Тахиачны “Хотонд” зочилсон тэмдэглэл

Тахиачны “Хотонд” зочилсон тэмдэглэл

Хүн төрөлхтний хүнсэнд юугаар ч орлуулж болдоггүй уургийн хоёр эх үүсвэр байдгийн нэг  нь мах, нөгөө нь өндөг юм.  Монголчууд монгол малын махандаа итгэдэг. Харин өндгөнд хэр их итгэдэг вэ? Өндгийг бид өөрсдөө “үйлдвэрлэдэг” болсон цагаас хойш л гэж би хэлмээр байна. Өөрөөр хэлбэл бид манай улсад тахианы аж ахуй хөгжсөн цагаас өндгөнд малын мах шигээ итгэдэг болжээ. Миний бие энэ итгэлээ бататгах гэж тахиачны хотыг зорьсноо эрхэм тантай хуваалцъя. Монголчуд бид нүүрэндээ ямар будаг түрхэх, биедээ ямар гоёл зүүх зэрэгтээ ихэд анхаардаг атлаа амандаа хийж байгаа хүнсэндээ алмай хойрго ханддаг улс даа. Ширхэг өндөг хямдхан болохоор тэгдэг ч байж магадгүй юм.

Тахиачны “Хотонд” зочилсон тэмдэглэл

 

Гэхдээ над шиг аминдаа хайртай хүн бол өөр л дөө. Яг хаана үйлдвэрлэсэн, хэзээ хэн юугаар авчирсан, тэр үйлдвэрлэгч этгээдийн нас хүйс, төрсөн он сар өдөр, өндөр нам нь байвал бүр сайн энэ тэр гээд...дэлгүүрийн лангууны өмнө тулж очоод мянган асуулт тавьсан ч заримдаа хариултгүй буцах нь ч бий. 

- Энэ хаанахын өндөг вэ?

- Орос ах нарын өндөг өө.

- Өө тэд чинь уже бидний ах байхаа больсон.

Хэзээ, хаанаас гараад ямар халуун хүйтэн, хэцүү бэрхийг даван туулж Монголд “харлахаар” ирсэн өндөг гэдгийг нь хэн мэддэг юм.  

  • Ноолоход ноомой гэгчээр буух эзэн буцах хаягтай Монгол өндөг байна уу? гэх мэт яриа өрнөнө.

 

 

Тиймээс би үндэсний үйлдвэрлэгч Түмэн шувуут компанийг зорьсон юм. Манай улсын шувууны аж ахуйн гал голомт анхнаасаа Шувуун фабрик буюу Биокомбинатад ассан.   Түмэн шувуут компанийн өндөглөгч тахианы аж ахуй ч мөн тэнд төвлөрчээ.

Би малчны хотонд очиж байснаас тахиачин хамт олны хотонд очиж үзээгүй тул ямар ч төсөөлөл байсангүй. Миний багад хэдэн тахиа, гахайтай, тэр үнэр танараараа хавийнхандаа ад болдог ч баяр болохоор нийслэл салатны өндөг авчих санаатай тал засч зусарддаг айлын хэдэн тахиаг л хашааных нь завсраар сонирхон харж явлаа.

Улаан залаатай улаан, шар, ногоон өд сугсалзуулсан азарган тахиаг л сүргийн манлай өндөгний эцэг гэж боддог байв. Харин өндөглөгч тахианы аж ахуй өндгийг эцэггүйгээр болгочихдог гэхээр сонирхолтой салбар ажээ. Уучлаарай, хатагтай тахиаг би ажилгүй амьтан мэтээр хилс бодож явсан байна. 

Түмэн шувуутын өндөглөгч тахианы аж ахуй 2014 онд 34, 2017 онд 51 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн  нь хачин их тоо санагдлаа. Бид чинь 3 саяулаа , Улаанбаатарт сая гаруй нь байгаа болохоор хэрэгцээг маань хангалттай хангачихдаг байх нь гэсэн чинь, үгүй юм. Зөвхөн Түмэн шувуут л гэхэд  дотоодын хэрэгцээний тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа ч бидний хэрэгцээ өссөөр байгаа юм байна.

 

 

Монголчууд 2017 онд 203 сая ширхэг өндөг хэрэглэснээс харвал хэрэгцээнийхээ дөнгөж 50 хувь нь л хангагдаж. Бид чинь өндгөнд дуртай юм байна. Энэ оноор тооцож бодоход л 220 сая ширхэг өндөгтэй үйлдвэрлэж байж бидний хэрэгцээ ханах юм байна. Даруй 20 сая өндөг хэрэгтэй гэсэн үг.

Өглөө болгон шарсан өндөг, шарсан талх, гахайн утсан мах иддэг дэлхийн нэг хүнд жилд 220 ширхэг өндөг оногддог бол манай Улаанбаатарын нэг хүнд 90-хэн ширхэг оногддог гэнэ.

Жилдээ 220 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг болчихвол өдөрт монгол хүн нэг  ширхэг өндөг иддэг болох нь. Тэр үед би жишээ нь нэг өндгөө чанаж идчихээд нэгийг нь нүүрэндээ түрхчих боломжтой болох юм байна л даа. Энэ хэрэгцээг л хангачих санаатай манай үндэсний арваад компани мачийж байгаагийн нэг нь эднийх юм.

Буух эзэн, буцах хаягтай монгол өндөг хэрэглээд байвал аштай юу даа. 

ХАТАГТАЙ НАРТ ХҮМҮҮС 24 ЦАГААР ҮЙЛЧИЛДЭГ

Мал сүргээ өсгөхийн тулд төл авах, ахиу гурил будаатай болохын тулд ургуулах, үрслүүлдэг гэдэг. Харин өндгийг үйлдвэрлэх гэж хэлэхээр нүүдэлчин малчны сэтгэлгээтэй миний хувьд нэг л бууж өгөхгүй,  хэл эвлэхгүй байгаа юм.

Өндгийг яг “үйлдвэрлэчихсэн үү” гэхээр үгүй. Тахиа дангаараа төрүүлээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Тахиа бол өндөг төрүүлээд буюу гаргаад байгаа юм. Түмэн шувуутын өөрсдийнх нь үйлдвэрлэдэг амин дэмтэй тахианы тэжээл нь өндөг боловсроход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.  Тэгэхээр Түмэн шувуут тахиа хоёрын хамтын ажиллагааны үр дүн нь өндөг. Тэгээд ямар Түмэн шувуутын тахиа 2017 онд 51 сая өндөг төрүүллээ гэлтэй биш, яах аргагүй л үйлдвэрлэж таараад байна.

 

 

Зарим томоохон үйлдвэр цехээс ч илүү дулаан хэмжигч, агааржуулагчтай аятайхан байранд өндөглөгч тахианууд амьдардаг юм байна. Тахиануудад энэ нь гайхамшиг биш ажээ.

 Ер нь энэ тахианууд өөрсдийгөө хүн гэж боддог байхаа. Яг манай муур шиг. Унд хоол нь урсаад ирэх юм, өтгөн шингэн нь бас урсаад явчих юм. Хүн бол хянах шалгах, өндгийг нь савлан авахаар л хатагтай нарын байшинд хамгаалалтын хувцастай нэвтэрдэг юм байна. Хатагтай нар хэзээнээсээ ямбатай л даа, тэр янзаараа л аж.

Нэг байранд 30-40 мянган тахиа амьдардаг. Хажуу хашааны айлынх шиг шоорон шоорон гээд гүйлддэг юм бол уу гэсэн, үгүй юм. Гурван зуун мянган хатагтай нар гүйлдвэл ч сүйд болох байх л даа, мэдээж. Байрны бүх гэрэл, дулаан, агааржуулалт 24 цагаар ажиллан хүнгэнэж, зардлыг ёстой нэг хүүлж байна. Тахиаг бодвол би ч энэ улсад зардал багатай л амьдардаг хүний нэг юм гэдгээ мэдээд авав.

Хэрвээ төвийн цахилгаан тасарвал сэнснүүд нь зогсож тахианууд агааргүйдэж бүтэж үхэх аюултай. 2017 онд төвийн цахилгаан тасарч, нэг хариуцлагагүй эр унтаж таарсны улмаас 18.000 өндөгний ээжийн амийг зольчихжээ.

 

 

Энэ эрсдэлээс хамгаалахын тулд Түмэн шувуут бага оврын цахилгаан станц буюу цахилгааны нөөц үүсгэвэр генераторыг ажиллуулж байна. Унтаахай манаачийн оронд  цахилгаан тасарвал байшингийн орой дээрх төмөр тахиа харин ч нэг орилж өгнө дөө. Мөн давхар хариуцлагатай жижүүр хариуцлагатайгаар ажилладаг болгожээ. Яг эмнэлэг шиг. Тахианы байрны ая тух ингэж шийдэгддэг юм байна. 

Хатагтай нар наран талдаа цонхтой байранд амьдрах юмаа. Тэр гэгээвчээр тусах нарыг ажих манатай тэжээлээ тоншоод тун завгүй. Бодвол олон өндөг гаргах үүрэг даалгавартай энэ амьтдыг байр, хоол ундаар ямбалуулж байж л хэрэг бүтдэг биз. 

Тахианаас өндөг авна гэдэг маш нарийн үйлдвэрлэл юм байна. Байр хоол нь ямар байх вэ... гээд бүгд стандартын дагуу 24 цагаар ажиллацгааж байна.

Нялх төлийн дуу хавар л цангинадаг бол нялх өндөгний дуу хэзээ ч хамаагүй “цангинана”.  Тэр цангинасан дууг цоо шинээр хэрэглэгчдэд атгуулах үүргийг компанийхан хүлээнэ. Тиймээс л ТАХИАН ДУУНААР ТАНД ХҮРГЭНЭ гэсэн уриа үгтэй компани юм байна. Компанийн ажил өглөө 05 цагт эхэлчихсэн байдаг. Тахиа донгодох завгүй тул “Тахиачин” биднийг сэрээдгийг бас мэдэж авлаа. Өндөг, талх хоёр өглөө биднийг цоо шинээрээ ингэж л угтдаг юм байна. Уг нь залуу хүнийг зорилго нь сэрээж байвал сайн гэдэг. . Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд өглөөг өндөгнөөс эхлэх нь зөв санагдана.

 

Өглөө бүр шинэ өндөгний сайхан үнэр намайг сэрээж байх болтугай.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүүхдийн даахь үргээхэд анхаарах зүйлс

2019-02-18

Аав нь охиндоо ганц л зүйлийг захья

2019-02-18

Өчигдөр би нөхөртэйгөө маргалдаад аавын гэрт цүнхтэй хувцасаа аваад гүйгээд ирлээ...

2019-02-13

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа

2019-02-12

Гадаадад тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд зориулсан өдөрлөг болж байна

2019-02-17

Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтын төгсөлт боллоо

2019-02-15

С.Чинзориг: 36 000 оюутанд тэтгэлэг олгоно

2019-02-15

ЕБС, цэцэрлэг ашиглалтын зардлаа орон нутаг өөрсдөө хариуцна

2019-02-15

Монгол эр хүний "3 хүйтэн чулуугаар" номхотгох нь...

2019-02-18

Ухаарал гэж...

2019-02-18

Төр ба илжиг...

2019-02-15

Баттулга VS Элбэгдорж

2019-02-14

Сахалин-2019 "Азийн хүүхдүүд" олон улсын өвлийн спортын анхдугаар наадам өндөрлөлөө

2019-02-18

Сонсголын бэрхшээлтэй иргэд тивийн АШТ-д оролцож байна

2019-02-17

Г.Наранцэцэг, Б.Ганхайч хоёр алтан медаль хүртлээ

2019-02-17

Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын төрлөөр дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно

2019-02-16

"Huawei"-гийн 5G-д итгэхгүй байхыг АНУ анхаарууллаа

2019-02-12

Алдсан гар утасаа IMEI кодоороо дамжуулан олох боломжтой боллоо

2019-02-01

Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

2019-01-28

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2019-01-26

Сансар дахь коммунист амьдрал Зөвлөлтийн үеийн зураачдын төсөөллөөр...

2019-02-17

5-19 насныхны Дэлхийн миссийн тэмцээний бүртгэл эхэллээ

2019-02-16

"Улаанбаатарын өвлийн наадам"-д саатаарай

2019-02-16

С.Амарсайхан:Даншиг наадмыг зохион байгуулахад хөрөнгө зарцуулахгүй

2019-02-16

Мангар бацаанууд

2019-02-18

“CAAK PODCAST” - Мэргэжил сонголт ба Гадаадад суралцахад анхаарах зүйлс!

2019-02-15

Монгол хүн насаа хэлдэггүйн учир энэ...

2019-02-14

Төр энэ үйлийг үлгэрлэн завхруулахаа больё!

2019-02-13

Монголын нутаг дэвсгэрээс олборлосон алтны грамм бүрийг валютын нөөц болгох зорилтыг баримт бичигт тусгахыг санал болгов

2019-02-18

Монгол Улсын эдийн засаг 6.9 хувиар өсжээ

2019-02-18

1072 хувьцааны үнэ цэнэ ногдол ашиг төдийхнөөр хэмжигдэх үү?

2019-02-18

Стандарт банкны өрийг төлж чадахгүй бол монголчууд саалийн үнээгүй болох уу?

2019-02-17

Халуун гурил /өгүүллэг/

2019-02-09

Эвэр /өгүүллэг/

2019-02-09

Насан туршдаа чамд талархана /өгүүллэг/

2019-02-02

Бальзак - Ханска авхайд бичсэн захидал

2019-01-27

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхаарууллаа

2019-02-18

Нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна

2019-02-17

Ховор амьтдын эд эрхтнүүдийг зарах зорилгоор тээвэрлэж байсныг илрүүлжээ

2019-02-16

Байгаль эх сэргэх боломжтой гэдгийг харуулсан зургууд

2019-02-15

Барилга хот байгуулалтын сайд ШУТИС-тай хамтарч ажиллана гэв

2019-02-18

Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана

2019-02-18

Нийслэлийн тээврийн газраас авто үйлчилгээ эрхлэгч иргэд болон байгууллагуудад ангиллын гэрчилгээ олгож байна

2019-02-18

Дэд консул Г.Төмөрбаатарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа

2019-02-18

Монголын үзэсгэлэнт охид (65 фото) №160

2019-02-16

Элдэв зураг (80 фото) - №595

2019-02-15

Амьтны ертөнцийн гайхалтай "ширүүн" зургууд

2019-02-12

2019 оны "Grammy"-ийн шагнал гардуулах ёслолын халуухан мөчүүд

2019-02-11

"Түмэн Шувуут ХК"-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 2019.02.18-нд эхлэнэ

2019-02-14

Яагаад хаврын улиралд байр худалдан авах хамгийн тохиромжтой вэ?

2019-02-13

Та Валентины өдрөөр юу хийхээ төлөвлөж амжсан уу?

2019-02-13

“Улаанбаатар Пропертиз” зөвхөн таньд 3-6% хүүтэй онцгой зээлийг санал болгож байна

2019-02-13

Токиогийн олимпийн бүх медалийг дахин боловсруулсан материалаар хийхээр болжээ

2019-02-18

Д.Трамп Япон улсад албан ёсны айлчлал хийж магадгүй

2019-02-18

Беларусийн Ерөнхийлөгч: "Бид Оростой маргааш ч нэгдэхэд бэлэн"

2019-02-18

АНУ Засгийн газрын түр зогсолтоос зайслхийхийн тулд улсын төсвийг баталжээ

2019-02-15

Тэрбумтан хүн бүрт байдаг ерөнхий 10 шинж

2019-02-17

Таавар тааж тархиа амраацгаая (8 асуулт)

2019-02-17

Их жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн

2019-02-16

Бага зардлаар эрүүл хооллох нууц

2019-02-15

Газрын тосны салбарт монголчуудын оролцоо бага байна гэв

2019-02-15

Канадын гаргасан алдааг Монгол давтаж завхарч явна

2019-02-15

Орхон түүхий нүүрснээс татгалзсан анхны аймаг болно

2019-02-15

Тавантолгойн орд газрыг үйлдвэрлэлийн бүс болгох эхлэл тавигдлаа

2019-02-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан

2019-02-08

Олны танил хүмүүсийн сар шинийн гоёл /Фото/

2019-02-06

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Кайли Женнер сүй тавьсан уу?

2019-01-07

Таны амьдралыг өөрчлөх маш энгийн 18 лайфхак

2019-02-17

Гэрээсээ гаралгүй дэлхийгээр аялах 6 арга

2019-02-15

Зовхины арьсыг чангалж, үрчлээ үүсэхээс сэргийлэх үр дүнтэй аргууд

2019-02-15

Целлюлит үүсэхэд нөлөөлдөг 12 төрлийн бүтээгдэхүүн

2019-02-14

KFC Зайсан салбарын хоёр ажилтан цусан суулга өвчтэй байсан гэв

2019-02-18

Японоос “импортолсон” туршлага, ёс зүй

2019-02-18

Өнөөдрөөс KFC түргэн хоолны газрын бүх салбарыг хааж, бүтээгдэхүүнүүдийг устгана гэв

2019-02-18

“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг шалгана

2019-02-18

Нэгдүгээр сургуулийн сургалтын менежерийг ажлаас нь халжээ

2019-02-18

Гэр бүлийн хуулийг орон даяар хэлэлцүүлнэ

2019-02-18

М.Содномпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна

2019-02-18

Хөрөнгө оруулгын мэдүүлгээ дутуу өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцов

2019-02-18

Эрх баригчид бүрэн эрхээ эдэлж, иргэд “шударга ёс”-ыг хайж байна

2019-02-18

ЭЗБХ: Ээлжит чуулганы хугацаанд 9 ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ

2019-02-18

Ц.Элбэгдорж: Нэгийг нь нөгөөгөөр үзэн ядуулах нь Монгол төрийн ажил биш

2019-02-18

Ерөнхий сайд дахин татгалзах эрхгүй

2019-02-18
1:59

Н.Энхбаяр: МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС үнэ төлбөргүй болно...

2019-02-15

Ж.Батзандан: МАНАН-гийн эсрэг тэмцэл М.Энхболдыг Г.Занданшатараар сольж, Л.Оюун-Эрдэнийг сайд болгоод зогсох ёсгүй

2019-02-15
1:00:37

Лу.Болд: Ц.Элбэгдорж намайг ГХЯ-ны сайдаас холдуулж 3 ажил хийсэн

2019-02-15

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлч нартай уулзлаа

2019-02-13

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.93%
МУИС
26.2%
СЭЗИС
8.53%
ХААИС
6.97%
АШУҮИС
6.25%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.53%
МУБИС
4.69%
Бусад
4.33%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
3.0%
СУИС
2.28%
Батлан Хамгаалахын Их Сургууль
2.28%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,646

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,206

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,190

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,856