Бөхийн өргөөг төрд авах боломжийг судлах нууц ажлын хэсэг наадмын өмнө байгуулагджээ

Бөхийн өргөөг төрд авах боломжийг судлах нууц ажлын хэсэг наадмын өмнө байгуулагджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайдаас хүссэн албан тоот илгээснээ зарлав. Монголын Үндэсний Бөхийн холбоо тойрсон маргаан сүүлийн жилүүдэд эрс ихэссэнээс үүдэж, уламжлалт спортын нэр хүндэд сэв суухад хүрээд байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хавар талуудыг  маргаанаа эцэслэж чадахгүй бол Бөхийн өргөөг төрд авна гэх анхааруулгыг өгөөд байсан юм.

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 7, 8-р саруудад бөхийн өргөөг төрд авах боломжийг судлах үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-т хоёр удаа өгсөн байна. Энэ дагуу ТӨБЗГ-т Бөхийн өргөөг төрд авах асуудлыг судлахад шаардагдах мэдээлэл цуглуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.

Нууц байдлаар байгуулагдсан тус ажлын хэсэг саналаа Засгийн газарт ирэх долоо хоногийн эхээр танилцуулах чигтэй байгааг эх сурвалж онцолж байна. Өөрөөр хэбэл, бөхийн өргөөг төрд авах асуудлаарх “ажлын машин”  наадмын өмнөөс нууцаар ажиллаад эхэлчихсэн гэсэн үг. Бөхийн өргөөг 1992 онд барьж эхэлсэн хэдий ч санхүүгийн хүндрэл үүсч, ажил удааширсан байдаг. Улмаар 1997 онд УИХ-аас барилгын ажлыг дуусгавар болоход шаардагдах 1.1 тэрбум төгрөөс 800 саяыг нь  төр санхүүжүүлэх шийдвэр гаргаж байв. Энэ дагуу санхүүжилт хийгдэж, бөхийн өргөө ашиглалтад орсон байдаг билээ.

Мөн бөхийн өргөөг баригдах үеэр төрийн өмчийн компаниуд 142 орчим сая төгрөг өгч байсан. Нийт зардлын тодорхой хувийг ард түмний  хандивын мөнгөөр босгож байсан түүхтэй. Ингэж ард түмэн, төрийн оролцоотой сүндэрлэсэн Бөхийн өргөө бие даасаан ХХК-ийн байдалд шилжин, үйл ажиллагаа явуулсаар  ирсэн нь анхаарал татдаг.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд “Төр бөхийн өргөөг өмчлөлдөө аваагүй. Бүр ядахдаа оруулсан мөнгөндөө таарсан ногдол ашиг хүртээгүй. Ард түмнээс хандив авсан мөртлөө эргээд бизнесийн байгууллагын зарчимд шилжсэн” гэх нийтлэг шүүмжлэлүүд өрнөсөөр өдийг хүрлээ. Гэвч 1999 оноос хойш  төр бас чиг зүгээр суугаагүй байдаг. Төрд авах нөхцөл боломжийг судлах асуудал хоёр ч удаа 2000-2002 оны үед Засгийн газрын хуралдаанаар яригдаж, тодорхой үнэлгээ тогтоох, хянан шалгах чиглэлээр  нэлээд ажлууд өрнөж байж. Гэхдээ энд нэг анхаарал татсан зүйл байгаа нь бөхийн өргөөг  төрд авах асуудал Засгийн газар, УИХ, Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ны түвшинд сөхөгддөг ч яг эцэслэн шийдвэр гараагүй байдаг аж.

Тэмдэглэн хэлэхэд, МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж 1999.11.14-ний өдөр тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Зоригтод “Өмнө нь гурван удаа танай газраас шалгалт тул дахин шалгаж, төсвийн мөнгийг дэмий үрэх хэрэггүй” гэсэн албан тоот илгээсэн тохиолдол ч гарч байжээ. Улмаар 1999.11.23-нд  тухай үеийн Ерөнхий сайд Р.Амаржаргалд хандан, удаа дараа үндэслэлгүй шалгаж байна гэсэн гомдол хүртэл мэдүүлж байж.

Бөхийн өргөө  сүүлийн хоёр жилийн хугацаанд 168 удаагийн урлагийн тоглолтоос 415.7 сая төгрөг, үндэсний бөхийн 102 удаагийн бөхийн барилдаанаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олсон тоон баримт байдаг. Үндсэндээ нэг жилд 1 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлдэг гэсэн үг. Сонирхолтой нь, Бөхийн өргөө ХХК-ийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг учир 800 сая төгрөг оруулсан төр өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөгийн ногдол ашиг авч үзээгүй байна. Харин эсрэгээрээ тус холбооны тэргүүн Р.Нямдорж 10 хувийн эзэмшилтэй явж иржээ.

Уг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.2-т “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” гэж маш тодорхой зааж өгсөн. Төр энэ заалтыг хэрэгжүүлэх төлөө оролдого хийсэн ч зогсоож чаддаг том лобби явж  ирсэн нь харагддаг.

Бөхийн өргөөг баригдахад, төсвийн хөрөнгөөс 800 сая, төрийн өмчит компаниуд 142 сая орчим төгрөг өгч, дээр нь Нийслэл газрыг нь үнэгүй шийдэж өгсөн нь бий. Эдгээрийг нийлүүлээд тооцоход 70-80 хувийг нь төрд шилжүүлэх үндэслэлтэй гэж судалгааны ажлын хэсгийнхэн урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Түүнчлэн иргэд хичнээн төгрөгийн хандив өгсөн, түүнийг юунд хамааруулан тооцох асуудал асар бүрхэг байгааг тэмдэглүүштэй. Бөхийн өргөө тойрсон асуудал сүүлийн 26 жил яригдаж буй. Дөрвөн жилийн мөчлөгөөр тооцоход долоон Засгийн газрын нүүр үзсэн хугацаа. Энэ хооронд төрд хамаарах албан бичгүүд бүдгэрч, ТӨХ татан буугдсанаас үүдэн,  архивын материалууд нь  замхрах шинжиндээ оржээ.

Тиймээс хангалттай хэмжээнд материал цуглуулахын тулд Засгийн газар дээр Сангийн яам, ТӨБЗГ, Нийслэл, Архивын газрын түвшинд хамтарсан ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэж буй аж. Тодруулбал, энэ зун чимээгүйхэн цуглуулсан материалуудаа ерөнхий баазаар нь төрийн байгууллагуудаас албажуулан бүрдүүлж, түүн дээр үндэслэн дүгнэлт гарах шаардлагатай байгаа юм байна.

Ингэж байж албан ёсоор шийдвэр гаргахгүй бол өмчлөлийн маргаан дэгдэх эрсдэлтэй билээ. Ямартай ч урьдчилсан байдлаар бөхийн өргөөг төрд авах ёстой. Улмаар өнгөрсөн  төр ногдол ашиг авах эрзүйн үндэслэлтэй гэж ажлын хэсгээс үзсэн нь тодорхой байна.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хар тамхинд донтогчдын тоо 20 дахин өсжээ

2019-12-13

Монголын хѳл бѳмбѳгийн холбооны менежер Б.Учралсайхан шигшээ багийн 15 настай охидыг зодож, бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлжээ

2019-12-13
56:37

"Ам нээвэл" нэвтрүүлэгт Монгол улсын баатар Э.Бат-үүл оролцож ноцтой зүйлсийг ярив

2019-12-13
8:14

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол

2019-12-12

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Хүүхдийн кабинет"-ийн уртасгасан цагийн хуваарь

2019-12-12

Төрөлхийн тэмбүүтэй 56 иргэн одоогоор бүртгэгдээд байна

2019-12-12

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

2019-12-11

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

100 өдөрт 100 өөр залуутай болзсон бүсгүй

2019-12-12

Дасал болсноосоо тэс өөр дүрийг бүтээсэн жүжигчид

2019-12-12

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч

2019-12-12

Солонгосын одод яагаад амиа хорлохыг хүсдэг вэ?

2019-12-12

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

2019-12-13

НДШ-ийн татварт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

2019-12-12

Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригтой холбоотойгоо ЕТГ-ын дарга З.Энхболд тайлбар хийж байна

2019-12-12

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татжээ

2019-12-12

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

38 зорчигчтой сураггүй алга болсон Чилийн агаарын хүчний онгоцны хэлтэрхий олджээ

2019-12-12

"Youtube" арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйсээр ялгаварласан контентуудыг хориглож эхэлж байна

2019-12-12

Хятад, Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзана

2019-12-12

Ангараг гаригийн хөрсөн доор ус байгааг НАСА илрүүлжээ

2019-12-12

Алдартнуудын залуу насны ховор зургууд

2019-12-11

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

2019-12-11

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Улсын цирк "баар" болж жүжигчид хөөгджээ

2019-12-13

Хяналт, шалгалтаар 208 зөрчил дутагдлыг илрүүллээ

2019-12-12

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзлаа

2019-12-12

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдлаа

2019-12-12

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Насан багадаа...

2019-12-13

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил шилдэг 10-ын тоонд багтжээ

2019-12-12

ЮНЕСКО-ийн Монгол өвийн жагсаалт нэгээр нэмэгдлээ

2019-12-12

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

ХХБанк Нарантуул олон улсын худалдааны төвд шинэ салбараа нээлээ

2019-12-12

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

2019-12-12

ХААН Банк хотын төвд шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ

2019-12-12

Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

2019-12-12

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.12)

2019-12-12

Podcast news - Цаг үе (2019.12.12)

2019-12-12

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.11)

2019-12-11

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.66%
Ши Жиньпин (БНХАУ)
16.74%
Дональд Трамп (АНУ)
4.56%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.01%
Ангела Меркель (ХБНГУ)
2.6%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.32%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.82%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.27%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,539

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,521

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,435

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,353