Баруун хязгаарын эдгэрэл

Баруун хязгаарын эдгэрэл

Халидаг амь гэмээнэ үхэхийг мартаж өмгөөлсөн...

Б.Лхагвасүрэн

 

УУЛЗАЛТЫН ЭХЭНД

Найман сар. Зун дуусч удахгүй намар болох нь гэсэн догдлол намайг найман сард дуртай болгочихсон юм.  Тунгалаг усан дуслууд цонх даган урсахыг харж суухаас өөрийг бараг хийж үзээгүй аж. Бодож суухад үнэхээр л найман сарыг хамгийн дүйнгэ байдлаар өнгөрөөдөг байжээ. 

Гэтэл надад “Хил хамгаалахын ерөнхий газар”-ын харъяа “Хилчин” студийн зураглаач, найруулагч болон хэсэг сэтгүүлчдийн хамт эх орны алтан судал болсон хил хязгаарыг амиа дэвсэж хамгаалсан эрэлхэг хилчдийн түүхийг нэхэн сурвалжлах ажилд явахыг санал болгов. Зорих газар минь Ховдын цэнхэр хязгаар, Байтаг Богдын сүрлэг уулс.  “1414 ХЦА” гэсэн дугаар бүхий ногоон өнгийн фургон маркийн машин бидний хөлөг ажээ. Аялалын туршид дөрөө харшуулсан “Хилчин” студийнхэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Б.Бадамын талаарх баримтат кино хийх даалгавартай явна.

Би үнэндээ үүлэнд умбасан өндөр уулсыг тахтай морины туур эмтэртэл чулуу бутлан туулж үзээгүй тал нутгийн хүүхэд. Саран туулж үл чадаад хээр хонодог элчилгүй уудам талын сууринд торниж өссөн билээ. Тиймдээ ч уулс надад шинэхэн, сонихон олон нууцыг дэлгэж, бие ороосон манангаа хөөж түүх хүүрнэх юм шиг санагдана.

Замын уртад алжааж ядарсан хэдий ч уулсын өндөр, хилийн цэргийнхний ахуй амьдралтай танилцаж, урьдын түүхийн бүдэгхэн саарал жимээр цаашлах хүсэл нэгэнт бүрэлдсэн учир яваад л байв. Тэр хүслийн үрээр бид өөрсдийн эх орны тусгаар тогтнолын төлөөх халуун амь хэрхэн хөрсөнд ивэгдсэн талаарх чин үнэнтэй нүүр тулсан билээ.

 

 

ШИНЭ ӨДРИЙН СУРАГ

Баруун шаргын говийг нар төөнөсөн үдийн халуунд туулан байж оройн 21 цагийн алдад Ховд аймгийн Үенч суманд байрлах МУ-ын баатар, армийн гененрал Батын Доржийн нэрэмжит хилийн 0130 дугаар ангид хүрэв. Улаабаатараас гараад даруй хоёр өдөр, нэг шөнө довтолгосоор байрлах газартаа хүрч ирсэн нь энэ. Монголын ууган отряд болох 0130 дугаар анги баатарлаг хилчид олонтой, баялаг түүхээр арвин. Угаас түүхэнд хамгийн олон тулгаралт болж байсан газар бол Монголын баруун хил шүү дээ. Бидний түүхийн ном, сурах бичигээс л уншиж асан домог мэт эрс энэ л газар шороон дээр тулалдаж явжээ.

Тухайлбал баруун хязгаарын хамгийн том тулгаралтын нэг Байтаг Богдын тулаан тэртээ 70 жилийн өмнө энд өрнөж байв. 1948 оны 7 дугаар сарын 7-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан /тасгийн ахлагч/, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв. Яг эндээс халаглаж харамсам боловч эрэлхэг хилчдийн алдарыг үүрд мөнхөлж үлдээсэн “бараан түүх” эхэлдэг. Мөнхүү энгийн ард хүн байсан ч хятад, казак хэлийг тун сайн эзэмшсэн учир, өөрийн хүслээр сайн дурын хилчин болж, тагнуулын үүрэг амжилттай гүйцэтгэж байсан МУ-ын баатар Б.Бадамын алдар гавьяа энэ ангитай салшгүй холбоотой.

 

 

Уг газарт 1933 оноос хойш том, бага 1900 удаагийн тулгаралт болсон гэдэг. Геополитикийн томоохон сонирхол ч тус газарт хүчтэй өрнөж байсан билээ. Мөнхүү баатарлагаар тулалдаж, амь үрэгдсэн 61 хүний нэр нь тогтоогдсон байна. Харин нэр нь тодроогүй хэчнээн олон хилчин эрс эх орныхоо элгэн улаан уулсыг авч үлдээд  чулуунд хувирсныг бид мэдэхгүй.

Үенчийн отрядад ирсний хойно бороо оров. Удирдлагууд биднийг тосч авсны дараа хур дагуулж ирлээ хэмээн ихэд бэлэгшээж байсан бөгөөд цаашдын сурвалжлагад үргэлж тусалж дэмжихээр болов. Үнэхээр л аялалын туршид “хэрэгтэй зүйл юу байна” гэх үгсийг хилчдээс хамгийн их сонсч байв. Маргаашийн нартай цуг ирэх олон шинэ учрал, түүхэнд бүдгэрч үлдээгүй эр зоригийн дууль, нэхэж аваагүй хилчин эрсийн гавьяа, амиараа хамгаалсан Ховдын цэнхэр уулс биднийг хүлээж байлаа.

 

УУЛ ҮҮЛСИЙН ДУНДУУР

Зорьж яваа газар минь Байтаг богт, Бүдүүн Харгайт. Тэнд болсон тулалдааны талаар эндхийн хүн болгон мэддэг, хүүхэд бүр сонссон байдаг бөгөөд атга шороо, зүсэм тарвасныхаа үнэ цэнийг тэд ойлгодог хүмүүс. Хилчин эрсийн хөшөөний дэргэд тоглож өссөн балчирууд “мундаг хилчин” болох мөрөөдөлтэйгөө хамт эх орноо хайрлах сэтгэлийг дотроо үрсжүүлж өсдөг ажээ. Яг л ийм үед эндхийн хүүхдүүд л хилчин болдог гэмээр санагдана.

Үенч сумаас 45 км давхиулсны дараа Ховдын Булган суманд ирэв. Уг сум Монголын хамгийн том сумын тоонд ордог гэхэд хилсдэх зүйлгүй. Дотуур нь гурван салаа засмал зам дайран өнгөрдөг, мянга гаруй оршин суугчтай Булган сум нь нийслэл хотоос 1855 км алслагдсан байдаг билээ. Уг нь хүн амын 80 гаруй хувийг торгууд ястан эзэлдэг байна.

 

 

Сумаас гарч 6 цаг шахам хилийн цэргийн автобус хөлөглөн давхиулсан бид Байтаг Богдод хүрэв. Уулс үүлсийн зайцад орших тэр л чөлөөгөөр саарал манан хөшиглөн бууж, намар орой болсон шиг хүйтэн салхи үлээнэ. Зэргэлдээ суудалд сууж явсан хурандаа Г.Чинзориг “Уулс биднээс түүхээ харамлаж манан татжээ” хэмээн хэлэв. Энэ их уулсын ширхэг чулуу, атга шороо бүхэн нь мартаж болохгүй түүхийн гэрч учраас аргагүй буюу. Өгссөөр уулын оройд гарвал дээр нь дахин нэг уул сүндэрлэж, үүлэн гивлүүр татсан байх нь Ховдын хязгаарт л харж болох бишрэм үзэгдлийн нэг юм. Ууланд хүрэм зам, газрын байдал ч нэн сонихон. Зарим газар шороо нь тас хар өнгөтэй, чулууд нь хагалж буталсан нүүрс шиг хэлбэртэй харагдах ч гарт шүргэхийн төдийд эсгэм хурц өнцөгтэй байна. Тэрхэн эгшинд тулгаралтын үеэр 30 гаруй км замыг цөөхөн минутанд хэмжигдэх хугацаанд туулж заставд мэдээ хүргэсэн гэх баатар Тэгшээгийн хүрэн халзан морины тухай бодол тархинд амилав. Энэ их уулсын хурц ирмэгтэй чулуунд ган дөрвөн туурныхаа цусыг шүүртэл давхиж явсан ч бүдэрч унаагүй аргамаг Байтагийн ууланд дүүлж явсныг санахуйд уйлагнасан саарал үүлсийн зүрхний цохилт сонсогдох шиг болж билээ.

 

 

Өдгөө Байтаг Богдын тулгаралт болсны 70 жилийн түүхэн ой тохиож байна. Үе үеийн түүх судлаачид “Энэ бол зүгээр нэг тулгаралт төдийхөн бус харин дайн байсан юм” гэж харамсалтайгаар дурсан өгүүлдэг. Тиймдээ ч хилчид болоод эх орны иргэн бүрийн хувьд энэхүү түүхэн ой нь ялалтын баяр билээ. Нөгөөтэйгүүр амиараа сольж эх орноо хамгаалсан эрэлхэг хилчдийгээ дурсах гашуун өдөр. Аливаа зүйл хоёр талтай байж л жинхэнэ утгаар орших томьёолол энд ч бас өрнөж байв.

3400 метр өндөртэй, асга хад ихтэй сүрлэг уулсын энгэрээр Нарийн, Бүдүүн Харгайт, Хужирт зэрэг гол урсана. Хилчдийн агт морио хашихын зэрэгцээ өөрсдөө хоноглодог байсан газарт автобус зогсов. Гурван ч хэсэг газрыг ухаж, хад асгаар тойруулан хороо, нуувч зэргийг барьсан нь хуучин янзаараа хадгалагдан үлджээ. Түүхийн хуудсыг тасдаж болохгүйн адил уг хэвээр нь үлдээсэн тухай Үенчийн отрядын захирагч хурандаа О.Азхүү ярьж байв. Харин үүнээс цааш 247 гишгүүр бүхий шатаар өгсч Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарын тулалдаж байсан өндөрлөгт хүрэх болно.

 

 

МАРТВАЛ...

Алтан шаргал өнгийн цутгамлаар гурван баатрын тулалдаж буйг дүрийг хөшөөнд сийлжээ. Наад талд нь мөн л шармал хээ бүхий сийлбэртэй тулга байрлуулж, улаан таван хошууг мөн хамтатган дүрсэлсэн байна. Уг бүтээн байгуулалтыг босгоход “Хил хамгаалахын ерөнхий газар” болон Хилийн 0130 дугаар ангийн хамт олон санаачилга гаргасан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 50 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Мөнхүү 0130 дугаар ангийн 70 гаруй алба хаагчид өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлэн цаг наргүй ажиллаж зураг төслийг өөрсдөө гаргаж, хөшөөг ч мөн өөрсдөө урлажээ. Тиймээс төсөв мөнгө хэмнэж, гурван баатарын алдарыг мөнхжүүлж, Байтаг Богдын хэмээх тодотгол бүхий түүх дурсгалын цогболборыг бүтээсэн байна.

 

 

Харин уг хөшөөний эсрэг талд гурван баатарын гэгээн дурсгалд зориулж олон жилийн өмнө босгосон гэрэлт хөшөө буй. Учир мэдэхгүй хүнтэй явбал энд тэдний шарил буй гэж андуурам санагдана. Түүнээс цааш явж дараагийн өндөрлөгт гарвал  “1948 оны долдугаар сарын 8-нд гоминданы дээрэмчдийн довтолгооны эсрэг амь биеэ хайрлалгүй баатарлагаар тулалдаж мөнхийн гавъяа байгуулсан эрэлхэг хилчдийн гэгээн дурсгалд зориулав. 1988.09.17” бичиж арван баатарын нэр сийлсэн дурсгалын хөшөө сүндэрлэж, алсад Ховдын цэнхэр уулс бараалан үзэгдэнэ.

 

 

Дайн эхлээгүй биз? гэх асуулт өдгөө биднийг өглөө бүр угтдаг сэтгэл зовниулсан асуултуудын нэг хэвээрээ байна. Тиймдээ ч яг л энэ цаг мөчид түүхийг бараан хуудсыг эрж олоод дахин нээх хэрэгтэй болов. Магадгүй ихэнх уншигчид энэ тухай мэдэх бөгөөд хэдхэн сарын өмнө “Маш нууц 2” хэмээх чамгүй сайн дэлгэцийн уран бүтээл мэндэслнийг санаж буй болов уу.

“1948 оны долдугаар сарын 8-ны өглөө Бүдүүн харгайтын голоос ус авч байсан цэрэг урсгал даган морины шинэхэн хомоол урсаж ирснийг авч хувааж үзэхэд тэрхүү хомоол нь тэжээлээр хооллож байсан морины хомоол байсныг ангийн дарга Хаянхирваад илтгэсэн байдаг. Улмаар тандалт хийлгэхэд Бүдүүн Харгайтын гол дагуу их олон морь, хүмүүсийн хоорондоо ярилцах дуу чимээ сонсогдсон бөгөөд 120 орчим бүрэн зэвсглэсэн хил зөрчигч, гоминдааны цэргүүд байсан байна. Эдгээр цэргүүдийн гол зорилго нь Мэргэн ууланд болсон тулгаралтын үеэр амь алдсан оспаны цэргийн өшөөг авах, хилийн постыг устгаж амьд хэл олзлох зорилготой байжээ.

Манааг ахлаж байсан Хаянхирваа дунд талын командын өндөрлөгт хилчин Баянгийн хамт, Баруун гар талын нэргүй өндөрлөгт тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Tэгшээ, Даваадорж, Зүүн гар талын нэргүй өндөрлөг толгойд хилчин Чойжин, Гончигзэвэг, Архад нарыг байрлуулан “байр” эзлүүлсэн байна.

Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхирваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байв.

 

Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтосон төдийгүй шилбэний хугархай ясных нь хөндийрүү шороо чулуу чихэгдсэн байсан. Тэрээр өндөрлөгийнхөө гурван хадтай хэсгийг тойрон байлдсан байдаг бөгөөд мөлхсөн газраар нь хугархай шилбэ нь чирэгдэн үзүүртэй юм чирээд явсан юм шиг зураасууд гаргасан байсан гэдгийг хашир туршлагатай хурандаа сүүлд тулгаралт болсон газрыг нягтлан явахдаа олж мэдсэнийг сонсоход зүрх шимширнэ.

Эрэлхэг гурван хилчин бүх сумаа дуустал байлдан пулемётоо хаданд саван эвдээд эцсийн грнатыг элгэндээ тэврээд хамтдаа тэсэрч эх орндоо халуун амь бүлээн цусаа зориулсан байна. Нэг нь цээжин бие бөгсөн биеээрээ хуваагдан тасарсан байсан бол нөгөө хоёр нь хүн танихын аргагүй царайтай болсон байсан бөгөөд гүзээнд ус хийсэн юм шиг толгой нь хөөж цэлдэн хөх болсон байсан гэдэг. Хаянхирваа, Гончигзэвгэ, Чойжин нар бүслэлтээс буудалцан мултарсан боловч газрын бартаа, хад чулуу, ашиггүй байрлал зэргээс шалтгаалан туслаж чадаагүй байна.

 

 

Эдгээр нь тухайн газарт алба хааж байсан хүмүүсийн тэмдэглэн үлдээсэн түүх. Өдгөө урансайханжуулан кино болгож дэлгэцэнд гарсан билээ. Өөрийн эрхгүй цээж түрэх хөндүүрийг уулсын салхи залгилж зогсохдоо мэдрэв. Аварга том хадан цохионуудын мананд ороогдсон үзэсгэлэнт төрхнөөс үзэхэд амиа мартаж хамгаалахаас өөр аргагүй сайхан газар шороо байжээ гэж бодогдоно.

Халхын голын чөлөөлөх дайн болон баруун хилийн тулгаралтанд оролцож явсан Магнай гуай хилчин цэргүүдээр үүрүүлэн шатаар өгсч явна. Басхүү жаахан амрахаар буулгах хооронд өөрөө дээш өгсчих гээд оролдох энгэрээрээ дүүрэн одонтой Магнай гуайг харахад дотор өөд огших зүйл нулимс болон хувирах нь мэдрэгдэнэ. Нас сүүдэр 100 гарсан энэ өвгөн нулимстай нүдээ арчин байж хөшөөнд сийлсэн баатаруудын нэрийг арчиж үзэгдэнэ.

Үүнийг харах мөчид үндсэрхэг үзлийн комплекс нь давамгайлсан хүмүүс яг л энд чин үнэнтэй нүүр тулж, эх орны хил хамгаалалт, хилчдийн аж төрөхүйтэй танилцаж, мартаж болохгүй түүхийн үнэнийг мэдэж, үнэ цэнтэй зүйлсийн утгыг өөрсдийн оюун бодолд гүн шингээгээсэй гэж хүснэм. Мартаж болохгүй! Мартвал...

 

УУЛСЫН ДУУН 

Байтаг Богдын уулсаас бууж хоёр цаг гаруй явсны эцэст заставын байранд ирлээ. Байтагийн заставыг 1949 оны нэгдүгээр сарын 28 –ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны нэрэмжит болгосон байна.  Тус застав нь хилийн шугамаас 6.5 км, отрядаас 145 км, зэргэлдээ 3 дугаар заставаас 35 км газарт байрладаг аж. Мөнхүү хилийн 161-192 дугаар тэмдгийн хооронд 54.2 км хилийн хэсгийг хариуцдаг бөгөөд тус хэсгийг хилийн гурван харуулд хуваарилан хамгаалдаг байна.

 

Харийн сумнаас хөвгүүдээ хааж

Хатуу чулуу нь хана болсон юм.

Ширхэг чулууг амиараа хамгаалж

Ширүүн тулалдаанд цэргүүд орсон юм. 

Тулааны талбарт Байтагийн чулуу

Тулганы тотго шиг халуун байсан юм.

 

Заставын цэрэг эрс ийн дуулцгаана. Уулархаг нутагт цэргүүдийн баргил дуун түгэхүй дор цуурайтан үргэлжилж уулс нь дуулах шиг болно. “Тулааны талбарт Байтагийн чулуу, Тулганы тотго шиг халуун байсан юм”. Уулын оргил зүүдэлж хонодог талын хүү ч энэ дууны үгийг зүрх сэтгэлдээ ойрхон хүлээж авах нь эх орон нэгтэйнх учир тэр биз ээ.

 

 

Хотоос гарч 2000 гаруй километр зам туулсан хэдий ч орой нь заставын бүжигт нэгдэв. Хилийн цэргийнхэн дуулж, бүжиглэж, хүн бүр нь хөгжим дээр гойд сайхан ажиллаж чаддаг нь бахдалтай. Заставын бүжигт хөл нийлүүлэхээр орох бүрийд өнөөх л “Суварган цэнхэр уулс” киноны дүр сэтгэлд тодхон бууна. Холоос ирсэн хүнийг хоймортоо залж, ааруул ээзгий гээд аль буй бүхнээрээ дайлдаг хилчдийн сэтгэл огт хувирсангүй ажгуу.

Ардын баатар болсон гурван сайхан залуу уул болоод дуулсан шиг... Алсад тэдний дуу цуурайлах ч, энүүхэн зүрхэн чинадад тодхон сонсогдсоор баймуй.

 

ГАЛ ГОЛОМТООС ҮЛ ТУСДАА АСУУЛТ

Дараагийн өдөр бидний зочилсон газар Уушигийн застав болон, Ярантын боомт байлаа. Уушигийн заставаар хальтхан дайраа өнгөрсөн хэдий ч газар орны байдал нь өөрийн эрхгүй нүд булаана. Уушигийн уулсад үүнээс өөр нэр зохихгүй ажээ. Талын дундаас гэнэтхэн хөө хуяг өмссөн баатар эр амилах шиг нарны туяанд аварга том хадан уулс улааран үзэгдэх нь нэн сонихон. Харин дараагийн буудал бол Ярантын боомт.

“Энэ сарын 5-ны өдрөөс  Шиньжаны Алтайн бүсийн Такешкан боомтоос Монголын Ховд Ярантын  боомт чиглэлд  олон улсын жуулчлал тээврийн үйлчилгээ  албан ёсоор нээлээ хэмээн  “China daily” мэдээлжээ”. 2016 онд энэ мэдээлэл сайт болгон дээр гарч байсныг тодхон санана. Өдгөө тус боомтын хамт олон Байтагийн 70 жилийн түүхэн ойд бэлдээд тун завгүй байлаа.

Мэдээж манай улсын экс­портын гол бүтээгдэхүүний нэг болох нүүрсийг Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант буюу шинэ нэршлээр Булган боомтоор экспортолдог. Эдгээрээс Булган боомтын хувьд баруун гурван аймгийн хэрэгцээт бараа таваарыг импортолдог гэдэг утгаараа хөл хөдөлгөөн ихтэй байдаг.

Ингээд Булган боомт дахь шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч Ц.Амаржаргалаас зарим зүйлсийг тодруулсан юм.

 

 

-Боомтоор өдөр дунджаар хэчнээн тээврийн хэрэгсэл, зорчигчид нэвтэрдэг вэ?

-Боомтоор өдөрт дунджаар 350-400 зорчигч, 200-250 тооны тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Боомтоор зорчиж буй иргэдийн дийлэнх нь Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай зэрэг аймгийн иргэд худалдаа наймаа эрхлэх зорилгоор байнга нэвтэрдэг. Мөн Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс, Увс аймгийн Наранбулаг сумаас төмөрийн хүдэр хятад улс руу экспортлох үйл ажиллагаа давхар явагддаг.

 

-Өнгөрсөн онд Хилийн тухай хуулийн шинэчлэн найруулга хэрэгжиж эхэлснээр шалган нэвтрүүлэх алба маань “Хил хамгаалах байгууллага”-д буцаж ирсэн шүү дээ. Үүгээрээ ямар давуу талууд бий болсон бэ? 

-Үүн дээр олон давуу талууд бий болсон. Нэгдүгээрт хилийн боомтын аюулгүй байдлыг хангахаас гадна зорчигч, тээвэрийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлдэг болсон байгаа. Мөн зоригчдийн хууль бус бичиг баримт болон тааварын асуудлыг илрүүлэх ажилд тун ахицтай дэвшилт гарсан. Шинэ хуулиар шалган нэвтрүүлэх алба ажиллах болсноор хяналт шалгалтын ажил горимынхоо дагуу явагдаж байна. Ингэснээр хяналт шалгалтыг нарийвчлан хийдэг болсон учир хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдах этгээдүүд цөөрсөн байгаа.

 

-Байтагийн тулгаралтын 70 жилийн ой болж байгаатай холбогдуулан ямар ямар шинэ ажил, бүтээн байгуулалт хийгдсэн бэ? 

-Баруун хилийн тулгаралт дууссаны 70 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан бидний зүгээс бүтээлч ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Энэ бүх нь ажил нь хилээр зорчигч, тээвэрийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хүний эрх чөлөөг дээдэлсэн байдлаар хэрэгжиж байгаа. Тээвэрийн хэрэгсэл болон, зоригчдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг хянах зорилгоор манай боомт телекамерийн системийг шинээр нэвтрүүлж, өдөр, шөнийн цагаар боомтын эргэлт, жижүүрийн хяналтанд байнгын байлгадаг. Ингэснээр гарсан зөрчлийг тухай бүрт нь илрүүлэн, таслан зогсоож ажилснаар бидний үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байна. Нөгөөтэйгүүр нүүрс тээвэрийн автомашины кабинд шалгалт хийхийн тулд “үзлэг шалгалтын тавцанг” шинээр бий болгосон. Энэ нь тээвэрийн хэрэгсэл шалгах хугацааг багасгаж, хилээр нэвтрэх хурдыг дээшлүүлсэн.

 

-Албан хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ? 

-Албан хаагчдыг үр хүүхэддээ санаа зовохгүй ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгохоор сургуулийн өмнөх насны боловсролыг олгох, хүүхэд харах үйлчилгээг шинээр бий болгосон.

 

-Хил хэмээх ойлголтыг өөрийнхөө үүднээс хэрхэн хардаг вэ?

-Торгон хилийн багана бол тусгаар тогтнолын баталгаа. Эх орныхоо хилийг хамгаалах, ард иргэдээ амар тайван байлгахад чиглэсэн үйл ажиллагааг би удирдаж явуулдаг хүний хувьд өөрийнхөө ажил мэргэжилд дуртай байдаг. Хилчин хүн хаана ч ажиллаж амьдралаа гэсэн гал голомтоо сахин хамгаалж байна гэсэн үг.

 

БУЦАХ ЗАМЫН БОДОЛ

Булган боомттой хаяа залгах шахуу байрлах МУ-ын баатар Б.Тэгшээгийн нэрэмжит заставаар орж хооллосны дараа Гурван хүүхэд хэмээх өвөрмөц тогтоцтой уулсын барааг холоос харж зогсоно. Алсад уулсын орой тэнгэр өөд цоролзох бөгөөд бөртийх ч үүл тэнгэрт үгүй. “Эх орны минь хил тайван” гэх энгийн сайхан энэ үгсэд нүдний өмнө харагдах ахуй бүхлээрээ багтжээ.

“Харанхуй шөнөөр буцах зам хэзээд гунигтай” гэх хаа нэгтээгээс уншиж байсан үгс санаанд бууна. Уулынхаа чулуунд хувирсан баатруудын гашуун түүхийн мөрийг үзсэн ч эцэстээ бид ялалтын баяртай гэж бодохоор харанхуй шөнөөр буцах зам гэрэлтэй мэт санагдах нь тэр. Өөрсдийн гэсэн өмөөрөх нутагтай, дотор зурах түүхийн мананд бүдгэрч үлдээгүй баатруудын өлгий Ховдын цэнхэр хязгаар алсын алсад торолзон холдсоор бараа тасрав.

 

 

Айлчилж ирсэн зочнийг амтат гуй, тарвасаар дайлдаг нутгийн олон, сайхан сэтгэлээр тусалсан хилчин эрс бүгд баяртайгаар гар даллан зогссон мөч хэдэн цагийн өмнө өнгөрсөн ч нүдэнд тодхон үзэгдсээр амуй. 70 жилийн өмнөх тулааныг түүх мартаагүй ч уулс нь өдгөө эдгэсэн, шархтай хүйтэн чулууд нь дулаахан мэт санагдана. Уйтгараар дүүрчихдэг энэ л сэтгэлийг эдгээсэн уулсын дууг мартахгүйн тулд “Тулааны талбарт Байтагийн чулуу, Тулганы тотго шиг халуун байсан юм” хэмээн амандаа аялаж явлаа.

 

 

Тоймч: Б.Алтанхуяг

Эх сурвалж: Монцамэ агентлаг

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Дундговийн малчдынхаас хулгай хийдэг залуусыг баривчиллаа

2018-11-18

100 саяын үнэтэй төрийн өмчийг 6 саяд худалджээ

2018-11-18

Нарны замаас Олимпийн гудамж руу ороход дараах ТҮР ЗАМААР зорчино

2018-11-18

Сар бүрийн сүүлийн долоо хоногийг их цэвэрлэгээний өдөр болгожээ

2018-11-18

Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлж байна

2018-11-16

Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв

2018-11-16

Махны экспортоос 267.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

2018-11-16

Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэлийг баталлаа

2018-11-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

ЖДҮ хэмээх сүлжээ

2018-11-16

Буруу шиг зөв... (II хэсэг)

2018-11-15

“Хөгширлөө, хүүхэд гаргаач” гэж хүний эрхэнд халдахаа больё

2018-11-15

Дэлхий даяар “цацагдсан” монгол угсаатнууд

2018-11-14

Нөхөр минь үхээсэй /Өгүүллэг/

2018-11-17

Чонын үүр /Өгүүллэг/

2018-11-11

Ялагдал /Өгүүллэг/

2018-11-11

Нүгэл /Өгүүллэг/

2018-11-11

Баян залуусын зугаа

2018-11-16

Элдэв зураг (80 фото) №583

2018-11-16

Инстаграм дээрх охидыг элэглэсэн нь...

2018-11-15

Зөвхөн Канадад л харж болох зүйлс

2018-11-13

Инстаграмд хийсэн нэг зургаасаа хамгийн их мөнгө олдог алдартнууд

2018-11-14

0 Английн хатан хааны амьдралын бодит үнэн

2018-11-07

Ангууч: Би анх ОД болно гэж боддог байсан

2018-11-05

Бидний сайн мэдэх алдартнууд таны төсөөлснөөс ч намхан!

2018-10-24

“Гоёл” наадам энэ сарын 26-нд эхэлнэ

2018-11-18

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой маргааш тохионо

2018-11-16

Погжий Ганбаагийн "Mорины симфони"

2018-11-16

Буриадын загвар өмсөгчид "Гоёл" наадамд оролцоно

2018-11-16

Дэлхийн оюутны Лигт 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй багт өрсөлдөж байна

2018-11-16

Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2018-11-16

Кюүшюү башё том цолтнуудад маш халгаатай байна

2018-11-16

Юрий Власкогийн нэрэмжит тэмцээнд Монголын 42 тамирчин зодоглоно

2018-11-15

“ММФ II БОНД”-ын эргэн төлөлт амжилттай хийгдлээ

2018-11-16

“Скай-2 Апартмент” Ээлжит 5 сая төгрөгний хөнгөлөлтийн азтан тодорлоо

2018-11-16

Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой

2018-11-16

28-н сургуулиудын номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна

2018-11-16

Нийслэлийн хүн амын ундны ус, хөрсөнд цацрагийн хяналт шинжилгээ хийв

2018-11-16

8000 га газарт оготно устгажээ

2018-11-16

Богдхан уулан дахь зэрлэгшсэн нохдыг устгана

2018-11-15

Уур амьсгалын өөрчлөлт, инноваци, шийдэл...

2018-11-12

Хүний биед хортой 4 төрлийн сав суулга!

2018-11-17

Багахангай дүүргийн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орлоо

2018-11-16

Ж.Чинбүрэн: Манайханд гадаадад эмчлүүлбэл эдгэрдэг гэсэн буруу ойлголт байна

2018-11-16

Дүүргүүдийн хүүхдийн амбулаторийн үзлэг уртасгасан цагаар ажиллаж байна

2018-11-16

Амиа хорлосон хэргүүдийг цагдаагийн газраас шалгаж байна

2018-11-16

ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчиллээ

2018-11-16

Увс аймагт төрийн өмчийг хямдаар худалдсан албан тушаалтанд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэллээ

2018-11-16

Говьсүмбэр аймгийн төрийн жинхэнэ албан хаагчдыг шалгажээ

2018-11-16

Ерөнхий сайд асан А.Амар анх Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлж байжээ

2018-11-09

Г.Аюурзана: Чингис хаан зуны тэргүүн сарын 16-нд мэндэлсэн

2018-11-09

Бахархах түүхтэй Монгол Улс

2018-11-08

”Чингис хааны тахилгын судалгаа” хурал болж байна

2018-11-08

“Хулхи” хурандаа

2018-11-18

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нуруу гэмтсэн гээд ажилдаа ирсэнгүй

2018-11-18

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тойм

2018-11-18

Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

2018-11-18

МУБИС-ийн багш нар 10 нэр, төрлийн төхөөрөмж зохион бүтээжээ

2018-11-18

Их, дээд сургуулийн 30 багш олон улсын эрхтэй мастер багш боллоо

2018-11-16

Хувийн сургуулиудын төлбөрийн НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ (3-18 сая)

2018-11-15

Энэ бямба гаригт сургууль, цэцэрлэгүүд хичээллэнэ

2018-11-15
1:00:02

"Ам нээвэл" нэвтрүүлэгт ХҮН намын УЗ-н дарга Т.Доржханд оролцов

2018-11-15
45:32

Н.Энхбаяр "Ахлах тогоочийн заавраар" нэвтрүүлэгт дуучин Анутай хамт оролцжээ

2018-11-12
11:39

Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр битгий жүжиглэ!

2018-11-12
1:03:03

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ зохион байгуулагчид мөнгө идэж уусан талаар мэдэгдэл хийлээ

2018-11-12

Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?

2018-11-12

Ройтерс: “Эрдэнэс-Тавантолгой” Хятадтай холбох төмөр замаа 2021 онд дуусгана

2018-11-10

Монголын нүүрсний өрсөлдөх чадвар буурна

2018-11-09

Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо

2018-11-09

Сэтгэлзүйн талаарх эрдэмтдийн нээсэн шинэ баритмууд

2018-11-16

Хүний хурц оюун ухаантай эсэх нь тархины хэмжээнээс хамааралтай юу?

2018-11-16

Сураггүй алга болсон алдартнуудын тайлагдашгүй нууц

2018-11-16

Дэлхий нийт яагаад секс хүүхэлдэйг ихээр худалдаж авах болсон бэ?

2018-11-16

Арааны шүлс асгарам амталж шарсан гахайн хавирга хийцгээе!

2018-11-11

Хүүхэд бол гэр бүлийн толь мөн үү?

2018-10-20

Оросуудын брэнд болсон кефиртэй пирошки хийцгээе!

2018-10-20

Д.Жамбалсүрэн: Аавууд охиныхоо ханийг сонгохдоо ёс зүй, удмыг нь сайн шинжих ёстой

2018-10-19

Хятадад цельсийн 100 сая хэмийн халуунтай "хиймэл нар" бүтээгджээ

2018-11-16

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Путинд ямар амлалт өгөв!

2018-11-16

Сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн этгээдүүдийг цаазаар авахаар болжээ

2018-11-16

Японы цахим аюулгүй байдлын сайд амьдралдаа хэзээ ч компьютер ашиглаж байгаагүй гэв

2018-11-16

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

2018-11-10

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртлээ

2018-10-23

Машинаа угаахдаа анхаарах зүйлс!

2018-10-22

Утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

2018-10-22

Хүүхдийнхээ үзэх вэбсайтыг хэрхэн хянах вэ?

2018-11-18

БНСУ-ын IT салбарт ажил гүйцэтгэх монгол залуусыг бүртгэж эхэллээ

2018-11-16

Инновацийн шилдэг бүтээлийг шалгаруулав

2018-11-15

Интернетийн хурд яагаад удааширдаг вэ?

2018-11-14

Хүүхдийг нас насны онцлогт нь тохируулж хүмүүжүүлэхийн гайхамшигт үр дагавар

2018-11-17

Туршлагатай жолооч нараас суралцах 10 заль

2018-11-17

Үрчлээг ботоксоос дутахгүй арилгаж чадах бүтээгдэхүүнүүд

2018-11-17

Сайн гэрийн эзэгтэй болмоор байвал эдгээр алдааг яасан ч гаргаж болохгүй!

2018-11-17

Санал асуулга Бүгдийг үзэх

ШУТИС
36.51%
МУИС
26.98%
СЭЗИС
6.35%
АШУҮИС
6.35%
МУБИС
6.35%
Бусад
6.35%
ХААИС
4.76%
СУИС
1.59%
Хууль Сахиулахын Их Сургууль
1.59%
Батлан Хамгаалахын Их Сургууль
1.59%
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
1.59%

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

5,375

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,044

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,116

Та ямар брэндийн гар утас барьдаг вэ?

7,730