Б.Мэргэн: Д.Гантулгын хэргийг нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байсан

Б.Мэргэн: Д.Гантулгын хэргийг нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байсан

Өмгөөллийн “Веритас Партнерс” ХХНөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. 

-Сүүлийн үед төр болон хувийн хэвшлийн албан хаагчид ажлын байран дээрээ архидаг согтуурах, түүнээс үүдэж нэгнийхээ амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг хэрэг гарах боллоо. Ер нь ажлын байран дээр архидан согтуурсан албан хаагчид хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг. Зөрчсөн тохиолдолд сахилгын болон зөрчлийн гэсэн хоёр төрлийн хариуцлага хүлээлгэх хуультай. Зөрчлийн тухай хуульд зааснаар бол тухайн ажилтныг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгоно.Хувийн хэвшлийн хувьд тухайн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, гэрээгээр зохицуулагдана.

Хөдөлмөрийн тухай хуульд яг архидан согтуурахтай холбоотой заалт байхгүй боловч ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч тэр даруй халж болох тухай заасан байдаг.

Ихэнх байгууллагын дотоод журам, гэрээнд ажлын байранд архи уухыг ноцтой зөрчилд хамааруулсан байдаг. Тэгэхээр гэрээ, журамдаа хэрхэн зааснаас хамаараад байгууллага бүр харилцан адилгүй хариуцлага хүлээлгэж болно гэсэн үг юм. Төрийн албан хаагчдын хувьд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар зохицуулагдана. Төрийн албан хаагч бүр Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүрэгтэйгээс гадна байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох хориотой.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг. Ажлын байранд архидах нь дээрх бүгдийг зөрчиж байгаа учраас томилсон албан тушаалтан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын арга хэмжээнүүдийн аль нэгийг ногдуулна.

Төрийн байгууллага бүр ажлын байранд архидах болон бусад зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрхтэй байнгын, орон тооны бус 3-аас доошгүй гишүүнтэй Ёс зүйн хороотой байх ёстой. Уг хороо нь иргэдийн гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачлагаар зөрчлийг шалгах эрхтэй. Улмаар ямар хариуцлага хүлээлгэх тухай дүгнэлтээ удирдлагад танилцуулж хариуцлага тооцуулж байх үүрэгтэй юм.

-Өнгөрсөн сард ЗТХЯ-д газрын дарга нар архидаг согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд байсан хүмүүс хам хэрэгт орох уу ?

Тэр хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харснаас өөр тодорхой мэдээлэл байхгүй болохоор хариулах боломжгүй. Гэхдээ миний ойлгосноор тэнд байсан хүмүүс хэргийг хамтран үйлдээгүй ч тусламж үзүүлээгүй юм шиг байсан. Тэр тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шууд үндэслэл болохгүй.

Харин хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсчихээд байхад эмнэлэгт хүргэх, эмч дуудах зэрэг үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудал яригдаж болно. 

-Төрийн албан хаагчийн ёс зүйн гэж юуг хэлээд байна вэ. Ажлын байран дээрхи  ёс зүйн дүрмийг хэрхэн зааж тусгаж өгсөн байдаг юм бэ.?

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газрын тогтоолоор 2010 онд баталсан байдаг. Харин уг дүрмийг жишиг болгон төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг тухайн байгууллагын удирдлага баталж мөрдүүлэх ёстой. Ёс зүйн дүрмээр албан хаагч үйл ажиллагаандаа шударга байх, хууль дээдлэх, тэгш хандах, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зэрэг зарчмыг хэрхэн баримтлах талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг.

-Та УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяа гэх бүсгүйн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Тийм учраас энэ хэргийг  шүүх хурлын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Хэргийг буцаад анхан шатны шүүх хурлаар оруулах шүүхийн шийдвэр гарсан. Шүүх ямар үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаахаар болов?

Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс прокурорт буцаасан юм. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байсан гэсэн үндэслэлээр буцаасан.  Шүүх хуралдаан хаалттай болсон, эцэслэн шийдэгдээгүй байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй.

Гэхдээ дээрх шалтгаанаар зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед л прокурорт буцаах хуультай. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн дараа шүүхийн хэлэлцүүлгийн үед ийм үндэслэлээр прокурорт буцаасан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэх боломжтой учраас прокуророос эсэргүүцэл бичиж магадгүй юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оюутолгой ХХК Монголын хуулийн цоорхойг ашиглажээ

2019-02-20

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO ажлын явцыг хэлэлцэж байна

2019-02-20

Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км авто зам ашиглалтад орлоо

2019-02-20

Газрын тосны салбарт монголчуудын оролцоо бага байна гэв

2019-02-15

Хэрхэн ажил хэрэгч загварлаг бүсгүйн дүр төрхийг бий болгох вэ?

2019-02-20

Залуу хүний хийхэд тохиромжгүй 8 зүйл

2019-02-20

30 настай мэт залуухан харагддаг 68 настай эрийн нууц юу вэ?

2019-02-19

Хялбар аргаар амтат шоколадтай брауни хийж сурцгаая!

2019-02-19

Өдөр бүр мөргөл үйлдэхийн ач тус

2019-02-21

Зөв байрлалтай унтах нь урт наслахад тустай

2019-02-20

Хөөсөөр баяжуулсан коктейль хүчилтөрөгч орлохгүй

2019-02-20

Нийт 247 хүнд хоолны хордлогын шинж илэрчээ

2019-02-20

Халуун гурил /өгүүллэг/

2019-02-09

Эвэр /өгүүллэг/

2019-02-09

Насан туршдаа чамд талархана /өгүүллэг/

2019-02-02

Бальзак - Ханска авхайд бичсэн захидал

2019-01-27

Арабын Нэгдсэн Эмират улс үзэсгэлэн худалдаанаас 2 тэрбум гаруй ам.долларын зэвсэг худалдаж авчээ

2019-02-20

Японы экспортын хэмжээ сүүлийн хоёр жилийн дотор хамгийн бага түвшинд хүрчээ

2019-02-20

Хятад улс Эверест уулын жуулчдын хамгийн том отгийг хаажээ

2019-02-20

Филиппинд улаан бурхнаар 8400 хүн өвчилж, 136 хүн нас баржээ

2019-02-20
36:55

"Улаанбаатар төмөр зам"-ын дарга Д.Жигжиднямаагийн булхайг илчиллээ

2019-02-20
58:19

"Эрдэнэс таван толгой ХК"-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцов

2019-02-20
1:01:19

Түүхч, профессор Б.Балжинням "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцов

2019-02-19
1:59

Н.Энхбаяр: МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС үнэ төлбөргүй болно...

2019-02-15

Зэс хайлуулах үйлдвэр барихаас өмнө хүхэрлэг хийн асуудлыг шийдэх хэрэгтэй

2019-02-21

“Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаанд холбожээ

2019-02-20

Х.Баделхан: Шинээр барих цэвэрлэх байгууламж хоногт 2500 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай

2019-02-20

Хотоос баруун чиглэлд орж, гарч буй автомашиныг бүртгэх камерын хяналтын системтэй боллоо

2019-02-20

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2019-02-20

Нялцайсан гурил шиг нялх эрчүүд!

2019-02-19

Мангар бацаанууд

2019-02-18

“CAAK PODCAST” - Мэргэжил сонголт ба Гадаадад суралцахад анхаарах зүйлс!

2019-02-15

ДБНХ-ноос П.Орхоны барилдах эрхийг 4 жилээр хассан байна

2019-02-21

Марафонч Б.Мөнхзаяа ДАШТ болон “Токио-2020” олимпийн эрхээ авчээ

2019-02-21

Олимпд бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулна

2019-02-20

Л.Сосорбарам: Нутгийн олон минь л намайг бөх болгосон юм шүү дээ

2019-02-20

ШХАБ-ын эргэн тойронд

2019-02-21

Зээлийн хүүгийн хэмжээ эдийн засгийн эрсдлийн гэрч болж байна

2019-02-21

Б.Ганхуяг: Хувьцааг эхлээд олон улсад дараа нь дотоодын хөрөнгийн биржид гаргана

2019-02-21

Унци алтны ханш 1400 ам.доллар давах уу?

2019-02-20

Их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан

2019-02-20

2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэг барих, өргөтгөх ажил хийгдэнэ

2019-02-19

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 хувиар өсчээ

2019-02-19

Хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц нийгмийн сүлжээний мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулжээ

2019-02-18

1982 онд хэвлэгдсэн "Улаанбаатар" сэтгүүлийн сонирхолтой зургууд

2019-02-21

Хүмүүст хамгийн их таалагдсан "National Geographic" сэтгүүлийн гэрэл зургууд

2019-02-20

Монголын үзэсгэлэнт охид (65 фото) №160

2019-02-16

Элдэв зураг (80 фото) - №595

2019-02-15

Кибер аюулгүй байдал дахь ТӨРИЙН оролцоо

2019-02-20

"Huawei"-гийн 5G-д итгэхгүй байхыг АНУ анхаарууллаа

2019-02-12

Алдсан гар утасаа IMEI кодоороо дамжуулан олох боломжтой боллоо

2019-02-01

Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

2019-01-28

УИХ шударга ёс зөрчигдсөн асуудлаар ХЭҮК-тай хамтарч ажиллана

2019-02-20

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардав

2019-02-20

Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах саналаа хүргүүллээ

2019-02-20

ТБХ: Ээлжит чуулганы хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, даргыг томилох асуудлыг хэлэлцэн баталжээ

2019-02-20

Улсын ажил гацаасан урагшгүй компанийг шүүхэд өгнө

2019-02-20

Монгол иргэд НЭГ САЯ юаниар залилуулжээ

2019-02-20

Шинэ хуулийг шинэ хандлагаар хэрэгжүүлэхийг үүрэг болгов

2019-02-20

Үерийн далан гэмтээсэн байгууллагын газрыг чөлөөлнө

2019-02-20

Нийт нутгийн 70 орчим хувь нь цастай байна

2019-02-20

Ой, хээрийн түймэр идэвхжих төлөвтэй

2019-02-19

Сэлэнгэд 3,6 Магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-02-19

Мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхаарууллаа

2019-02-18

ХААН Галерейд үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй уран бүтээлчдийг сонгон шалгаруулна

2019-02-20

Голомт банк нээлттэй ажлын байранд урьж байна

2019-02-20

Хамгийн ашигтай бөгөөд найдвартай хөрөнгө оруулалт юу вэ?

2019-02-19

“Нарлаг дэнж” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Ч.Цэцэгсүрэн: 800 гаруй ажлын байр бий болгоно

2019-02-19

ХХ зууны дарангуйлагчдын хамгийн ухаангүй үйлдлүүд

2019-02-20

Японы тансаг зэрэглэлийн галт тэргүүд жуулчдыг гайхшруулж байна

2019-02-20

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг санаанууд

2019-02-20

Үхлийн савраас мултарсан хүмүүсийн ер бусын түүхүүд

2019-02-20

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Эх орон гэж...

2019-02-21

Зөнч Ванга: Хүчтэй хүмүүст аз жаргал амар ирдэггүй юм, сул дорой хүмүүст амар байг гэж…

2019-02-20

Ээж чинь чамайг БУРУУ явбал бурхны гуйлгачин болдог юм

2019-02-19

Монгол эр хүний "3 хүйтэн чулуугаар" номхотгох нь...

2019-02-18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

2019-02-21

Б Баатар: Ноёд таалбал гоё нээлт үзүүлье

2019-02-20

Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлав

2019-02-20

Богдын бошго буюу цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл

2019-02-20

Хүүхдийн даахь үргээхэд анхаарах зүйлс

2019-02-18

Аав нь охиндоо ганц л зүйлийг захья

2019-02-18

Өчигдөр би нөхөртэйгөө маргалдаад аавын гэрт цүнхтэй хувцасаа аваад гүйгээд ирлээ...

2019-02-13

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа

2019-02-12

Нүүрний будаггүйгээр наснаасаа залуу харагддаг алдартнууд

2019-02-19

Юу ч үгүй хоосноос амжилтын оргилд гарч чадсан 10 алдартан

2019-02-08

Олны танил хүмүүсийн сар шинийн гоёл /Фото/

2019-02-06

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

2019-01-08

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
27.37%
МУИС
24.78%
Батлан Хамгаалахын Их Сургууль
8.73%
СЭЗИС
8.3%
ХААИС
6.68%
АШУҮИС
5.6%
Хууль Сахиулахын Их Сургууль
4.96%
МУБИС
4.42%
Бусад
3.88%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
3.13%
СУИС
2.16%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,661

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,214

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,194

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,869