Өр тавьж эсвэл бүтээн байгуулалтаа хойшлуулж цалин нэмэх үү?

Өр тавьж эсвэл бүтээн байгуулалтаа хойшлуулж цалин нэмэх үү?

Багш нар цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. Тэгвэл тэдний хэлснээр цалинг нь нэмбэл ямар хэмжээний өртөг зардал гарахыг эдийн засагчид тооцоолжээ. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй. Энэ бол зөвхөн багш нарын асуудал биш.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс 183 мянган хүн цалинждаг. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө таван төгрөг тутмын нэгийг цалинд зарцуулдаг гэсэн үг. Энэ нь 1.8 их наяд төгрөг аж. Тэгвэл дахиад нэмж нэг их наяд төгрөгийн өр тавьж эсвэл ирэх онд ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам гээд бүтээн байгуулалтын ажлаа хойшлуулж байж цалинг 50 хувь нэмэх боломж бүрдэнэ. Энэ бүхний үр дүнд хувийн хэвшилд ажиллаж байгаа 1.1 сая хүн хөлд нь чирэгдэж, гурван сая 200 мянган иргэний амьдрах өртөг шууд өсч, нэмүүлсэн мөнгө цаас болно. Ер нь дөрвөн жил цалин нэмээгүй байлаа ч гэнэт нэмэх учиргүй. Түүний инфляцтай уялдуулж нэмдэг зах зээлийн хуультай багш нар мэдэхгүй гэж үү. Засгийн газар бодит боломжоороо энэ сарыг 1-нээс багш, эмч нарьн цалинг 8-30 хувиар нэмсэн Одоо инфляц буюу үнийн өсөлт найман хувьтай бөгөөд он гарангуут мөн уялдуулж цалинг нэмэхээ мэдэгдээд буй.

 

ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг болон ажил хаясан багш нарын төлөөллийг өнөөдөр /өчигдөр/ хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. "Төсөвт байгаа боломжоороо багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй.

Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя" гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлыг судлах өргөтгөсөн ажпын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдаж, ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ. Энэ саналыг тэд хэлэлцэж байгаа ч одоогоор ажил хаялтаа зогсоох шийдвэр хараахан гаргаагүйг МҮЭХ-ноос мэдэгдлээ.

 

ХҮҮХДЭЭ ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДЭЭХ БОЛООД БАЙНА

Эрдмийн баярыг ажил хаялтаар эхлүүлсэн багш нарын тэмцэл хүрээгээ тэлж, цэцэрлэгүүдийг эсэргүүцэлдээ уриалаад байна. Үүнд олон нийт шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байгаа. Тодруулбал, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавих нь зев ч түүнийгээ илэрхийлэх хэлбэр нь буруу гэдийг тодотгож тэднээс болж хүүхэд хохирох ёсгүйг сануулж байгаа юм.

Гэсэн ч тэд ажил хаялтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүрээгээ тэлэх зорилгоор бусад сургууль, цэцэрлэгийнхэнтэй уулзаж, шахалт үзүүлэх болжээ. Ингэснээр өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар нийслэлд арав, орон нутагг дөрвөн цэцэрлэг ажил хаялтад оролцов. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 61,122, 199, Баянгол дүүргийн 88, Сүхбаатар дүүргийн 130, 135, 143, 225, Хан-Уул дүүргийн 41, 121 цэцэрлэгийнхэн ажил хаясан бол орон нутагт буюу Дорноговь, Завхан аймагт  тус бүр нэг, Сэлэнгэ аймгийн хоёр цэцэрлэг нэгдсэн байна. Энэ байдал нь эцэг, эхчүүдэд хүндрэл, хүүхдүүдэд хохирол учруулах болов.

Сургуулийн өмнөх насныхныг сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүсийн болчимгүй шийдвэрээс болж эцэг, эхчүүд ажлаа таслах эсвэл хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээх болоод байна. Товчхондоо, багш нар нь ажил хаяагүй дүүргийнхэн азтай, хаясан нь азгүй гэх тодотгол зүүх болов. Таван дүүргийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээ энэ сарын 5-нд мэдэгдсэнээс өчигдрийн байдлаар, 10 нь ажил хаялаа.

Бусад нь ажил хаяхаа Монголын Боловсрол. шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдсэн ч өнөөдөр /өчигдөр/ хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 57, 66, 77, 88, 89, 95, 100, 164, 198 дүгээр цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн хэдий ч нэгээс бусад нь хүүхдүүдийн эрх ашгийг урьтал болгосонд олон нийт талархалтай хандаж байна. Үүний нэг нь Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жавзмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Ц.ЖАВЗМАА: ЯРЬЖ ТОХИРСНООСОО УХАРЧ БАЙГАА НЬ ШАЛТГААНТАЙ БАЙХ

 

-Яагаад гэнэт ажил хаяхаа больж, хүүхдүүдээ хүлээж авсан юм бэ?

-Манай цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд энэ сарын 3-нд ажил хаялтад нэгдсэн. Харин хичээлийн шинэ жил эхэлж байхад ийм асуудал гаргаад яах вэ, хүүхдүүдээ авах боломж байгаа эсэх талаар ярилцаад хэвийн ажиллахаар тогтсон. Нийслэлийн цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд хоёр дахь удаагаа хуралдаж, өнөөдөр /өчигдөр/ ажил хаяхаар болж, Баянгол дүүргийн таван цэцэрлэгийн багш нар үүнд нэгдэхээ мэдэгдэж, энэ талаараа эцэг, эхчүүдэд дуулгасан байсан. Мөн Хан-Уул дүүргийн 11 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ гэсэн боловч өчигдөр /энэ сарын 5/ нэгдсэн зохион байгуулалтаар больсон юм билээ. Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн багш нар ажил хаялтад нэгдэхгүй болсон учраас олонхоо даган хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

 

-Цаашид хэвийн ажиллах уу. Ямар шийдэлтэй байна вэ?

-Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаяна гэдэг байр суурь илэрхийлчихээд цагаа тулахаар хэлсэн ярьснаасаа буцаад байх юм. Бид нийгмийн асуудлаа шийдэх үүднээс ажил хаяхаар хоёр ч удаа шийдсэн боловч энэ асуудалд бүх сургууль, цэцэрлэг нэгдэж чадахгүй байна. Цаашид нийслэлийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн нэгдсэн байр суурийг харж байж шийдвэр гаргахгүй бол ганц нэгээрээ ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс бид энэ удаад хүүхдүүдийн эрх ашгийг бодож үзсэн.

 

-Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо та бүхэнд ямар чиглэл өгч байна бэ. Ажил хаяхыг шаардаж, дарамталж байгаа гэсэн мэдээлэл бий?

-Засгийн газарт гурван талт хэлэлцээрийнхээ заалтыг биелүүлэх шаардлага тавьсан. Мөн 300 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ цалинг 15 хүртэлх хувиар нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байна.

 

-Засгийн газраас хамгийн боломжит байдлаар төрийн албан хаагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Мөн боломж бололцоогоо судлаад оны дараа дахин нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Гэтэл та бүхэн ажил хаяж, нийгэмд замбараагүй байдал үүсгэж байгаа нь ямар шалтгаантай юм бэ?

-Багш нарын цалинг 8-12.3 хувиар нэмэгдүүлсэн нь бидний санасан хэмжээнд хүрээгүй. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, арга зүйч нарын цалинг найман хувиар ч нэмэгдүүлээгүй. Одоогийн байдлаар шатлал ахисан ч асуудал байхгүй. Ерөнхийдөө цалин хөлс бага амьдралд хүрэлцдэггүйг бүгд мэддэг хэрнээ бүгдээрээ нэгдэн ажил хаялтад оролцож чадахгүй байгаа нь энэ бүхний цаана сөрөг байдал үүсэхвий гэдгээс болгоомжилж буй хэрэг болов уу. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бүх гишүүн цалин хөлсөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн ажил хаяхаар шийддэг ч эцэст нь нэг нэгэндээ хэлэхгүйгээр ярьж тохирсноосоо ухарч байгаа нь нэг шалтгаантай байх.

 

-Ер нь цэцэрлэгийн багш хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Ажилд шинээр орсон багш 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг.

 

-Багш нарын цалин хөлс бага, хүнд нөхцөлд ажилладаг учраас цалингаа нэмүүлэх нь зөв гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэмцлийн аргыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэж болохгүй гэж үү?

 -Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогчдын нэгдсэн холбоо зөвшилцөж, нэг шийдэлд хүрвэл бид заавал ажил хаях шаардлагагүй. Багшийн ёс суртахуун гэж бий. Бид хүүхдүүдийнхээ эрх ашгийг бодмоор байна. Асуудлыг бидний талд ашигтайгаар шийдвэл тэмцлийн эцсийн шатыг сонгох шаардлагагүй шүү дээ.

 

-Ажил хаялтын цаана улс төр байна гэж олон нийт хардах боллоо. Та бүхэн цалин хөлсөө нэмүүлэхээр тэмцэж байна уу эсвэл хэн нэгний шаардлага, шахалтаар ийм асуудал үүсгэв үү?

-Бид улс төр хийх ёсгүй. Цалин хөлсөө бага ч болов нэмэгдүүлэх байр суурьтай байгаа. Үүний цаана улс төр яваа эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Бид хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх гэж тэмцэж байна гэв.

 

БАГШ НАР "ДӨРГҮЙ БУХ ШИГ" АВИРЛАХ ХҮМҮҮС БИШ

Уг нь Баянгол дүүргийн есөн цэцэрлэг ажил хаяхаа мэдэгдсэн ч нэгээс бусад нь хүүхдүүдээ хүлээж авсан нь сайшаалтай. Гэхдээ ажил хаяна, хаяхгүй гэж эцэг, эхчүүдийг төөрөгдүүлж, хүндрэл чирэгдэл учруулах хэрэг байна уу. Сүүлдээ бүр эцэг, эхчүүд "Манай хүүхдийн сургууль, цэцэрлэг яах бол" гэсэн түгшүүртэй байх болов. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийнхэн Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо ойлголцож, нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй, санал зөрөлдөж буй нь болж буй үйл явдлаас ил харагдаж байна. Тэдэнд цалин хөлсөө нэмүүлэх чин хүсэл байсан бол ажил хаяхаа мэдэгдсэн 33 цэцэрлэгээс арав нь яагаад энэ замыг сонгов.

Дийлэнх нь цалин бага, амьдралд нь хүрэлцдэггүй учир нэмүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа ч багшийн ёс зүй, хүүхдийн эрх ашгийг хүндэтгэж үзэн шийдвэрээ өөрчилсөн байна. Тиймээс багш нар өөрсдийн хүслээр цалингаа нэмүүлэх хүсэл, зорилгод нэгдэж байна уу эсвэл...гэдэг асуудал үүсч байна. Тэд цалингаа нэмүүлэх шаардлага Засгийн газарт тавьж, тэмцэхээр шийдсэн бол нөхцөл байдал өөр байх байсан. Бас тэмцлийн ийм хэлбэрийг сонгох хүмүүс тэд биш. Засгийн газар боломжийнхоо хэрээр цалинг нэмж, дахин нэмэх тухайгаа мэдэгдчихээд байхад "Дөргүй бух шиг" авирлах хүмүүс биш. Яагаад гэвэл тэд нийгмийн чухал салбарын нэгийг хариуцаж, Монголын мэдлэг, боловсролтой ирээдүй, хойч үеийг бэлтгэж, хүмүүжүүлж буй багш нар. Тиймээс хэн нэгэн улс төрийн тоглоомынхоо гол дүрээр багш нарыг сонгож, хүүхдүүдийг хохирогч болгож байгаа юм биш биз.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Маш сонирхолтой түүх

2019-10-22

”Хөгширсөн хойно” хүүхэд төрүүлэх муу юу?

2019-10-21

Жорлонгоо өөрчлөхгүйгээр бид хөгжихгүй

2019-10-21

Үндэсний эв нэгдэл...

2019-10-21

Podcast news - Цаг үе (2019.10.21)

2019-10-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Вакцин, биобэлдмэлийн үйлдвэр ажиллаж эхэллээ

2019-10-22

Улирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна

2019-10-22

Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

2019-10-20

Ирэх оноос иргэдийг хавдрын үзлэгт хамруулна

2019-10-20

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

"Тэд ч гэсэн зүдэрдэг" - Зээлээс зээлийн хооронд амьдарч буй алдартнууд

2019-10-21

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Motorola компани "хуучин цагаа санагалзсан" ухаалаг утсаа танилцуулна

2019-10-22

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Саарал жагсаалт ба төгрөгийн ханш

2019-10-22

Б.Идэр-Од: Сүүлийн 5 жил манай хоёр компани санхүүгийн хувьд тогтмол өсөлттэй явж байна

2019-10-21

Монгол банкнаас саарал жагсаалтын талаар мэдэгдэл гаргажээ

2019-10-21

Ц.Нарангэрэл: Саарал жагсаалтад орсон хамгийн том шалтгаан нь оффшор

2019-10-21

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц!

2019-10-22

Дэлхийн үндэстнүүд өөрийн улс орноо юу гэж нэрлэдэг вэ?

2019-10-22

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал

2019-10-22

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь батлагдсан "зөв" зуршлууд

2019-10-21

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт МУГЖ Т.Ариунаа оролцов

2019-10-22
58:25

"Бизнес өрөг" нэвтрүүлэгт ICT Group-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн оролцов

2019-10-21

Саарал жагсаалтын сөрөг үр дагварын талаар улс төрч болон эдийн засагчид хэлэлцэв

2019-10-21
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал хийлээ

2019-10-21

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Холливудын кинонд дуу оруулахад ашиглагддаг сонирхолтой аргууд

2019-10-22

Өөрийн бүтээсэн дүрээ үзэн яддаг жүжигчид

2019-10-22

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

2019-10-22

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд

2019-10-21

Анхаар: Богд ууланд баавгайн мөр илэрчээ

2019-10-22

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Алдартнууд 20-р зууны хамгийн шилдэг гэрэл зурагчны дуранд...

2019-10-22

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

“Дараагийн үед тавтай морил” хэмээн урьсан 8 эрхэм хэн байв?

2019-10-22

King Tower: Төлбөрийн шинэ боломж

2019-10-21

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Түүхий нүүрс түлсэн айл өрхөд арга хэмжээ авахыг даалгалаа

2019-10-22

Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна

2019-10-22

Владивостокт Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг ОХУ-ын сайдтай ярилцав

2019-10-22

Бие бүрэлдэхүүний өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо

2019-10-22

Өөрийн хүслээр хүүхдээ "алдаг" хүний эрх...

2019-10-22

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Монгол Улсад КОКС-Химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2019-10-21

80 жилийн түүхэнд 1600 гаруй ордыг нээн илрүүлжээ

2019-10-21

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2019-10-22

Дуучин Б.Амархүүг шүүх хурал энэ сарын 29-нд болно

2019-10-22

Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

2019-10-22

Мал хулгайлагчдад оногдох ял шийтгэлийн бодлогыг чангатгах заалтыг тусгасан

2019-10-22

Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын засгийн газрын албаны хүмүүстэй нягт хамтран ажиллана

2019-10-22

Сансрын анхны эмэгтэй баг задгай сансарт гарлаа

2019-10-22

Дрон ашиглан шавжны хор цацдаг болжээ

2019-10-22

Японы эзэн хааны эхнэр ордны хатуу дэг жаягаас болж хүнд дарамтад оржээ

2019-10-22

Ирландын тулаанч Конор МакГрегор карьераа дуусгах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ

2019-10-22

Бөх дүү нартай бөхийн тайлбарлагч

2019-10-22

Аварга Н.Батсуурь дэлхийн аварга болов

2019-10-22

М.Цэнгүүн, Б.Тэлмэн, Ц.Баттулга нар мэдлэгээ дээшлүүлэв

2019-10-21

Засгийн газар маргаашийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэнэ

2019-10-22

У.Хүрэлсүх: Энэ өдрийг битгий мартаарай

2019-10-22

Ж.Золжаргал: Төр хуулиа хэрэгжүүлэхгүй байж хувийн хэвшил рүү дайрдаг

2019-10-22

МАН-ын удирдлагууд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох хувилбар ярьж эхэлжээ

2019-10-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.46%
Ши Жиньпин (БНХАУ)
16.07%
Дональд Трамп (АНУ)
4.63%
Шинзо Абэ (Япон)
3.52%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.9%
Ангела Меркель (ХБНГУ)
2.73%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.23%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.67%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.22%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,492

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,338

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,394

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,314