ядруухан улс төр хийсэн үгс байв. Ерөнхийдөө бодит байдлаас тэс хөндлөн бөгөөд өнөөх л эзнээ хамгаалан хуцах ноход адил хэдэн үг хэлсэн болоод тайзнаас буулаа. Гэхдээ тэдний яриа, төрх байдлаас хэдэн зүйл ажиглагдаж байна. Идэр залуу улстөрчдийн нүдний гал аль хэдийн буужээ. Залуу хүний жавхаалаг төрх нь гундаж, ганцхан сарын өмнө галзуу арслан мэт цамнаж байсан улстөрчийн эр зориг нь ор мөргүй хийсэн одсон байх юм. Тэдний мэдэгдлээс гурван дүгнэлт хийж болох юм.

НЭГДҮГЭЭРТ, Суудлын эрэмбэ солигджээ. Д.Хаянхярваа, Н.Амарзаяа нар хамгийн захад очсон байна. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар гол суудлаа алджээ. Тэдний оронд А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ нар галын фронтыг ахлав. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, "битон" М.Билэгт нар тэдний удаах эрэмбэд сууж харагдав. Суудлын хувиарлалтын дагуу үгээ хэлцгээлээ. А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ нарын үг олон түмэнд арай илүү итгэл үнэмшил төрүүлнэ гэж тооцсон бололтой. Гэвч олон нийт урьд урьдынхаас илүүтэйгээр энэ хүмүүсийг үзэн ядаж байгааг сошиал сүлжээн дэх лайвуудад /LIVE/ бичигдсэн коментоос харж болно. Монголын оюунлаг эмэгтэйчүүдийн нэг, авьяаслаг залуу эрдэмтэн А.Ундраа нүүрээ дуустал түлэн байж хамаатны ахаа хамгаалахын төлөө түмэн газрын луйварчидтай мөр зэрэгцэн суугаад "худал" ярих нь дэндүү харамсалтай, бас аймшигтай байлаа.

ХОЁРДУГААРТ,Д.Хаянхярваа нэг ч үг хэлсэнгүй. Түүний хувьд хүчээр хуралд ирж суусан нь харагдана. Энэ хүн хэний төлөө, юуны төлөө яваад өнөөдөр эх орондоо гишгэх ч газаргүй, элэг нэгтнүүдтэйгээ нүүр тулан уулзах эрхгүй болон үлдэж байгаагаа дүгнэж суусан байх. Хамгийн гунигтай, хамгийн өр зүсэм дүрийг тэр үзүүллээ.

ГУРАВДУГААРТ, Тэдний мэдэгдлийн гол утга 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮ-гээс зээл аваагүй гэдгээ шалгуулна гэнэ. Концесс, бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр, бусад сангаас "хуссан" зээл, гурван тэрбумын байшин, 500 саяын машин, 60 тэрбумын үл хөдлөх, Цагаан суваргын ордын тухайд шалгуулна гэж ам ангайсангүй. Харин 22 гэдэг тооны цаана ганцхан үнэн оршиж байна. Засгийг огцруулахын төлөө М.Энхболдын захиалгаар кноп дарсан 27 гишүүний 5 нь МАНАН-гаас дайжин оджээ. Үнэхээр МАНАН сарниж байна. Монголын ард түмний төлөө Л.Оюун-Эрдэнэ нарын шударга гишүүдийн хийсэн цусгүй дайны үр дүн гарч эхэлж байна. Сошл дахь олон нийтийн оролцоо МАНАН-г улам хүчтэй эсэргүүцэж байна. Их хурлын даргад М.Энхболдыг үлдээх гэсэн 27 гишүүн дунд эрүүл сэтгэхүйтэй, эх оронч хүмүүс байгаа нь энэ удаагийн хэвлэлийн хурлаас анзаарагдав. Үр удмынхаа нэрийг бодсон ч, эх орныхоо хувь заяаг бодсон ч МАНАН-тай хамт үлдэж болохгүй гэдгийг тэд ухаарч байна. АТГ, прокурорыг авлигач, алуурчин, луйварчин хэмээн нэгэнт олон нийтэд танигдсан энэ хүмүүсээс салгахгүйгээр шударга ёс ярих боломжгүй гэдгийг зарим гишүүд ойлгож эхэлсэн байна. МАНАН-гийн сүүлчийн "дусал" утаа Монголын нийгмээс замхран алга болох сайн цагийн өнгө гэрэлтэж эхэллээ. Тэмцлээ үргэлжлүүлцгээе, монголчуудаа. Монгол хүний эрх ашгаар, Монгол эх орноор минь 27 жил тоглосон МАНАН бүлэглэлийн сүүлчийн эзэн хааныг татан унагахын төлөө чадах бүхнээрээ чанга дуугарцгаая. Тэднийг харийн газар тансаглаж хэвтэхийг биш хар гэрт ял асуулгаж суухыг хармаар байна. Элбэгдорж, Энхболд нар Монгол төрийн тэргүүн сэнтийд таахалзаж, хэвлэлийн микрофоны өмнө шүлсээ савируулахыг үзэх биш шударга шүүхийн өмнө хавтаст хэргээ тайлбарлахыг сонсмоор байна. Шударга ёсны төлөө ташуураа далайж, тэмцлээ дахин хурцалъя.

43
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголыг молигодсон хөрөнгө оруулалтын гэрээ-1

2019-05-23

Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

2019-05-22

“Оюу Толгой”-н зэсийн баяжмалын агууламж нэмэгджээ

2019-05-18

Д.Сумъяабазар: "Эрдэнэс тавантолгой"-г улс төрөөс ангид байлгах хэрэгтэй

2019-05-16

Агаарыг хамгийн сайн цэвэрлэж, хоргүйжүүлдэг тасалгааны ургамлууд

2019-05-23

Анхны уулзалтаараа л хүний сэтгэлийг татах 10 арга

2019-05-23

Батганаас бүрэн ангижирч чадахгүй байгаагийн тань 11 шалтгаан

2019-05-22

Мөр, шилэн хүзүүний чилээг гаргах 8 дасгал

2019-05-21

Рок хөгжмийн домгуудын залуу насны дүр төрх

2019-05-21

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

2019-05-16

Хүүхэд байхдаа "нугасны муухай дэгдээхий" байсан алдартнууд

2019-05-15

Он оны Дэлхийн миссүүд /1980-2018/

2019-05-14

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т байцаалаа

2019-05-23

Д.Энхбат агсны амьд ахуйдаа өгсөн сүүлчийн яриа...

2019-05-23

Архинд бүдгэрсэн авъяас

2019-05-23

Т.Аюурсайхан: Монгол улсыг 3 их наяд төгрөгөөр хохироосон Н.Золжаргал хаана байна?

2019-05-22

Хүүхдийн баярын тоглолтыг М.Ариунтуяа найруулж байна

2019-05-23

Төгөлдөр хуурч С.Алимаа Соёлын тэргүүний ажилтан болжээ

2019-05-23

Ж.Мишээл: Монголыг гадаад киноны зураг авалтын өвөрмөц цэг болгомоор байна

2019-05-23

"Marvel"-ын жүжигчид нүүр хувиргалтгүйгээр...

2019-05-22

Боксын спортыг олимпын хөтөлбөрт хэвээр нь үлдээлээ

2019-05-24

Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцоно

2019-05-23

‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно

2019-05-23

Э.Өнөрмаа: Бөөрөнцөг түлхэлтийн спорт надад амьдрах итгэл, урам өгсөн

2019-05-23

Өнөөдрийн цахилгааны хувиарлалт хийх хуваарь

2019-05-24

Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа

2019-05-24

МУГЖ Т.Баясгалан Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа

2019-05-23

Энхийг сахиулагчдыг дархлаажуулах хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлийг АТГ-т шалгаж байна

2019-05-23

Өлсөх үед хүний бие өөрийгөө цэвэрлэж, эрүүлжүүлэх боломжтой болдог

2019-05-24

ХӨСҮТ: Зайсангийн “Бургер кинг“-ээс нийт 140 иргэн хордсон

2019-05-22

Сүрьеэгийн далд хэлбэр болон сүрьеэ өвчний ялгаа

2019-05-22

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй

2019-05-22

Нам нь Д.Амарбаясгалангийн, Засаг нь Л.Оюун-Эрдэнийн мэдэлд байна

2019-05-23

Д.Бямбасүрэн: Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй

2019-05-23

Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ нарыг томилов

2019-05-22

МАН-ын бага хурал ирэх мягмар гаригт хуралдана

2019-05-22

Нангиад хатан /өгүүллэг/

2019-05-19

Хадам ээж...

2019-05-13

"Алтан жүн жор" /өгүүллэг/

2019-05-04

Хүний хань (Өгүүллэг)

2019-04-28

ХХБанкны МЭДЭГДЭЛ

2019-05-23

Гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2019-05-23

Ч.Хүрэлбаатар: Өрийн удирдлагын тухай хууль нь Рио тинто, Оюутолгой зэрэг компаниудын өрийг зохицуулдаг хууль биш

2019-05-23

Монгол Улсын Шүүх засаглалын талаарх УИХ-ын шийдвэр нь олон улсын хүний эрхийн хуулийг зөрчсөн гэж НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дүгнэжээ

2019-05-23

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

ОХУ-ын ерөнхийлөгч Путины унадаг тансаг зэрэглэлийн "Аурус" хүлгийг танилцуулж байна

2019-05-23

Дубайн баяны "мангас" машин

2019-05-17

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 автомашиныг тодруулжээ

2019-05-10

2019 оны "Женевийн Авто Үзэсгэлэн" дээр танилцуулагдсан шилдэг төмөр хүлгүүд

2019-04-05

Нөхөртөө заавал уншуулаарай!

2019-05-20

Гэр бүлийн арчаагүй байдлыг харуулдаг зүйл нь хөргөгч юм

2019-05-16

Аавын сүлд хийморь, үйлийн үр хүүхэд нь хувь тавилан болж очдог

2019-05-13

Хүүхдийн сэвлэг даахь үргээх ёслолыг ингэж хийдэг!

2019-05-08

Сурагчдыг түрээсийн байранд түр хичээллүүлэх нь

2019-05-23

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалт ирэх 27-нд эхэлнэ

2019-05-23

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

2019-05-23

Сурагчдын зуны амралтын хуваарь

2019-05-23

“Facebook” хоёр тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ

2019-05-24

Сонгуультай холбоотой сөргөлдөөний улмаас 6 хүн амиа алджээ

2019-05-23

Дональд Трамп "Huawei" компанид хүнд цохилт өглөө

2019-05-21

Хятад АНУ-тай хийж буй худалдааны дайнд бууж өгсөн үү?

2019-05-15

Манай экспорт Хятадын ганц өдрийн хэрэгцээг ч хангахгүй

2019-05-24

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд зочиллоо

2019-05-23

Г.Занданшатар: Өрийг өрөөр шийдэх нь явцгүй

2019-05-23

Т.Баярхүү: Ц.Элбэгдорж Монголын улс төрчдөөс мөнгө хүүлэгчдэд хамгийн их үйлчилсэн хүн

2019-05-23

Намбарын хүү...

2019-05-24

Судлаач Д.Ганхуяг: Хөгшчүүлийн маань сайхан сэтгэл...

2019-05-23

Сэтгэхүй гэж...

2019-05-22

“Юм үзээгүй” 76 хүн

2019-05-21

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

2019-05-24

Хамгийн том хүүхдийн баяр!

2019-05-23

“Голомт Банк” Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

2019-05-23

“Жем Интернэшнл”ХХК 12 дахь жилдээ Топ-100 ААН-ээр шалгарлаа

2019-05-22

"iPhone" утасны ашиглалтыг хөнгөвчлөх 16 ухаалаг арга

2019-05-20

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

2019-05-19

Фэйсбүүкээр "Live" хийхэд хязгаартай боллоо

2019-05-15

1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

2019-05-14

Шинэ монголын шалчгар залууст зориулав...

2019-05-23

Охидоо бардам өсгө өөрийгөө хайрладаг болго! Эс бөгөөс эр хүнд нугачин даруулна!

2019-05-23

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй!

2019-05-22

Би эхнэртээ "ТУСАЛДАГГҮЙ"...

2019-05-21

Аль цаг үед, хаана төрвөл та жаргах байсан бэ?

2019-05-23

"Minecraft" тоглогчдын урласан итгэмээргүй гайхалтай бүтээлүүд

2019-05-23

Иран хүмүүсийг яагаад Араб гэж дуудаж болохгүй вэ?

2019-05-23

12 сарын өрнө дахины нэршил хэрхэн үүссэн бэ?

2019-05-23

Түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зураг

2019-05-23

Хачирхалтай байдлаар дурсгалын зураг авахуулдаг бүсгүй

2019-05-20

Манж Чин гүрний үеийн амьдралыг харуулсан ховор зургууд

2019-05-19

Монгол элдэв зураг (60 фото) №59

2019-05-18

Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ

2019-05-22

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй

2019-05-22

Хууль зөрчиж ойн санд газар олгосноос байгаль орчин сүйдэж байна

2019-05-22

Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

2019-05-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.78%
Ши Жиньпин (БНХАУ)
16.53%
Дональд Трамп (АНУ)
4.34%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ангела Меркель (ХБНГУ)
3.34%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.84%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.17%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.0%
Нарендра Моди (Энэтхэг)
0.67%
Хаан Салман (Саудын Араб)
0.5%
Тереза Мэй (Их Британи)
0.17%
Эммануэль Макрон (Франц)
0.17%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,329

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,928

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,289

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,246