С.Батболд: Хүлээх хариуцлагадаа дүйх улс төрийн эрх мэдэл нь хотын даргадаа байх ёстой

С.Батболд: Хүлээх хариуцлагадаа дүйх улс төрийн эрх мэдэл нь хотын даргадаа байх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.

-Та хотын даргын ажлыг хийгээд хоёр жил боллоо. Хотын даргын ажил нь аж ахуйн менежер үү, улс төр албан тушаалтны ажил юм уу. Аль нь илүү байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр албан тушаал.  Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан, Ерөнхий сайдаас санал болгож, Нийслэлийн ИТХ-аас томилдог. Нийслэлийн ИТХ-д ялсан нам Засаг даргаа томилдог. Харин Улаанбаатар хотын захирагч бол мэр гэсэн үг, хотын яг аж ахуйг нь авч явдаг хүн. Хотын нийтийн аж ахуй, дулаан, цэвэр бохир ус, дэд бүтэц, нийтийн тээвэр гээд нийслэлтэй холбоотой бүх асуудал хотын мэрийн ажил. Энэ талаасаа хотын мэр бол аж ахуйн удирдагч, менежер хүн. Ийм л  хоёр албан тушаалын хослол учраас маш их ачаалал, өндөр хариуцлага шаарддаг. Зарим хотын хувьд мужийн Засаг дарга гэж тусдаа, мэрийн тогтолцоо нь тусдаа байдаг. Монгол Улсын хувьд дээрх хоёр албан тушаалыг нэг хүнд хариуцуулахаар хуульчилсан.  Энэ нь амьдрал дээр зөв гэдэг нь батлагдаж байна.

-Амьдрал дээр тэгээд Засаг дарга, эсвэл мэрийн алиных нь ажил давамгайлдаг вэ?

-Ер нь аж ахуйн тал нь давамгайлдаг. Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.4 сая хүний амьжиргаа, эрүүл мэнд, нийтийн 00, цахилгаан, усан хангамж гээд хотын даргад хамаарахгүй асуудал, ажил гэж байхгүй. Гэхдээ хотын мэрийн буюу аж ахуйн ажилд улс төрийн  дэмжлэг маш чухал. Тийм учраас энэ хоёр албан тушаал хамт байх нь давуу талтай бөгөөд бие биеийнхээ ажил үүргийг нөхөөд, дэмжээд явах боломжтой. Миний хувьд ажиглаад байхад нийт ажлын маань  65 хувь нь хотын мэрийн буюу аж ахуйн, үлдсэн 35 нь хувь улс төрөөр зохицуулах засаг захиргааны ажил байдаг.

-Хотын мэрийн 65 хувийн ажлаа хийх, зөв зохион байгуулахад улс төрийн дэмжлэг 65 хувиас илүү хэрэгтэй болдог гэж ойлгож болох уу?

-Тэр үнэн. Нийслэлд байгаа санхүүгийн хүч, хөрөнгийг хэрхэн зөв  зарцуулах, шинээр хөрөнгө яаж төвлөрүүлэхийг хотын мэр бодоод түүнийгээ Захиргааны шийдвэр болгоход улс төрийн дэмжлэг хамгийн их хэрэг болдог.

-Энд яриад байгаа улс төрийн дэмжлэг гэдгийг нэгд Засгийн газар, хоёрт нийслэлд ялсан намын дэмжлэг гэж ойлгож байна, зөв үү?

-Зөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд Засгийн газартайгаа ойлголцож, дэмжлэг дор нь  ажиллах ёстой. Улаанбаатар хотод хүн амын тал, эдийн засгийн 65 хувь нь энэ хонхорт төвлөрч байна. Гэхдээ нийслэл дангаараа шийдэж чадахгүй олон асуудал бий. Жишээ нь, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээг бүрэн шийдэж чадахгүй байна. Авто замын асуудал байна. Энэ том хэмжээний асуудлыг хүссэн, хүсээгүй Засгийн газрын бодлоготой уялдуулж хийхээс өөр аргагүй. Гэтэл эрхзүйн орчноосоо хамаараад засаглаж байгаа нам, үе үеийн Засгийн газрууд хотыг орон нутаг гэж, аймгуудтай адилтгаж харж ирсэн. Нийслэлийг аймагтай адилхан нэг малгайд багтааж ирсэн. Гэтэл аймгууд хамгийн ихдээ 140 мянга, багадаа 35-37 мянга хүн амтай. Хотоос тав, зургаа дахин цөөхөн. Ийм хэмжээний аймгуудын төвшинд нийслэлийн асуудлыг харж шийдэх, төсөвлөх гээд байдаг. Энэ алдааг, эрхзүйн орчны энэ буруу зохицуулалтыг хамгийн түрүүнд засах ёстой. Энэ бол улс төрийн дэмжлэгээр хийх ажил. Нийслэл бол тусгай статустай бүс байх ёстой. Эрх зүй, санхүүгийн хувьд шийддэг эрх мэдэл нь хотдоо байх ёстой. Дэлхийн бүх том хот ийм. Санхүүгийн хувьд татварын асуудлыг л маш тодорхой зохицуулсан байдаг.  Олон улсын нийслэл тусгай хуультай байдаг юм байна лээ. Шанхай, Бээжин, Москва гэхэд тусгай хуультай. Нийслэл хот өөрөө тодорхой хэмжээний татвар хураамжаа тодорхойлж, түүнийгээ авч, захиран зарцуулах эрх зүйн орчинтой байх ёстой. Ер нь бие даана гэдэг бол мөнгөө өөрөө мэдэж захиран зарцуулахаас эхэлдэг.

Нийслэлийг хэрхэн удирдсан алдаа оноо, бас хариуцлагаа би бүтэн хүлээе

-Жишээ нь, татварын хувьд асуухад, нийслэлээс төвлөрүүлсэн татварын хэдэн хувийг улсын төсөвт татдаг вэ?

-Нийслэл нийтдээ 800 тэрбум тэрбум төгрөгийн орлого төвлөрдгөөс 200 орчим тэрбумыг  нь улс авдаг. Нийслэлийн, нийслэлийнхний олсон дөрвөн төгрөг тутмын нэгийг улс авдаг. Гэтэл хүн амын хувьд хоёр хүн тутмын нэг нь нийслэлд ажиллаж амьдардаг. Тийм учраас цаашдаа хот өөрийн татварын бааз сууриа нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн амын орлогын татвараас гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг хотод үлдээдэг байх ёстой. Хотод амьдрахад маш их үйлчилгээ шаардаж байгаа. Хот миний хогийг цэвэрлэж, зорчдог замыг засч, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас хотод амьдрахад тодорхой өртөгтэй байх ёстой. Энэ талаас нь харвал иргэд хотод амьдарч байгаа бол илүү татвар төлдөг байх зайлшгүй шаардлагатай. Харин хөдөө сумын төв, аймагт амьдарч байгаа бол өөр хэрэг. Тэгэхээр хот өөрөө татвараа тогтоож авсан татварынхаа хэмжээгээр эргээд үйлчилгээгээ сайжруулдаг байх хэрэгтэй.

-Хотын нийт зардал хэд вэ, яг хэрэгцээндээ тааруулж зарж чаддаг уу?

-Хотын нийт зардал бол 600 гаруй тэрбум төгрөг. Гэтэл хэрэгцээ бол 1.2 их наяд байгаа. Өнөөдөр хотын хог тээврийн зардал гэхэд л  2005 -2010 онд тогтоосон тарифаар явж байна. Нийтийн тээврийн ихэнхи автобус 10-аас дээш жилийн эдэлгээтэй болсон байгаа. Хотын  авто замыг  засахын тулд 38 тэрбум биш 380 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл хэрэгцээнд биш төсөвт баригдаж хэрэглээ, хэрэгцээгээ танах шаардлагыг Сангийн яамнаас тавьдаг. Хотын нийтийн аж  ахуйг авч явах төсөв хаана ч хүрдэггүй. Олохынхоо хэрээр иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж байх ёстой хот маань зөвхөн Сангийн яамны нэг газрын даргын төсөв хянаснаар төсвөө танаж, байгаадаа тааруулаад явж байна. Санхүүгийн дутагдалтай байдлаас л бүх сөрөг асуудал үүдэлтэй. Түүнээс бус, хотынхон залхуураад хогоо цагтаа ачихгүй, хотод мөнгө байгаа хэрнээ замаа засахгүй байгаа юм огт байхгүй. Бид байгаа мөнгөндөө тааруулж ажиллаж байгаа. Хот хүнээр бол өнөөдөр хоёр идэхгүй, хоосон хонохгүйхэн шиг л амьдарч байна.

-Одоо МАН 65-уулаа засаглаж, бас  нийслэлээ удирдаж байгаа. Тийм учраас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд танд улс төрийн дэмжлэг дутахгүй юм биш үү?

-Бид Засгийн газарт болон УИХ дахь бүлэгтээ танилцуулж яваа. Асуудлыг нэг сонгуулийн хугацаанд, зөвхөн “гал унтраах” байдлаар бус, цогцоор нь, аль болох төгс шийдлийг олохын төлөө Засгийн газар болон УИХ дахь намын бүлэг, мөн хотын удирдлагууд хамтарч ажиллаж байгаа. Би саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа Улаанбаатарыг Сингапур шиг болгох мөрөөдөлтэй гэж хэлсэн. Зарим хүнд инээдтэй л сонсогдсон байх. Энэ бол угаасаа нэг сонгуулийн хугацаанд, дөрвөн жилийн дотор хийх боломжгүй. Харин парламентад 65, хотод анх удаа 34-үүлээ  засаглаж байгаа энэ үедээ Улаанбаатарыг Сингапур шиг хөгжүүлэх эхлэлийг зөв тавьж, эрхзүйн зөв орчинтой, санхүүгийн хувьд бие даасан, орон нутаг-аймгаас илүү улсын нийслэлийн хэмжээний статустай болгохын төлөө ажиллана гэсэн санаа. Улаанбаатарыг Сингапур шиг болгоно гэдэг бол хотынхны мөрөөдөл, алсын хараа. Бид ингэж том харж, том сэтгэж, том зорилготой ажиллавал том мөрөөдөл, том зорилгын далбаан дор жижиг асуудлууд аяндаа шийдэгдэнэ. Улс төрийн намууд, улстөрчдийн мөрийн хөтөлбөр “сонгуулийн нас”-тай байж болно. Харин хотынхны мөрөөдөл, амбийц нь сонгууль бүрээр солигддог байж болохгүй. Тийм учраас би намынхандаа, намын удирдах зөвлөл дээр “Хот бол манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг нэхэх, хянах хамгийн том субъект шүү. Хөдөө 5, 10 хүүхэдтэй сургуульд хөрөнгө оруулахын оронд хотод хийх хэрэгтэй байна. Долоо хоногт нэг удаа шуудангийн унаа явдаг сумын төв рүү зам барьж байхаар Улаанбаатар хотын замыг сайжруулах хэрэгтэй байна” гэж хүсч байгаа. Уг нь Э.Бат-Үүл даргын үед бонд гаргах, концесс зарлах, гаднаас зээл авах эрх нь байсан. Гэтэл энэ бүх эрхийг хязгаарласан. 2012 оноос хот дээр байсан бүх эрх мэдлийг хурааж авсан. Санхүүгийн хүндрэлээ шийднэ гээд хот зээл авах, бонд босгох, концесс зарлаж асуудлаа шийдэх боломжгүй болгочихсон. Хотын дарга зөвхөн Сангийн яамнаас хянасан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Хотын дарга одоо 100-хан тэрбум төгрөгийн хүрээнд хөрөнгө оруулалт хийж байна. Энэ 100 тэрбум төгрөгөө бид үр ашигтай зарцуулдаг.  Зээл авч асуудлаа шийдэх санал тавьсан ч бүх зээлүүд зогссон. 2019 оны төсөв дээр 280 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хотод хийж өгөөч ээ гэж хүсч байгаа. Иргэд рүү чиглэсэн хийх ажлууд олон байна шүү дээ.

-Танд 280 тэрбумыг батлаад өглөө гэж бодъё. Тэгвэл энэ мөнгөөр бодитой ямар ажил хийх юм бэ?

-280 тэрбум бол бага мөнгө. Ерөнхийдөө 105 сая ам.доллар гэсэн үг. Энэ мөнгөөр том гүүр баръя, олон айлын орон сууц баръя гэвэл хүрэхгүй. Тиймээс энэ хөрөнгөөр иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийднэ. Гэмт хэрэг гараад байгаа газруудад зам тавих, гэрэлтүүлэгтэй болгох, хүүхдийн сургуулийн автобусыг  шийдэх гэх мэтээр зайлшгүй хийх урсгал зардалд л ихэнх нь явна. Түүнээс бус, 100 сая доллараар замын түгжрэл, утааны асуудлыг хот дангаараа шийдэх ямар ч боломжгүй. Ер нь бол утаа, замын түгжрэлийг хот дангаараа шийдэж чадахгүй, заавал Засгийн газрын болон улс төрийн дэмжлэг хэрэгтэй. Харин би энэ 105 сая доллараараа хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргээ л биелүүлнэ.

С.Батболд: 2019 оны Цагаан сараар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нүүнэ.

-Хэрвээ хуулиар статусыг нь өөрчилчихвөл төсөв мөнгө нь хамаагүй нэмэгдээд явах уу?

-Тэгнэ. Би ганцхан жишээ хэлье. Санхүү талаасаа гэхэд хот өөрөө төвлөрлийг сааруулах үүднээс дагуул хот руу үйлдвэрээ шилжүүлсэн, дагуул хотод байрласан байвал татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болно. Улаанбаатар хотын иргэн өөрийнхөө хөрөнгөөр орчноо тохижуулж, мод бут тарьсан байвал төсвөөс тодорхой дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний татвар хураамжийг хотын ИТХ нь өөрөө тогтоох эрх мэдэлтэй байх гэх мэт. Хот өөрөө засаг захиргаа зохион байгуулалтын хувьд шинэ төв болон дэд төвүүд, дагуул хотуудтай болно. Дагуул хотууд нь өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг болно.  “Намайг засаглаж байх үед хот метротой болно гэж ярихгүй”, харин алсдаа метротой болох бүх  боломжийг бүрдүүлэхийн төлөө би ажиллаж байна. Уулзвар, гарцан дээр косметик засвар хийхээс илүүтэй, хотынхоо ирээдүйг харсан ажлыг барьж авч байгаа, тэр чиглэлд түлхүү ажиллаж байгаа.

-Тухайлбал…?

 -Тухайлбал, иргэдийн бухимдуулдаг хот дахь засаглалын хомстол, буруу төлөвлөлтийг засаж, зөв гольдролд нь оруулъя. Илүү шударга, илүү нээлттэй байя гэж байгаа. Агаарын бохирдол, ядуурал, ажилгүйдэл, тэгээд түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.  Агаарын бохирдол дээр гэхэд  засаг захиргааны нэгжийн хувьд хотын даргын гаргаж болох хамгийн том бөгөөд боломжит шийдвэрийг гаргасан. Шилжих хөдөлгөөнийг зогсоосон, агаарын бүсчлэлийг тогтоосон, Улаанбаатар хотын улаан шугамыг татсан гурван том захирамж гаргасан. Дөрвөн уулын дунд Улаанбаатар хот үүнээс цааш тэлэхгүй. Тэлбэл дагуул хотод очиж юм уу, эс бол шинэ дэд төвүүдээр тэлнэ. Бид эндээс янданг нь цөөлөөд явж байтал хотын захад нэмж айл буугаад байвал ямарч хэрэггүй. Эс бол би энд сургууль, цэцэрлэг нэмж бариад байхад жилдээ 10, 20 мянган хүүхэд нэмэгдээд байвал ямар ч нэмэр байхгүй. Ер нь өнөөдрийн манайд байгаа бүх бэрхшээл ядууралтай л холбоотой. Хүмүүс орлогогүй, цалин мөнгөгүй байна. Түүнээсээ шалтгаалж архи ууж байна, орлогогүй учраас хулгай хийнэ, ажилгүй байгаа учраас дэмий тэнэж байна. Нийгмийн бүх үзэгдлийн эх үүсвэр нь ядуурал ажилгүйдэлтэй холбоотой. Тэгэхээр үүнийг шийдэх ёстой. Үүнийг хот дангаараа шийднэ гэдэг төвөгтэй. Засгийн газар, УИХ-ын дэмжлэгийг заавал авна. Түгжрэлийг ч гэсэн урт хугацааны бодлогын үр дүнд шийднэ. Одоо бид зам чөлөөлөх аян өрнүүлж, уулзварыг өргөтгөж, шинэ гүүрнүүд, хурдны замыг барьж байна. Ирэх хоёр жилд дөрвөн том гүүр ашиглалтад оруулна.   Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан нь хотын төвөөр явсан  төмөр зам л юм байгаа юм.  Хотын төвөөр явсан төмөр зам хотыг хоёр хуваачихаад, төмөр замаа яаж гарах вэ гэдгээс хамаараад бүх түгжрэл үүсээд байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын төмөр зам доогуур 13 ширхэг нүхэн гарц хийх ажлын ТЭЗҮ-ийг хийгээд БНХАУ-ын Засгийн газарт явуулсан. Ингээд БНХАУ-ын 50 сая ам.долларын зээлээр энэ нүхэн гарцуудыг барина. Дөрвөн эгнээтэй төмөр замын гармуудыг хийнэ. Цэгээ тогтоосон, бүх судалгааг нь хийсэн. Хэрвээ мөнгө санхүү нь шийдэгдээд энэ гарцыг хийчихвэл хот хоёр талдаа хуваагдаад байсан байдал арилна. Дөрвөн гүүрэн гарц ашиглалтад орохоор үндсэндээ Улаанбаатар хотын хоёр зах руу чөлөөтэй гарах боломж бүрдэнэ.

Орон сууцан дээр гэхэд хотоос “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” гээд 580 сая ам.долларын төсөлд гарын үсэг зурсан. Азийн хөгжлийн банкнаас судалгаа хийгээд 10 мянган айлын орон сууц барина. 10 мянган айлын орон сууцны 70 хувь нь орлогод нийцсэн орон сууц буюу 60 орчим метр квадраттай, хоёроос дээш өрөөтэй, метр квадрат нь 1.5 сая байх юм. 20 хувь нь дундаж, 10 хувь нь тансаг зэрэглэлийн орон сууц байх төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлсэн байгаа.

-Сая та том улс төрийн хүрээнд УИХ, Засгийн газраас хотод авах дэмжлэг, хамтарч ажиллаж байгаа талаараа ярилаа. Засаглаж байгаа намаас улс төрийн дэмжлэг хэрэгтэй юү. Та МАН-ын нийслэлийн хорооны даргад дэвшиж байгаа. Үүний шалтгаан нь улстөрч хүний амбийц үү. Эсвэл хашиж байгаа албан тушаалынхаа ажлыг хийхэд дэмжлэг болгох зорилготой юу?

-Миний хувьд С.Батболд гэж хүн давхар дээл өмсөх гэж энэ албан тушаал руу шунаад байгаа юм ерөөсөө байхгүй.  Хүлээх хариуцлагатай нь дүйх улс төрийн эрх мэдэл хотын даргад баөйх ёстой. Тэр нь манайхаар Нийслэлийн МАН-ын дарга. Аймгийн Засаг даргад бол аймгийн намын дарга. Тийм учраас нийслэл, аймгийн Засаг дарга  хийж байгаа хүн нь тухайн шатныхаа  намын байгууллагыг тэргүүлдэг практик манай намд бий. Тэр жишгээр миний өнөөдөр хашиж байгаа албан тушаалтан л Нийслэлийн МАН-ын хороог удирдах ёстой.  Гэхдээ энэ бол дөрөвдүгээр шалтгаан. Нэгдүгээр шалтгаан бол хотын даргын ажлыг хийхэд засаглаж байгаа, нийслэлд ялсан намын даргын эрх мэдэл бодлого маш хэрэгтэй. Хотын дарга нь нийслэлд засаглаж байгаа намынхаа даргын ажлыг хийснээр улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх, маш том хөшүүрэгтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт, хотын дарга бол хэрхэн ажилласнаа, хотыг хэрхэн удирдсанаа хотын иргэдээрээ дүгнүүлэх ёстой. Иймд 2020 оны сонгуулиар Улаанбаатарыг хэрхэн удирдсан алдаа, оноогоо би өөрөө үүрч, хариуцлагаа бүрэн хүлээе гэж байгаа юм. Энэ бол улс төрд байдаг хамгийн зөв жишиг. Э.Бат-Үүл дарга ч тэгсэн. Гуравдугаарт, хотын иргэд 2020 онд нийслэлийн сонгуульд аль нэгэн салбарын сайдын юмуу, хэн нэгэн албан тушаалгүй даргын нэрийг харж саналаа өгөхгүй. Зөвхөн хотын даргын ажлыг дүгнэж л саналаа өгнө. Тийм учраас хотын дарга нь нийслэлийн намаа тэргүүлэх нь манай намд, ялангуяа хотын намынханд  хэрэгтэй. Тэгэхээр Нийслэлийн МАН-ын даргын албан тушаал нь С.Батболд гэдэг хувь хүнд бус, хотын ажлыг сайн хийхэд хотын даргад төдийгүй нийслэлийн иргэдэд  илүү хэрэгтэй. Хотыг хэрхэн удирдсан хариуцлагыг нь тооцох гэдэг утгаараа хотын дарга өөрөө нийслэлд засаглаж байгаа намынхаа дарга байх нь  Улаанбаатар хотын хөгжилд чухал .

-Эцэст нь нэг зүйл асууя. Хотын захиргааг сонгуулиас өмнө Яармаг руу нүүлгэнэ гэсэн. Нүүж амжих уу?

-Нүүж амжина. 2019 оны Цагаан сараар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нүүнэ.

-Бат-Үүл даргын үед Баянхошуу руу нүүнэ гээд  зураг төсөл нь гарч байсан, түүн шиг юм болохгүй юу?

-Баталгаатай нүүнэ. Ер нь дэлхийн практикаас харахад хотын төвлөрлийг сааруулахад хотын захиргаа нь хотынхоо шинэ төв рүү нүүж, шинэ төв үүсгэдэг юм байна. Тухайлбал, Сөүл, Бээжин хот байна. Хотын  захиргаа нүүхээр түүнийг дагаж, эдийн засаг хөгжинө, энд түгжрэл, төвлөрөл ч багасна. Миний сонссоноор Хотын захиргааг Яармаг руу нүүх сургаар яам агентлагууд оффисоо нүүлгэхээр тэр орчимд сул газар судлаад эхэлсэн гэсэн мэдээлэл байна лээ. Э.Бат-Үүл даргын хувьд 132 сая долларын гэрээ хийгээд Унгарын компаниар бариулна гэж Баянхошуунд газар авсан байсан. Энэ гэрээ яагаад хүчингүй болсон бэ гэхээр Засгийн газрын тогтоолоор өндөр өртөгтэй, үр ашиггүй концессын төслүүдийг бүгдийг хүчингүй болгосон, тэрэнд багтсан. Энэ удаа бол өөр. УИХ-аас баталсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Монгол Улсын нийслэл хоёр төвтэй байна. Нэг нь бага тойруу, нөгөө нь Яармагийн шинэ төв юм. Яармагийн дэнж дээр захиргаагаа байгуулах гэж нэлээд цаг алдсан. Бид хууль тогтоомжийн дагуу тендер зарлах, бусад материал хүлээсээр байгаад наадмын үеэр ажил эхэлсэн. Манай барилгын тэргүүлэгч  компаниуд сэтгэлээрээ оролцож байгаа. Бүх материалд ямар нэгэн нэмүү өртөг шингэхгүйгээр нийлүүлье. Хотын захиргааныхаа үйл ажиллагааг дэмжье гэдэг байдлаар оролцож, хамгийн хямд өртгөөр хамгийн чанартай барилгыг барихаар шийдвэрлэж, ажил нь эхлээд явж байна. Төлөвлөгөө ёсоор ирэх  оны  нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад орох учиртай.

-Ярилцсанд баярлалаа.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Гадаад худалдааны бодлого алдагдчихаад байна

2018-10-17

З.Энхболд хөдөлж, АН руугаа явна

2018-10-17

Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе

2018-10-17

Х.Баттулга: Анх удаа "МСS"-т хамааралгүй хүмүүс томилогдсон учраас Тавантолгойг хөдөлгөж чадсан

2018-10-16

Зургаан хашааг буулгаж явган хүний замыг чөлөөлжээ

2018-10-17

Хятадын визний оочерийн дийлэнхийг бага насны хүүхэд эзэлж байгаа юу?

2018-10-17

"Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал солигджээ

2018-10-16

Будагтай бээлий эрэлт ихтэй байдаг

2018-10-16

"New York Comic-con 2018"-ийн халуухан мөчүүдээс...

2018-10-08

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

2018-10-06

Эрчүүд хэрхэн өөрчлөгдсөнийг дүрсэлсэн хөгжилтэй зургууд

2018-10-06

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан гэрэл зургууд

2018-10-03

500 жилийн настай Инк охины занданшсан шарилын нууц

2018-10-17

Зөвхөн Аляскад харж болох хөгжилтэй зүйлс

2018-10-16

Эгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ!

2018-10-16

Хамгийн өвөрмөц шийдэлтэй гудамжууд

2018-10-16

Монголчууд бусад орны иргэдээс үнэтэй эм хэрэглэдэг

2018-10-17

Хиймэл оюун ухаан ашиглан хөхний хорт хавдрыг 90 хувьтай оношилно

2018-10-17

Засгийн газрын шийдвэрээр ХӨСҮТ-ийн эмч нарын цалинг хасжээ

2018-10-17

Цусны бүлгийн тухай та бидний мэддэггүй сонирхолтой баримтууд

2018-10-16

Эрүүл биеийн соёл

2018-10-14

Цэрэгт тэнцэх эрчүүдгүй болж буй Монголын эмгэнэл

2018-10-11

Агаарын бохирдол ба салхи

2018-10-11

Нобелийн шагнал...

2018-10-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Билл Гэйтс болон Мелинда Гэйтс нарын ханилсан түүх

2018-10-16

Тэрбумтнууд ганцхан цагийн дотор жирийн ажилтны нэг жилийн цалинг олдог уу?

2018-10-15

Ариана Грандэ сүйт залуугаасаа салжээ!

2018-10-15

Та бидний сайн мэдэх дур булаам эрлийз алдартнууд

2018-10-13

“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ

2018-10-17

Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ

2018-10-16

Оюу толгойн гүний уурхайд автомашин шатсан осол гарчээ

2018-10-16

"УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компани хууль бусаар ашигт малтмал олборлож байна"

2018-10-16

Түүнийг ядуу гээд хайртай бүсгүй нь орхисон гэдэг...

2018-10-15

Хоол хэмээн хор залгисаар байтал ходоодгүй болж дуусах нь...

2018-10-12

Зүрх...

2018-10-08

Найз гэдэг үг хамгийн үнэтэй зүйл...

2018-10-04

Тансаг зэрэглэлийн "Lexus" хөлөг онгоцтой танилц

2018-10-17

С.Батболд: Бүх автомашины дугаарыг шинэчлэх шаардлагагүй

2018-10-11

"Парис авто шоу 2018" -ийн шилдэг төмөр хүлгүүд тодорлоо!

2018-10-05

Өвөл болж хүйтрэхээс өмнө та дараах 5 зүйлсийг машиндаа заавал хийгээрэй!

2018-10-03

Америкийн эрдэмтэд ямар эрэгтэй сайн аав болж чаддаг нууцыг дэлгэлээ!

2018-10-11

Гар утас хүүхдийн ой санамжид нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ

2018-10-05

Хүүхэд тань эдгээр асуултыг тавьсан үед ингэж хариулаарай!

2018-10-03

Гэр бүл үргэлж хэрүүлтэй байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд нотолжээ!

2018-09-26

Динозаврын ховор олдворыг Монголын говиос илрүүллээ

2018-10-15

Хар хүсэл, Улаан амь

2018-10-15

Зуслангийн амуудад авто замын мэдээллийн самбар байршуулжээ

2018-10-15

А.Оюут: Богдхан ууланд хууль бусаар мод бэлтгээгүй ой цэвэрлэх ажиллагаа хийсэн

2018-10-15
56:05

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Монгол улсын төрийн соёрхолт түүхч, доктор Д.Өлзийбаатар оролцов

2018-10-16
55:29

"Зэвүүн яриа" нэвтрүүлэгт жүжигчин Л.Сөрөлт оролцов

2018-10-15
1:43:16

“Цензургүй мэтгэлцээн” - Үндсэн хуульд өөрчлөлт хийж улс төрийн реформ хийх цаг нь болсон уу?

2018-10-11
37:58

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцов

2018-10-10

“X Apartment” 2-р ээлж байршлын давуу талууд

2018-10-17

Худалдаа хөгжлийн банкны дүрэмт хувцасны загвар гаргаж, үйлдвэрлэн нийлүүлэх тендерт оролцохыг урьж байна!

2018-10-16

Худалдаа хөгжлийн банкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ

2018-10-15

“King Tower”: Жилийн 5 - 8 хувь хүүтэй зээлийг санал болгож байна!

2018-10-15

Конор Макгрегорын даагаа нэхэх саналаас Нурмагомедов татгалзжээ

2018-10-17

Монголын шигшээ баг нөхөрсөг тоглолтоос анхны ялалтаа авлаа

2018-10-17

Хабиб Нурмагомедовын дараагийн ялагдашгүй өрсөлдөгч хэн бэ?

2018-10-16

Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ

2018-10-16

Заяаны хань /өгүүллэг/

2018-10-13

Битгий уйлаарай, би чамд хайртай /өгүүллэг/

2018-10-13

Үүлээ эгч /өгүүллэг/

2018-10-13

Тарчиг амьдрал /Өгүүллэг/

2018-10-13

Та бидний сайн мэдэх хорон санаат, аймшигт дүрүүд бодит амьдрал дээр...

2018-10-16

“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга, гишүүд оролцлоо

2018-10-16

Хамгийн их маргаан дагуулсан хөшөө, баримлууд

2018-10-15

Өнөөгийн нийгмийн гашуун үнэнийг илчилсэн шог зургууд

2018-10-14

Энэ өвөл моодонд орох хувцаслалтууд

2018-10-16

Нүдэн дээр өвдөг гарсан үед хэрхэн хурдан эмчлэх вэ?

2018-10-16

Шинэ хүнтэй танилцахдаа хэрхэн эвгүй байдалд орохгүй байх вэ?

2018-10-16

Үсээ будахгүйгээр бууралтсан үсээ дарах үр дүнтэй аргууд

2018-10-15

Монголын ЭСЯ-дын фэйсвүүк хуудсууд албажлаа

2018-10-12

Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг болно

2018-10-11

Иргэдийн амьдралыг хөнгөвчилсөн улс орнуудын ухаалаг технологиуд

2018-10-11

Цагт 1200 км хурдлах чадалтай газрын тээврийн загварыг танилцуулав

2018-10-11

"Харласан" иргэн баригдвал 10 жилээр эрхээ хасуулна

2018-10-17

Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

2018-10-17

Л.Эрдэнэ: Иргэдээс ирсэн санал гомдолын хүрээнд намайг дуудаж байцаалт авсан

2018-10-16

П.Оюунчимэг: Манай улс хуулийнхаа процессийг бус гарчгийг нь сурталчилдаг

2018-10-16

ШУТИС-ийн хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлэв

2018-10-16

Ардын сургуулиуд авлигын үүр болох учиргүй

2018-10-15

Хүүхэдтэйгээ хамт гэрийн даалгаврыг нь хийх чухал уу?

2018-10-15

Их сургуулиа төгссөний дараа хэрхэн хүссэн ажилдаа орох вэ?

2018-10-12

Израиль руу Газын зурвасаас пуужин харвалаа

2018-10-17

Суссексийн гүнгийн ахайтан Меган Маркл зика вирусын тархалттай газар луу аялахаас татгалзсангүй

2018-10-16

Бээжингийн агаарын бохирдол эргэн ирсэнд сүрчиг, үсний гель буруутай юу?

2018-10-16

Банкны таазнаас аварга могой унаж иржээ

2018-10-16

Хөгжлийн банк гадаад зах зээлээс 500 сая ам.доллар босгожээ

2018-10-17

Монголбанк мөнгө хэвлэхгүй гэв

2018-10-17

Бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалт шинэчлэгдлээ

2018-10-17

НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

2018-10-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Н.Энхбаяр
33.43%
Х.Баттулга
21.09%
У.Хүрэлсүх
12.3%
С.Эрдэнэ
8.09%
Ц.Нямдорж
5.63%
Т.Аюурсайхан
3.41%
Л.Оюун-Эрдэнэ
3.15%
Н.Алтанхуяг
3.08%
Ж.Батзандан
2.84%
О.Баасанхүү
1.98%
С.Баяр
1.64%
М.Энхболд
1.2%
З.Энхболд
1.14%
Ц.Элбэгдорж
1.0%

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

997

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,094

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,669

Та сард хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

7,262