М.Болд: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга

М.Болд: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга

Эдийн засагч ярьж байна.

 

-Зээлийн хүүг бууруулах ёстой гэдэг асуудлыг хөндөж байна. Харин салбарынхан үүнийг эсэргүүцэж байна л даа. Зах зээлийн зарчмаас гажиж хүчээр барих нь эрсдэл дагуулна гээд?

-Хүү өндөр байхыг банкууд дэмждэггүй. Зээлийн хүү өндөр байвал зээлийн эрсдэл нэмэгддэг. Хадгаламжийн хүү өндөр байвал банкинд ихээхэн зардалтай. Банкууд хүү буураасай гэж хүсч байна. Банкууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцож хадгаламж, зээлийн хүүг тохирдог. Гагцхүү төрөөс энэ бизнесийн харилцаанд хөндлөнгөөс хүчээр муйхар аргаар хүүг бууруулж болохгүй гэж эдийн засагчид, банкныхан ярьж байгаа юм.

 

-Иргэдийн хувьд зээлийн хүү буурах хэрэгтэй гэдэг байр сууринаас зээлийн хүү буурах хэрэгтэй гэдэг байр сууринаас хандаж байна. Яагаад гэвэл ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл гарч байхад яагаад бууж болохгүй юм бэ гэдэг асуулт гарч байна л даа?

-ЖДҮХС-гийн зээлийн эх үүсвэр бол та бидний татварт төлсөн хүүгүй мөнгө юм. Татвар төлөгчдийн мөнгийг төрийн янз бүрийн сангаар дамжуулж бага хүүтэй эсвэл хүүгүй зээлдүүлж байна. Бага хүүтэй зээлнэ гээд төрийн албан хаагчид санхүүгийн мэргэжлийн бус хүмүүс банкны ажил хийх гээд байдаг нь эцэстээ татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж улмаар алдагдалд оруулдаг. Банкны зээлийн эх үүсвэр бол иргэд, компаниудын 6-14 хувийн хүүтэй харилцах, хадгаламжийн мөнгө юм шүү дээ.

 

-Мэдээж зах зээлийн зарчмаар тогтож байгаа үнийг төрийн оролцоотойгоор барих нь эдийн засагт сөрөг үр дагавар авчирдаг гэдгийг эдийн засагчид онцолдог. Таныхаар?

-Социалист, коммунист дэглэмийн үед төрөөс үнэ тогтоож байгаад нийтээрээ сүйрэн унасан явдал саяхных. Одоо ч зарим салбарт төр үнэ тогтоосон хэвээр байгаа. Үнийн зөрүүгээс үүссэн алдагдлыг татвар төлөгчид үүрч байгаа. Үр тариа, гурил, нүүрс, цахилгаан, дулаан, шатахууны үнийг төрөөс үе үе зохицуулах гэж оролдож байгаа нь эдийн засаг, бизнесийн харилцаанд гажуудал үүсгэж хөгжлийг боомилж байна. Төрийн оролцоо байгаа онохгүйгээс болж дээрх салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт орох, бүтээгдэхүүн үйлчилгээний хангамж нэмэгдэх, зах зээлийн бодит үнэ тогтоход саад болж байна. Одоо банкны хадгаламж, зээлийн хүүг тогтоох гэж байгаа бол олон улсад “санхүүгийн салбарыг нухчин дарах” гэж нэрлэдэг зүйл рүү Монгол Улс гулсан орох болно.

 

-Хэрэв төрийн оролцоотойгоор зээлийн хүүг хүчээр барих болбол гарах үр дагавар нь юу вэ?

-Зээлийн хүүг хүчээр барина гэдэг нь мөнгөн хөрөнгөд төрөөс үнэ тогтооно гэсэн үг. Тойруу замаар хадгаламжийн мөнгөнд үнэ тогтооход хүргэнэ. Зээлийн эх үүсвэр буюу түүхий эд нь хадгаламж байдаг. Хадгаламжийн мөнгө бол таны хувийн өмч. Хувийн өмчид төр үнэ тогтоох болж байна. Зөвхөн чинээлэг хэсэг бус нэг сая орчим хүүхэд тэтгэврийн насныхан хадгаламжтай байгааг мартаж болохгүй. Бодит байдлаас бага хүүтэй хадгаламжинд хүмүүс мөнгөө хийхгүй. Хадгаламж буурвал зээл олгох мөнгө багасна. Ингээд үнэ тогтоовол зээлийн олдоц улам хумигдана. Барьцаа зээлийн олдоц улам хумигдана. Барьцаа баталгаа муутай бичил, жижиг бизнес эрхлэгчид. өрхүүдэд олгох зээл буурна. Малын маханд үнэ тогтоовол дэлгүүрийн лангуу хоосрохтой адил гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Зээлийн хүү өндөр байна гэдэг асуудлыг ярихдаа гадны улс орнуудтай жишдэг. Тэгвэл бид дэлхийн эдийн засгийн хаана байгаагаас хамаарч зээлийн хүү буурах асуудлыг ярих ёстой гэдэг байр суурь ч бас бий?

-Япон, Америк шиг өндөр хөгжилтэй, инфляцийн төвшин нь нам дор орнуудтай өөрсдийгөө жиших нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, ямааг тэмээтэй адилтгаж болохгүйтэй ижил зүйл. Манайхтай ойролцоо төвшний орнууд хүүгээ хүчээр тогтоолоо гээд гайхалтай хөгжөөгүйг бас санах хэрэгтэй. Зээлийн олдоц нь муудсан 75 улс орны судалгааг Дэлхийн банкнаас гаргасан.

 

-Зээлийн хүү тогтоход зах зээлийн нөхцөл байдлаас гадна эдийн засгийн суурь үзүүлэлт тэр дундаа мөнгөний зах зээл, бодлогын хүү, хадгаламжийн хүү нөлөөлөх хүчин зүйлийг ч ярих шаардлага тулгарч байна?

-Зөвхөн хүү биш, бодит эдийн засаг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нөлөөлнө. Тодруулбал, дотоодын үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох хөшүүрэг дутаж байгааг бизнесийнхэн хэлдэг шүү дээ. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэл хөгжиж, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж дэлхийн зах зээл дээр борлуулж чадвал валютын орлого олдог болно. Энэ нь эцэстээ үнийн тогтвортой байдлыг хангана. Үүний тулд төрийн эдийн засг мөнгө, сангийн бодлогыг сайтар боловсруулахын сацуу дотоод, гадаад худалдааны бодлого, татварын бодлогын уялдаа зэрэг нь урт хугацаанд тогтвортой байх хэрэгтэй.

 

-Хэрэв зээлийн хүүг бууруулна гэвэл хадгаламжийн хүү буурах нь зайлшгүй. Энэ нь санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ. Магадгүй хадгаламжийн хүү буурахтай зэрэгцэн банкнаас мөнгөө татаад эхэлбэл асуудал дагуулна гэж ярих юм?

-Хадгаламж гэдэг бол нэг төрлийн хөрөнгө оруулалт. Хүмүүс сул байгаа мөнгөөрөө компанийн хувьцаа болон үнэт цаас худалдан авах, худалдаа наймаа хийх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зарцуулах болно. Нөгөөтэйгүүр, валют худалдан авч гудсан дороо хийх эсвэл банкинд хадгалуулах гэсэн сонголтоос аль нэгийг ашиглан ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийх ашиглан ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийх болно шүү дээ.

Одоогоор компанийн хувьцаа, бонд худалдан авах, худалдаа наймаа, үйлдвэрлэл эрхлэх замаар эрсдэлээ өөрөө үүрээд жилд 12-14 хувийн орлого олох уу эсвэл эрсдэлээ банкинд үүрүүлээд энэ хэмжээний орлогыг хадгаламжаасаа олох уу гэдэг сонголтыг хийж байгаа. Түүнээс гадна 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжийг төрөөс даатгасан байгаа. Тухайлбал, жилд 12 хувийн хүү төлдөг банкны хадгаламжинд мөнгөө хадгалуулах нь бусад төрлийн хөрөнгө оруулалтаас амар хялбар, найдвартай гэж үзвэл энэ нь тухайн хүний л сонголт. Хадгаламжийн хүүг хүчээр бууруулвал дээрх хөрөнгө оруулалтын сонголтод төр хүчээр оролцож гажуудал үүсгэж байгаа хэрэг. Ингэвэл банкны салбарт хуримтлагдсан хадгаламжийн үлэмж хэсэг банкнаас гадагшилна. Суларсан мөнгө валют худалдаж авснаар төгрөгийн ханш сулрах эрсдэлийг дагуулна.

 

-Та бүх л салбарт үнийн “хөөс”-ийг үүсгэнэ гэж хэлээд байна уу?

-Нэг хэсэг нь орон сууц, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Тэгэхээр энэ салбарт “хөөс”-тэй үнэ тогтоно. Бид эдийн засаг 17 хувиар өсч байх тэр үед барилгын салбарт хэрхэн үнэ өссөнийг харсан. Нөгөө талаас нь харвал банкнаас татсан хадгаламжийн мөнгөө өөр хоорондоо өндөр хүүтэй зээлдүүлж эхэлнэ. Ингэснээр сүүдрийн эдийн засаг томорч иргэдийн хадгаламж болон банкуудаас авч буй татварын орлого буурна. Бас нэг эрсдэл нь хөрөнгийн урсгал удааширна. Хөрөнгийн бирж рүү нэг хэсэг хөрөнгө явж болох хэдий ч илүү эрсдэл үүрэх болно гэдэг болгоомжлол хүмүүсийн дунд бий. Яагаад гэвэл манайд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байгаа. Сүүлийн жилүүдэд бага зэрэг идэвхжих хандлага гарч байгаа хэдий ч олон нийт төдийлөн оролцоо муу байгаа болов уу.

 

-Төгрөгийн хүчийг сулруулдаг хүчин зүйлийн нэг нь инфляц. Тиймээс хадгаламж эзэмшигчид инфляцийн төвшнөөс өндөр хүү бодуулахыг зорьдог гэж байсныг тань санаж байна?

-Хадгаламж эзэмшигчид болон хөрөнгө оруулагчид мөнгөө ямагт инфляцийн төвшнөөс дээш хувиар хадгалуулах, ашиг олох сонирхолтой байдаг. Инфляци найман хувьтай байвал иргэд, аж ахуйн нэгжүүд нэг жилийн хугацаатай хадгаламжаа түүнээс дээш хувиар хадгалуулахыг хүснэ. Зарим жилд инфляц 10-15 хувь болж өсдөг тул хадгаламжийн хүүг үүнтэйгээ уялдуулан нэмэх болдог. Монгол Улсын эрсдэл өндөр байгаа нөхцөлд дотоодын хүүг зохиомлоор буулгавал гадаадаас орж ирэх зээлийн хөрөнгө буурна. Ийнхүү банкин дахь хадгаламж, болон гадаадын зээл татрах тул зээлийн эх үүсвэр хомсдож зээлийн дундаж хүү өссөнөөр өрхийн болон жижиг, дунд, бичил бизнесийн салбарт зээл олдохгүй болох эрсэлтэй.

 

-Тэгвэл яах ёстой вэ?

-Зээл, хадгаламжийн хүүг төрөөс хүчээр хязгаарлах тухай ярихын оронд бизнес дэх төрийн оролцоог хязгаарлах нь зүйтэй. Түүнээс гадна ажлын байрыг олноор бий болгон тогтвор суурьшилтай ажиллах нөхплийг нь бүрдүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг зөв зарчмаар явуулах нь ажлын байрыг бий болгохоос гадна улсын эдийн засагт ч дорвитой дэвшил гарах болно. Мэдээж тогтвортой орлоготой хүн хуримтлал үүсгэх боломжтой болж хадгаламжтай болохыг зорино. Цаашилбал, банкны салбарынхны хувьд хадгаламж эзэмшигчдийнхээ тоог нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллана. Энэ нь бидний зорилт юм.

 

Д.Оюунчимэг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

​АН-ын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Түвдэндоржийг томиллоо

2018-12-14

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга ээлжит бус хурлаа зарлаагүй нь огцрох хангалттай шалтгаан

2018-12-14

Чуулганы хуралдаан хоёр дахь долоо хоногтоо ХОЙШИЛЛОО

2018-12-14

С.Бямбацогт: Хардлага сэрдлэг, хов живээр асуудалд хандаж байгаад харамсч байна

2018-12-14

Энэ зургаас ямар дүрс түрүүлж харснаараа өөрийнхөө талаар олж мэдээрэй

2018-12-15

Одри Хепбёрн хэрхэн загварын ертөнцийг өөрчилсөн бэ?

2018-12-15

Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт туршилтууд

2018-12-15

"Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгаа юу вэ?

2018-12-14

Зүүн Хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум боллоо

2018-12-15

Сирийн эрх баригчид дайны үеэр ангиасаа оргосон 16 мянга гаруй цэргийн албан хаагчид өршөөл үзүүлэв

2018-12-15

Хятад, АНУ хоорондын худалдааны зөрчил намжихтай зэрэгцэн газрын тосны үнэ өсөж эхэллээ

2018-12-13

Оросын байлдааны шинэ нисэх онгоц "МиГ-35"-тай танилц!

2018-12-13

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хийдийн лам нар "1000 маск" аяны хүрээнд сурагчдад маск тараалаа

2018-12-14

Нисэхийн сургалтын төв стандартын гэрчилгээ авлаа

2018-12-13

35 мянган хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд амьдарч байна

2018-12-13

ЕБС-иудад 6 сар болоод солих заалттай агаар шүүгчийн филтер худалдаж авах мөнгийг төсөвт тусгаагүй

2018-12-12

Монгол хүн Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүүг борлуулж байна

2018-12-15

НӨАТ: 100 сая төгрөгийн супер хонжвортой сугалаа явагдана

2018-12-15

Мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ

2018-12-15

Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгаллаа

2018-12-14

Сагсчид талбайд масктай тоглож, утааны эсрэг аянд нэгдэв

2018-12-14

Д.Спрул: Монголын хоккейчид өвлийн олимпод Канадтай өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна

2018-12-14

Л.Хосбаяр: Би биш бид гэсэн сэтгэхүйг тамирчинд суулгадаг нь волейболын онцлог

2018-12-14

Боулингийн УАШТ тамирчдын чансаа өссөнийг илтгэв

2018-12-13

Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ?

2018-12-15

Эмээ, өвөөтэйгөө хамт өссөн хүүхдүүд өгөөмөр, тэвчээртэй нэгэн болж өсдөгийг эрдэмтэд баталжээ

2018-12-07

Жаргалтай хосууд хамтдаа жин нэмэх хандлагатай байдгийг тогтоожээ

2018-12-02

Эцэг эхчүүдийн амьдралыг хөнгөвчлөх лайфхакууд

2018-11-24

“Оюутолгой”-г цахилгаанаар хангах бүрхэг хувилбар

2018-12-14

“Сайжруулсан түлш” стандартын чанарын шаардлагыг хангажээ

2018-12-14

Нүүрстэй холбоотой үнэнг дэлгэсэн нь Л.Энхболдын хүзүүг ороов уу?

2018-12-14

Рио Тинто: Монголын Засгийн газартай ойлголцвол Тавантолгойн ЦС-ын ажлыг эхлүүлнэ

2018-12-13

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байна

2018-12-15

Бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдол 29 бүртгэгджээ

2018-12-15

Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв

2018-12-15

Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

2018-12-14

Б.Чулуунтамир: Хулгайлсан эд зүйлсийг барьцаанд авсан ломбардын ажилтан мөнгө угаасан хэрэгт орно

2018-12-15

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга

2018-12-12

Сөнөсөн хотын сүүлчийн иргэн

2018-12-12

Ж.Билгүүн: Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 зүйлс

2018-12-10

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

2018-10-22

Үхэхдээ ч авч явж болохгүй зүйлс

2018-12-13

Эхнэр нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эрийн харуусал

2018-12-12

Монгол цэргийн гайхамшиг...

2018-12-03

Уулсын уулсаас өндөлзөх азын цэнхэр уул

2018-12-02

Уруул омголтохоос хэрхэн хамгаалах вэ?

2018-12-15

Хоол хийх ажлыг хөнгөвчилж таны цагийг хэмнэх ухаалаг аргууд

2018-12-15

Таныг аяга кофе ууснаас илүү сэргээж чадах хоол хүнс

2018-12-13

30 нас хүрэхээсээ өмнө зайлшгүй мэддэг байх ёстой зүйлс

2018-12-12

Алдартнууд 20 настайдаа ямар байсан бэ?

2018-12-14

Кинонд тоглож байх үедээ чин сэтгэлээсээ бие биедээ дурласан жүжигчид

2018-12-13

Ник Жонас, Приянка Чопра нарын хуримын хамгийн торгон мөчүүд!

2018-12-05

Карди Би далайн эрэг дээр өдрийг өнгөрүүлснийхээ төлөө шоронд хоригдож магадгүй!

2018-12-04

Баянхошууны орчим хамгийн их бохирдолтой байна

2018-12-13

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэв

2018-12-13

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2018-12-13

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 орчим хувиар багасах төлөвтэй байгаа гэв

2018-12-13

Бидний амьдралыг хөнгөвчлөх өвөрмөц бүтээлүүд

2018-12-11

ШУА-ийн Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав

2018-12-10

Технологийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

2018-12-07

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2018-12-03

Элдэв зураг (80 фото) №587

2018-12-14

Эх үрийн хамтын бүтээл олны сэтгэлийг уярааж байна!

2018-12-13

Бүх зүйлээ зараад дэлхийгээр аялж буй Австри гэр бүл Монголд ирсэн нь

2018-12-12

Итали залуу инстаграм дээрх охидын үнэн төрхийг илчилжээ

2018-12-11
1:15:20

Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Мөнхтөрийн цаг" нэвтрүүлгээр У.Хүрэлсүхэд хариуг нь барив

2018-12-14
3:34

Солонгосын алдарт охидын хамтлаг “TWICE” Монголд ирж клипнийхээ зураг авалтыг хийжээ

2018-12-14
1:44:34

УИХ дээр өнөөдөр юу болов?

2018-12-13
28:53

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт 40 гишүүн гарын үсэг зуржээ

2018-12-13

Ирэх оны эхний өдрөөс мөрдөх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн шинэ журмын гол заалтууд

2018-12-15

“Цоорхой” хууль, ноорхой Монгол

2018-12-14

Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн хорих ял оноов

2018-12-14

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ

2018-12-14

“Скай-2 Апартмент” шинэ жилийн бэлэгтэй урамшуулал зарлалаа

2018-12-14

С.Энх-Ирээдүй: ХААН Банкинд хаалттай цаг байхаа болилоо

2018-12-14

“Luxury White House Residence” шинэ жилийн онцгой урамшуулал зарлалаа

2018-12-13

"Говь ХК"-ийн хувьцаа хуваах төслийн зөвлөх үйлчилгээг "Голомт Капитал ҮЦК ХХК" амжилттай үзүүллээ

2018-12-11

ЗӨВЛӨМЖ: Агаарын бохирдлын үед хордлогын ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

2018-12-15

Бидний төсөөлж ч байгаагүй өөр хоорондоо холбоотой зүйлс

2018-12-14

Томуу, томуу төст өвчин дундажаас 0.1 хувиар их байна

2018-12-14

Түргэн тусламжийн дуудлагын 43,9 хувь нь томуу төст өвчнөөс үүдэлтэй

2018-12-14

“Miss Universe 2018” тэмцээнд оролцож буй Д.Долгионы гэрэл зургууд

2018-12-14

“Ану хатан” кино Болгарын телевизээр гарна

2018-12-14

Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч

2018-12-14

Б.ЯНЖИНДУЛАМ: Миний гол дүрд нь тоглосон киног ирэх сард Хятад, Солонгос, Монголд гаргана

2018-12-14

Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт

2018-12-13

19-р зууны үеийн "Гажгуудын цирк"-ийн бодит түүх

2018-12-12

Албаны түүхэн музейтэй боллоо

2018-12-12

Түүхэн дэх хамгийн хэрцгий армитай улс!

2018-12-10

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
30.48%
МУИС
26.03%
СЭЗИС
10.48%
ХААИС
6.03%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.71%
МУБИС
5.4%
АШУҮИС
5.08%
Бусад
4.76%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.86%
Батлан Хамгаалахын Их Сургууль
1.9%
СУИС
1.27%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,481

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,096

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,134

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,776