The Guardian: "Охид бүсгүйчүүд монгол эрчүүдээ голж эхэллээ"

The Guardian: "Охид бүсгүйчүүд монгол эрчүүдээ голж эхэллээ"

Энэ оны зургадугаар сард "The Guardian" сайтад манай улсын жендэрийн ялгааны тухай нийтлэл гарчээ. Нийтлэлд манай орны эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшиж, эрэгтэйчүүд нь тэдний зэрэгт хүрэхээ больсноор жендэрийн ялгаа үүсэж амжилттай, ганц бие эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа тухай бичсэн байна. Ингээд тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах "UB Comedy" клубын шоуны дийлэнх үзэгчид нь эмэгтэйчүүд байх агаад дөнгөж ажлаа тараад гарч ирсэн болов уу гэмээр оффис хувцастай бүсгүйчүүд шар айраг шимэнгээ, тайзан дээрх залуу эрчүүдийг үзэн сууна. Үүнийг ч батлах шиг шоуг найзуудтайгаа хамт үзэж суугаа сэтгүүлч бүсгүй Ж.Мандхай “Хаана ч, ямар ч паб, клубт ийм л байдаг. Ихэнх нь эмэгтэйчүүд байдаг” гэж батлан хэлэх нь тэр.

Сүүлийн арав гаруй жилд хөдөө, орон нутагт амьдардаг гэр бүлүүд охидынхоо боловсролд илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийж нийслэл хот руу их, дээд сургуульд явуулах нь ихэсжээ. Зарим нь эмэгтэй хүүхэд мал маллахаас илүү эрдэм номд шамдах хэрэгтэй гэдэг бол харин зарим нь эрэгтэй хүүхдүүдийг гэртээ үлдэж малчин болох нь дээр гэж үздэг. Чухам энэхүү хандлага Монголд жендэрийн ялгаа өсөхөд нөлөөлсөн бололтой. Тухайлбал Монголд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ илүү өндөр боловсролтой байгаа бөгөөд дундаж наслалтын хувьд ч арван жилээр илүү байдаг байна.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр Улаанбаатар хотод 2007 онд гэрлэлт 22,9 хувьтай байсан бол 2016 онд 8,9 хувь болж буурсан байна. Хачирхалтай нь гэрлэлт ийнхүү буурсны шалтгааныг эмэгтэйчүүд тохирох хүн олддоггүй гэж тайлбарлажээ.

Ямартай ч гурван сая хүн амтай Монгол улсад жендэрийн харьцаа бараг л тэнцүү гэж хэлж болох ч эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс 60000-аар илүү байдаг байна. Тийм учраас цэцэрлэг, сургууль, ажлын байр гээд аль ч газар эмэгтэйчүүдийн тоо дийлэнх хувийг эзлэх нь бий. Харин гэрлэлтийн хувьд 15-аас дээш насны эрчүүдийн 40 хувь нь гэрлэсэн байдаг бол эмэгтэйчүүдийн ердөө 32 хувь нь л гэр бүлтэй болсон байдаг байна. Учир нь орчин үеийн Монгол эмэгтэйчүүд илүү бие даасан, карьерлаг болсонтой холбоотой бөгөөд эрт гэр бүлтэй болохын оронд өөрийн гэсэн байр суурийг олохын төлөө хичээх болжээ. 

Харин нас ахисан эмэгтэйчүүд хувьд энэ асуудал бас л өөр. Үүний нэгэн жишээ бол Зола гэх эдийн засагч эмэгтэй гадаадад магистрын зэрэг хамгаалж ирээд хэдэн жилийн турш нөхөр хайжээ. Эхлээд шинэ найз нөхөдтэй болж, сохор болзоонд явж, сүүлдээ лам, бөө дээр хүртэл очсон байна. Ингэж явсаар тэр эцэст нь хөрөнгө мөнгө, боловсрол, амжилт харалгүйгээр ердөө л өөрт нь анхаарал халамж тавьдаг, сэтгэл сайтай залуу л байхад хангалттай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тэгвэл залуу охидын хувьд эсрэгээрээ нөхөр болох хүн нь заавал өөртэй нь эн тэнцэхүйц боловсролтой, амжилттай байх ёстой гэж үздэг байна. Энэ тухай сэтгүүлч А.Алимаа “Амжилттай эмэгтэйчүүд өөртэй нь эн тэнцэхүйц хүнийг олж гэрлэх нь тэдний хувьд нийгмийн нэг төрлийн дарамт болдог” гэжээ.

Дэлхийн банкны судалгаагаар Монголын 20-иод насны эмэгтэйчүүд карьерын хувьд эрэгтэйчүүдээс илүү амжилттай байдгийг тогтоожээ. Тиймээс зарим эмэгтэйчүүд боловсролдоо хэт их анхаарснаар ганц бие өтлөх эрсдэлийг бий болгодог байна.

Энэ талаар Говьсүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Болдбаатар “Манай улсын жендэрийн тэгш бус байдал болон тулгамдаж буй асуудлууд нь эрэгтэйчүүддээ анхаарал бага тавьж буйг илтгэж байна. 1990 онд социалист системээс ардчилсан нийгэмд шилжихэд төрийн өмчит компаниудын хувьчлалд мянга мянган хүн ажилгүй болсон. Харин одоо ТББ-ууд болон засгийн газар нь архидалт, ажилгүйдэлд өртсөн эмэгтэйчүүдэд илүү анхаарч эрчүүдийг орхигдуулж байна. Тиймдээ ч эмэгтэйчүүд өөрөөсөө боловсрол доогуур эрчүүдийг дорд үзэж тэдэнтэй гэрлэхийг хүсдэггүй. Нөгөө талдаа эрчүүд нь тухайн эмэгтэйг мөнгөтэй, боловсролтой залуутай л тохирно гэж бодоод ойртож чаддаггүй гэх мэт асуудлууд үүсдэг” гэжээ.

Улаанбаатар хотын төвд байрлах "Caffe Bene" кофе шопын ширээг эмэгтэйчүүд дүүргэсэн дүр зураг харагдана. Зарим нь сандал дээр сууж, хажуудаа дэлгүүрээс авсан олон тортой хувцсаа тавиад, утсаараа оролдож харагдана. Ер нь хаана ч эмэгтэйчүүд л олон байна.

Монголын ганц бие эмэгтэйчүүдэд, ялангуяа цагаан сарын баяраар хамаатнуудтайгаа уулзахад тун хэцүү байдаг гэнэ. Энэ талаар уул уурхайн компанид ажилладаг ганц бие ээж Б.Солонго “Заримдаа надад ганц бие байгаа нь яг л гэм хийчихсэн юм шиг санагддаг” гэж хэлсэн байна.

Монгол улсад ийнхүү эрэгтэйчүүдийн боловсрол доогуур болсноор жендэрийн тэгш бус байдал үүсэж амжилттай хэрнээ ганц бие бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж, тэдгээр бүсгүйчүүд нийгмийн зүгээс гэр бүл зохиохыг шаардсан дарамттай нүүр тулгарч байна.

100
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хятад улс Хонконгийн удирдагч Кэрри Ламыг солих талаар хэлэлцэж байна

2019-10-23

БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн тэргүүнийг огцруулахаар төлөвлөж байна

2019-10-23

Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж байна

2019-10-23

АНУ Сириэс татсан цэргүүдээ Ирак руу илгээхээр төлөвлөж байна

2019-10-23

С.Цэрэнчимэд Үхань хотноо дэлхийн цэргийн спортын VII наадмын мөнгөн медаль хүртлээ

2019-10-23

NBA-ийн шинэ улирлын өнгийг тодорхойлох томоохон солилцоо, наймаанууд

2019-10-23

Ирландын тулаанч Конор МакГрегор карьераа дуусгах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ

2019-10-22

Бөх дүү нартай бөхийн тайлбарлагч

2019-10-22

#14 И.Урангоо - Хувцсаар дамжин амьдралд хэрхэн суралцах вэ?

2019-10-23

Podcast news - Цаг үе (2019.10.21)

2019-10-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

ХХБанкны “Хязгааргүй мөрөөдөл” төсөл сурагчид болоод багш, эцэг эхчүүдийн талархал дунд амжилттай үргэлжилж байна

2019-10-23

“Дараагийн үед тавтай морил” хэмээн урьсан 8 эрхэм хэн байв?

2019-10-22

King Tower: Төлбөрийн шинэ боломж

2019-10-21

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хүчирхийлэлд өртсөн 1688 хүүхдээс 88 нь нас барж, 56 нь амиа хорложээ...

2019-10-23

Өөрийн хүслээр хүүхдээ "алдаг" хүний эрх...

2019-10-22

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг

2019-10-23

Саарал жагсаалт ба төгрөгийн ханш

2019-10-22

Б.Идэр-Од: Сүүлийн 5 жил манай хоёр компани санхүүгийн хувьд тогтмол өсөлттэй явж байна

2019-10-21

Монгол банкнаас саарал жагсаалтын талаар мэдэгдэл гаргажээ

2019-10-21

Гадаадад өндөр зардлаар хийлгэдэг технологи туршилтыг Монголд гүйцэтгэнэ

2019-10-23

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна

2019-10-22

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Маш сонирхолтой түүх

2019-10-22

”Хөгширсөн хойно” хүүхэд төрүүлэх муу юу?

2019-10-21

Жорлонгоо өөрчлөхгүйгээр бид хөгжихгүй

2019-10-21

Үндэсний эв нэгдэл...

2019-10-21

Холливудын кинонд дуу оруулахад ашиглагддаг сонирхолтой аргууд

2019-10-22

Өөрийн бүтээсэн дүрээ үзэн яддаг жүжигчид

2019-10-22

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

2019-10-22

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд

2019-10-21

Вакцин, биобэлдмэлийн үйлдвэр ажиллаж эхэллээ

2019-10-22

Улирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна

2019-10-22

Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-10-20

Ирэх оноос иргэдийг хавдрын үзлэгт хамруулна

2019-10-20

Анхаар: Богд ууланд баавгайн мөр илэрчээ

2019-10-22

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Г.Занданшатар: Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ

2019-10-23

Д.Оюунхорол Буддагийн их дүйчин өдрийг амралтын өдөр, баяр болгох хууль санаачилсанаа иргэдийн хүсэлтээс үндэслэсэн гэв

2019-10-23
1:13:06

"Улаанбал" нэвтрүүлэгт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан оролцов

2019-10-23
52:58

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Буянгийн Жаргалсайхан оролцов

2019-10-23

“Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа

2019-10-23

Р.Балжинням: II улирал эхлэхэд бүх сурагч номтой болно

2019-10-23

“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал хийлээ

2019-10-21

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

"Эхлээд өрөөгөө цэвэрлэ!" - Амьдралд хөлөө олох гэж ядаж буй залууст хүргэх зөвлөгөө

2019-10-23

Хаа хамаагүй хүнээс бурхан худалдан авч гэртээ залах нь хэр тохиромжтой вэ?

2019-10-23

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс

2019-10-23

Антарктид тивд болдог санаанд оромгүй зүйлс

2019-10-23

Бодит амьдрал дээрх "хорон санаатны" барилгууд

2019-10-23

Байнга даарах нь ямар учиртай вэ?

2019-10-23

Ардчилсан намын гишүүд даргаа халз мэтгэлцээнд дуудлаа

2019-10-23

Мөнгө угаах нь эх орноосоо урвасан үйлдэл мөн

2019-10-23

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2019-10-23

Я.Содбаатар: Улс төрийн зорилгогүй, сонгуульд зориулаагүй төсөв оруулж ирсэн нь сайшаалтай

2019-10-23

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Эрэн сурвалжлагдаж байсан малын хулгайчдыг илрүүлжээ

2019-10-23

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзав

2019-10-23

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

2019-10-23

Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо

2019-10-23

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд

2019-10-21

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Бурхан багшийн их дүйчэн өдөр амрах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2019-10-23

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Туранхай хонь идэштэй, тарган чоно бүтэн үлдэх боломж

2019-10-23

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2019-10-22

Дуучин Б.Амархүүг шүүх хурал энэ сарын 29-нд болно

2019-10-22

Орон орны намрын өнгө гэрэл зурагчдын дуранд...

2019-10-23

Японы шинэ эзэн хааныг сэнтийд нь залах ёслолын торгон агшнууд (Хүндэт зочдын гоёл)

2019-10-23

Алдартнууд 20-р зууны хамгийн шилдэг гэрэл зурагчны дуранд...

2019-10-22

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Тавантолгойн 14000 жолооч нүүрснээс гадна авилга, торгууль, хүнд суртал ачиж явна

2019-10-23

Монгол Улсад КОКС-Химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2019-10-21

80 жилийн түүхэнд 1600 гаруй ордыг нээн илрүүлжээ

2019-10-21

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.54%
Ши Жиньпин (БНХАУ)
16.04%
Дональд Трамп (АНУ)
4.62%
Шинзо Абэ (Япон)
3.51%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.9%
Ангела Меркель (ХБНГУ)
2.73%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.22%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.67%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.22%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,493

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,342

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,395

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,315