Мэдээллээр цалгиж, мэдлэгээр цангасан Монгол

Мэдээллээр цалгиж, мэдлэгээр цангасан Монгол

Ноднин өвөл нэгэн өглөө автобуснаас буугаад ажил руугаа алхаж явтал утсанд мэссэж ирлээ. “Цагаан сараа цахилгааны төлбөрийн өргүй угтсан таньд баяр хүргэе” гэжээ. Өмнө нь төрийн компаниас ийм эелдэг мэссэж авч үзээгүй учраас “овоо доо” гэж бодлоо. Үүнээс улбаалаад ер нь төрийн байгууллагууд мэдээллээ иргэддээ хэрхэн зөв мэдээллийг хүргэх ёстой юм бол гэсэн бодол төрөв. Энэ нь явсаар “соён гэгээрүүлэх” ойлголттой холбогдов. Ингээд соён гэгээрүүлэхийн тухай бодол санаанаас гарахгүй, үе үе дотроос гижигддэг болсон учраас энэ талаар сэтгүүлчийн эргэцүүллээ бичихээр шийдсэн юм.

Их мөртлөө дутуу

Их мөртлөө дутуу

Мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүн ардыг гэгээрүүлэх тухай ухагдахуун зах зээлийн нөхцөлд арилжааны сэдлээр солигдож, мэдээллийн агуулга эерэг, сөргөөс үл хамаарч орлого олж л байвал үнэтэй мэдээлэлд тооцогддог болов.

Соён гэгээрүүлэх үйлс аль ч цаг үед нийгэмд том үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, Францын Их хувьсгал  Ж.Ж Руссо тэргүүтэй соён гэгээрүүлэгчдийн үзэл сургаалиас эхтэй.

Эдүгээ, монголчууд харилцаа, холбоо, мэдээллийн бүх л дэвшилтэт технологийг ашиглаж байна. Зурагт, хэвлэл, интернет мэдээллээр хахаж байна. Гэхдээ хүмүүс хэрэгтэй, зөв мэдээллээ авч байна уу гэвэл том асуултын тэмдэг гарч ирнэ.

Оюутан байхад сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг гэдэг дотор “соён гэгээрүүлэх” гэсэн үүргийг нэрлэдэг байв. Харамсалтай нь соён гэгээрүүлэх ажил сэтгүүл зүйд байтугай нийгэм даяар орхигдож, бараг мартагдаж яваа гэж хэлэхэд болно. Гэхдээ энд боловсролын системийн тухай асуудал яриагүй гэдгийг анхаарна уу. Мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүн ардыг гэгээрүүлэх тухай ухагдахуун зах зээлийн нөхцөлд арилжааны сэдлээр солигдож, мэдээллийн агуулга эерэг, сөргөөс үл хамаарч орлого олж л байвал үнэтэй мэдээлэлд тооцогддог болов. Түүгээр барахгүй, зарим хүн соён гэгээрүүлэх гэдгийг социализмын хоцрогдсон ойлголт гэж үздэг.

Аль ч төр улсад иргэдийг хэрэгтэй, зөв мэдээллээр хангах, боловсролын тогтолцоогоор олж авч чадаагүй мэдлэгийг хэвлэлээр дамжуулж өгөх нь төрийн бодлогын чухал чиглэл байдаг.

Үүнийг хариуцсан тусгай бүтэц байх нь ч бий.

Хэрэгтэй зөв, мэдээлэл гэдгийг энд тодотгохыг хүсч байна. Энэ бол засаг захиргааны бүх шатны байгууллагын гаргаж буй аливаа шийдвэр, хууль, дүрэм, тогтоол, захирамж, тушаал, зарлал гэх мэт иргэдийн амьдралд хэрэгтэй олон төрлийн мэдээлэл юм. Өнөөдөр төрийн байгууллагууд иргэдэд мэдээллээ хэрхэн хүргэж байна вэ? Нэг удаагийн хэвлэлийн хурал, зурагтын нэг оройны мэдээ, сонин, сайтын нэг удаагийн ярилцлага, нийтлэл зэрэг нь шаардлагатай бүх мэдээллийг хүргэж чадахгүйгээс гадна системтэй биш. Системтэй биш учраас тухайн иргэн мэдээлэл авлаа ч цогцоор нь, эцэслэсэн хэлбэрээр авч чадахгүй. Олон нийтийн сүлжээний хэрэглээ тэлж мэдээлэл дамжуулах суваг өргөжсөн. Гэхдээ Монгол гэдэг зөвхөн Улаанбаатар биш. Сумын засаг дарга ямар захирамж гаргасан, суманд хувиарласан мөнгөөр юу хийх гээд байгааг жирийн малчин мэдэх шаардлагатай.

Мэдээж, засаг захиргааны аль ч түвшинд иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй шударга хүн олон. Гэвч тэдний ажлын талаар зөв мэдээлэл хүргэх бүтэц, суваг байхгүй бол үр дүн эсрэгээр эргэдэг. Мэдээлэлгүй, эсвэл мэдээлэл бүрхэг байх нь нийгэмд хардалт, үл итгэлцэл газар авах нөхцлийг үүсгэдэг. Өнөөгийн монголчууд нэгэндээ итгэхээ больчихсон үндсэн шалтгаан бол авлигачид, хулгайчид ихэссэндээ ч биш, хүний мөс чанар муудсандаа ч биш, ердөө л зөв мэдээллийг хүмүүст өгч чаддаггүйд л байгаа юм. “Бүгдээр ярилцвал харгүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн үг ч бий. Төрийн байгууллагууд иргэдэд мэдээллээ хэрхэн хүргэдэг, мэдээллийн хэдэн хувь нь албан эх сурвалжаар иргэдэд хүрдэг талаар судалгаа алга байна.

Сэтгүүлч миний бие бусдаас сүрхий ухаантай болоод соён гэгээрүүлэх тухай яриад байна гэвэл өрөөсгөл.

Ямар оронд авлига их байдаг вэ? Мэдээлэл муутай оронд. Мэдээлэлгүй, мэдлэггүй хүнийг хуурч мэхлэхэд амархан.

Төр бол нэг ёсондоо ард түмний эцэг, эх. Эцэг, эх хүүхдүүддээ юу хийх гэж буйгаа ойлгомжтой хэлж өгөхгүй бол тэр гэр бүлийн гишүүд нэг нэгнээ ойлгохгүй, хардаж сэрдэж эхэлнэ. Төрийн байгууллага бол дарга нарын ямбалдаг, иргэдийн дараалалд зогсдог газар биш, харин үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа жирийн хүнд хамгийн ойр ажиллах ёстой.

Олон нийтийн бус, хэдхэн хүний хэвлэл

Олон нийтийн бус, хэдхэн хүний хэвлэл

Монголын хэвлэл мэдээлэл эрх зүйн болон эдийн засгийн талаасаа хараат бус ажиллах боломжгүй.

Төрийн байгууллага олон нийтэд мэдээлэл хүргэх тусгай бүтэцтэй байх албагүй, ийм мэдээллийг тэртэй тэргүй арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж болно гэж үгүйсгэх хүмүүс бий. Арилжааны хэвлэлүүд өнөөдөр нийгмийг мэдээлэлжүүлж буй гол суваг гэдэг нь үнэн. Гэхдээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зах зээлийн ямар орчинд ажиллаж байгааг авч үзье.

Манай олонх  хэвлэл мэдээллийн хэрэгсэл медиа зах зээлийн зүй ёсны буюу контентын чанар, сэтгүүлчдийн ур чадварт үндэслэсэн өрсөлдөөний зарчмаар бус, нөлөөтэй хэдхэн хүний мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг.  Хүний түрийвч царайчилж амьдрахын зовлон их. Ийм хэвлэл бие даасан бодлого явуулах боломжгүй, тодорхой түвшинд хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг.

Нийгэмд үнэт зүйлс бүтээх контентийг үйлдвэрлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэвч энэ нь компанийн эзэнд ашиггүй учраас санхүүжүүлэхгүй.

2016 оны эцсээр Монголын хэвлэлийн хүрээлэн  “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын Герман дахь салбартай хамтран Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэн эзэмшиж байгаа талаар томоохон судалгаа хийсэн билээ. Судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74 хувь нь улс төрийн хамааралтай байна гэсэн дүн гарсан. Судалгааны үр дүн “Монголд улс төр бол бизнес, бизнес бол улс төр” гэдгийг харуулсан. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн бизнесийг улс төрийн хяналтаас хамгаалах ямар нэгэн зохицуулалт байхгүй.  Хэвлэл мэдээллийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх үүрэг бүхий бүх байгууллага нь Засгийн газарт харьяалагддаг. МАХН эрх барьж байсан үед энэ намд талтай сувгууд байгуулагдсан бол дараагийн дөрвөн жилд нь буюу 2004-2008 оны эвслийн засгийн газрын үед голчлон Ардчилсан намын байр суурийг дэмждэг зүтгэлтнүүд тусгай зөвшөөрөл авч, сувгаа нээсэн байна.

Жинхэнэ утгаараа олон нийтийг төлөөлөх ёстой Монголдоо ганц болох олон нийтийн радио телевиз нь бас улс төрийн нөлөөлөлд хавчигдсан.

Монголын хэвлэл мэдээлэл нь “улс төржилт” хэмээх байнга халуурдаг өвчтэй. Сонгууль ойртох тусам халуурлын градус ихэснэ. Энэ хооронд бодитой, тэнцвэртэй байх, сонгогчдод мэдлэг өгөх үүрэг улам бүдгэрч, халуурал нь дэмийрэл болж хувирна. Ийнхүү хэвлэл соён гэгээрүүлэх бус, муулан мунхруулах ажил хийдэг.

Эрх зүйн хувьд хэдийгээр Монголд хэвлэлийн эрх чөлөөг Үндсэн хууль болон бусад хуулиар тунхагласан ч бодит байдалд “хагас эрх чөлөөтэй” гэсэн тодотгол зүүгээд олон жил болж байна. Редакцийн хараат бус байдлыг зохицуулах эрх зүйн орчих байхгүй. Хэвлэлийн эзэмшигчийн тухай мэдээлэл ил тод биш учраас мэдээллээ нуусан эзэн өөрийн мэдэлд буй хэвлэл мэдээллийн хэрэгслийг явцуу ашиг сонирхолдоо ашигладаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгүүлэхэд эзэн нь хэн болох, түүний хувь хэмжээ, компанийн зах зээлд эзлэх хувийг харгалздаггүй.

УИХ-ын 2010 онд баталсан Монгол улсын аюулгүй байдлын шинэчилсэн үзэл баримтлалд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна”  гэж заасан бөгөөд энэхүү заалтын хэрэгжилтийн хяналтыг ҮАБЗ хийх ёстой ч өнөөдөр ямар нэгэн тогтоол, шийдвэр гаргаагүй байна. 2014 онд УИХ-д өргөн барьсан  “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөлд редакцийн хараат бус байдлыг хангах, эзэд, хувьцаа эзэмшигч сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх тухай заалт оруулсан. Гэвч УИХ хуулийн төслийг буцаасан. Мөн хувь хүн, хуулийн этгээдийн мэдэлд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх талаар хэвлэлийн төвлөрлийг зохицуулсан хууль, журам одоог хүртэл алга. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээлэл эрх зүйн болон эдийн засгийн талаасаа хараат бус ажиллах боломжгүй.

Ийнхүү төр чөлөөт хэвлэл хэмээх ард түмний үзэх нүдийг боож, сонсох чихийг тагласан учир ард түмэнд мэдлэг өгч соён гэгээрүүлэх ажил хаягдсаар байна.

Оюуны тураал

Оюуны тураал

Хэрэв ийм байдал хэвээр үргэлжилвэл, төр, ард түмний хоорондын үл итгэлцлийн ангал арилахгүй. Мэдээлэл муутайгаар нь далимдуулж хулгайчид ард түмнээ хуурсан, улс орноо тоносон хэвээр байна.

Олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх үндэсний агуулга /контент/ маш том үүрэгтэй. Монголын хэвлэлд Наадам, Цагаан сараас бусад үед үндэсний контентын эзлэх хувь маш бага. Ашиг олохгүй юм гэхэд алдагдалтай ажиллахгүйн тулд хямдхан үнэтэй Солонгосын олон ангит кино гаргаж буй арилжааны телевизүүдийг буруутгах аргагүй. Тиймээс дотоодын контентод хөрөнгө оруулах нь гарцаагүй төрийн хийх ажил.

2014 оны 3 дугаар сарын эхний хоёр долоо хоногт телевизийн 23 сувгаар нэвтрүүлсэн 3100 орчим цагийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас үзэхэд, уран сайхны киноны хөтөлбөрийн 29.21% нь монгол уран бүтээл, 70,79% нь гадаадын уран бүтээл байв. Түүнчлэн БНСУ-ын уран бүтээл нийт уран сайхны киноны 37.22%-ийг дангаар эзэлж байлаа.

Гадны контент нь бүтээгч улсын хувьд эдийн засгийн бодлогын нэгэн хэсэг болдог. Зарим судлаачид үүнийг “зөөлөн дипломат”-ын нэг хэлбэр гэх нь ч бий.

Хэрэв монголчууд солонгос кино үздэггүй байсан бол өнөөдөр Улаанбаатарт ийм олон гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлэг, хоолны газрууд, гоо сайхны солонгос салон, дэлгүүр байгуулагдах байсан уу? Өөрөөр хэлбэл, Солонгосын олон ангит кино нь энэ зах зээлд зориулж монгол эмэгтэйчүүдийн сэтгэхүйд таатай хөрс бэлдээд өгчихсөн гэсэн үг.

Нөгөө талаас гадны контент давуу байх нь хүүхэд, залуучуудын сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг. “Датаком” компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “эх хэл бол сэтгэлгээ, гадаад хэл бол мэдлэг ” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, орчин үеийн залуус улам “баруунжиж”, “солонгосжиж” байна гэсэн үг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгэн багш “хүүхэд, залуучуудын сэтгэлгээ орчуулгын шинжтэй болж байна” гэсэн нь чиг хандлага таагүй зүг рүү явж байгааг сануулж буй хэрэг. Нэрт зохиолч Д.Батбаяр “Өнөөгийн зохиолчид орчин үеийн нийгмийн асуудлыг биш, үргэлж өнгөрснөө сөхөн, голдуу хаад, хатдын тухай ном бичих болсон нь Монголын орчин үеийн нийгэмд оюуны баялаг хомдсонтой холбоотой” хэмээн үзсэн нь үүний бас нэг нотолгоо юм.

2014 онд УИХ-аар “Монгол уран бүтээл” нэртэй хөтөлбөр баталж, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа, телевизийн хөтөлбөрийн 50-70 хувь нь дотоодын контент байхаар хуульчилсан. Гэхдээ уг хөтөлбөрт хэрэгжих боломжийг төр өөрөө өгсөнгүй. 2015 оны төсөв хэлэлцэх үед энэ хөтөлбөрт 10 тэрбум төгрөг хувиарлах санал гарсан ч эрх баригч нам телевизэд мөнгө өгч хахуулдах нь гэсэн хэрүүл гараад няцаагдсан. Түүнээс хойш хуучин, шинэ Засгийн аль аль нь үндэсний контентыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийгээгүй. Монгол үлгэр, домгоор хүүхэлдэйн кино хийе гэсэн мэдлэгтэй, сэтгэлтэй олон хүн байдаг ч төрийн дэмжлэг байхгүй. Монголын түүх, соёл, уламжлалыг түүхий эд гэж үзвэл тэр нь үндэсний контент хэдэн зуун жилдээ хангалттай.

Төгсгөлд нь ....

Хэрэв ийм байдал хэвээр үргэлжилвэл, төр, ард түмний хоорондын үл итгэлцлийн ангал арилахгүй. Мэдээлэл муутайгаар нь далимдуулж хулгайчид ард түмнээ хуурсан, улс орноо тоносон хэвээр байна. Монголын хэвлэл мэдээлэл хагас эрх чөлөөтэй гэсэн тодотголоос салахгүй. Монгол царайтай, харийн сэтгэлгээтэй (бас сэтгэлтэй) хүмүүс олширсоор байх болно.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Цайны замаар…

2019-07-16

Ухаарал...

2019-07-10

Тусгаар тогтнол...

2019-07-10

Тансаг амьдарснаар биш тайван амьдарснаар хүн жаргалтай болдог

2019-07-09

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг 5 хүчин зүйл

2019-07-17

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

2019-07-17

Чанаргүй хоолыг жигшиж сурах 9 алхам

2019-07-17

Наранд борлож, түлэгдсэн арьсыг хурдан хугацаанд эдгээх аргууд

2019-07-16

БНСУ: Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалыг албадан төлүүлнэ

2019-07-17

Балбад үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

2019-07-16

Энэтхэг сар руу сансрын хөлөг хөөргөхөө хойшлууллаа

2019-07-15

Хятад Тайваний ойролцоо цэргийн хээрийн сургуулилт хийнэ

2019-07-15

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

2019-07-09

Охин үрээ хүчирхэг эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

2019-07-05

Шороон дээр тоглож өссөн хүүхдүүд илүү эрүүл, бүтээлч сэтгэхүйтэй болдог

2019-07-01

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг

2019-06-25

“Их хурд” наадмаар юу үзэж болох вэ?

2019-07-17

Н.Батсуурь бууршгүй хүчит, Ч.Санжаадамба үнэн зоригт чимэг нэмжээ

2019-07-17

Жюү жицүгийн Азийн АШТ өнөөдөр эхэлнэ

2019-07-17

Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” уралдаан болно

2019-07-16

Шүүхтэй холбоотой заалтуудыг хасах Ерөнхийлөгчийн саналыг дэмжих боломжгүй

2019-07-17

Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн нэр томъёо тов тодорхой байх ёстой

2019-07-17

Б.Хурцын шүүх хурал энэ сарын 23-нд болно

2019-07-17

Д.Тэрбишдагва: Ерөнхийлөгчийн саналыг судлах хэрэгтэй

2019-07-17

Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх гайхалтай нээлтүүд

2019-07-11

"Фэйсбүүк"-ийн шинэ крипто валютын тухай таны мэдэх ёстой бүх зүйл

2019-07-04

“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

2019-07-03

Samsung-н эвхэгддэг гар утас худалдаанд гарахад бэлэн болжээ

2019-06-22

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

2019-07-16

Багахан хүндрэлийг шийдчихвэл 200 орчим хүүхэд цэцэрлэгтэй болох нь

2019-07-16

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцлоо

2019-07-10

ХБНГУ-ын “DAAD”-ын тэтгэлэг зарлагджээ

2019-07-10

Б.Номундарь: Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг томчуудаас илүү хийж чадна

2019-07-17

Увс нуурын хотгорыг “Дэлхийн шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлэх талаар санал солилцов

2019-07-16

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

2019-07-09

Бат-Өлзий сумын төв орчмын газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, иргэдэд ӨМЧЛҮҮЛНЭ

2019-07-09

70-аад оны Токио хотын өнгө төрх Канад гэрэл зурагчны дуранд

2019-07-17

Монгол хувцсаараа гоёсон олны танил эрхмүүд

2019-07-17

Элдэв зураг (70 фото) №616

2019-07-13

Миний сайхан эх орон (65 ФОТО) №29

2019-07-11

Амрыг бодож, аяыг дагадаг Ерөнхийлөгчийн үед төр ялзардаг жамтай

2019-07-17

“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал” сэдвийг хэлэлцлээ

2019-07-17

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалт бүрийн талаарх саналыг тайлбарын хамт хүргүүлнэ

2019-07-17

Арслан айлын хурганы хашаанд…

2019-07-17
1:00:33

"Никитон 25" реалити шоу - 9 дэх өдөр

2019-07-17

Улсын аварга Э.Оюунболд vs улсын арслан Ц.Содномдорж

2019-07-16

Түрүүлж явсан хүү морь нь бүдэрч унасан ч эргэн босч хурдлан айргийн 5-д багтсан нь

2019-07-16
49:19

"Никитон 25" реалити шоу - 8 дахь өдөр

2019-07-16

Авах гээхийн ухаанд суралцах нь...

2019-07-17

Охин хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай!

2019-07-17

Зовлонгоо бусдад бүү тооч!

2019-07-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2019-07-10

Тарваган тахлын дархлаажуулалтыг дахин 10 хоног сунгалаа

2019-07-17

Өнгөрсөн онд 1.7 сая орчим хүн ХДХВ-ийн халдвар авчээ

2019-07-17

Сэтгэцэд нөлөөт 3,877 ширхэг эмийг хуурамч жороор олгожээ

2019-07-16

Анх удаа өвдөг, түнхний үе солих мэс засал амжилттай хийлээ

2019-07-10

“Элсэн уран баримал-2019” наадамд Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

2019-07-17

Рэппэр Gee, дуучин Наки нарын хамтран дуулсан “Happy Аав” дууны клип цацагдлаа

2019-07-17

“Хөхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ боллоо

2019-07-17

Б.Аззаяа Лэйди Гагагийн продюсертой ажиллана

2019-07-17

Мэлмий (өгүүллэг)

2019-07-14

Бөхийн эхнэрийн зовлон (өгүүллэг)

2019-06-30

Илүү гэр /өгүүллэг/

2019-06-16

Галын бурхан /Өгүүллэг/

2019-06-09

60,70-аад оны үеийн үзэсгэлэнт одод өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-07-16

Түүхэн хүмүүстэй адилхан алдартнууд

2019-07-11

Багадаа ноомой төрхтэй байсан алдартнууд

2019-07-07

"Төмөр хүн" Роберт Дауни өөрийгөө жинхэнэ супер баатар гэдгээ нотлох ажлыг эхлүүлжээ

2019-07-03

Манай Улс тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ НҮБ-д танилцуулав

2019-07-17

Монголын авто тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомт хүрнэ

2019-07-17

Ж.Байден Барак Обамагийн бодлогыг үргэлжлүүлнэ

2019-07-17

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв

2019-07-16

Бизнесээ удирдах ур чадвар олгох сургалтад урьж байна

2019-07-17

Дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхъя

2019-07-16

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019-07-16

Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ

2019-07-16

Япончуудад зочид буудал хэрэггүй болжээ

2019-07-10

Гүйлтэд нь санаа зоволгүйгээр худалдаж авч болох 12 машин

2019-06-28

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

2019-06-20

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

2019-06-18

ЦЕГ-ын дарга үүрэг өгч албан шалгалт явуулахаар болжээ

2019-07-17

Баярын өдрүүдэд 642 хүү, 553 охин мэндэлжээ

2019-07-17

Энэ сард болох аялал жуулчлалынхны томоохон ЭВЕНТүүдийн хөтөлбөртэй танилцана уу

2019-07-17

“Цэвэрхэн наадацгаая” аяныхан таван хоногт 100 орчим тонн хог цэвэрлэжээ

2019-07-17

Монголд дохио өгсөн Рио Тинтогийн мэдэгдэл

2019-07-16

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ

2019-07-16

“Эрдэнэс-Монгол”-ын эзэмшдэг лиценз 3-10 болж нэмэгдлээ

2019-07-10

Залруулга

2019-07-08

Дэлхийн хамгийн "галзуу" тээврийн сүлжээ - Угандагийн төмөр зам

2019-07-17

71 жил ханилсан хос хоёул нэг өдөр өөд болцгоожээ

2019-07-17

Эмэгтэйчүүдийн хэзээ ч ойлгохгүй 15 зовлон

2019-07-17

Сансрын нисэгчид биед үүссэн тухгүй асуудлаа хэрхэн шийддэг вэ?

2019-07-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
67.22%
Ши Жиньпин (БНХАУ)
16.14%
Дональд Трамп (АНУ)
4.33%
Ангела Меркель (ХБНГУ)
3.25%
Шинзо Абэ (Япон)
3.15%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.85%
Беньямин Нетаньяху (Израиль)
1.08%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.89%
Нарендра Моди (Энэтхэг)
0.39%
Хаан Салман (Саудын Араб)
0.39%
Эммануэль Макрон (Франц)
0.2%
Тереза Мэй (Их Британи)
0.1%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,378

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,055

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,321

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,262