"Shangri-La"-гийн нууц

2018-09-10, 10:29 Нийтлэл 1,015 0
"Shangri-La"-гийн нууц

Малайз гаралтай тэрбумтан Роберт Куок саяхан хэвлүүлсэн дуртгалынхаа нэг бүлгийг өөрийн байгуулсан Shangri-La Hotels & Resorts групптээ зориулжээ. Тэрбээр 1968 онд Сингапурын Орчард гудамжны хэсэгхэн газрыг худалдан авах гэрээний 10 хувийг эзэмшсэнээр хожим анхны Shangri-La -г сүндэрлүүлсэн түүхтэй. Өдгөө 94 настай, түүхий эдийн туршлагатай худалдаачин Куок тансаг зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээг ашигтай бизнес хэмээн харжээ. Үүгээрээ тэрбээр дэлхий дахинд бизнесийн өөр нэгэн цонх нээж өгсөн юм.

Зочид буудал гэлтгүй бүх салбарын бизнест ажилтан сонгон шалгаруулахад ур чадвар, үнэнч байдал, ачаалал даах чадвар гэсэн гурван үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй. Энэ гурвын аль нэг үзүүлэлт үгүй бол тэр хүнийг март. Зочид буудал байгуулах явцад түүний жинхэнэ үнэ цэнийг унатал зардлаа танаж үл болно. Сайн чанарын гантиг чулуу, сайн чанарын мод, чадварлаг барилгачин гэх мэт бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Хятадын эртний хэлц үгэнд “чанараа бууруул, барилгын материалаа тана” гэсэн байдаг. Хэрэв та ингэх бол хамрынхаа үзүүрээс огтолж буйгаас ялгаагүй хэрэг болно. Тухайлбал, хөгжиж буй зарим орны цементийн стандарт харьцангуй доогуур байдаг. Мэдээж та үүнийг хэрэглэхийг хүсэхгүй.

Мөнгө хэмнэе гэвэл өртөг өсгөдөг үргүй зардлаас зайлсхийх хэрэгтэй. Сайн ажилтан хөлслөхгүй бол танаас хумслах, эсвэл гаднын гэрээлэгч нартай хамсаж хөрөнгө шамшигдуулах магадлалтай. Ийм зүйл байнга тохиолддог. Хэрэв та дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжинд 800 өрөөтэй зочид буудал байгуулсан бол өндөр ачаалалтай байх бүрэн бололцоотой бөгөөд санал болгож буй үйлчилгээндээ тохирсон ямар ч үнэ нэхэмжилж болно. Яг л загасчинтай адил. Сүрэг загас угтан авах урсгал хаана байна вэ?

Та зочид буудлаа сүрэг загас угтах хамгийн өндөр магадлалтай газарт л байгуулах хэрэгтэй. Ямар ч урсгалгүй тогтуун далайд загасчлах хэрэггүй шүү дээ. Учир нь тэнд загас байхгүй. Хэт өндөр үнэ нэхэмжилж заншсан зочид буудлууд надад таалагддаггүй. Харин Shangri-La-д нэр хүнд, стандартаас гадна урт хугацааны зорилго бий. Бид жил бүр ашигтай ажиллахыг хүсдэг, үнэхээр ашиг олдог ч басхүүүйлчлүүлэгчдэдээ дарамт, шахалт үзүүлэхийг хүсдэггүй. Би тэднийг манай хаалгаар аз жаргалтай, сэтгэл хангалуун гараасай гэж хүсдэг. Гэвч ширүүн өрсөлдөөний улмаас тааламжтай үнэ тогтоох боломжгүй учир бусад зочид буудал, тэр дундаа сүлжээнийхээ зочид буудлуудынхаа өмнөөс харамсаж явдаг.

Хөгжиж буй орнуудад найз нөхөд, танил талаа түшиглэх явдал түгээмэл. Хэрэв танил тал нь Ерөнхий сайд эсвэл Ерөнхийлөгчийн суудалд заларвал мөнгөтэй болох завшаан олдоно. Тэдгээр дүр эсгэгчдийн нэг хүсэл бол тансаг зэрэглэлийн зочид буудал барих. Улмаар мөнгийг ус шиг урсгаж, угаалгын өрөөг алтан цоргоор чимэх мэтийн зүйлд зарцуулна. Хэнд ч хэрэггүй үйлдэл. Тэд үүндээ миний зарцуулдгаас хоёр, гурав дахин их зардал гаргадаг. Shangri-La зочид буудлууд таван одтой зочид буудлын шаардлагад нийцэхүйц ухаалаг тохижилттой болохоос хэт чамин эсвэл гялгар биш. Би мөрөөдлийн цайз бүтээдэггүй. Shangri-La-ийн гол онцлог бол эзэд нь өөрсдөө удирдлагаа атгадаг. Би мэргэжлийн менежерүүдийг үгүйсгэх гэсэнгүй.

Гэхдээ бид эздийн шаардлага, зорилго болоод менежментийн багийн зорилгын нарийн ялгааг гаргасан. Тиймээс би эртнээс зочид буудал бүрт бодлогын хэрэгжилт шалгах хороо байгуулсан. Тус хороонд буудлын ерөнхий менежер болон эзэмшигч талын нэг, хоёр хүн багтдаг. Хэрвээ ажил үүргээ зөв гүйцэтгэвэл менежмент болонэзэмшигч тал хоёул зөвхөн зочид буудлыг сайжруулахын төлөө хамтран ажиллах юм... Би Сингапур дахь Shangri-Laийн ТУЗ-ийн хурал дээр байнга хэлдэг зүйлээ энд хэлэхийг хүсэж байна. “Бид гурван зүйлийг дараах дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Зочид буудлын ажилтнууддаа санаа тавих, зочдоо халамжлах, хувьцаа эзэмшигчдээ анхаарах”.

Яагаад зочдоо нэн тэргүүнд тавихгүй байгаагийн шалтгааныг товчхон тайлбарлая. Эзэмшигчийн хувьд бид ажилтнуудаа урамшуулах, өөрсдийгөө харамч, хувиа хичээсэн эзэд биш гэдгээ харуулах үүднээс тэднийг зүй ёсоор анхаарч халамжлах үүрэгтэй. Эзэн, дарга гэсэн захирангуй байр сууринаас бус, харин байгууллагын ёс зүйн дагуу ажилчдадаа хүнлэг энэрэнгүй хандаж үлгэр жишээ үзүүлснээр тэднийг урамшуулж, зочид гийчид, харилцагчдад дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх урам зориг өгдөг. Хэрэв бүхнийг ухаалгаар гүйцэтгэж чадвал хувьцаа эзэмшигчдэдээ өндөр ашиг өгч чадна. Shangri-La-гийн бүх төсөл урсгалаараа амжилттай хэрэгждэг гэвэл худал хэлсэн болно. Дөрвөн жишээ дурдахад Бангкок дахь эхний төсөл амжилттай хэрэгжсэн бол Токиогийн төсөл огт хэрэгжээгүй. Сөүл дэх төслийн хувь заяа үнэхээр таагүй эргэсэн. харин үүний дараа Мьянмарын төсөлд цаг хугацаа шаардагдсан билээ. 

ТАЙЛАНД

Би Бангкокт зочид буудал барихыг хүссэн юм. 1970-аад оны сүүлчээр эртний танил Анг Тун Чю маань автобусны төв буудлын ойролцоо хэсэгхэн газрыг надад санал болгосон юм. Тухайн үед Тайланд улс аль хэдийнэ 45 сая гаруй хүн амтай болон байв. Харин Бангкок бол автобусаар бүх чиглэлд хүрэх нийтийн тээврийн төв билээ. Тиймээс Бангкокийн автобусны буудал асар том цогцолбор байсан, одоо ч байгаа. Би тун Чюгийн хамт газар үзэхээр очсон юм. Улмаар элсэн чихэр үйлдвэрлэгч, хуучны танил, талийгаач Сури асдаторныг дуудаж, өнөөх газрын дуудлага худалдаанд хамт оролцов. Би сурид өөрийг нь хэчнээн их хүндэлдэг болоод энэ газрыг авахыг ямар их хүсч байгаагаа хэлээд хувь эзэмшигчээр нэгдэх санал тавилаа.

Сури бол миний мэдэх хамгийн мундаг Тайланд бизнесмэнүүдийн нэг. Миний хүслийг сонсоод тэр “Роберт, би Бангкокийг алган дээр тавьсан мэт мэднэ. Тэнд зочид буудал бүү барь. Утаа униар ихтэй, чимээтэй газар, яг л там гэсэн үг. Яагаад заавал тэнд гэж? тэнд чинь гурван од хүрэх ч зочид буудал барих боломжгүй” гэж хэллээ. Харин намайг “Тэгээд хаана барих вэ?” гэж асуухад Сури одоогийн Shangri-La зочид буудал сүндэрлэж буй Чао Фраяа голын эрэг дээрх газрыг танилцуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Тиймээс заримдаа төслийн тал дээр эргэлзээ төрвөл өөрөөсөө илүү ухаалаг хүнтэй зөвлөлдөж, хамтран ажиллахыг санал болгох дээрх аргыг ашигладаг болсон. Хэрвээ надад “Энэ чинь бүтэхгүй” гэж хэлбэл бүтэхгүй л гэсэн үг. Эцэст нь чи бусдын нүдээр зөв гарцыг олж харах болно. 

ЯПОН

1980-аад оны эхээр Малайзын Nissin Sugar элсэн чихрийн үйлдвэрийн хамтрагч маань Токиогийн далайн эрэг дээр Shangri-La зочид буудал барих санал тавив. Odaiba гэрэлт цамхгийн дэргэдэх тэр газар ууган хүү Бьюд маань ихэд таалагдсаныг сонсоод би өөрийн биеэр танилцахаар токио руу явлаа. Хотоос алслагдмал, Токиогийн Disneyland хүрэх замын дунд байрлах уг газарт эргэлзээ төрж, Японы архитектор шибатаг дуудаж санал бодлыг нь асуухад “Куок-сан, та яагаад заавал ийм үед зочид буудал барих гээд байгаа юм бэ? Токиод үүсээд буй үнийн хөөсрөлт, инфляцаас шалтгаалан барилгын ажилчид өндөр шаардлага тавих болсон. Өнөөдөр Япон ажилчин дэлхийн хамгийн үнэтэй боловсон хүчинд тооцогдож байна. Нэр хүндтэй ямар ч барилгын компани хямд өртгөөр барилга барих боломжгүй болсон. Та одоо зочид буудал баривал хэзээ ч ашиг олохгүй” гэж шулуухан хэллээ. Түүний яриаг хагас цаг гаруй анхааралтай сонссоны эцэст би хүүтэйгээ ярилцаад энэ төслийг цуцалсан юм. Энэ бүхнийг эргэн дүгнэхэд, 1990-ээд онд Японы хэчнээн олон компани нэр төрөө хадгалахын төлөө “халуун ус руу үсэрснийг” ойлгож ядах зүйлгүй.

ӨМНӨД СОЛОНГОС 

Миний дурдаж буй жишээнүүдээс хамгийн түвэгтэй нь 1988 оны Сөүлийн олимпийн өмнө Өмнөд Солонгост хэрэгжүүлэх байсан төсөл юм. Уг төслийг зуучилж өгсөн Шибата бол Куала Лумпур, Бангкок, Коулун, Сингапур, Бээжин хотын Shangri-La зочид буудлын архитектурын ажлыг хариуцсан хүн. Нэг өдөр Шибата над руу залгаж, Солонгос Япон гаралтай Квак Ю Жи хэмээх хүн Сөүл хотын төвд зочид буудал хамтран байгуулах хүсэлтэй байгааг дуулгалаа. Накаяама хэмээх Япон нэртэй Квак гэгч нь Японы доогуур зэрэглэлийн энтертайнмент болох слот-машин, пачинкогийн ачаар хөрөнгөжсөн хүн байв. Шибатагийн санал болгосон хүн учир би түүнд итгэсэн. Накаяама надтай уулзахаар хонконгод ирсэн юм. Японоор муухан ярьдаг тул Шибата түүний яриаг Японоос Англи хэл рүү орчуулж өгсөн юм. Бид 50:50 хувь хамтран эзэмшихээр тохиролцсон бөгөөд энэ нь түүнд давуу эрх олгохгүй гэж тооцсон юм. Мэдээж би 51 хувь эзэмшихийг хүссэн ч энэ нь ёс зүйгүй явдал болно. Энэ төслийн төлөө би Солонгос руу 10 гаруй удаа очсон.

Дөрөв, тав дахь удаагийн айлчлалын дараа би хүү Бьюгээ төлөөлөгчөөр томилж, гурван долоо хоног тутамд нэг удаа төсөл рүү илгээж байв. Гэвч манай хамтрагч Квак биднээр жинхэнэ наадах шиг болж, зөвхөн угаалгын өрөөний дизайныг шийдэхийн тулд 5-6 цагийн турш маргалддаг байлаа. Тэр баахан цаасан дээр зураглал сараачиж байгаад хэсэг хормын дараа базаж хаяад дахиад л шинээр зурна. Арайхийн өдрийн хоолны цаг болж хэсэг завсарлаад ирэхэд эдгээр үйлдлээ ахиад л давтана. Эхэндээ би түүнийг бусдаас онцгой хүн юм хэмээн бодож, үйлдэл бүрийг нь хүлээн зөвшөөрч байсан. Гэвч нэг өдөр тэсэлгүй “Та чинь шибатаг архитектороор томилоогүй билүү?” гэж асуулаа. “Ёстой үгүй” хэмээн түүнийг хариулахад бүх зүйл хөмрөх шиг болсон. Үнэн хэрэгтээ тэр хүн Шибатагаас өөрийг нь надтай танилцуулж өгөхийг гуйсан байв. Үүнийхээ төлөө тэр хүн Шибатагийн өмнө хариуцлага үүрэх ёстой байтал тайван гэгч нь надаас “Шибатаг заавал ажиллуулах хэрэг байна уу?” гэж асуусан юм. Шибата бол зочид буудлын чиглэлээр мэргэшсэн, түүнийгээ баталсан архитектор хүн. тэр нөхөр дотроо ямар далд санаа агуулав?

Магадгүй тэр Шибатаг өөртөө үнэгүй ажиллуулах “хор найруулсан” байж болох юм. Тэр хүн ийм замаар амьдрал туулсаар өдий зэрэгт хүрсэн байж болно. Түүнд үнэгүй ажиллахад бэлэн Солонгос архитекторууд байсан ч байж магадгүй. Харин бидний зарчим бол “Хэрэв чанартай үйлчилгээ хүсвэл тэр хэмжээгээр нь төл”. Шибата бол олон зочид буудал дээр надтай хамтарсан хүн. Эцэстээ би ийм байдлаар цааш үргэлжлүүлж чадахгүйгээ мэдсэн. Бүтэн хоёр жилийг ямар ч үр дүнгүй үрсэн байв. 1988 оны олимпоос өмнө амжиж, эхний 200-300 өрөөг (700 өрөөтэй байх ёстой) бэлэн болгохоор яаравчлуулж байхад төсөл сунжирсаар... иймд би Шибатагаар дамжуулан “Бид цаашид ингэж ажиллаж болохгүй.

Ноён Накаяама, тантай ярилцах гэж олон удаа оролдсоны эцэст бид энэ байдлаараа хаа ч хүрэхгүй юм байна гэдгээ ойлголоо. Энэ мөчөөс эхлэн би төслөөс гарахаар шийдлээ” гэж хэлүүлтэл Квакийн царай хувьсхийж “Та нар тэгж чадахгүй” гэж бувтнав. Би түүнд “Мэдээж чадна. Харин ч удаан тэслээ” гэж шулуухан хэлсэн. Харин тэр намайг төслөөс гаргахгүй хэмээн гүрийсээр байв. “Шибата-сан, бид гэрээг гарын үсэг зурж баталгаажуулсныг чи мэднэ. Газар компанийн мэдэлд байгаа. Харин компанийн 50 хувийг тэр, 50 хувийг би эзэмшиж байна.

Өдийг хүртэл би ноён Накаяамаг хүндэлж, түүнийг 100 хувийн эзэмшигч мэт харьцаж ирсэн ч энэ мөчөөс эхлэн би түүний дүрмээр тоглоно. Сүүлийн хоёр жил хагас тэр надад яаж хандсан тэр ёсоор нь хариу барина” хэмээн Шибатаг түүнд орчуулж өгөхийг хүссэн юм. Накаяамагийн тэвдсэн байхыг хараад би Шибатад “Юу гээч, би буцах онгоцны билетээ аль хэдийнэ авчихсан. Надад одоо 10 хүрэхгүй минут байна. Түүнд өөр хэлэх зүйл алга. Баяртай Шибата-сан” гэж хэлчихээд гар барин Сөүлийн нисэх онгоцны буудал руу яарлаа. Хэдэн өдрийн дараа Шибата Токиогоос над руу залгав. Накаяама миний шаардлагыг зөвшөөрсөн боловч валют арилжаанаас олсон ашгийн тал хувийг авмаар байгаагаа уламжилжээ. Би ч үүнийг нь зөвшөөрсөн. Хэрэв миний оронд өөр бизнесмэн байсан бол аль хэдийнэ зарга үүсгэчихсэн байх биз. “Хэрэв чамд асуудлаас гарах боломж нь байгаа бол гар. Амьдрал дардан байдаггүй. Ингэж л миний Сөүл дэх төсөл дуусгавар болсон юм. Харин өдгөө өнөөх талбай дээр томоос том оффис сүндэрлэж байна.

МЬЯНМАР 

1993 онд миний дунд хүү Иан, Kuok Singapore-ийн бие бүрэлдэхүүний хамт Сингапурын Засгийн газрын төлөөлөгчдийг дагалдан Мьянмар руу айлчлал хийсэн юм. Энэ үед Мьянмар улс дэлхий дахинд үүд хаалгаа дөнгөж нээгээд байсан билээ. Хүү маань эргэж ирээд Мьянмарын хөгжилд хувь нэмэр оруулж, гэр бүлийнхээ зүгээс хөрөнгө оруулах туйлын хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Миний хувьд Мьянмарыг будааны худалдаагаар мэдэх боловч үнэндээ тэр улсад 1960 оноос хойш хөл тавиагүй байлаа. Мьянмар олон арван жилийн турш цэргийн дэглэмтэй улс байсан учир эдийн засаг нь зогсонги байв.

Бид Янгон руу удаа дараа төлөөлөгчөө илгээсний дүнд бирм бизнесмэнтэй холбоо тогтоож чадсан юм. Тэрбээр бидэнд хотын төвийн хэд хэдэн газарт хөрөнгө оруулахад тусалсан билээ. 1994 онд бид орон сууц, зочид буудлын зориулалттай хэд хэдэн барилга барьж эхэлсэн бөгөөд 1996 онд 80 сая ам.долларын төсвөөр Traders зочид буудлыг барьсан. Гэсэн хэдий ч барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь урт хугацааны туршид өөдөлсөнгүй.

Зочид буудлын үйл ажиллагаа доголдож, ямар ч ашиг олоогүй юм. Үүнээс гадна бид эхлүүлж байсан орон сууцны хоёр барилгыг дуусгаж чадалгүй орхисон. Гэвч би Мьянмарыг хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхийг зөнгөөрөө мэдэрч, энэ улсаас салж чадаагүй юм. 2011 оны дөрөвдүгээр сард Тейн Сейн Засгийн эрхэнд гарснаар Мьянмар орон улс төр, эдийн засгийн хувьд тогтворжиж, нээлттэй бодлого баримтлах болов. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын үсрэнгүй хөгжлийн ачаар 2014 онд нэрээ Shangri-La болгон өөрчилсөн Янгон дахь Traders зочид буудал өдгөө өндөр ачаалалтай ажиллаж буй.

1997 онд дуусгалгүй үлдээсэн хоёр барилгаа дуусгаж, 2013 онд 240 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Саяхан бид Shangri-La зочид буудлынхаа ойролцоо 23 давхар оффис барих ажил эхлүүлсэн бол ашиглалтад орсон орон сууцуудынхаа хажууд ирэх 3-4 жилийн хугацаанд дахин нэг Shangri-La-г сүндэрлүүлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн бид Wilmar International компаниар дамжуулан Янгоноос гадна бүс нутгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахаар идэвхийлэн ажиллаж байна.

Эх сурвалж: zgm.mn

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Алдартнуудын залуу насны ховор зургууд

2019-12-11

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

2019-12-11

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Хар тамхи зөөвөрлөсөн Нигерийн иргэдэд 3-6 жилийн ял оноолоо

2019-12-13

Улсын цирк "баар" болж жүжигчид хөөгджээ

2019-12-13

Хяналт, шалгалтаар 208 зөрчил дутагдлыг илрүүллээ

2019-12-12

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзлаа

2019-12-12

Хар тамхинд донтогчдын тоо 20 дахин өсжээ

2019-12-13

Монголын хѳл бѳмбѳгийн холбооны менежер Б.Учралсайхан шигшээ багийн 15 настай охидыг зодож, бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлжээ

2019-12-13
56:37

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Монгол улсын баатар Э.Бат-үүл оролцож ноцтой зүйлсийг ярив

2019-12-13
8:14

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол

2019-12-12

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Насан багадаа...

2019-12-13

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

100 өдөрт 100 өөр залуутай болзсон бүсгүй

2019-12-12

Дасал болсноосоо тэс өөр дүрийг бүтээсэн жүжигчид

2019-12-12

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч

2019-12-12

Солонгосын одод яагаад амиа хорлохыг хүсдэг вэ?

2019-12-12

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.12)

2019-12-12

Podcast news - Цаг үе (2019.12.12)

2019-12-12

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.11)

2019-12-11

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

ХХБанк Нарантуул олон улсын худалдааны төвд шинэ салбараа нээлээ

2019-12-12

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

2019-12-12

ХААН Банк хотын төвд шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ

2019-12-12

Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

2019-12-12

38 зорчигчтой сураггүй алга болсон Чилийн агаарын хүчний онгоцны хэлтэрхий олджээ

2019-12-12

"Youtube" арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйсээр ялгаварласан контентуудыг хориглож эхэлж байна

2019-12-12

Хятад, Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзана

2019-12-12

Ангараг гаригийн хөрсөн доор ус байгааг НАСА илрүүлжээ

2019-12-12

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил шилдэг 10-ын тоонд багтжээ

2019-12-12

ЮНЕСКО-ийн Монгол өвийн жагсаалт нэгээр нэмэгдлээ

2019-12-12

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

"Хүүхдийн кабинет"-ийн уртасгасан цагийн хуваарь

2019-12-12

Төрөлхийн тэмбүүтэй 56 иргэн одоогоор бүртгэгдээд байна

2019-12-12

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

2019-12-11

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

2019-12-13

НДШ-ийн татварт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

2019-12-12

Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригтой холбоотойгоо ЕТГ-ын дарга З.Энхболд тайлбар хийж байна

2019-12-12

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татжээ

2019-12-12

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.66%
Ши Жиньпин (БНХАУ)
16.74%
Дональд Трамп (АНУ)
4.56%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.01%
Ангела Меркель (ХБНГУ)
2.6%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.32%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.82%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.27%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,539

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,521

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,435

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,353