Б.Мөнхболор: Хөрөнгө оруулагчдаасаа ичиж байна

Б.Мөнхболор: Хөрөнгө оруулагчдаасаа ичиж байна

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхболортай ярилцлаа.

 

-“Улаанбаатар Смарт Карт” ХХК нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлсний гайгаар энэ салбарт зарцуулж байгаа мөнгөө хянаж чадахаа больчихлоо гэх шүүмжлэлийг зарим эх сурвалжийн зүгээс өгдөг боллоо. Танай компани үнэхээр тийм болгочихсон хэрэг үү?

-Зарим эх сурвалж гэсэн үү. Нэг хүн л тийм зүйл яриад байгаа шүү дээ. Монголын томоохон компанид удирдах ажил хийж байсан бизнесмэн гэж болохоор хүн тэгж ярьсан байна лээ. Одоо улс төрийн ажил хийдэг болсон юм байна. Манай компанийн зүгээс үүнийг улс төр хийж байна гэж ойлгож хүлээж авч байгаа.

Уг нь бизнес удирдаж байсны хувьд ярьж байгаа зүйлийнхээ цаад учрыг маш сайн мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл, тэр хүн бид бүхний энэ ажлыг яаж амжуулж хийсний зовлон бэрхшээлийг хамгийн сайн мэдэх ёстой юм л даа. Гэхдээ улс төр нь болдоггүй юм байлгүй дээ.

Нэгэнт тэр хүн хэвлэл мэдээлэл ашиглаж манай компанийн үйл ажиллагааны талаар сөрөг  мэдээлэл түгээсэн учраас бид олон нийтэд зориулж тайлбар өгөх ёстой байх л даа.

Шуудхан хэлэхэд энэ бол гүтгэлэг. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил буюу нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг систем шилжсэнээр далд байгаа орлогыг ил болгож, хяналтын системийг сайжруулсан. Хяналт алдагдаагүй, харин хяналттай болсон байна. Бидний ажлын үр дүн энэ. Тэгэхээр тэр хүний гүтгээд яриад байгаа нь ор үндэсгүй болж байгаа биз?

 

–Чухам ямар хяналттай болсон гэж?

-Өмнө нь иргэдийн автобусанд төлсөн мөнгийг автобусны компани тоолоод, тоолсон дүнгээ амаар хэлж, тооцоогоо гаргадаг байлаа. Манай систем хэрэгжсэнээс хойш цахим системээр дамжуулаад автобусаар зорчигчдын төлбөрийг нэг бүрчлэн тоолох боломжтой болсон. Тодруулбал 2015 оны долдугаар сарын 22-нд энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ орлого жилд 4-8 тэрбум төгрөгөөр өссөн.

Бас Монгол Улсын нийт ахмадын тоогоор тооцож төрөөс мөнгө олгодог байсан. Харин ухаа­лаг системд шилжс­нээр ахмадын тоог яг бодитоор тоолдог болсон.  Тухайлбал, өмнө нь буюу 2013 онд 53.2 тэрбум,  2014 онд 59.3 тэрбум,  2015 онд 53 тэрбум төгрөг тус тус олгосон байдаг. 2016 оноос эхлээд цахим картаар зорчилтыг нэг бүрчлэн тоолдог болж, энэ мөнгөнд хэмнэлт гарч  2016 онд 36.1 тэрбум, 2017 онд 30.5 тэрбум, 2018 онд 34 тэрбум төгрөг болсон байна.

Үүнээс гадна, манай төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө автобусны компаниуд шугаманд явсан орлого гэж дээр хэлсэнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд хөнгөлөлттэй зорчигчдын зардлаа аваад болдог байсан. Тийм болохоор автобусны компаниуд орлогын хойноос хөөцөлдөж хүн авахын тулд булаацалддаг байлаа. Автобусны буудал дээр уралддаг, шахцалддаг гэсэн асуудлууд их гардаг байсныг нийслэлийн иргэд мэднэ дээ.

Харин манай компани цахим систем хэрэгжүүлж эхэлснээр зорчигчдыг нэг бүрчлэн тоолж, автобусуудыг хэдэн цаг ажилласан гэдгийг бодитой хянадаг болсон юм. Тийм учраас дараа дараагийн шатны хөгжүүлэлт  хийх боломжтой болсон.

 

-“… “Ухаантай” систем маань энэ автобус тэдэн удаа рейс хийсэн шүү гэдэг тоог гаргаж ирдэг. Тэр тоонд нь үндэслээд нийслэлийн төсвөөс явсан цаг болгоноор мөнгө өгдөг. Энэ зардал 2014 он огт байгаагүй 0, 2015 онд 21 тэрбум байсан. Харин өнөөдөр 53,4 тэрбум төгрөг болсон. Нийслэлийн урсгал төсвийн 3-ны 1 хувь нь нийтийн тээврийн урсгал зардал болчихсон. Хэрэв энэ янзаараа зардал нь өсч явсаар 130 тэрбумд хүрвэл Улаанбаатар хотын бүх иргэдийг тэр чигт нь үнэгүй явуулах хэмжээний зардал болно” гэж эх сурвалж хэвлэлээр яриад байгаа?

-2015 оны аравдугаар сарын 23-ны НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудал л даа.

Уг тогтоолын  дагуу автобусын компаниуд  хотын зах, хотын төв,  олон хүнтэй газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаагаас үл хамааран ажилласан цагаараа санхүүжилт авч байхаар шийдсэн. Энэ зардлыг нь нийслэлийн төсвөөс санхүүжүүлж олгох шийдвэр гарсан.

Тэгэхээр энэ шийдвэр нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай ямар ч хамааралгүй.  Энэ тухай яриад байгаа хүн уг нь үүнийг мэдэх ёстой газарт нь ажиллаад байгаа юм шүү дээ.

Ер нь энд нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, “Улаанбаатар Смарт Карт” ХХК бол автобусны компаниудын ажилласан гүйцэтгэл, цагийг ухаалаг систем ашиглаж холбогдох газруудад гаргаж өгдөг. Ингэхээр бүх зүйл ил тод, шилэн болж байгаа юм. Энэ дагуу нийслэлийн зүгээс арга хэмжээ авч ажиллаад  ихээхэн хэмнэлт гаргаж байгаа.

Тэгэхээр зардал өслөө гэдэг яриаг манай компани руу чиглүүлэх нь гүтгэлэг болчихоод байгаа юм. Тэр хүн ингэж үзэж байгаа бол өөрийнхөө эрх үүргийн дагуу холбогдох газарт нь асуудлаа оруулаад засаад, залруулаад явах хэрэгтэй. Цаашид ийм байдлаар манай компани руу гүтгэн дайрах явдлыг хүлээн зөвшөөрөхгүй

 

–Ер нь танай компанийн үйл ажиллагаанд хэн хяналт тавьдаг юм бэ. Эрх дураараа байж байдаг компани юм биш үү? 

-Нуух зүйл бидэнд байхгүй. “Улаанбаатар Смарт Карт” компанийн 24 хувийг Улаанбаатар хот эзэмшдэг. Тийм болохоор хяналтаа тогтоодог. Компанийн ТУЗ-д ч төлөөлөлтэй.

Ганцхан жишээ хэлье. Нийтийн тээвэр 100 хувь картын системд шилжсэнээс хойш өдөр тутам картаар үйлчлүүлсэн хүмүүсийн төвлөрсөн орлогыг шилэн дансан дээр аж ахуйн нэгжээр нь, тухайн өдрийн явсан цагаар нь бодоод Нийслэлийн тээврийн газраар хянуулдаг шүү дээ. Тэндээс л автобусны компаниудад явсан цагаар нь хуваарилдаг юм. Түүнчлэн сар бүрийн 5-нд үнэгүй зорчигч, хөнгөлттэй зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан зэрэг хөнгөлттэй зорчигчдын нийт тоон мэдээг чиглэл тус  бүрээр нь Нийслэлийн тээврийн газраар батлуулан Нийслэлийн төрийн санд өгдөг. Нийслэлийн төрийн сангаас ажлын гүйцэтгэлийг хянаж Нийслэлийн тээврийн газарт өгдөг. Харин тээврийн газар манайхаас өгсөн мэдээллийн дагуу аж ахуйн нэгжүүдэд хуваарилалт хийх зарчмаар явдаг. Ингэхээр манай компани яаж ажилладаг нь тодорхой биш байна гэж үү?

 

–Бүх зүйл хяналттай. Манайх ямар ч мөнгө төгрөг зарцуулах эрхгүй гэж та ярьж байна. Маргааш бас үүнийг ч инь няцаасан мэдээллийг эх сурвалжуудын зүгээс өгөх л байх даа?

-Хэрвээ иймэрхүү зүйл дахин яривал тэр хүнийг хувийн ашиг сонирхлоор хандаад байна гэдлэгт би итгэнэ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж, нутагшуулах, барьж тогтооно гэдэг амаргүй ажил. Бид БНСУ-аас хөрөнгө оруулалт татаж, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулаад нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Үүгээрээ бахархдаг.

Монгол Улсаас нэг ч төгрөг гаргуулалгүй энэ төсөл хэрэгжсэн. Манай улсад сүүлийн жилүүдэд  амжилттай хэрэгжсэн томоохон төслүүдийн нэг бол яахын аргагүй энэ юм.

Би олон зүйлийг дээр тайлбарлалаа. Гэхдээ бид ганцхан зүйлээс л бүгдийг харж болно. Өнөөдөр хаанахын ч чиглэлийн, ямар ч хамаагүй автобусанд суугаад үз. Хамгийн наад зах нь зорчигчид ямар ч хүндрэлгүйгээр, хэний ч зааваргүйгээр урд хаалгаар орж суугаад, хүрэх газраа очоод хойд хаалгаар буудаг болсон. Бас автобусан дотор ямар нэг стресс, хэрүүлгүй. Бүх зүйл ном журмынхаа дагуу явдаг болсон. Үүнийг анзаарах хэрэгтэй. Энэ бол том соёл, бас том ажил.

Ер нь тэгээд гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг Монгол Улсын бодлого шүү дээ. Нэг хэсэг нь оруулж ирэх гэж үйл тамаа үздэг. Биднийг зүв зүгээр сууж байхад “Алив энэ мөнгийг аваад нийтийн тээврээ ухаалаг системтэй болгоодох” гээд өгчихөөгүй шүү дээ.

Арайхийж гаднын хөрөнгө оруулалтыг нутагшуулж, үр дүн нь гарсаар байтал улс төрийн, эсвэл хувийн ашиг сонирхлоор хандаж, элдвээр гүтгэн доромжилж байгаа нь маш харамсалтай байна. Хөрөнгө оруулагчид маань үүргээ гүйцэтгэсэн. Манайд өөрсдийнхөө хөрөнгийг оруулж, нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлчихлээ

Гэтэл яг энэ зовлонг маш сайн мэддэг хүн хүртэл ийм үйлдэл гаргаж байгаад гайхаад байгаа юм. Ажил амжилттай болсны дараа бизнесмэн хүн хүртэл нийтийн албан тушаалтны нэрээр ингэж дайраад байгаа нь төвөгтэй л байна Ер нь бол хөрөнгө оруулагчдаасаа л их ичиж байна даа. Нуугаад яахав, заримдаа ч хэлэх үггүй болдог юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ерөнхий сайд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2019-01-22

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ

2019-01-22

Байнгын хороод хуралдана

2019-01-22

О.Баасанхүү: Улсаа бодоод МАНАН-тай тэмцье гэвэл С.Жавхлан бид хоёрын нэг нь Их хурлын дарга болох ёстой юм билээ

2019-01-22

"10 Year Challenge"-ийг элэглэсэн нь

2019-01-21

Элдэв зураг (80 фото) №591

2019-01-18

Литва эмэгтэйн нүд хальтрам төрх

2019-01-15

Зөвхөн Израильд л харж болох зүйлс

2019-01-15
2:18:41

МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Цензургүй яриагаар юу ярьсан бэ?

2019-01-22
10:21

Д.Эрдэнэбат: АН дахиад ямар нэг бичигт гарын үсэг зурахгүй

2019-01-22
20:55

Н.Энхбаяр: Стандарт бус засгийн газраас эхлээд МАНАН үүссэн

2019-01-20
1:32

Ж.Батзандан: М.Энхболд та эхнэрээсээ битгий салаарай!

2019-01-18

Өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлал нийт нутгийн 20 хувьд тохиолдож болзошгүй

2019-01-21

Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ

2019-01-18

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

2019-01-16

Улаанбаатар, хөдөө орон нутаг чиглэлийн замд хамтарсан шалгалт хийж байна

2019-01-16

Ричард Гирийн интернетийг шуугиулсан нийтлэл

2019-01-22

Цай…

2019-01-21

Үй олноор хөнөөх зэвсэг...

2019-01-15

Монгол морьны тухай зүрх шимшрүүлэм түүх

2019-01-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Бүсгүй хүнтэй ямар тохиолдолд танилцаж болохгүй вэ?

2019-01-21

Бүсгүйчүүдийн сээтэн хаялтыг эелдэг байдлаас хэрхэн ялгах вэ?

2019-01-20

Тав тухтай нисэхэд тань туслах 10 зөвлөгөө

2019-01-19

"Төмөр" хочит Майк Тайсоны амьдралаас суралцах 5 зүйл

2019-01-18

Н.Наранбаатар Л.Өлзийтөгсийн зохиолыг "амилуулна"

2019-01-22

Үндэсний хувцсаараа гоёлоо

2019-01-21

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хуралдав

2019-01-20

Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

2019-01-20

"Британника" нэвтэрхий тольд нэрээ мөнхөлсөн 90-ээд оны залуус

2019-01-21

Бүх хүнд таалагддаггүй хүний зан чанарууд

2019-01-21

Алдартай уран зургуудыг шоглосон нь

2019-01-20

Хүнийг тодорхойлох шалгарсан гурван онол

2019-01-20

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Кайли Женнер сүй тавьсан уу?

2019-01-07

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

2018-12-22

2018 онд улаан хивсний ёслолд хамгийн содон хувцас өмссөн одод!

2018-12-18

Мексик дэх хүн амины гэмт хэргийн тоо 2018 онд дэлхийн бусад орнуудаас хамгийн өндөр өсөлттэй гарчээ

2019-01-22

Герман улс нутагтаа Ираны иргэний агаарын тээврийн компанийг зорчихыг хоригложээ

2019-01-22

Македон улсад агаарын бохирдлын түвшин дээд хэмжээндээ хүрсэн тул орон даяар сургууль, цэцэрлэгүүдийг хаахаар болжээ

2019-01-22

Хуучин дипломатчид Канадын хоёр иргэнийг суллахыг Ши Жиньпинээс шаарджээ

2019-01-22

Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана

2019-01-22

"Футзалын үндэсний цом 2019" тэмцээнд 18 аймаг оролцоно

2019-01-22

Кисэносато зодог тайлах ёслолоо есдүгээр сарын 29-нд товложээ

2019-01-21

Шинэ оны боулингийн анхны тэмцээний шагнал 8 сая төгрөг байлаа

2019-01-21

Ганц мод боомтод нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

2019-01-22

Тусгай сангийн тусдаа менежмент

2019-01-22

Экспорт 4.9 сая америк доллараар буурчээ

2019-01-22

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол

2019-01-22

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв

2019-01-22

​"Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Даваанямыг АТГ-аас баривчилжээ

2019-01-22

Маргааш хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө

2019-01-22

Малайзад амь насаа алдсан иргэний шүүх хурал өнөөдөр болно

2019-01-22

Н.Учрал: Цэцэрлэг болон бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байна

2019-01-21

2018 онд 1,120 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019-01-18

Сургууль, цэцэрлэгийн барилга аюул дагуулсаар байна

2019-01-18

Цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

2019-01-17

Сар шинийн баяраар зонхилон тохиолдох эрсдэлээс сэргийлье

2019-01-22

Орон байрны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

2019-01-22

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна

2019-01-22

Гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрлийг цахимаар авдаг болно

2019-01-22

ЭХЭМҮТ-ийн байршил, чиглэлийг заасан гэрэлт самбаруудыг ашиглалтад оруулжээ

2019-01-22

Өмнөговь аймагт H1N1 вирусээр нэг хүн нас барж, хоёр хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа гэв

2019-01-22

Л.Мөнхтөр: Хүн өвчнийг өөрөө л бий болгодог

2019-01-22

Хөвсгөл аймагт гахайн мялзан өвчин илэрчээ

2019-01-22

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

2019-01-22

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хулгайн хэргийг замхруулахыг хүсэв үү

2019-01-19

"Алтан дорнод Монгол" ХХК 23 сая ам.доллараар зарагдсан

2019-01-18

Хамрын хийдийн дуулиан ба ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2019-01-18

Дэлхий ертөнцийг өөрчилсөн 5 баатар

2019-01-21

"Олзлогдсон япончуудаас Монголд үлдье гэж өргөдлөө бичиж байсан хүн бий"

2019-01-20

Насан туршдаа чамд талархана /өгүүллэг/

2019-01-19

Танихгүй эмэгтэйн захидал /өгүүллэг/

2019-01-19

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

2019-01-22

Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршиг дагуулдаг вэ?

2019-01-17

Буян гэж юу вэ? /Нэгэн түүх/

2019-01-17

Ийм хүмүүсийн хүүхдүүд яг л эцэг эхээ дууриана даа

2019-01-15

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Хүүхэд хүмүүжүүлэх аавуудын зөв арга

2019-01-21

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

2019-01-12

Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга

2019-01-12

Хүүхдийн ямар зургийг фэйсбүүк, инстаграмд тавьж болохгүй вэ?

2019-01-09

Ц.Эрдэнэбат: Мэдээллийн аюулгүй байдлын гарц нь үндэсний сошиал сүлжээ байх болно

2019-01-14

"Google", Фэйсбүүк та бидний талаар яг юу мэддэг вэ?

2018-12-25

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

2018-12-21

Бидний амьдралыг хөнгөвчлөх өвөрмөц бүтээлүүд

2018-12-11

“Signature”үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо

2019-01-21

ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан хөгжлийн хөтөлбөр зарлалаа

2019-01-17

Зөвхөн таньд 3-6 хувийн хүүтэй онцгой зээлийг санал болгож байна!

2019-01-17

Худалдаа, хөгжлийн банк Япон улсын хөрөнгийн зах зээлээс анх удаа төгрөгийн эх үүсвэр амжилттай татлаа

2019-01-16

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
29.84%
МУИС
26.83%
СЭЗИС
8.73%
ХААИС
6.67%
АШУҮИС
6.19%
Хууль Сахиулахын Их Сургууль
5.71%
Бусад
4.6%
МУБИС
4.13%
Батлан Хамгаалахын Их Сургууль
2.54%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.54%
СУИС
2.22%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,590

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,167

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,169

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,822