“ДЦС-4” дэлбэрч мэдэх аюулаас аврагджээ!

“ДЦС-4” дэлбэрч мэдэх аюулаас аврагджээ!

Шивээ-Овоогоос “ДЦС-4”-т нийлүүлдэг нүүрсэн дотроос тэсрэх бодис илэрчээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр “ДЦС-4” цахилгаан станцын нүүрсэн дотроос тэсрэх бодис илэрлээ гэх дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нобгын тэсрэх, дэлбэрэх бодисоос хамгаалах үндэсний аврах хүрээлэнгийн бүлэг шуурхай очиж аюулгүй болгожээ.

Харин энэ мэдээллийг холбогдох албанынхан нууцлахыг оролдсон байна. “ДЦС-4” цахилгаан станцад Шивээ-Овоогоос нийлүүлсэн нүүрстэй хамт энэхүү аюул дагуулсан “илгээмж” ирсэн гэнэ. Яагаад тэрхүү тэсэрч дэлбэрэх бодис ийнхүү нүүрсэнд орсон болох шалтгааныг тагнуул болон цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтоохоор ажиллаж эхэлснээ мэдээллээ. Энэ талаар НОБГ-ын дэд дарга  Б.Мягмардоржоос тодруулахад “Тийм ээ! бид дуудлагын дагуу очиж, тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгосон. Уурхайд ашигладаг тэсэлгээний бодис байсан. Бид тус дулааны цахилгаан станцад нийлүүлсэн бүхий л нүүрсийг нягталж шалгасан. Дахин илрээгүй” гэв.

Тэрбээр өмнө нь ийм тохиолдол хэд хэдэн удаа гарч, тухай бүрт нь тус албаныхан очиж аюулгүй болгож байсан гэдгийг онцлон анхааруулж хэллээ. Гэхдээ тухайн тэсрэх бодис нь тэслэгчгүй байсан. Тэслэгчгүй ч гэсэн зууханд ороод тэсэрч, дэлбэрээд аюул учруулах эсэхийг батлах хүн манайд байхгүй гэсэн сонин хариултыг тэрбээр мөн өгсөн. Энэхүү хэргийн талаар “ДЦС-4” цахилгаан станцын хяналтын албаны даргатай холбогдоход “Бид мэдээлэл өгдөг байгууллага биш. Цагдаа эсвэл онцгой байдлын газраас асуу” хэмээн утсаа таслав.

Зууханд ороод аюул учруулах, учруулахгүй эсэхийг батлах хүн манайд байхгүй

Үүний дараа “Шивээ-Овоо” ХК-ийн мэргэжилтэнтэй мөн холбогдсон боловч “Мэдээлэл өгөх боломжгүй. Дарга нараас асуу” гэсэн бөгөөд дарга нартай нь холбогдохыг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн юм. Шивээ-Овоогийн уурхай нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг нийлүүлдэг. Харин Монгол Улсын эрчим хүчний 70 хувийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 хувийг хангадаг. Өнөөдөр манай улсын уул уурхайн салбарт тэсрэх механик хольцын нэгдэл, шингэн нэгдлийн эмульсийн төрлийн тэсрэх бодисыг өргөн хэрэглэдэг юм байна. Шивээ-Овоогийн нүүрснээс энэ удаад илэрсэн тэсрэх бодис ч ийм төрлийнх байсан бололтой. Мэдээллийг бэлтгэх явцдаа энэ төрлийн тэсрэх бодисны талаар зориуд сонирхоод үзлээ. Маш аюултай, хүчтэй дэлбэрдэг бодис юм байна. Усанд тэсвэртэй, физик тогтонги чанар сайтай, харьцангуй хямд үнэтэй байдаг аж. Түүнчлэн, бэлтгэхэд аюул осолгүй, ямар ч нөхцөлд хэрэглэх боломжтой гэнэ. Харин тэсрэлтийн шинж чанарын хувьд үзүүлэлт өндөр байдаг учир уул уурхайн үйлдвэрт нийтлэг хэрэглэдэг байна. Хэрвээ энэ бодисыг “ДЦС-4”- ын ажилтнууд илрүүлээгүй, анзаараагүй өнгөрсөн бол зуух руу ороод юу болохыг хэн ч таашгүй. Өнгөрсөн сард “ДЦС-4”-т гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хот даяар цахилгаан тасрахад бид яаж зутарлаа. Гэрлэн дохио ажиллахгүй, замын хөдөлгөөнд асуудал гарч, иргэд өтгөн, шингэнээ яаж зохицуулахаа мэдэхгүй сандарч байлаа шүү дээ. Тиймээс эмульс гэх тэр хүчтэй тэсэрч дэлбэрэх бодис зуух руу орсон бол “ДЦС-4” цахилгаан станц яах байсан бол гэж бодохоор айдас төрөх шиг. Улаанбаатар тэр чигээрээ сүйрлийн байдалд орох ч байсан юм билүү, таашгүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ийм явдал дахин дахин гарч байгаа гэнэ. Тухайлбал, багануурын уурхайгаас нүүрсээ авдаг “ДЦС-3”-т ч гэсэн ийм хэрэг гарч байжээ.

• “Дуудлагын дагуу НОБГ-ын Тэсрэх, дэлбэрэх бодисоос хамгаалах үндэсний аврах хүрээлэнгийн бүлэг шуурхай очиж аюулгүй болгожээ. 

• Тэсрэлтийн шинж чанарын хувьд үзүүлэлт өндөр байдаг учир уул уурхайн үйлдвэрт нийтлэг хэрэглэдэг байна. 

• “ДЦС-4”-ийн нүүрсэнд тэсрэх бодис илэрсний дараа “ДЦС-3” дээр ч түр онц байдал зарлан ажилчин, ажилтнууддаа сонор сэрэмжтэй, хянуур ажиллахыг сануулжээ.

Тодруулбал, “ДЦС-3”-т ажилладаг ажилтан нь ил асгасан нүүрсийг экскаватораар түрж байгаад тэсрэх бодис байхыг олж харсан байна. “Иймэрхүү тэсрэх бодис нь бараан өнгөтэй, зурагтны удирдлаганы хэмжээтэй учир нүүрснээс ялгарч харагдахдаа хэцүү байдаг” хэмээн тус станцын ажилтан ярилаа. “ДЦС-4”-ийн нүүрсэнд тэсрэх бодис илэрсний дараа “ДЦС-3” дээр ч түр онц байдал зарлан ажилчин, ажилтнууддаа сонор сэрэмжтэй, хянуур ажиллахыг сануулжээ. Ингээд цааш цаашдаа цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрснээс энэ мэтчилэн тэсрэх бодис илэрсээр байвал яах вэ. Нүүрс нийлүүлэгч компаниуд ямар ч байсан ийм хайхрамжгүй байдлаар ажиллаад байж болохгүй ээ! хэзээ нэгэн цагт улсынхаа гал голомт болсон цахилгаан станцуудаа дэлбэлчихээд байж байхгүйн тулд ажлын хариуцлага, хяналтаа сайжруулах цаг аль хэдийн болжээ. Эндээс нүүрсний уурхайнуудын тэсрэх бодист тавьдаг хяналт, тооцоо маш сул болох нь харагдаж байна. Хараа хяналтаа сайжруулахгүй бол нэг л өдөр бид аюулд орох нь тодорхой байна. Тэсрэх бодис илрүүлсэн ажилтныг холбогдох газрууд шагнаж урамшуулах хэрэгтэй. Ийм хэрэг дахин гаргахгүйн тулд болсон явдлыг нууж, хаах  биш харин ч ил тод байх ёстойг эрхэм дарга нар ойлгох учиртай юм. Хаана, хаанаа хариуцлагатай байхгүй бол цаашид ч ийм аюул дагуулсан “илгээмж” ирсээр байх болно. Тэр хэрээр Улаанбаатарчуудын амьдрал эрсдэлтэй хэвээр байна шүү дээ!

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний амьдралыг хөнгөвчлөх өвөрмөц бүтээлүүд

2018-12-11

ШУА-ийн Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав

2018-12-10

Технологийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

2018-12-07

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2018-12-03
2:26

МАН-ын бага хурал дээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан илтгэлийн хэсгээc...

2018-12-19
59:27

УИХ-н Дэд Дарга Я.САНЖМЯТАВ "Ам нээвэл" нэвтрүүлгээр шударга бусын хонгилийг үгүйсгэв

2018-12-19
29:32

Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлав

2018-12-19
18:33

Н.Номтойбаяр: ЖДҮ-ийн загалмайлсан эцэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болохыг нотоллоо

2018-12-19

Монголчуудын хэлбэр хөөсөн тэнэглэл

2018-12-18

Хулгай хар мөртэй гэдэг

2018-12-18

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга

2018-12-12

Сөнөсөн хотын сүүлчийн иргэн

2018-12-12

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

2018-12-18

Кардашианы эгч дүүс дундаа нэг хувцас өмсөх дуртай!

2018-12-17

Алдартнууд 20 настайдаа ямар байсан бэ?

2018-12-14

Кинонд тоглож байх үедээ чин сэтгэлээсээ бие биедээ дурласан жүжигчид

2018-12-13

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан 29-нд болно

2018-12-19

Ой тогтоолтын ДАШТ-ээс В.Янжаа мөнгөн медаль хүртжээ

2018-12-19

Энэ жил Монголоос дэлхийн чансааг тэргүүлэгч жүдоч төрөөгүй

2018-12-19

Мэргэн буудагч Т.Баярцэцэг АНЭУ-д VI байрт шалгарлаа

2018-12-18

Жирэмсэн эх, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт амраана

2018-12-19

Бөөрний үйл ажиллагаа муудаж буйг хэрхэн мэдэх вэ?

2018-12-18

Х.Дарьсүрэн:Асбестийн хор нөлөөлөл олон жилийн дараа илэрдэг учир оношилгоо эмчилгээ оройтох эрсдэлтэй

2018-12-18

Бид яагаад өөр хоорондоо ялгаатай жин нэмдэг вэ?

2018-12-18

Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ?

2018-12-15

Эмээ, өвөөтэйгөө хамт өссөн хүүхдүүд өгөөмөр, тэвчээртэй нэгэн болж өсдөгийг эрдэмтэд баталжээ

2018-12-07

Жаргалтай хосууд хамтдаа жин нэмэх хандлагатай байдгийг тогтоожээ

2018-12-02

Эцэг эхчүүдийн амьдралыг хөнгөвчлөх лайфхакууд

2018-11-24

Маш богино хугацаанд арьсны асуудлаа шийдсэн хүмүүс нууц аргаасаа хуваалцлаа!

2018-12-19

Баярын өдөр их хэмжээний худалдан авалт хийхээсээ өмнө үүнийг заавал уншаарай!

2018-12-19

Хүүхэд өсгөхөд бидэнд саад болдог буруу ойлголтууд!

2018-12-18

Мишель Обамагийн залууст хандан хэлсэн сургамжит үгс!

2018-12-17

Эх нутаг руугаа явах эрхгүй болсон өвгөн даргатай таарсан түүх

2018-12-19

Хэл...

2018-12-18

Үхэхдээ ч авч явж болохгүй зүйлс

2018-12-13

Эхнэр нь 10 жил өөрийг нь хуурсныг мэдсэн 46 настай эрийн харуусал

2018-12-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Газрын тосоо өөрсдөө олборлохгүй юм бол өр тавин байж боловсруулах үйлдвэр барих хэрэг байна уу?

2018-12-19

Цагаан хаданд нүүрс тээвэрлэдэг 13,000 жолоочийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ

2018-12-18

“Оюутолгой”-г цахилгаанаар хангах бүрхэг хувилбар

2018-12-14

“Сайжруулсан түлш” стандартын чанарын шаардлагыг хангажээ

2018-12-14

Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

2018-12-19

АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ

2018-12-18

Гурван шүүгчид сахилгын шийтгэд ногдуулав

2018-12-18

“60 тэрбум”-ын хэргийг сэргээж, М.Энхболд нарыг шалгаж эхэлжээ

2018-12-18

Өрөөний өнгө танд хэрхэн нөлөөлдөг вэ?

2018-12-19

Урьдчилгаагүй, хүүгүй зээлээр хамгийн сүүлийн үеийн гар утастай болоорой!

2018-12-18

“Скай-2 Апартмент” шинэ жилийн бэлэгтэй урамшуулал зарлалаа

2018-12-14

С.Энх-Ирээдүй: ХААН Банкинд хаалттай цаг байхаа болилоо

2018-12-14

Дайсныхаа сэтгэл зүйгээр тоглож ялалт байгуулж байсан түүхэн тулаанууд

2018-12-19

Алтан ордны улсын тухай Европын түүхч ингэж бичжээ

2018-12-18

Дэлхийн түүхийг өөрчилсөн цуутай 5 аллага

2018-12-17

Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт

2018-12-13

Академич хэргэм хүртсэн эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ

2018-12-19

​Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн нэмэлт зар

2018-12-19

Ном уншдаг хүүхэд ирээдүйд 2.5 дахин өндөр цалин авна

2018-12-19

Таны хүүхэд цэцэрлэгтээ өдөр тутам юу сурч мэдэн хөгжиж байгаа бол?

2018-12-18

2018 оны хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг тодрууллаа!

2018-12-19

Тэнгэрийн хүү тэнгэртээ халилаа

2018-12-19

Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчийг 30 сая төгрөгөөр шагнана

2018-12-19

Хүн төрөлхтнийг гайхшруулсан нууцлаг 10 ханын шигтгэмэл зураг

2018-12-18

Эцэг эхийн ямар ген хүүхдэд удамшдаг вэ?

2018-12-19

Та бидний шүтдэг алдартнууд ийм гаж зуршилтай гэдгийг та мэдэх үү?

2018-12-19

Орост очоод заавал идэж үзэх ёстой амттай хоол, зуушнууд!

2018-12-19

Нууцлаг Антарктид тивээс илрүүлсэн жихүүдэс хүргэм хачирхалтай зүйлс

2018-12-19

Цагдаагийн ажлаар бахархах 80 зураг

2018-12-19

Алдарт "Time" сэтгүүл 2018 оны шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ

2018-12-18

Элдэв зураг (80 фото) №587

2018-12-14

Эх үрийн хамтын бүтээл олны сэтгэлийг уярааж байна!

2018-12-13

Энэ онд 74 мянган га талбай түймэрт өртжээ

2018-12-19

Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийх товыг тогтооно

2018-12-19

800 тэрбум төгрөг зарцуулсан ч утаа улам ихсэв

2018-12-19

10 жил утаатай ингэж "тэмцсэн", үр дүн хаана байна?

2018-12-18

БНСУ-д өндөр настнуудын үйлдэх гэмт хэргийн тоо өсчээ

2018-12-19

Анааш албан ёсоор устаж буй амьтны тоонд оржээ

2018-12-19

Хятадын эрх баригчид Зул сарын баярыг хориглож эхэлжээ

2018-12-19

Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаа байлдааны тээвэрлэгч хөлөг ашиглахаар боллоо

2018-12-19

Хорт бодисын нөлөөнд автахаас сэргийлж 1900-1110 гэсэн дугаар ажилуулж эхэллээ

2018-12-19

Онцгой нөхцлийн нэмэгдлийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа

2018-12-19

Эрүүгийн цагдаагийн албанаас мэдэгдэл гаргалаа

2018-12-19

Онцгой нөхцлийн нэмэгдлийг олгох шийдвэрийг гаргалаа

2018-12-19

Д.Дэмбэрэл: УИХ-ын дарга ёс зүйн хуулийг баримтлах хэрэгтэй

2018-12-19

МАНАН задрах эс задрахыг шийдэх МАН-ын бага хурал

2018-12-19

У.Хүрэлсүх: Манай нам олигархжсан байна, мафижсан байна

2018-12-19

МАН-ын намын генсек Д.Амарбаясгаланг огцруулахыг шаардсаар байна

2018-12-19

Үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгүүлсэн компанийг л сонгоно

2018-12-19

Манай улс 398.6 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ

2018-12-19

Инфляци өсөхөд мах, нүүрс, шатахууны үнэ голлон нөлөөлжээ

2018-12-18

Олон улсын үнэлгээний баг Монголд ажиллаж байна

2018-12-18

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.28%
МУИС
25.97%
СЭЗИС
10.22%
ХААИС
6.35%
АШУҮИС
6.35%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.52%
Бусад
5.25%
МУБИС
4.7%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.76%
СУИС
1.93%
Батлан Хамгаалахын Их Сургууль
1.66%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,502

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,105

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,140

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,784