Ухаалаг утасны хэрэглээг уран зохиолын хичээлээр нөхье!

Ухаалаг утасны хэрэглээг уран зохиолын хичээлээр нөхье!

Хүүхэд бүхэн дөнгөж цэцэрлэгийн босго алхаад л “Болжмор, болжмор хөөрхөн дөө. Боов талханд дуртай даа…” гэсээр сурах эрдмээ эхэлдэг. Харин сурагчийн ширээнд мөрлөхдөө “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би. Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог…” гэж  их зохиолч Ч.Чимэдийн бичсэн эгшиглэнт яруу шүлгийг цээжилж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, омогшиж өсдөг. Удалгүй уран зохиолд шимтэн “Ромео, Жульетта”-г уншиж, тэдэн шиг дурлаж, хайрлаж, хайр сэтгэлдээ үнэнч байх сэтгэл, итгэл, тэмүүллийг авдаг гэлтэй. Энэ бол уран зохиолын гайхамшиг. 

Ном уншсанаар хүний тархи цэнэглэгдэж, мэдлэг тэлж, хорвоо ертөнц, цаашлаад өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, төлөв, төвшин бие хүн болох суурь тавигддаг юм. Тиймээс эцэг эхүүд хүүхдээ багаас нь номтой нөхөрлүүлж, номоор хүмүүжүүлэхийн ач тусыг мэддэг. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн цаг гэж бий. Гэхдээ тун хомсхон. Долоо хоногт хоёр удаа, зарим сургуульд нэг удаа л орж байна. Энэ хангалттай цаг биш.

Хүүхэд бүр математикч болох албагүй ч эцэг эх болно гэсэн үг бий. Харин сайн эцэг эх болох нь суурь хүмүүжилтэй нь зайлшгүй холбоотой. Тэгвэл хүүхдийн суурь хүмүүжлийн хамгийн том түлхэц нь ном зохиол байдаг. Номонд дурласан хүүхэд аливааг тунгаан боддог, дүгнэлт хийж чаддаг, өөрийн үзэл бодолтой болж төлөвшдөг аж. Энэ талаар ахмад багш Д.Мядагбадам “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөр дундаас уран зохиолын хичээл нэгдүгээрт байх ёстой юм. Гэтэл манай тогтолцоо эсрэгээрээ. Зарим сургуульд долоо хоногт ганцхан удаа орж байна. Энэ хугацаанд утга зохиолын тухай тогтсон мэдлэгтэй болж, номонд дурлах сэтгэл нь өдөөгдөнө гэвэл худал. Хэдийгээр бусад хичээлээ судлах үүрэгтэй ч энэ хичээлийг түлхүү судалснаар ирээдүйд зөв хүн болоход их тустай. Тиймээс долоо хоногт гурван цаг оруулдаг болгоосой гэж хүсч байна” гэв.

 

ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ХИЧЭЭЛЭЭР УРАН ЗОХИОЛЫГ ҮЛДЭЭЕ

Ерөнхий боловсролын сургуулиудын ихэнх нь дэлхийн жишгийг дагаж хичээл сонголтыг эрхэмлэдэг болсон. Ингэснээр хүүхдүүд ахлах ангиасаа сонгосон мэргэжлийнхээ дагуу хичээл сонгох юм. Охидын ихэнх нь эмч болох хүсэл мөрөөдлийг тээдэг бол хөвгүүн бүхэнд ШУТИС-д орж, инженер болох гэсэн нууцхан хүсэл бий. Тэгэхээр хичээл сонголтын хувьд математик, хими, биологи, физик, нийгмийн ухаан гэсэн хичээл давамгайлдгийг сургуулиудын хичээлийн хуваариас харж болно. Хүүхдүүд эдгээр мэргэжлийг эзэмшихэд уран зохиолын хичээл ямар ч хэрэггүй тул сонгох шаардлагагүй гэж боддог. Гэвч хамгийн хэрэгтэй аж. Энэ талаар Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш Б.Оюунханд “Би насаараа орон нутгийн сургуулиудад уран зохиолын хичээл зааж байна.

Анх Дундговь аймгаас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Сүүлд Ховд аймагт багшлах болсон. Энэ хугацаандаа хүүх­дүү­дийг ном зо­хиолд дурлуулахсан, ном уншихын ач тусыг мэдрүүлэхсэн гэж хүсч явна. Бүх мэргэжлийн үндэс суурь нь уран зохиолын хичээл байдаг. Учир нь сайн эмч, инженер болохын тулд эхлээд сайн хүн байх учиртай. Тиймээс уран зохиолын хичээлийг заавал үзэх ёстой хичээлийн нэгээр үлдээгээсэй гэж боддог” гэсэн. Ахмад багшийн яриа нэгийг бодогдуулсан юм. Хүүхдүүд элсэлтийн шалгалт өгөхдөө заавал монгол хэлний шалгалт өгч байгаа нь сайшаалтай. Харин сургуулиуд хичээл сонголтынхоо нэгдүгээрт уран зохиолын хичээлийг нэрлээсэй. Инженер болох хүсэлтэй хүүхэд эхлээд уран зохиолоо судалж байж, мэргэжлийнхээ хичээлийг үзэх эрх үүсдэг болгочихвол энэ хичээлийн үнэ цэнийг хүүхдүүд илүү ойлгох юм.

 

ЦАХИМ ДОНТОЛТЫН 35 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Цахим хэрэглээ бидний өдөр тутмын амьдралын хэрэгсэл болоод удаж байна. Энэ нь мэдээллийн эрин зуун гэдгээрээ бидэнд олон ололттой зүйлийг өгсөн нь үнэн. Гэвч бяцхан үрсийг минь үгүй хийх аюулын хар аянга болж ч мэднэ. Цахим гэмт хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж, түүний золиос нь хүүхдүүд байгаа нь харамсалтай. Тиймээс  Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон тогтоол гарсан.  Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна.  БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл 8-17 насны 1278 сурагчаас 71.8 хувь нь гар утастай.

Тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ. Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны төвд цахим дарамтад өрт­сөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ бол сэтгэл түгшим тоо баримт. Тиймээс энэ тогтоол цаг үеэ олсон гэж эцэг эхчүүд ам сайтай байна. Цахим хэрэглээг хязгаарласнаар сургуулийн орчинд ч үргэлж дэлгэц ширтдэг хүүхдүүд багасч, цахим гэмт хэрэг буурна гэж сургуулийн захиргаа найдаж байгаа. Тиймээс багш нар болон эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг утсанд зарцуулдаг байсан цаг хугацааг уран зохиолын хичээлд зориулахад нь туслах цаг нэгэнт болжээ.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

2019-03-14

Хожим харамсахгүйн тулд одооноос хүүхдүүдээ битгий даам гарга!

2019-03-14

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

2019-03-12

Хэвлий дэх үрийг юу жаргалтай болгодог вэ?

2019-03-10

Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

2019-03-21

Баян-Өлгийд энэ сарын 22-ны өдрийг амралтын өдөр болголоо

2019-03-21

Монгол, Оросын хил орчим хамтарсан махны үйлдвэр байгуулах санал тавив

2019-03-20

Төрийн алба хаагчид тендер шалгаруулахдаа ноцтой зөрчил гаргадаг гэв

2019-03-20

Шинийн 15-нд яагаад “Бэлгийн харьцаа”-нд орж болдоггүй вэ?

2019-03-21

Хамт олондоо хэрхэн гадуурхагдахгүй байх вэ?

2019-03-20

Одуудын зурган дээр дур булаам гардаг нууц

2019-03-20

10 минутын дотор цусны даралтаа бууруулах 8 арга

2019-03-18

Голомт банк монгол улсаас анх удаа Unep Fi-д нэгдэн “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг гаргалаа

2019-03-20

Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

2019-03-19

Зэвсэгт хүчний 98-н жилийн ой Монгол цэргийн баярыг угтан ХХБанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МАРШ ТАКТИК-2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2019-03-18

Монгол цэргийн өдөрт зориулсан урамшууллууд

2019-03-15

Хамгийн өндөр хамгаалалттай алдартнууд

2019-03-18

Жони Деппийг эхнэр нь хүчирхийлж, хурууг нь таслаж байсан тухай баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд өгчээ

2019-03-15

Германы канцлер Ангелa Меркеллийн хувийн амьдралын нууцаас...

2019-03-14

Женнифер Лопез сүй тавьжээ!

2019-03-11

Машиндаа шинэ аккумлятор худалдаж авахад анхаарах зүйлс

2019-02-12

“Приус”-ны зайг Монголд үйлдвэрлэж, нөхөн сэргээнэ

2019-02-11

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

2018-12-17

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Тэд ард түмнээсээ уравсан

2019-03-20

Мэргэн ухаан гэж юу вэ...

2019-03-20

“Битгий шалчгана”, Монголчуудаа!

2019-03-19

Наурызын баяр...

2019-03-19

"Олон улсын хуримын гэрэл зургийн уралдаан"-д шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүд

2019-03-17

Элдэв зураг (80 фото) №599

2019-03-15

Манай дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд

2019-03-14

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг)

2019-03-12

Соёл иргэншлээс тасарч үлдсэн нууцлагдмал овог аймгууд

2019-03-20

Дэлхийн улс орнуудын гайхалтай бүтээлч санаанууд

2019-03-20

Балетчин байхын давуу болон сул талууд

2019-03-19

Бүсгүйчүүд ямар байрлалаас илүү их таашаал авдаг вэ?

2019-03-19

Хууль зүйн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар ноцтой мэдэгдэл хийлээ

2019-03-21

Ц.Нямдорж: Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна

2019-03-21
8:44

"Эрдэнэт"-ийг 100 хувь улсын үйлдвэрийн газар болголоо

2019-03-21
1:10:32

Үндсэн хуулийн эрх зүйч, улс төр судлаач Р.Ууганбаатар "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцов

2019-03-20

Хөвсгөл аймагт “БАГА  ЖДҮ” илэрсэн үү?

2019-03-21

ХII ангийнхан сурах бичиггүй төгсч байна

2019-03-21

Майкл С.Клечески: Англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана

2019-03-20

ЕБС-ын сурагчдын дунд гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдаан зарлагдлаа

2019-03-20

Таван толгойн орд газрыг түшиглэсэн ХОТ сүндэрлэн босох цаг айсуй...

2019-03-20

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

2019-03-19

“Оюутолгой” компанийн орлого 1.18 тэрбум ам.долларт хүрэв

2019-03-18

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нээлттэй өдөрлөгөө хийлээ

2019-03-18

Сансар огторгуйн гайхалтай 10 нээлт

2019-03-20

Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын танхим нээлтээ хийнэ

2019-03-20

Бидний амьдралыг өөрчлөх мэдээллийн технологийн дэвшлүүд

2019-03-14

Facebook, Instagram болон WhatsApp-ийн гол үйлчилгээнүүд дэлхий даяар ажиллагаагүй болжээ!

2019-03-14

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

2019-03-21

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

2019-03-21

М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ

2019-03-20

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийжээ

2019-03-20

Х.Надмид: Элэгний өөхлөлт хавдар үүсэх шалтгаан болдог

2019-03-21

Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийж байна

2019-03-20

Дургүй ажлаа удаан хийвэл нас богиносдог

2019-03-20

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт эхэллээ

2019-03-20

Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

2019-03-20

Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв

2019-03-19

Бүргэд үхэх үү, амьдрах уу гэсэн хоёр сонголттой тулгардаг...

2019-03-19

Харвардын эрдэмтэд 75 жил судалсны эцэст Аз жаргалтай амьдралын нууцыг олжээ

2019-03-19

Монголд гурван сарын хугацаанд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 17 удаа болжээ

2019-03-20

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог

2019-03-20

Баруун аймгуудыг чиглэсэн зам халтиргаа гулгаа ихтэй байна гэв

2019-03-20

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж, шуурч эхэллээ

2019-03-19

Өөрсдөө уран бүтээл туурвидаг байсан урлагийн 9 охин тэнгэр

2019-03-19

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019-03-19

Б.Энхбаатар: Эрхүүгийн загварын долоо хоногт оролцоно

2019-03-19

Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газрыг “сэрээе”

2019-03-19

"Бид ялав" (Өгүүллэг)

2019-03-17

Аав /Сургамжит өгүүллэг/

2019-03-16

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

2019-03-14

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

2019-03-12

Улсын заан Б.Сайнбаяр: Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж барьц сонгоог хална

2019-03-21

Монголчуудыг сүмочдоор төсөөлдөг эмээ, өвөө хоёр

2019-03-20

Х.Балжинням тусгай олимпын наадмын аварга болов

2019-03-20

Энэ жилийн хурдан морины улс болон бүсийн уралдааны тов

2019-03-19

Шинэ Зеланд улс байлдааны зориулалттай галт зэвсгийг бүрэн хориглоно

2019-03-21

Өмнөд Солонгосын зочид буудлуудад мянга гаруй үйлчлүүлэгчийг нууц камераар бичиж байсан нь илчлэгджээ

2019-03-21

Математикийн хамгийн нэр хүндтэй шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртжээ

2019-03-20

Орос, Японы эрдэмтэд 28,000 жилийн настай арслан зааны эсүүдийг дахин амьдруулжээ

2019-03-20

ОУПХ С.Зоригийн аллагад гурван хүнийг хуурамчаар хэрэг хүлээлгэсэн гэж үзжээ

2019-03-21

С.Зоригийн хэрэгтэй холбоотой ТЕГ-ын 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 нийт 4 хүнийг саатуулжээ

2019-03-20

Нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлнэ

2019-03-20

3, 8-аар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сардаа багтан татвараа төлнө

2019-03-20

Ноолуурын зах зээл дэх хятадын “сүүдэр”

2019-03-21

Б.Лхагвасүрэн: Монголбанк Ипотекийн зээл санхүүжүүлэхийг ОУВС хориглосон

2019-03-19

Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2019-03-19

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ

2019-03-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Дональд Трамп (АНУ)
45.45%
Владимир Путин (ОХУ)
36.36%
Ши Жиньпин (БНХАУ)
9.09%
Тереза Мэй (Их Британи)
9.09%
Ангела Меркель (ХБНГУ)
0.0%
Нарендра Моди (Энэтхэг)
0.0%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.0%
Эммануэль Макрон (Франц)
0.0%
Ким Жон Ун (БНАСАУ)
0.0%
Шинзо Абэ (Япон)
0.0%
Хаан Салман (Саудын Араб)
0.0%
Режеп Тайип Эрдоган (Турк)
0.0%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,254

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,757

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,243

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,217