Алдарт "TIME" сэтгүүл Монголын талаар ингэж бичжээ

2018-12-12, 14:11 Нийгэм 1,539 7
Алдарт "TIME" сэтгүүл Монголын талаар ингэж бичжээ

Дэлхийн хамгийн их бохирдолтой хотын амьдрал

Алдарт "TIME" сэтгүүл Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлын тухай төдийгүй энэ нь нийслэлчүүдэд ямар аюул занал учруулж байгаа талаар сурвалжилсан "Дэлхийн хамгийн их бохирдолтой нийслэл дэх амьдрал" гарчигтай нийтлэл гаргажээ. Олон улсын сэтгүүлч Жозеф Хинксийн бичсэн тус нийтлэлд Улаанбаатар хотын утаа ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээг хэдийн давсан буюу гамшгийн хэмжээнд хүрсэн, үүнээс улбаалж хотынхны дунд уушги, амьсгалын тогтолцооны өвчин сүүлийн 10 жилийн дотор 270 хувиар нэмэгдсэн төдийгүй мөн Улаанбаатарт төрж өссөн хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөөний хүүхдүүдийнхээс 40 хувиар муу байгаа гэдгийг дурдсан байна.

Ингээд та бүхэнд тус нийтлэлийн онцлох хэсгүүдээс хүргэе. 

2016 онд Улаанбаатар хот Шинэ Дели, Бээжин хоёрыг гүйцэж дэлхийд агаарын бохирдлын түвшин хамгийн өндөртэй нийслэл хот болсон юм. Үүнд нөлөөлсөн гол шалтгаануудын нэг нь хотын газарзүйн байрлал. Бээжингийн нэгэн адил Улаанбаатар нь голын хөндийд байрлах бөгөөд дөрвөн талаас нь хүрээлсэн уулс утааг гаргалгүй хашиж байдаг аж. Өөр нэг шалтгаан нь хатуу ширүүн уур амьсгал. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл дэх нэгдүгээр сарын үнэмлэхүй бага температур дунджаар цельсийн -33 хэм байдаг бөгөөд зарим үед -40 хэмээс доошилдог байна. 

2000-аад оны үед агаарын бохирдол байгаа үгүй нь бараг мэдэгддэггүй байв гэж хотын унаган иргэд ярьж байна. Харин одоо Улаанбаатар хотын агаарт хэт нарийн ширхэглэгт "PM2.5" тоосонцор дэлхийн өөр хаана ч байхгүй их хэмжээгээр агуулагдах болжээ. Уг тоосонцор нь арсений, мөнгөн усны нэгэн адил хорт хавдар үүсгэгч агуулах бөгөөд нарийн ширхэгтэй тул хүний биед ямар ч саадгүйгээр нэвтэрдэг байна. 

Бусад хөгжиж буй орнуудтай адил Монгол улсад хүн амын төвлөрөлт, хотжилт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг даган үйлдвэрийн гаралтай болон автомашины ялгаруулж буй хорт хийний аюул занал ихэсжээ. Агаарын бохирдлоос болж ургийн эндэгдлийн тоо дэлхий дахинд 9 саяд хүрсэн буюу зургаан үхэл тутмын нэг нь агаарын бохирдлоос шалтгаалж байна гэсэн тооцоог анагаах ухааны "The Lancet" сэтгүүл өнгөрсөн онд хийсэн байдаг. Тэрхүү 9 сая эндэгдлийн 90 хувь нь Монгол мэтийн дундаж бөгөөд буурай эдийн засагтай орнуудад тохиолддог ажээ.

Улаанбаатарын агаарын бохирдол нялх хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг "TIME" сэтгүүл хотын гэр хороололд амьдардаг Т. Алпысбайн гэр бүлийн амьдралаар жишээ аван сурвалжилжээ.  Тус айлын шинэхэн гишүүн 11 сартай хүү Алмасбек төрөөд удаагүй байхдаа бронхит болон уушгины үрэвсэлтэй (хатгалгаа) гэж оношлогдож бүтэн хоёр сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн гэнэ.

Алпысбай эхнэр Нурсауле болон гурван хүүхдийнхээ хамт

Алпысбайн амьдардаг "гэр" буюу нүүдэлчдийн уламжлалт майхан маягийн сууцанд эмч орж ирлээ. Алмасбекэд туссан хатгалгаа өвчний эмчилгээ болгож түүнд найман цаг бүр хүчтэй антибиотик тарих ёстой аж. Тариаг нь ихэвчлэн тэдний хөрш, өмнө нь эмнэлэгт цэвэрлэгчээр ажиллаж байсан эмэгтэй хийж өгдөг гэнэ. Харин өнөөдөр Алпысбай эмч дууджээ...

Эхнэр Нурсауле нь гэртээ хэншүү ихтэй хоол хийдэггүй бөгөөд шөнө гурван удаа босож зуухандаа нүүрс хийн галлах ёстой. "Бие давхар байхдаа би цэвэр агаарт огт гараагүй. Байнга л хотод байсан" гэж тэрээр харамсан өгүүлж байна...

Алпысбай, Нурсауле нар хэдэн жилийн өмнө хөдөө нутаг, малчин эцэг эхээ орхиж илүү дээр амьдралыг хайн Улаанбаатарыг зорин орж ирсэн аж. Гэвч тэр хоёр л ганцаараа ингэсэн юм биш. Нийгмийн болоод эдийн засгийн олон хүчин зүйлс нүүдэлчин хэв маягаар амьдрахад хүндрэлтэй болгож, чанартай нийгмийн үйлчилгээг зөвхөн хотод л авах боломжтой болсон учир сүүлийн гучаад жилийн хугацаанд Монголын нийт хүн амын тавны нэг нь Улаанбаатарт шилжин иржээ. Хот өргөжин тэлэхийн хэрээр хүрээлэн буй орчинтой холбоотой бухимдал, стресс мөн л тэлсэн байна. Улаанбаатарын 1.5 сая хүн амын гуравны хоёр нь амьдардаг гэр хороололд төвийн дулааны шугам, цэвэр бохир усны шугам бараг байхгүй гэж хэлж болно.

Хэдий нөхцөл байдал ийм байгаа ч Алпысбай, Нурсауле нар хот руу нүүж ирсэндээ төдийлөн харамсаад байдаггүй аж. Ихэнх өнцгөөс харвал тэдний амьдралын нөхцөл сайжирчээ. Жишээлбэл, том хүү нь одоо цэцэрлэгт явж байгаа, гэр бүлийнхэн өөрсдийн гэх газартай болсон, хашаандаа тоосгон байшин бариад бараг дуусч байгаа гэх мэт.  Гэвч бага хүүгийнх нь эрүүл мэндийн байдал энэ бүгдийг үгүйсгэж байгаа юм...

Нярай болон бага насны хүүхдүүд агаарын бохирдлын аюулд илүү өртөмтгий байдгийн учир нь тэдний уушгины хэмжээ жижиг, том хүнтэй харьцуулахад илүү хурдан амьсгалдаг, дархлааны систем нь гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой аж. Тэр ч байтугай Монголд хүүхэд төрөөд л шууд хороор амьсгалах боломжтой ажээ. Учир нь өнгөрсөн жилийн өвөл ЮНИСЕФ-ийн судлаачид Монголд ирж хэмжилт хийхэд төрөх эмнэлгийн доторх агаар дахь "PM2.5"-ийн агууламж ДЭМБ-ын тогтоосон аюултай хэмжээнээс 14 дахин их байгаа нь тогтоогдсон байна.

Монголын төр агаарын бохирдлын гамшгийг зогсоох хэд хэдэн алхмуудыг хийгээд байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр гэр хорооллын айлууд дахь зуухыг утаа бага гаргадаг төрлөөр сольж эхэлсэн боловч хэрэгжүүлэлтийн чанар муу байснаас гадна шилжин ирэгсдийн тоо улам нэмэгдсэнээс болж уг төсөл үр дүнд хүрч чадаагүй ажээ. Харин өнгөрсөн жил Улаанбаатар хотын захирагч нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Гэхдээ л Монгол улс дахь нийгмийн асуудлуудад байнгын шийдэл гарч ирэх хүртэл Нурсауле мэтийн ээжүүд гэрээ дулаацуулахын тулд нүүрс түлж, Алпысбай мэтийн аавууд гэрийнхнээ тэжээхийн тулд амь насанд халтай ажил хийж, Алмасбек мэтийн нялхас амьсгалах гэж зовсоор байх нь тодорхой харагдаж байна.

6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бөхийн холбооныхон "ЭВЛЭРЭВ"

2019-01-24

Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

2019-01-22

"Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд 18 аймаг оролцоно

2019-01-22

Кисэносато зодог тайлах ёслолоо есдүгээр сарын 29-нд товложээ

2019-01-21

Элон Маскийн гайхамшигтай шинэ бүтээлүүд

2019-01-23

Ц.Эрдэнэбат: Мэдээллийн аюулгүй байдлын гарц нь үндэсний сошиал сүлжээ байх болно

2019-01-14

"Google", Фэйсбүүк та бидний талаар яг юу мэддэг вэ?

2018-12-25

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

2018-12-21

Манай дэлхийн бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан эмэгтэй архитекторууд

2019-01-23

Хэзээ ч моодноос гарахгүй эрэгтэй хувцаснууд

2019-01-23

Дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж чадсан гэмт хэргийн 5 бүлэглэл

2019-01-22

Арабын Нэгдсэн Эмират Улсын тухай бидний буруу боддог зүйлс

2019-01-22

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлжээ

2019-01-24

ҮХЦ: Монгол Улсын Их Хурлын 2018 оны 48 дугаар тогтоолыг хүчингүй болгов

2019-01-24

Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй амиа хорлосон нь бүрэн тогтоогдсон

2019-01-24

Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019-01-23

Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ?

2019-01-23

Ричард Гирийн интернетийг шуугиулсан нийтлэл

2019-01-22

Цай…

2019-01-21

Үй олноор хөнөөх зэвсэг...

2019-01-15

Кендал Женнерийг шоглосон нь (II хэсэг)

2019-01-22

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь

2019-01-21

Элдэв зураг (80 фото) №591

2019-01-18

Литва эмэгтэйн нүд хальтрам төрх

2019-01-15

Николас Мадуро Америкийн дипломатчдыг 72 цагийн дотор Венесуэлийн нутаг дэвсгэрээс гарч явахыг шаардлаа

2019-01-24

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

2019-01-23

20 мянга гаруй эмэгтэй Мали улсад бэлгийн мөлжлөгийн золиос болжээ

2019-01-23

Хятад улс хуурай замын цэргийнхээ тоог хоёр дахин бууруулж тэнгисийн цэргийнхээ хүчийг нэмэгдүүлжээ

2019-01-23

Ирэх сарын 5-7-ны өдрүүдэд хилийн боомтууд амарна

2019-01-23

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

2019-01-23

Манай улсын иргэд Өмнөд Америкийн ДОЛООН улсад ВИЗГҮЙ зорчих боломжтой боллоо

2019-01-23

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

2019-01-23

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

НӨАТ-ын буцаан олголт 20 хувиар өсчээ

2019-01-24

Халамжийн мөнгөө авах гэсэн иргэд 07.30 цагт дараалал үүсгэжээ

2019-01-24

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

2019-01-23

Монголчуудад хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломж бий юу?

2019-01-23

Энэ миний мэдэх хамгийн тэнэг жаал хүү

2019-01-24

СААK.MN өнөөдөр 13 нас хүрлээ!

2019-01-23

Аавуудын баатарлаг түүх дуусашгүй...

2019-01-23

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

2019-01-22

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Кайли Женнер сүй тавьсан уу?

2019-01-07

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

2018-12-22

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

2018-12-18

Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа

2019-01-24

Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт

2019-01-23

XX зуунд эмч сувилагч нар хэрхэн ажилладаг байсан бэ?

2019-01-23

Дэлхийн хамгийн эртний 10 соёл иргэншлийн тухай сонирхолтой баримтууд

2019-01-23

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“UB Пропертиз” сар шинийн хөнгөлөлт,урамшуулал & бэлэг

2019-01-23

“Signature”үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо

2019-01-21

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан хөгжлийн хөтөлбөр зарлалаа

2019-01-17

Зөвхөн таньд 3-6 хувийн хүүтэй онцгой зээлийг санал болгож байна!

2019-01-17

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна

2019-01-23

С.Мөнхчулууныг хотын даргаар томилох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ

2019-01-23

Д.Цогтбаатар: 10 орчим элчин сайдыг эргүүлэн татах, шинээр томилох асуудал яригдаж байгаа

2019-01-23

Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана

2019-01-23

ДЭМБ-аас Н1N1 вирусын эсрэг үйлчилгээтэй осельтамивар эмийг хүлээлгэн өглөө

2019-01-24

Томуу, томуу төст өвчнөөс уламжлалт аргаар сэргийлье

2019-01-23

Эмнэлгийг дэмжээгүй НАМАЙГ ЯЛЛА

2019-01-23

Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

2019-01-23

Дорноговьд дахин түүх дурсгалын таван ч газарт ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

2019-01-24

Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна

2019-01-23

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

2019-01-22

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайн хэргийг замхруулахыг хүсэв үү

2019-01-19
2:18:41

МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Цензургүй яриагаар юу ярьсан бэ?

2019-01-22
10:21

Д.Эрдэнэбат: АН дахиад ямар нэг бичигт гарын үсэг зурахгүй

2019-01-22
20:55

Н.Энхбаяр: Стандарт бус засгийн газраас эхлээд МАНАН үүссэн

2019-01-20
1:32

Ж.Батзандан: М.Энхболд та эхнэрээсээ битгий салаарай!

2019-01-18

Хөвсгөл нууран дээгүүр зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

2019-01-23

Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болзошгүй

2019-01-21

Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

2019-01-18

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

2019-01-16

Сурагчдад цахимаар хичээл заана

2019-01-23

Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

2019-01-21

2018 онд 1,120 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019-01-18

Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна

2019-01-18

Эдгээр үгсийг хүүхдэдээ хэлвэл өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болж төлөвшдөг

2019-01-23

Хүүхэд хүмүүжүүлэх аавуудын зөв арга

2019-01-21

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

2019-01-12

Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга

2019-01-12

Эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах нь таны ирээдүйн амьдралд шууд нөлөөтэй

2019-01-23

Урт ургасан чёлкоо янзлах гайхалтай 5 арга

2019-01-23

Амтат Узбек плов хийж сурцгаая!

2019-01-22

Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?

2019-01-21

“Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болно

2019-01-23

Найруулагч Б.Баатар агсныг эргэн дурсана

2019-01-23

Г.Жигжидсүрэн: Хувь хүний ертөнцийг үзэх үзэл, мэдрэмжийг л харна даа

2019-01-23

Орон орны үндэсний соёлын онцлогийг харуулсан шог зургууд

2019-01-23

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.94%
МУИС
26.54%
СЭЗИС
8.64%
ХААИС
6.79%
АШУҮИС
6.17%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.71%
Бусад
4.63%
МУБИС
4.01%
Батлан Хамгаалахын Их Сургууль
2.93%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.47%
СУИС
2.16%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,593

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,170

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,169

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,823